Халбага байхгүй

2015-07-02,00:08
http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=191&t=157651">Асуулт самбараас сонирхолтой гоё бичиж тэмдгэлсэн нэг ийм хэсэг бичвэр олж авлаа...

...юмсыг бид хүлээж авахдаа энэ сайн тэр муу, ингэвэл сайн тэгвэл муу гэж ялгавартайгаар хүлээн авч суржээ. энэ хэвшсэн үзлийнхээ үүднээс юмсыг, үзэгдлийг, мөн хүмүүсийг ялган таагүй зүйлээсээ зугтан таатай зүйлсээ өөртөө ойртуулан авахыг эрмэлздэг. таагүй зүйлээсээ салахад жаргалтай болдог, таатай юмтай учрахдаа жаргалтай болдог. бид юмсад таатай таагүй шинж угаасаа байдаг гэж боддог. гэхдээ тийм шинж угаасаа байхгүйг буддын сургаальд заадаг. юмс таатай ч биш таагүй ч биш хоосон буюу үнэмлэхүй нейтраль чанартай. жишээ нь Маш хурдан орчин үеийн машин байна. салон нь тохитой, өнгө үзэмж нь шунал хөдөлгөм машин. түүнийг хараад би ч та ч авахыг хүснэ. гэхдээ түүнийг ямаа хараад хажууд нь байх хэмхэрхий тоосгон ханаас ялгаатай авч үзэхгүй бидний оноогоод байгаа таатай мэдрэмж ямаанд төрөхгүй яагаад гэвэл бидний оноогоод байгаа машиныг хараад мэдэрч байгаа мэдрэмж бол бидний оюун ухаан бий болгосон хиймэл мэдрэмж юм. гадаа цас орлоо. машинаа унаад гарч байгаа хүн хальтиргаа гулгаа үүсвэл яанадаа, аягүй бол түгжирсэн дээрээ бүр тагжрах вий дээ гэж таагүй мэдрэнэ. . хайртай хосууд хөөх анхны цаас орж байна гэж баярлан бодож зугаалхаар гарч таатайхан алхаж болно. гудамжны цэвэрлэгч их ажилтай болох нь дээ гэж таагүй хүлээж авна. хөдөө байгаа малчин энэ хүйтрээд шуурчихгүй байгаасай гэж залбирч таагүй болно. өвлийн хувцас хунар гутал зарж байгаа наймаачинд таатай. гэхдээ цас ороход тэдгээрийн оноогоод байгаа эдгээр мэдрэмжийг үүсгээд байгаа шинж огт байхгүй бөгөөд зүгээр л аяндаа явж байгаа байгалийн үзэгдэл. гол нь тэдгээр хүмүүсийн өөрсдийн нь өмнө хийсэн үйлийн үр буюу сэтгэл ухамсарт нь суучихсан үзэл бодол далд ухамсар нь хэрхэн юмс үзэгдэлд хандах хандлагыг тогтоодог. тэр нь мөн юмс үзэгдлийг сайхан муухай сайн муу таатай таагүй гэх мэт шинжээр будаж харуулж байдаг нөлөөтэй шил лугаа адил бөлгөө...

Сайхан бичлэгүүд тавьсанд баярлалаа. Хоосон чанар гэдэг нь хүн, амьтны сэтгэлд л оршдог зүйл. Түүнийг гадаад физик хуулиар таних илрүүлэх боломжгүй. Ялангуяа физикчид. Учир нь юмс үзэгдлийн хоосон чанар нь бидний сэтгэлгээний л хуурамч талын бодит төрх шүү дээ. Хоосон чанарыг илрүүлэх нь ч сэтгэлийн хэр зэрэг төвшинд таниж байгаагаар үр дүн нь тодорхойлогдоно. Энгийн бүдүүн сэтгэлд ойлгогдсон хоосон чанарын үр дүнд бид хэсэгхэн зуур л шунал хүслээс ангид байх бол нарийн доод төвшний сэтгэлдээ хоосон чанарыг оноход бүрмөсөн зовлонгоос салах боломж нээгддэг. Тиймээс юмс үзэгдлийн хоосон чанар болон сэтгэл хоёрын оролцоо нь зоосны хоёр тал байх учиртай. Түүнийг сэтгэлийн оролцоогүйгээр багажаар эсвэл туршилтаар илэрхийлэх боломжгүй. Хоосон чанар нь үнэндээ бодит ертөнцтэй тийм ч их холбоотой биш, хувь хүн болон түүний эргэн тойронд байгаа бодит байдал л холбоотой. Тиймгүйсэн бол нэг хүн хоосон чанарыг танихад л ертөнцийн бүх л амьтад бүгд гэгээрэх байсан биз дээ! Тэр хүн л өөрийн сэтгэлд буй юмс үзэгдлийг буруугаар харж байснаа ойлгосон хэрэг. Бусдад тэр нь ямар ч нөлөөгүй. Харин бусдад нөлөөгүй зүйлийг физикчид олж бас бусдад баталж итгүүлж чадна гэж үү!


төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 70 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)