Утаанбаатараа яах вэ?

2008-12-20,01:24
Би бодох юм...

Уг нь манайх Оросоос цахилгаан авдаг өндөр хүчдэлийн шугамын аль нэг хэсэгтээ, хотоос зайдуу (ямар нэгэн юм боллоо гэхэд  нийслэлд нөлөөлөхөөргүйгээр тооцоолоод) атомын цахилгаан станцтай болчихож болдоггүй л юм байх даа. Энд тэндээс зээл аваад л, алт ухаад л байдаг. Яагаад Герман юм уу Япон ч юм уу технологи өндөр хөгжсөн улсаас тусламж хүсээд, зээлээд ч болсон нэг  атомын цахилгаан станцтай болчихож болдоггүй юм бол?
Тэгвэл цахилгааны үнэ хямдраад, одоогийн нүүрс тоосонд зарах мөнгө ч хэмнэгдээд, цахилгаан станцуудын утаа байхгүй болно, гэр хорооллуудаа хямд үнэтэй цахилгаанаар хангаад, цахилгаан халаагуур тавьчихвал мөн ч олон хүний уушги хавдаргүй үлдэж, ирээдүйд төрөх мөн ч олон төрөлхийн гажиг өвчтэй хүүхдүүд эрүүл төрнө дөө.
Технологи өндөр хөгжчихсөн, том улсууд ихэнх нь атомын цахилгаан станцтай л байна.
За бүр муугаар бодоод дэлбэрч гэж бодоход Япон шиг жижигхэн нутагтай биш хотоосоо хол барьчихвал л болох биш үү? Тэгээд ч 4 уулын дунд болохоор харьцангуй нөмөр нөөлөг. Тэгээд ч одоо  технологи хөгжөөд дэлбэрэхээргүй болчихоод  байна даа... Энийг төрийн маань түшээд нэг бодоод авах, хэлж ярих хүн байдаггүй л юм байх даа.  Сонин сэтгүүлийнхэн уншвал энэ талаар асуудал хөндөөд бичиж нийтлүүлбэл яадаг юм бол доо.
Өчигдөр бас gogo.mn мэдээнээс нэгэн ийм зүйл олж уншсан юм.
http://news.gogo.mn/r/47267

Нэмэлт засвар:
Доорх нийтлэлийг уншаад бас буруу юм яриад байжээ би гэж бодлоо. Та бүхэн бас уншиж сонирхоорой. Ер нь нар салхины, сэргээгдэх эрчим хүч ашиглах нь л хамгийн зөв сонголт юм байна. Атомын ца/станцын талаар эрдэмтэд маань сайн судлаж байж хөдлөх хэрэгтэй юм байна шүү.

Эх сурвалж: http://topsecret.alungoo.com/?p=5

Их гүрнүүд, түүнийг дагаад хөгжингүй бусад улс орон хямд зардалтай эрчим хүчний эх үүсвэр болох цөмийн эрчим хүчний хяналтыг гартаа атгасаар ирсэн. Тэдний тайлбарлаж буйгаар арван кг ураны боловсруулалтаар хоёр сая орчим хүн, амтай хот, сууринг бүхэлд нь эрчим хүчээр хангах хамгийн хямд бөгөөд байгаль орчинд хоргүй, шилдэг шийдэл хэмээжээ.

Эрчим хүчний хүртээмж, түүний зарцуулалтын хувь хэмжээний хувьд энэ нь бодит байх боловч цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлтийн зардлын дөчийн хувь нь хаягдалын зохицуулалтад (Waste management) зориулагддаг тул цөмийн эрчим хүчийг хямд гэж үзэх нь том эндүүрэл.

Үйлдвэрлэл:

Ураныг боловсруулахад цөмийн цацраг идэвхжиж цельсийн 1000 градус, түүнээс дээш ч хэмд хүрдэг байна. Боловсруулалтаас ялгарсан өндөр хэмжээний халуунаас үүсэх агаарын даралтыг хүйтэн усаар хөргөж /каналаар дамжуулан/, халуун хүйтний огцом даралтаас үүсэх хийг ашиглан тухайн технологит суурьлуулсан дамар эргэлдэж байнгын хөдөлгүүр үүсгэдэг. Энэ дамарын эргэлтээс эрчим хүч гарган авдаг юм байна. Хүйтэн ус халуун агаарт ууршиж, үүссэн их хэмжээний уурыг агаар, мандал руу гадагшлуулдаг байна. Уранаас идэвхжих энэ их халууныг зөвхөн голын, эсхүл газрын гүний усаар хөргөдөг.

Монгол улс, хуурай уур амьсгалтайн дээр усны хэмжээ хомс, цөлийн бүс нутгийн хэмжээ тэлсээр байгаа. Тэрчлэн гол, горхи ширгэж, ой мод ихээр сүйдсэнээс ундны усны нөөц хэмжээ хэт багасаж байна. Хүн ам цөөн, дээр нь суурин бус тархмал байдлаар аж төрж байгаа нь усны асуудал хэр хэмжээний эмгэнэлт байдалд хүрсэнийг үл анхаарахад хүргээд байна. Зөвхөн Улаанбаатрын хүрээнд л алдаг, оног анхаарал хандуулсаар ирэв.

Нөхцөл байдал ийм байхад цөмийн эрчим хүчний байгууламжийг бүрэн ажиллуулах тэр их ус хаана байгаа юм бол? Байлаа гэхэд хэдий хэмжээний нөөц тогтоогдож байгаа вэ? Зөвхөн 1 кг уран боловсруулахад хэдэн куб метр ус шаардлагатай гэдгийг төсөөлөхөөс ч аймшигтай. Эрчим хүчтэй болохын тулд усгуй болох уу? Бусад улс орон 10 – 20 жилээр ярьж байж шийддэг асуудлыг манай универсалууд 2 – 3 – хан долоо хоногт шийдэх гээд шахамдуулаад байгааг юу гэж үзэх вэ? Бидэнд сонголт хийж амьд гарах бололцоо байна уу?

Хаягдал:

Уран байгал дээр түүхийгээрээ байхдаа төдийлэн хор хөнөөлтэй биш. Түүнийг боловруулсаны дүнд ялгаран гарах /радиоактив/ цацраг нь хүн төрөлхтөнд хамгийн аюул заналтайг бид мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр урааны шаарыг сармагжуулах шийдэлийг олсон ганц ч улс, орон байхгуй. Яг өнөөдрийн байдлаар уранаас ялгарсан шаарыг хэдэн давхар үетэй ган цутгамал баллонон контейнерт хийж, хөрсний бүх үе, давхрагаас доошоо буюу доод тал нь 500 метрийн гүнд тухайн контейнерүүдийг булан орхиж байна. Хэдийгээр өнөөдрийн байдлаар газарт булшилсан урааны хаягдлаас цацраг ялгарсан гэж тогтоогдоогүй ч тогтоох ямар нэгэн арга хэрэгсэл гэж үгүй. Тийм бололцоог цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч ямар ч улс орон олгохгуй байгаа. Тэгсэн хэр нь булшилсан ураны шаар ямар нэгэн хохирол учруулахгуй гэдэгт тэдгээр улс орнуудын аль нь ч ямар нэгэн баталгаа гаргаж өгөхөөс татгалзсаар байна. Газрын гүнд булсан тэдгээр контейнерүүд нь газар хөдлөлт, чичиргээ зэрэгт гэмтэж, ан цав үүсэн цацраг идэвхийн хорыг алдахгуй гэх ямар ч баталгаа алга гэсэн үг.

Өнөөгийн нөхцөл байдал:

Европын ихэнх улс, орнуудын олон нийт, иргэний байгууллагууд ураны шаарыг газрын гүнд булшлахын эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж байгаагийн гол шалтгаан нь урааны шаарыг саармагжуулах ямар ч арга хэрэгсэлийг орчин үеийн шинжлэх ухаан нээж чадаагүй байгаад оршиж байгаа юм. Саармагжуулах аргыг олох хүртэл урааны шаарыг зөвхөн тодорхой туршилтын төслийн ажлын хүрээнд хамгаалалттай бүсэд булшилж байгаа ч тухайн хамгаалалттай бүсэд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлтээс ялгарсан ураны шаарыг булсаар байгаад булшлах газрын нөөц нь дууссан байна. Иргэдийн хүчтэй эсэргүүцлийн улмаас ураны шаарыг булшлах газар нэмэн олгох боломжгүй байгаа тул хөгжил дорой бусад бүс нутагт ураны шаарыг булах асуудалд анхаарал хандуулж, их хэмээний төсөл, мөнгө зарцуулах болжээ. Жишээ нь: Францын Арива компани ОХУ-тай 100 жилийн гэрээ байгуулж ураны шаараа Орос руу экспортлон булшилж байна. Тэрчлэн Украин, Узбекистан зэрэг улсад энэ төрлийн гэрээ, хэлцэл хийхийн тулд олон жилийн турш, янз бүрийн төсөл, хамтын ажиллагаа нэрээр тандалт, судалгаа явуулсаар байна.

Эрчим хүчний экспортоороо дэлхийн зах зээлд хэдийнээ хүчтэй байр суурьтай болсон, дотоодынхоо хэрэгцээний 70 илүү хувийг хангаж байгаа хэдий ч цөмийн хаягдлын менежемент ийм өндөр зардлаар хийхэд хүрч байгаа тул эрчим хүчний хэрэглээний өртөг европын орнуудад маш өндөр хэвээр байгаа билээ. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлтийг 50-60 жил эрчимтэйгээр хөгжүүлэх энэ хугацаанд ураны шаарыг саармагжуулах аргыг одоо хэр олж чадаагүй байгаа эдгээр улс, орон энэ байдлаа үл харгалзан уран боловсруулсан хэвээр л байна. Гол асуудал нь эрчим хүч гаргах бус ураны шаарыг хадгалахад хамгийн их бэрхшээл, мөнгө санхүү шаардагдах болов. Дээрх шаарыг газрын гүнд нэмэж булсаар байх уу, хэдий хугцаагаар хадгалах вэ, ямар эрсдэл гарах вэ, ураны шаарыг саармагжуулах аргыг хэзээ ч олохгуй бол яах ёстой вэ? Эдгээр асуулт өнөөдрийг хүртэл хариу нэхсээр…

Хардлага:

Өөрсдийнхөө ураны хаягдлын менежементыг гадны улс, орнуудаар явуулдаг Орос улсын Цөмийн энергийн технологи, шинжлэх ухаан хөгжсөн өнөө цагт хэт хуучирсанд тооцогддог. Бид яагаад ийм хуучин технологит суурьлаж Атомын ЦТС байгуулах гээд байна вэ? Хуурай газаргүй болсон Японы ЗГ-тай Орос Улс чухам ямар тохиролцоо хийгээд ирэв? Японы цөмийн эрчим хүчний боловсруулалтын хаягдал хаашаа явдаг вэ? Хэрэв 2 болон түүнээс дээш улс, орон ураны хөтөлбөрт хамтран оролцвол тухайн улс, орнуудын эдийн засгийн үндсэн сонирхол юу байх вэ? Франц гэхэд л дэлхийн 60-аад оронд ураны олборлолт явуулж байна. Мөн хэд хэдэн улсад ураны шаараа гарган булж байгаа ч мөн л өөр бусад орон руу гаргах гарцаа хайсаар байна. Тэдний Монголд явуулах ажиллагааны зорилго юу вэ?

Усны нөөцгүй шахам Монгол улсад Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл явуулах бодит боломж хэр юм бол? Боломжтой юм бол Атомын ЦТС байгуулах өртөг нь ямар байх вэ? Хүний мөнгөөр босгосон Атомын ЦТС-ийн барьцаанд бид юутай үлдэх бол? Ураны хаягдал шаарыг хадгалах хамгаалалттай бүсээс хамаараад онгон, дагшин нэрээрээ брэнд болсон Монголын аялал, жуулчлал ямар хэмжээний хор, хохирол хүлээх бол? Дэд бүтэц тэр чигээрээ унасан өнөөгийн нөхцөл байдалд үйлдвэрээс урааны шаарыг тээвэрлэх боломж бүрдсэн үү? Бид ямар эрсдэл хүлээх вэ?

Энэ мэтэчлэн хязгааргүй олон асуултууд урган гарч байхад манай ЗГ, УИХ яагаад шал өөр юм яриад сууна вэ? Гадны дээрэмчдийн хатуу тоглоомонд Монголын дээрэмчид оролцоход хэтэрхий жулдмаар. Ямар юмаар дэнчин тавьж байгаагаа мэдэх хүртлээ тэр тоглоомын дүрмийг нь судлаж үзээсэй.

Энэ бүхнийг зүгээр харж төвдөхгүй болсон энгийн нэгэн иргэн ногоон хөдөгөөнүүдэд найдах л үлдээд байна даа. Та бүхэн дуу хоолойгоо нэгтгэн, олон нийтийн нүдийг нээж, энэхүү ноцтой асуудалд ард түмний анхаарлыг хандуулах бол чадах бүхнээрээ дэмжин туслах иргэний зориг надад бий.
төрөл: Хувьсгалын | (17) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1031 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

:-)
 
Нийтлэлийг уншаад бас буруу юм яриад байжээ би гэж бодлоо. Та бүхэн бас уншиж сонирхоорой. Ер нь нар салхины, сэргээгдэх эрчим хүч ашиглах нь л хамгийн зөв сонголт юм байна. Атомын ца/станцын талаар эрдэмтэд маань сайн судлаж байж хөдлөх хэрэгтэй юм байна шүү.

xvv хэзээ бичсэн: 15:11, 2009-07-05 | |
ter atomiin tsahilgaan stants ayguiiii unetei gej sonsjiisiin bn. gadniihan bol iim buurai ulsad barag ohgui baih gej itgel aldarsan bi. gehdee buhel buten uls bndaa ene chin. daanchdee.
tegsnees humuusee ingesen gene shuu odoo eronhii said maani hen baigaa ve? neg eronhii said baisan nohort n sayhan l yum gesen yaponii mangar tom nohor sanal tavij genee. nogoo yu yaahuu hogshoon tanai ub-darhan 2in chin hoorond mani n metro taviad ogii teguul ta nar tsag hemniishd darhanaas hotruu ajildaa yavhiin tuld 30min hangalttai tegeel oroi gertee aygui ert harial zaaval hotd bish darhandaa amidraal baij boliishd gej genee. tegsen mani hun oodoos n nadad yag yamar ashig garah ve? gej durguig n uuriig n zevuug n bas shrekiin muurnii nudiig n olj harsan genee manai eronhii said..
donika хэзээ бичсэн: 16:18, 2008-12-24 | |
Сэтгэгдэл
http://mikarito.blogspot.com/2008/12/blog-post_8008.html
Бичлэгт бичсэн сэтгэгдлээ энд хуулчихъя...

Тэр шахмал түлш бол бас л худлаа зүйл. Дэлхий дээр хамгийн үнэтэй бүтээгдэхүүн болоод байгаа хүнсний гурилыг хэдэн хувьд нь ч гэнэ үү хольж хийдэг гээд байгаа... Тэгээд дээр нь олигтой сайн халдаггүй гэх юм билээ... Мэдэхгүй юм даа..

Атомын цахилгаан станц барих л хамгийн зөв алхам мэт санагдаад байгаа юм...
Тэгээд дараа нь Саарлы бичсэн тэр дундын станцууд дээрээ шинэчлэлтүүд хийгээд, түүний дараа энэ цахилгаан халаагчдыг тавичихвал болоод явчихна.
Цахилгаан станцууд нь хот дотроо, тэгээд нүүрсээр ажилладаг болохоор тэндээс бас тодорхой хэмжээнд утаа гардаг байх гэж ойлгодог?

Одоо ч гэсэн манайх 17-22 цагийн үед бол цахилгаан станцууд дээд хүчин чадлаараа ажиллаад ч хотын хэрэгцээг хангаж чадахгүй Оросоос үнэтэй цахилгаан авч нөхөж байгаа шүү дээ. Тэгэхээр эхлээд эх үүсвэрийг нь шийдээгүй цагт баахан цахилгаан хэрэглэгчтэй болох нь цахилгаан станцуудаа дэлбэлж, хот даяараа хөлдүү, харанхуй суух болно гэсэн үг...
Уг нь төрөөс хөрөнгөө нэг хаяад атомын үүсгэвэрүүдтэй болчихвол хүчээр ч иймэрхүү зүйлсийг худалдан авхуулж болох байх. Жишээ нь нүүрс түлдэг айлаас агаарын бохирдлын татвар авч болно... Бас машины утааны хэмжээг нь тогтоогоод татварыг ялгаатай байлгах зэргээр тооцож хийж болох байхаа... Ядуу гэдэг нэрээр бусдыгаа хордуулах нь ардчилал биш болохоор...
xvv хэзээ бичсэн: 13:13, 2008-12-22 | |
Зараа ахын нэг бичлэг байсан даа, сүүлийнх нь. бараг л флетон. бараг гэж яг флетон. тун дажгүй

яг тэрэн шиг, одоо бол бүгд юу тааралдсанаа шатааж дулаацдаг болсон.

харин тэр шахмал түлшийг бол би дэмжиж байгаа. Ганга эгчийн хэлснээр бол эрс шинэчлэлт хийж болно. даанч дэндүү их мөнгө орох байх. тэр санхүүжилтийг олчихвол ч....
Pearle_Deppsu хэзээ бичсэн: 11:44, 2008-12-22 | |
Болчихоод гэж бичих нь зөв байхаа. Утаа угаар яриад жилдээ хэдэн тэрбум төгрөг төсөвлөөд ямар ч нэмэргүй гэдгийг одоо манай таван настай охин ч мэдэж байгаа л даа. Хотын шинэ дарга саяхны сонин дээр ирэх үшн жилд би хотын утааг тавин хувь биш, гучин хувь бууруулна гэж яртлцлага өгсөн байна лээ... Ву ч гэж хэлмээрийн бүү мэд...
gereltuya хэзээ бичсэн: 10:56, 2008-12-22 | |
Помидор> Үнэн үнэн.

нана> Өө зарим нь бүүр хар тугалгаар амьсгалаад хоол ч идэхээ больж байгаа гэсэншд tongue big hug Чамайгаан саначиж..
xvv хэзээ бичсэн: 22:36, 2008-12-21 | |
ямар сайндаа солонгост шөнө түймэрт гараад хажуу хавийнхан нь нойрон дундаа угаартаж үхэж байхад таван монгол залуу үхэх нь битгий хэл эх орондоо байгаа юм шиг хачин сайхан үнэгчилэн зүүдэлсэн гэж онигоо хүртэл гарсан байхав дээ. хэхэ. нээрээ яаамаар ч юм дээ. ярьсаар хий дэмий бачуурсаар байтал улам л гүн хордохоос өөр шид алга.
ketchup хэзээ бичсэн: 16:29, 2008-12-21 | |

таануус юугаар амисгалдаг болсноо очоод шалгуулчаач, санаа зовкуи амаршт, утаа имар хамаатаин

Улаанбаатарчууд хучилтөрөгчөөр биш нуурстөрөгчөөр амисгалдаг мутантууд болсон гээл дэлхий нийтээрээ шуугиадаина
nana (зочин) хэзээ бичсэн: 16:29, 2008-12-21 | |

big hug love struck

Улаанбаатарчууд хучилтөрөгчөөр биш нуурстөрөгчөөр амисгалдаг мутантууд болтсийм бишуу?
nana (зочин) хэзээ бичсэн: 16:26, 2008-12-21 | |
чихэлдэж бөөгнөрч суугаад байлгүй эмэг өвгийнхөө нутагт очиж адуу манаж, хонио хариулцгаа хүүхдүүд минь. аргалаа түлж меламингүй сүүгээ самарцгаа. ход ход.
та нар минь байхгүй бол хотын бизнес нурнашд. газрын наймаа бөхнөшд. тэгээд удаж төдөлгүй араас чинь хадаг дэвсээд, шилэн кабель татах гээд хүрээд ирнэ дээ хотынхон маань. ход ход. кийборд нүдэж суугаа мань мэтэд интернет нь эхнэр хүүхэд нь л байвал хот хөдөө хаа байсан нь юуны хамаа. гаднаа төмсөө тарьчих, саравчиндаа хоёр үнээ аваад гинжилчих, нээтээр үгийн сүлжээ бөглөж хөрөнгийн зах зээл дээр тоглохгүй юу. таран суухдаа таарсан бидний сэтгэлгээтнүүдэд интернет гэдэг чинь ёстой таарсан эд байна аа. ход ход. хэзээ нурна гэж цементэн байшингийн төлөөнөө насны амьдралаа зориулахав дээ хүүхдүүд минь. таван ханат дэвсэе. жаажийж суугаад үлгэр ярьчих шиг боллоо. уг нь хөдөө амар шүү. усанд ор гэж үглүүлээд байх ч шаардлага гарахгүй хахаха. хөдөөний сэтгэхүй гэж. усанд орох дургүйг минь яанаа.
ketchup хэзээ бичсэн: 16:19, 2008-12-21 | |
Онгоц бууж чаддаг л байгаа даа tongue Болвол хорт утааны баг аваад ирээрэй. laughing crying
xvv хэзээ бичсэн: 15:56, 2008-12-21 | |
тийм эээ тэр атомын станцын талаар уншсан болохгүи юм бхгуи юм бил ээ ш дээ тэээ. би лав хувидаа үүнийг дэмжиж бгаа. утаа их бна уу хотод маань удахгуи бууна ш дээ би хэ хэ
american boy хэзээ бичсэн: 10:25, 2008-12-21 | |
Сэтгэгдэл
Яалаа гэж эрх энэ тэр ярих вэ. big hug Баярлалаа хөө. big grin
xvv хэзээ бичсэн: 20:22, 2008-12-20 | |
хараал идсэн энэ утаанаас салчихвал хичнээн таатай байх билээ, бид ч яаахав хордодгоо хордсоор байгаад эрүүл болохоосоо өнгөрч байгаа биз дээ, хойч үе минь л хэцүү байна. Олон хүнд энэ саналыг хүргэмээр санагдаж байна. Тэхээр би л лав энэ бичлэгийг чинь өөрийнх дээрээ тавилаа шүү. Эрх мэрх эн тэр ярихгүйм байгааз дээ, Аан тэгээд бас болчихоод гэх нь зөв ө. Энэ дуунд би бас найгүй дуртай шдээ; Даанч оруулсан чинь блогийн формат эвдрээд устгаад хаячихсан crying
director (зочин) хэзээ бичсэн: 15:57, 2008-12-20 | |
утаа гоёшд. бүгд байнгын манараастай. эрт залуугаараа явцгаагаад л. заавал хөгширч үхэх дэмийшд. улаан буйл үрчлээ хунираагаа бодсон ч тэр. ход ход.
амьдрал сайхан байноо. ?уйлав?
ketchup (зочин) хэзээ бичсэн: 14:12, 2008-12-20 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)