Өглөөний цайны ач тус

2006-06-20,03:00
Саяхан өглөө босоод Нимбэгтэй байхуугаа уунгаа зурагт харж суутал нэгэн сонин зүйлийн талаар гарч байна. Чихээ дэлдийлгээд нүдээ бүлтийлгээд үзвээ.

Японы бага сургуулиудын дунд халуун болж байгаатай холбоотой юу, дотор нь муухайрах, бие тавгүйтэх шинж илэрсэн хүүхдүүд нэлээн гарч, тэднээс асуусан асуултад 90 орчим хувь нь өглөөний цай уугаагүй гэсэн хариулт өгч байжээ. Тэдний ихэнхи нь завгүйгээс ууж амждаггүй гэж хариулжээ. Үнэхээр л Японы нийгэм маш завгүй юмаа. Жишээ болгон нэгэн дунд сургуулийн сурагчийн 1 өдрийг харуулж байлаа. Ингээд сургуулиудад өглөөний цайгаа сургууль дээрээ уух боломжтой цайны газруудыг нээж эхэлсэн байнаа. Хичээл эхлэхээс өмнө очиж цайгаа уудаг байна.
За тэгээд хамгийн сонирхолтой нь судалгаагаар өглөөний цай уудаг, уудаггүй хүүхдүүдийн дүнгийн дунджийг харьцуулан үзэхэд нэлээд зөрүүтэй тоо гарсан явдал юм. Үнэнийг хэлэхэд тэр тоог найз нь сайн тогтоогоогүй байна. Уучлаарай, 80х70 хавьцаа байсан санагдана.
Тэгэхээр ямар нэгэн байдлаар томчууд бид ч гэсэн өглөөнийхөө цайг өлсөөгүй, уумааргүй байсан ч аль болох хөнгөн зууш, 1 зүсэм талх ч болсон идээд гарч байяаа гэж бодов.


Хүн өглөөний цай уулгүй гэрээс гарснаар хэрэгтэй энергээ авч чадахгүй, ингэснээр хамгийн их энерги хэрэглэдэг гэгдэх тархи тань бүрэн сайн ажиллах чадваргүй болдог байна. Бүх биеийг удирдаж буй тархи тань бүрэн ажиллаж чадахгүйгээс хичээлд муу дүн авахаас эхлээд, бусад өвчний ч суурь болдог байна л даа. Тэгээд өглөө цай угаагүйгээс өдөр гэхэд хоолны дуршил буурч хоол бага иднэ, ингэснээр үдээс хойших энергээ бүрэн авдаггүй, орой гэхэд тэснэ тэснэ гэхэд гэгчээр мэдээж яаж ч шавхаад байхгүй болсон энергээ нөхөхийн тулд маш их хоолны дур төрж ихээр хоол иднэ. Энэ нь шөнө нойрыг бууруулснаар сайн унтаж чадахгүй, өглөө босоход хэцүү байх, өглөө оройтож боссоноор дахиад л өглөөний цай ууж чадахгүй гэх байдлаар тойрог болж энэ нь яваандаа олон өвчний шалтгаан болдог байна. Иймээс цагтаа, зөв бүрэн хооллож хэвшицгээе! гэж зөвлөх байна.
"Хүн хагас өлсгөлөн байхдаа толгой сайн ажилладаг", "Гэдэс дүүрэн үед толгой муу ажилладаг" гэх мэт яриа байдаг. Үнэнийг хэлэхэд энэ яриануудад ч гэсэн үнэний хувь байдаг. Гэвч энэ нь түр зуур, богино хугацаанд л ийм байдаг байна. Учир нь  хүн цадталаа хоол идсэний дараагаар тэр хоолыг боловсруулахын тулд хүний ходоодон дахь судаснууд өргөсч хүний судсаар урсаж буй цусны нэлээд хэсэг нь ходоод руу явснаар тархи руу очих цусны хэмжээ багасдаг байна. Тэгэхээр "хоолоо тухтай суугаад ид", "өглөөнийхөө цайг тогтвортой суугаад ууж бай" гээд үглээд байдаг ээж аав, эмээ өвөөгийн маань үгэнд ч бас учир бий ажээ. Тэгэхээр хоол идсэнийхээ дараа 15-30 минут тайван сууж  амрах, эсвэл салхинд гарч алхах, нохойтой бол нохойгоо салхилуулаад тайван алхаж байх нь зөв байдаг байна. Зарим хүмүүст хоол идсэнийхээ дараа хөдөлж шингээх ёстой гэсэн бас буруу ойлголт байдаг. Энэ нь бас л буруу юм. Хоол идсэнийхээ дараа хэт хүчтэй гүйж, хэт их энерги зарцуулах үйлдэл хийвэл биеэр эргэлдэх цусны ихэнхи нь булчин руу явснаар, ходоодонд очих цусны хэмжээ багасч хоолны шингээлтийг удаашруулдаг муу талтай ажээ.
Мөн хоол идэж байх үедээ зурагт үзэх нь тийм ч сайнгүй аж. Бас л цусны тодорхой хэмжээ тархи руу явж, дээр нь хоолны амт үнэрээс авах мэдрэмж буурснаар хүний хоол боловсруулах рефлекс буюу хариу үйлдэл нь буурч хоолны шингэлтэнд муугаар нөлөөлдөг байна. Энэ нь бас таргалахад ч нөлөөлдөг байна. Хоолоо тайван суугаад амт үнэрийг нь мэдрэн таашааж идээд түүний дараагаар салхинд тайван алхах нь хамгий зөв хоололт болохнээ. Ингэснээр тархи тань ч тайван хурдан ажиллаж, бие чинь ч алжааж ядрах нь багасана. Ямар ч гэсэн туршаад үзээрэй!
төрөл: Хувьсгалын | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1976 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
ih goy ym bayarlalaa
Зочин хэзээ бичсэн: 20:36, 2024-11-27 | |
өглөөний цай уухын ач холбогдлийг аймар сайн ухаж ойлгодог бас бие организм нэхдэг болчдог юм байна шд 10 жилдээ байхдаа цай уугаад яв гэж ээжийг хэлнгүүт өө бараг та юун тухай ярив гэж мэгдэг байснаа бодохоор хүнд 1 жил ч нэгддэггүйм гэдгийг улам мэдээд тэр хэмжээгээрээ өөрийгөө нэг л хөгширч байгаам шигээр мэдрээд байгаан ! Илүү л зан л даа эмэгтэйчүүдийн - намайг ч бас тойрох шинжгүй ээ!
uka хэзээ бичсэн: 16:08, 2008-02-21 | |
хэхэ
Өглөө босч идээ тэгвэл циклээрээ дараагийн өдрөөс нь өглөө босоход амар болдог гэжийлээ. Зүгээр ганц маслотай шарсан талх аяга сүү байхад л болышд.
xvv хэзээ бичсэн: 12:46, 2006-06-21 | |
Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл
Harin tiim, ter dotor myyhai orgidog chini ystoi suuliin 2 udur nadad togioldood bna. Bi bas ugluu zai yygaaguitei holbootoi bh gej bodoj bsan yum. Yagaa ch ugui, ys yysaar btal dotor myyhai orgiod hii ogiulaad bag bolchih yum. Ene bas halyyntai holbootoi bh oo. Yamar ch bsan unuudur garch heden picheni olj irj tavija daa. Tuunees bish ugluu ert bosch yum idne gj shal hula.
Onki хэзээ бичсэн: 12:18, 2006-06-21 | |
Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл
Дээр би бас ийм бичлэг оруулж байсан юм байна.
Өглөөний цай уудаг хvмvvс, уудаггvй хvмvvсээ бодвол жингээ сайн хадгалдаг өөрөөр хэлбэл жин нэмээд байдаггvй гэж байсан.
Duluu хэзээ бичсэн: 23:05, 2006-06-20 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)