Нэг л өдөр манайх гэх байх даа

2009-10-13,09:42
Саяхан ЮНЕСКО-д ХӨӨМИЙ, ГЭСЭР ТУУЖ  болон бас бус соёлын өвүүд Хятадынх хэмээн бүртгүүлжээ. Мэдээллийг дараах хаягнаас уншиж болно: http://bit.ly/VS8Dx

За тэгээд удахгүй Хубилай хаан, Морин хуур гэж эхлээд нэг л өдөр Монгол бичгийг маань ингэнэ шүү. Өвөр Монголд одоо хэрэглэдэг. Харин бид хэрэглэдэггүй! Тэгэхээр хэнийх нь болж таарч, хэний нэр дээр бүртгэгдэх бол?

Ядаж нэгэнт бүртгүүлсэн ч гэсэн хөөмий, туужаа өөрсдөө сайн сурч мэдэж, илүү хийж, бас Монгол бичгээрээ хэвлүүлээд хүүхдүүддээ заадаг болмоор...
Монгол бичиг рүүгээ шилжиж төрийн бичиг болгож өөрсдөө хэрэглэмээр...

Өвөөгийн тань хийсэн ор, домбо, ширээ танайд байж л дээ. Нэг нөхөр минийх, ижил нь манайд байгаа миний хийсэн зүйл гээд цагдаад бүртүүлээд байж. Тэгээд нэг л өдөр танай гэрийг энэ манай гэр итгэхгүй бол ороод хар, бүх юм нь минийх гээд цаас бариад орж ирээд таныг хөөхөд хууль гэгч зүйл хэний талд үйлчлэх бол? Тэр үед бид кирилл үсэг хэрэглэдэг болохоор гээд Орос руу нүүх үү? Арай ч ийм зүйл болохгүй байх гэж найдаж байна. Гэвч бага багаар ингэж эзэлдэг энэ арга эрт дээр үеэсээ олон улс гүрнийг бидний хөрш урд том гүрэнд нэгтгэж байгааг бид мартаж болохгүй. Манай нэг хэсэг ч бас аль хэдийн эднийх болсон. Тэд улам л нааш ахисаар, гэтсээр, магадгүй нэг л өдөр үсэрнэ...

Бид яаж үүнээс өөрсдийгөө хамгаалах вэ. Энэ бол бид өөрсдийн өв соёл түүхээ дээдэлж, судалж, бас дэлгэрүүлж, соёл уламжлалаа хадгалж хамгаалж үлдэх. Хамгийн эхэнд хийх хэрэгтэй хамгийн том алхам бол "Монгол бичгээ сэргээж төрийн бичиг болгох" үйл явдал болов уу. Хэрвээ энэ бүхнийг бид хичээгээд, зориод, олон саад бартааг даваад хийж чадвал бидний үр хойч биднээр бахархах, бидэнд баярлах болно гэж бодох юм. Хэрвээ та ч бас ингэж боддог бол энэ талаар сайн ярьж, бусадтай хэлэлцэж, бүр болдог бол байгууллага, холбоо байгуулаад энэ талаар тэмцээд нэгдээд ч явж болох байх гэж бодож байна. Хэрэв үүнийг хийхгүй бол 200 жилийн дараа таны ач шаахай өмсөөд, шавар ухаад, Чингис хаан Хятад хүн байж гээд түүхийн хичээлийг дунд сургуульд хальт мөлт заалгаад зогсож байхыг үгүйсгэхгүй л байх. Магадгүй Манж гаралтай Хятад хүүхдүүд, Өвөр Монгол хүүхдүүд ямар байдалтай байдаг бол? Асуултуудын хариуг таньд үлдээе...


Жич: Миний блогийн бичлэгүүдийн зохиогчийн эрх таны мэдэлд шилжүүлэгдсэн. Түшээд авна уу, түлхээд хаяна уу өөрөө мэдээрэй гэдэг шиг хуулна уу хувилна уу таны дур шүү. ирмэх

төрөл: Хувьсгалын | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 902 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
кириллээр алдаатай бичихэд би лав эмзэглэдэггүй. Энэ бол байх л зүйл. Хаа ч газар байдаг л зүйл. Хамгийн гол нь Монгол хэлэндээ харь үг хольж ярих, бичихийг бол хүчтэй эсэргүүцдэг дээ.
xvv хэзээ бичсэн: 15:34, 2010-10-19 | |
Яг үнэнийг хэлэхэд бид нар одоо кириллээр ч олигтой уншиж бичиж чадахаа больж байх шиг байна. Хамгийн ойроор нь энэ блогийг л хар л даа. Монгол биш хирнээ монгол залуучуудын үргэлж хэрэглэх болсон элдэв үгс, сонин аялгаар дүүрэн байна. Бид том том ярьж суухын оронд өөрсдөөсөө эхлэвэл ер нь яасын!!!
StarLight хэзээ бичсэн: 14:54, 2010-10-19 | |
За даа ер нь бол бичигдээгүй хуулиар бол аль хэдийн хятадын харъят болчихсон шүү дээ. Хэдэн жилийн өмнө ч билээ далай лам монголд ирэхэд хятадууд хилээ хаахад, хэсэгтээ монголчуудыг сандаргасан штээ. Эдийн засгийн хувьд хараат байдалд байсаар л байгаа учраас тусгаар улс гэхэд хэцүү л байдалтай байна даа. Ядаж байхад хүмүүсийн сэтгэлгээ гадаад л амьдарч байвал сайхан юм шиг л бодох юмдаа. Одоо хүүхдүүдээ гадагш гаргачихаад эцэг эх нь болж өгвөл монголдоо ирэх гээд яахав наанаа л шингээд амьдархаа бод гэж хэлж байна. Харин зарим хэсэг нь угаасаа л аль нэг улсын харъяат иргэн болж амьдархаас хойш нэг мөсөн өндөр хөгжилтэй соёлтой сайхан улсын иргэн байсан нь дээрш тээ гэж хүртэл ярихыг сонсоод, бидэнд энэ газар нутгийг өв хөрөнгийг үлдээх гэж тэмцэж, амиа зориулсан хүмүүст ямар харамсалтай бас ямар эмгэнэлтэй вэ. Өнгөрсөн лүүгээ нулималгүй, өнгөрсөн түүхээсээ бусдаас хайж буй бахархал,гээгдүүлсэн үнэт бүхнээ өөрсдөөсөө олцгооё. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэгдээ.
mercy хэзээ бичсэн: 10:43, 2009-10-23 | |
Энэ Гомбосүрэн гээд хүний ярилцлага их сайхан ярилцлага байна гэж би хувьдаа дүгнэлээ:
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=3758&Itemid=66

...Би бол үнэндээ Монгол бичигт муу. Бичиж бол чадахгүй. Харин уншина. Гэхдээ мэдээж кириллээр илүү сайн уншина. Өөрийгөө бодвол кирилл нь амар л даа. Гэвч миний бодлоор бол Монголыг Монголоор нь үлдээх гол юм бол энэ хэл, бичиг, соёл юм. Мэдэхгүй юмныхаа дайсан байж болохгүй, мэдэх гэж оролдох хэрэгтэй. Монгол гэж хэн бэ гэхэд та бидний зарим нь хар үстэй, зарим нь шар үстэй, хамартай хамаргүйгээр хэмжихгүй л дээ. Хэлтэй юм уу, соёлтой юм уу, зан заншилтай юм уу гэдэг л Монгол эсэхийн хэмжүүр болно оо доо? Тэгэхээр хэлээ тээрэмдүүлчихгүй явах хэрэгтэй. Хэлээ тээж яваа юм нь бол Монгол бичиг. Дэлхий дээр 4 зүйл бичиг байна гэвэл тэрний нэг нь Монгол бичиг. Мянган жил, за мянгаа больё, Чингис хаан зарлигдан тогтоосон юм гэвэл дор хаяж 800 жил төр улсын хэргийг хөтлөөд, цаас бусад зүйл дээр бичээд ирсэн бичгээ бид сурах ёстой биз дээ. Тийм нэг өчүүхэн үндэсний үзлийн үүднээс л би энэ Монгол бичгийг их дэмждэг, залуусаа, ард түмнээ сураасай гэж бодож, захиж явдаг хүн. Яг тэр нэг үед үндэсний ухамсар сэргээд хүмүүс нэг их сайхан сурч эхлээд харамсалтай нь эргээд маш амархан унтарсан. Яг л ганц ямааны сүү шиг. Тогоо дүүрч нэг дэврээд л эргээд унасан шүү дээ. Шинэ бичиг үсэг сурахад чинь хүчин чармайлт хэрэгтэй л дээ. Хар аяндаа сурчихна гэж үгүй. Хүчин чармайлт хэрэгтэй болохоор чинь манайхан ухран пад. Тэгээд ер нь хэчнээн үзсэн ч гэсэн нөгөө өмнө үзсэн бичиг нь л илүү ойлгомжтой байх нь тодорхой л доо. Тэгээд сурмааргүй байгаагаа бас булзааруулж, элдэв худлаа шалтгаан тоочно. Энэ муу хог чинь бичдэг дууддаг нь огт таардаггүй, муухай үсэг гэнэ ш дээ гэх мэтээр золигтуулаад. Сайн юманд садаа мундахгүй. Ер нь бол ихээхэн бэрхшээл саадын дундуур л энэ Монгол бичиг гэж юм явж байгаа, яваагүй байгаа хоёрын дунд л байна даа. Манай өөдрөг сэтгэлтэй улс бол анх Монгол бичиг үзэж эхэлсэн цагаас, 1987 оноос байна уу, Даваасүрэн сайдын тушаалаас эхэлж бодоод дунд сургууль, дээд сургуулиар манай 1 сая гаруй залуус монгол бичигтэн боллоо л гэдэг. Нөгөөдүүл нь ингээд толгой дохиод байгаа нь мэдэж дохиод байна уу, мэл гайхаад дохиод байна уу гэдэг эргэлзээтэй...
Алмас хэзээ бичсэн: 00:31, 2009-10-20 | |
Чоно чоноороо л байх хэрэгтэй, эвэртэй туурайтай болоод бусдыг дуурайгаад өвс иддэг, газар ухдаг болоод эхэлбэл, эсвэл тэжээвэр болоод хүний гарт орчихвол байгальдаа амьдрах чадваргүй болж эволюцын явцад устаж үгүй болно.

Тэгэхээр хүчээр өөрсдийгөө эвдэх биш харин ч байгаа юмаа өөрийн гэж хамгаалж, хэрэглэж, цаашаа хөгжүүлмээр байна даа.

Цаана чинь Оюу толгойгоо ухаад урагш нь гаргаж байгаа гээд л хүмүүс яриад байна. 50000-аар нь тараачихвал хужаа хувцас, ногооны оронд нээрээ л урагшаа гараад явна даа. Түүний оронд нэг үйлдвэр барих, нэг Монгол бичгээр ном хэвлэх, нэг дунд сургуулийн багшид Монгол бичиг заачихвал эргээд ирээдүйдээ бидний юм бидэндээ байхсан...

Харамч байцгаамаар байна.
xvv хэзээ бичсэн: 16:16, 2009-10-13 | |
chingis haan hitad manai dundad ulsiin hun geel tsaad hujaanuud chen diildeggui sht.
muusain hujaanuud geheesee iluu neeree l oorsdiigoo hicheemeer bgaen, garaad harahad gazraar duuren hujaa baisht, erchuud tsootei omnogoviinhon bugd hujaa malchintai bolson duuldana lei, tuulj baragddaggui meningiin tal bas hujaagaar duursen gsen, manai bairiig toirood dan hujaa, tsonhoor harahad hujaa ni mongoloosoo olon (shine bair barigdaj bgaam, хэлээ гаргах )

manj nariig uusgasan bodlogiig eej maani bainga l yaridag san, odoo mongolchuud yag l tiim bna.

Buh yumaa hitduudaar hiilgedeg, manj hun yordoo yu ch hiihgui, ail bur ni neg hujaa zartstai baisan gsen, tegeel oorsdoo tsgaan garlaj zalhuurliin tuild orj, ihemseglej suujaagaad neg sersen chen manj hun gej baihaa bolison baisiim genelei, odoo bid yag araas ni orjiino.

ugaasaa ch hitaduud mongol bol manai hitad gurnii salshgui neg heseg ni gej baga dund surguulias ni ehleed l zaadag. erguulj zaval avah yostoi gesen toriin hatuu bodlogotoi uls shuu dee. tsaash ni uls torchdiig l haraamaar boljiin..bolihoos..
nana (зочин) хэзээ бичсэн: 15:43, 2009-10-13 | |
rolling eyes not talking not talking
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 15:07, 2009-10-13 | |
Сая нэг ийм бичлэг оллоо:

http://injanna.blogspot.com/2009/10/blog-post.html
xvv хэзээ бичсэн: 14:38, 2009-10-13 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)