Үзэсгэлэнт гүнж ногоон мэлхий хоёр

2009-12-13,20:44
(Зассан: Хүүхдэд зориулж бичээгүй тул та бүхэн уншаад утгыг нь өөрийнхөөрөө өөрчлөөд хүүхдэдээ ярьж өгөөрэй.)


Эрт ээ урьдын цагт нэгэн бяцхан ногоон мэлхий өөрийн намагтаа аж төрөн сууж, амар сайхандаа жаргадаг байж гэнэ ээ. Хэдийгээр намгийнхаа бусадтай адил энгийн л нэг ногоон мэлхий боловч төрсөн цагаасаа эхлэн өөрийгөө бусдаас өөр, илбэ шидэд автан хувирсан болохоор хэзээ нэгэн цагт цагаан морь унасан сайхан хан хүү болно гэж итгэдэг байж гэнэ. Мэлхий хүүг хэрэв үзэсгэлэнт гүнж уруул дээр нь үнсвэл түүнд шингэсэн хараал арилж буцаж хан хүү болох тухай, өөрийн улс нь ард иргэд, гэр бүлийнхэн нь эргэж хүн болох тухай аав ээж нь багаас нь ярьж өгдөг байжээ. Он жил өнгөрсөөр бяцхан мэлхий нас биед хүрч гэнэ. Намагт олон олон гайхамшигтай үзэсгэлэнт гүнж, тэнгэрийн болон лусын дагинас айлчлан ирж тэр бүрд мэлхий хүү ч бусдаас ялгаран харагдах гэж, энэ л яг миний гүнж мөн хэмээн олон гүнжийн өмнө гарч бүжиглэж, дуу дуулж өгдөг байжээ. Гэвч хорон санаат шидтэний хараалаар мэлхий болон хувирсан түүнийг гүнжүүд анзаарч харж байсангүй.
Харин наран гийсэн нэгэн өдөр хөрш ойн амьтдынд айлчлан найр наадамд очсон мэлхий хүү нэгэн үнэхээр гайхамшигт гэрэл цацруулан инээмсэглэдэг, гайхалтай гоо үзэсгэлэнт гүнжтэй танилцаж, гүнж мэлхийн зүрхийг булааж, шөнө бүр зүүдэнд нь ирэх болжээ. Мэлхий гүнжтэй уулзахсан гэхээс тогтож сууж чадахаа больж цаг, хором бүрд түүнийг бодох болж, гүнжийн ордон руу тэмүүлдэг болжээ. Гүнжид ч бас жижигхэн ногоон мэлхийн бүжиг таалагдан завгүй ажлынхаа хажуугаар түүний тэнэгдүү гуагалахыг сонсон, инээдтэй хөдөлгөөнт бүжгийг нь шоололгүй үзэж, түүнтэй намгийн дэргэдэх ойн цоорхойд тоглох үед хааяа уулзан дотно санагдах мэлхийн болхи боловч хөгжилтэй бүжгийг үзэн, гуагалах хоолойг нь сонсон инээдэг болжээ. Гүнж нэгэн өдөр өөрийн мэдэлгүй баярлан инээдтэй нэгэн бүжиг бүжиж гүнжийг баярлуулан инээлгэсэн бяцхан ногоон мэлхийн уруул дээр баярлалаа хэмээн үнссэнд бяцхан мэлхий сайхан хан хүү болон хувирч гүнжийг цагаан мориндоо сундлан хөндий талаар давхиж, үдшийн салхинд илбүүлэн, жаргах нарны улайж ичсэн туяаг харж гар гараасаа хөтлөлцөн ирээдүйн мөрөөдлөө ярилцан суужээ. Тэр өдрөөс хойш үзэсгэлэнт гүнж мэлхийг хан хүү болгон хувиргасан ид шидэт уруулаараа өглөө бүхэн үнсэж, хан хүү гүнжээ гар дээрээ өргөн, тэвэрч цагаан мориндоо сундлан давхиж, түүний туяа цацрах инээмсэглэлээс хүч чадлаар цэнэглэгдэн улс орноо хөгжүүлж, бие биенээ түшин тулж, өөрсдийн хаант улсаа захиран сууж, олон жижигхэн гүнж, хан хүүдийг төрүүлэн өсгөж амар сайхандаа жаргаж гэнэ ээ.
төрөл: Хувийн | (76) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 26603 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
huurhun hairdaa unshij ogood untuullaa
Зочин хэзээ бичсэн: 21:51, 2024-10-27 | |
nz ohindoo unshij ogood untuullaa jargaltai bn 🥰
Зочин хэзээ бичсэн: 03:03, 2024-10-08 | |
Naiz ohindoo unshij uguud untuulsandaa
Зочин хэзээ бичсэн: 21:28, 2024-09-14 | |
Bebidee unshij uguj untullaa 🤍🦁
Зочин хэзээ бичсэн: 00:49, 2024-09-06 | |
Hairdaa unshij ogloo 9.2 1:02min🤍
Зочин хэзээ бичсэн: 01:03, 2024-09-02 | |
Saihan zaluudaa unshij uguv💌
Зочин хэзээ бичсэн: 04:48, 2024-08-13 | |
hairdaa unshuulj ogood untuulcihsan 🥰♥️
Зочин хэзээ бичсэн: 01:57, 2024-08-07 | |
muumjid unshij uguud untuulav kk
Зочин хэзээ бичсэн: 05:32, 2024-07-06 | |
Huurhun huuhded unshij uguv 5.12❤️
Зочин хэзээ бичсэн: 03:26, 2024-05-12 | |
Gvnj nz zaluuda unshij uguw😘
Зочин хэзээ бичсэн: 02:31, 2024-05-11 | |
Lola d unshij ogood untuulaw
Suvdaa (зочин) хэзээ бичсэн: 04:59, 2024-03-10 | |
khegid unshij uguw hhah
haneul хэзээ бичсэн: 01:00, 2023-12-17 | |
morted unshij uguv
morte nam gvn tuhtai noirsov ter bas ineev bvrheg udur bidniig tewerdeg...
Хүслэн (зочин) хэзээ бичсэн: 00:43, 2023-08-30 | |
Пингвин унтав
Зочин хэзээ бичсэн: 02:26, 2023-08-21 | |
Narango anaig untuulj uguw🥰
Зочин хэзээ бичсэн: 02:31, 2023-07-21 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)