Хувийн амьдрал

2012-07-27,20:05
Гэгээрээд амар амарлингуй болчихсон юм уу яачихсан юм байгаа юм нэг их юманд сэтгэл хөдлөөд, эсвэл шунаж хүсээд ч юм уу байх аа больж дээ. Нас яваад намба суугаад байна уу, найман цагийнхаа өдрийн ажилд ядраад өвөө царайлаад байна уу мэдэх юм алга. Ямар нэгэн сонин соргог зүйлгүй өдөр хоног өнгөрөөд л байна. Сонин соргог зүйл хүсээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Нөгөө Хүрэлээ ахын эргэлзээ гэдэг шиг л юм болж байна дөө...

Ямар ч байсан сэтгэлээр унаад, муу муухай юм болсон юм алга. Бас баясаж хөөрөөд сайн сайхан болсон юм алга. Яг л Будда шиг амар амгалан, нигүүлсэнгүй сэтгэлээр амьдралд хандаж байна дөө инээх

Мэдээж тэрэн дунд ганц нэг зүрхний цохилт нэмж, хуучин шарх сэдээгдэх өдрүүд байх ч тэгээд л нэгэн хэвийн иймэрхүү өдрүүд үргэлжлээд л байна... Сэтгэлээ хангах гээд цэнгээд явна гэхээр бас утга учир нь үгүй мэт бодогдох... Утга учиртай хэрэгтэй том үйлс бүтээх гэхээр уул нөхрийнх нь сачий дутаад байна уу, санаа зориг дутаад байна уу ургаа хад мэт хөшиж, хэрэггүй зүйлд цагаа нөхцөөн өдрийг барсаар байдаг... Ууж идээд найз нөхөдтэйгөө уулзаж учрах гэхээр ууснаа шингээдэг бие махбод байхгүй болоо юу, унтаж босоод тамын оронд оччих гээд чадахаа ч больж.

Төлөвлөсөн зүйл их байсан ч сүүлийн нэлээн хэдэн жил санасандаа хүрч, өөрөө өөртөө амласан амлалт, төлөвлөсөн зүйлдээ нэгэнд нь ч хүрсэнгүй...
Олимп эхэлж байдаг... Гэхдээ надад үзлээ гээд наалдах зүйл үгүй болохоор нэг их үзээд суухгүй байя гэж бодож байгаа. Хаанах нь ч хожиж, хожигдсон ер нь ч юуны ялгаа байх вэ. Монгол алт авлаа гээд миний амьдрал урагшаа нэг сөөм явах биш... Цагаа хэрэгтэй юманд зарах л хэрэгтэй байна даа...

Тээр нэгэн оны тээр нэгэн нартай байсан уу, бороотой, шороотой байсан уу мэдэхгүй нэгэн намрын өдөр хорвоо ертөнц дээр дуу чимээ дүүрэн цоглогоор зарим нэгэн хүмүүсийг баясгаж баярлуулж, догдлуулаад л энэ хорвоо дээр бурхнаар өшиглүүлээд тэнгэрээс бууж ирж байлаа энэ тэр бүлтрэх ч яахав хэлээ гаргах Ангаахай маань шувуу болоод ангаахайтай болж байдаг... Ай цаг хугацаа, хүний амьдралаа гэж...

Хүү минь нэг жоохон ч гэсэн урагштай байгаад, урагшаа хагас алхам ч болсон алхаачээ гэж...

Блогоо худлаа үнэн өдрийн тэмдэглэл байдлаар ч гэсэн бичиж баймаар л байгаа юм даа хүү мээнь...

Ингэхэд анд нөхдөөр сонин сайхан юутай байна даа?



төрөл: Хувийн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 345 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)