Утаанбаатараа яах вэ?

2008-12-20, 01:24
Би бодох юм...

Уг нь манайх Оросоос цахилгаан авдаг өндөр хүчдэлийн шугамын аль нэг хэсэгтээ, хотоос зайдуу (ямар нэгэн юм боллоо гэхэд  нийслэлд нөлөөлөхөөргүйгээр тооцоолоод) атомын цахилгаан станцтай болчихож болдоггүй л юм байх даа. Энд тэндээс зээл аваад л, алт ухаад л байдаг. Яагаад Герман юм уу Япон ч юм уу технологи өндөр хөгжсөн улсаас тусламж хүсээд, зээлээд ч болсон нэг  атомын цахилгаан станцтай болчихож болдоггүй юм бол?
Тэгвэл цахилгааны үнэ хямдраад, одоогийн нүүрс тоосонд зарах мөнгө ч хэмнэгдээд, цахилгаан станцуудын утаа байхгүй болно, гэр хорооллуудаа хямд үнэтэй цахилгаан...

Дэмий тэнээд л...

2008-12-17, 02:15
http://aeris-mongolia.com

Монголд зориулаад хийгдэж байгаа гэнэ үү? Гадаад хэлдээр л юм. Англи хэлэндээ тааруухан болохоор бас сайн ойлгосонгүйээ. Нээрээ иймэрхүү юм Монголчууд маань өөрснөө хямдхан хийгээд зарвал асар хэрэгтэй байна даа. Бас тээр болдоггүй амны хаалт (маск) энэ тэр хийвэл ч хэхэ. Заримдаа хорт утааны баг ч хэрэг болж магадгүй ч санагдах үе байх л юм.

Ер нь ойрд ч блогууд унших нь байтугай блогмн-ы блогууд ч уншиж амжихаа больчихжээ. Тэгэхдээ л нэг мэдэхэд тэнээд энд тэнд л оччихсон явах юм даа би хэхэ big grin

...

Инээмсгэлэл, хайраар бялхаж яваарай!

2008-12-15, 03:40
Хуримаа хийсэн хоёр найздаа үхэн үхтэлээ хамтдаа байж үргэлж баяр баясалаар дүүрэн инээмсгэлэж явахыг хүсэн ерөөе



Орж ирээд уншиж байгаа та ч бас тэдэнд маань аз жаргалыг хүсээд залбираад аз жаргалыг дуудах татах хүчийг тэдэн рүү дуудахад маань туслаарай happy


Сартай шөнө

2008-12-13, 15:53
Mongold ene hagassain udur ene jilin hamgin "tom" sar haragdana. Sar delhig oiroltsogor 29.5 udrin dotor toirdog bile, gewch toirog zam n tsewer toirog bus zuiwan ellips uchiras zarim uedee delhitei oirtoj zarim ued holdono. Sar hurtelh dundaj zai 384400km, harin hagassaind 356567km-iin zaind oirtono. Ene uer sarni haragdah hemjee 14% tomorj, gerelteltin huwd busad 'jirin' buten sarnudtai hartsangui 30%r iluu tod bna.

S.Tuguldur


гэнээ. Мессенжерээр ирсэн юм. За тэгээд хосууд нь хосоороо, ганцууд ганцаараа арманчиглаад байж дээ winking
Хундага дарс тавьчихаад цонхоор хараад шан...

Турах заавар шүү ;-)

2008-12-05, 23:30
Шинэ жил дөхөөд л, охид бүсгүйчүүд маань шинэхэн даашинзандаа зориулж биеэ бэлдэж байх шиг байна. Сураг сонсвол элдэв тураах эм бэлдмэлүүдийн эрэлт ихсэж, нэлээн зарагдаж байгаа сурагтай... Тэгээд тэсэлгүй нэг хуучин бичлэгээ хуулж оруулахаар шийдлээ. За тэгээд эрэгтэй эмэгтэй гэлтгүй турах сонирхолтой бол хэрэг болж магадгүй нэг уншчихна биз дээ ;-)

Хүмүүст, тэр дотроо охид эмэгтэйчүүддээ гэж хэлэхэд гоо сайхан, гадна төрхөндөө ер нь л тодорхой хэмжээнд цаг мөнгийг гарлагадаж, идэвхитэй "хөөрхөн" байх хэрэгтэй шүү. Миний хувьд лав гоо сайхан чухал зүйл. Мэдээж тэрэнд биеийн галбираа хадгалах...

Гадаа гоё байна

2008-12-01, 01:34
...Өнөөдөр 2008 оны 11-р сарын 30. Үнэхээр тасархай гоё байнаа гадаа :D Орой 23 цагт харьж ирсэн юм. Согтууруулах ундаа зарахгүй өдөр болохоор хот нам гүм, цас хаялаад л, гудамжны гэрэлд бужигналдан буух цасан ширхэг яг л симфони хөгжим тоглож байгаа мэт. Зогсоол дээр байгаа машинууд дээр цас орчихсон, гудамжинд бараг хүнгүй, 1-р сургуулиас Орос элчингийн уулзвар өнгөртөл ганц ч хүнтэй тааралдалгүй, чимээ аниргүй нэг их сайхан мэдрэмж. Ганц биеэрээ бас армаанчиглаж болдог хорвоо юм байна :P
...Шинэхэн цасан дээр гишгэхэд хяхтнаж дуугараад л, цасан дээрх мөрөө харах гоё шүү. Хялмаалж орж байг...

Хил хязгаар

2008-11-30, 01:44
..."Бүх хүмүүсийг өөртөө тохируулах гэж оролдохын оронд өөрөө хүмүүст зохицож амьдар" ч билүү нэг үг хүмүүс их хэлэх дуртай. Зарим нь ч дагадаг байх... Хүн бүхэн өөрийн гэсэн дүр төрх, арьстай, гартай, толгойтой, хөлтэй. Бие махбод нь арьсаар зааглагдан тэр хүний дүрсийг үүсгэж байдаг. Түүн шиг хүн бүрт өөрийн гэсэн бодол, өөрийн гэсэн ухамсар, орон зай байх. Харин үүнийгээ бусaдад зохицуулна гээд хүн болгонд зохицуулах гээд өөрийн хил хязгаарыг хааш нь ч хамаагүй өөрчилөөд байвал арьсан дотoроо синтфон шахаад энд тэндгүй томбойлгосонтой нэг их ялгаагүй юм болох мэт...

...Өлсгөлөн байна гэ...

Дурсамж гэсэн :-p (блог хэрхэн хөтлөх вэ?)

2008-11-29, 17:59
Тэртээ тэр нэгэн хавар, тэр нэгэн охин ингээд эхлэж байжээ гэж :-p
https://inga.blogmn.net/60/ Ойрд яагаад таг болчихов? Нөхөр сүүдэр, аж амьдрал гээд яваан болов уу?
Нөгөө blogspot-ын igaa мөн үү? гэж үү? мөн мөн :D
Ямартай ч хэзээд хуучрахгүй бичлэгүүдийг нь сөхөөд уншаад үзээрэй. Таньд лав таалагдана гэж бодож байна. ;-)
https://inga.blogmn.net/archive/
Аа тийм бас олон хүн надаас блог яаж хөтлөх вэ? гэж асуугаад байдаг юм. Тэгэхээр ингэж хөтлөдөг юм байна гсн ;-)
...