Мэдрэмж
2015-08-12, 00:41
Сая гадаа бороо ороод цонхоор сэрүүхэн салхи орж ирээд, чийг үнэртээд л, айраг уусандаа ч юм уу сэтгэл гэгэлзээд гараад гүйчихмээр л мэдрэмж төрж байна хэхэ. Тэгээд элдэв зүйл бодогдоод жоохон блогормоор санагдлаа...
...Юмсыг бид хүлээж авахдаа энэ сайн тэр муу, ингэвэл сайн тэгвэл муу гэж ялгавартайгаар хүлээн авч сурчээ. Энэ хэвшсэн үзлийнхээ үүднээс юмсыг, үзэгдлийг, мөн хүмүүсийг ялган таагүй зүйлээсээ зугтан таатай зүйлсээ өөртөө ойртуулан авахыг эрмэлздэг. Таагүй зүйлээсээ салахад жаргалтай болдог, таатай юмтай учрахдаа жаргалтай болдог. бид юмсад таатай таагүй шинж угаасаа байдаг г...