Төлөвлөгөө

2009-08-18,20:40
Зорилго: Өөртөө итгэлтэй, "мундаг" байх, аз жаргалтай, сайхан орчинд эрүүл саруул, сэтгэл дүүрэн, утга учиртай амьдрах. (миний хувьд)

Төлөвлөгөө:
1. Англи хэл, Япон хэлний хичээл өдөрт тус бүр нэг цаг давтаж байх. Герман хэл сурч эхлэх.
2. 9-р сараас мэргэжлийнхээ хичээл номд сайн хичээж чармайх. Амьдралаа утга учиртай болгох.
3. Нойрыг сэрж барж байх. Гэхдээ оройтож унтахгүй байх! хэлээ гаргах
4. Цаг заваараа эх орондоо тус дэм болох үйлсүүдэд гар бие оролцож байх. GNOME орчуулгад өдөрт дор хаяж 30 минут гаргаж байх.
5. Интернетээс зөвхөн хэрэгцээтэй зүйлсийг л авах. Дэмий зүйлс, сонирхол татсан, хөгжилтэй зүйлсэд аль болох цаг үрэхгүй байх.
6. Зугаа цэнгэлийг хэсэг хугацаанд хойш тавих. Аль болох шоу цэнгээнээс хол байх. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх. Гэхдээ найзуудыгаа уриалж заал авах, спортоор хичээллэх зэрэгт хошуучлан зүтгэх ирмэх боломжийг аль болох ашиглаж байх.
7. Найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй байх. Түүний тулд хэлсэндээ хүрдэг, хийдэг, хийсэн юмтай байх. 10 жилийн гурав болоод бас бус төрсөн найзуудтайгаа байнга холбоо харилцаатай байх. Зүгээр сайн уу ч болов чулуудаж байх ярзайтал инээх Болж өгвөл бүх найзуудтайгаа харилцаа холбоотой байх.
8. Эрүүл мэнд байх гэсэн хамгийн гол хүслийнхээ төлөө архи, тамхи болоод муу хоол, чихэр, таргалуулдаг хүнснээс зугтаж хол байх, тамхи татахгүй ч татаж байгаа хүмүүсээс зугтах. Цаг агаарт тохируулан хувцаслаж, эрүүл, биенд эвтэйхэн, аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн хувцас болоод бусад зүйлдээ хэрэглэх.
9. Хэзээ ч хогоо тааралдсан газраа хаяхгүй байх. Хог хаяж байгаа хүнд эх оронч эр зориг гарган хогоо хаяхгүй байхыг сануулж хэлж байх. Мэдээж эелдэгээр ярзайтал инээх
10. Блогоо тогтмол бичих. Цаг үеэс хоцрохгүй, асуудал хөндсөн хүнд өгөөжтэй мэдээлэл оруулахыг хичээж байх.
11. Шүдээ унтахын өмнө залхууралгүй угааж байх.
12. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байх. Импортын бараа, бүтээгдэхүүнээс аль болох хэрэглэхгүй байх.
За тэгээд зүтгэл байвал зүүгээр газар хагална гэж байна шүү цаана чинь ирмэх
13. Аль болох тодорхой хэмжээнд хэрэгцээндээ хүрэлцэхүйц орлоготой байх талаар хичээх.

Үр дүн: (Төсөөлөл)
Гялалзсан цагаан шүдтэй. Англи, Япон хэлтэй, Германаар ойлголцчихдог, мэргэжилдээ бусдаас мундаг нь биш юм аа гэхэд дутуугүй залуу. Мэдлэгтэй, бусдын, тэр тусмаа найзуудынхаа дунд нэр хүндтэй, хийсэн зүйлтэй залуу.
Өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийдэг, хийснээ гайхуулдаг онгирох боломжтой, өөртөө итгэлтэй бага зэрэг онгироо залуу ирмэх
Ихэнх хүмүүс нь компьютер эзэмшсэн, эрүүл саруул сэтгэлгээтэй, хоггүй цэвэрхэн сайхан хотод амьдарна. Өөрийн хайртай бүсгүйг өөртөө татаж гэрлээд аз жаргалтай амьдрана.
гэх мэт цааш үргэлжлэх байх. ирмэх

Хэрвээ биелүүлэхгүй бол:
Юу ч мэдэхгүй миа залуу байна. гуниглах ...
төрөл: | (34) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1016 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
хэхэ даанч яг сайн биелүүлж чадахгүй л байна. Гэхдээ бага багаар ганц нэгээр нь эхлүүлээд л явж байна. Юун 9 сар вэ :p

14. Ямар нэгэн зорилго, төлөвлөгөөг сачийндаа тааруулж төлөвлөж байх, даахгүй нохой булуу хураахгүй байх, цаг хугацааг зөв тооцож сурах.

гэж нэмдэг юм уу яадаг юм хэлээ гаргах

Сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Бараг мартчихсан байж ээ. Ямартай ч заримыг нь биелүүлээд эхэлсээн баярлах
xvv хэзээ бичсэн: 23:20, 2010-04-12 | |
хэ хэ
ёстой сэтгэл хөдөлчихлөө...ийм зорилго төлвлөгөөтэй залуус олон байгаасай
jagaanaa хэзээ бичсэн: 11:51, 2010-04-12 | |
ха ха ха
ТА НАР ЯАХААРАА ИНГЭЖИЙДИЙН ОДОО НААД DAO-Г ТАЙВАН БАЙЛГААЧ ДАРИА НАДААС ХҮРГЭН ЗЭЭЛҮҮЛ ЗЭЭЛ ЯДАРГААТАЙН ЗҮГЭЭР
DESI хэзээ бичсэн: 14:51, 2009-09-18 | |
xaxa буцахдаа залаад байхдаа яахуу дэ, манийг мэдэнгүүтээ дао-г хайж сандраад түйвээжий ш дэ, Дао минь одоо л үнэд ордог цаг шүү инээх
director хэзээ бичсэн: 14:32, 2009-09-18 | |
мань дээр пролдсышд санахгүй байна уу

манай захирал чинь хүргэн биш бэрийн албан тушаалд тохирох хүндээ.
дариа надыг одоо шууд өрсөлдөөнөөс хасчихым байналдаа
Бичсэн: dao цаг: 11:22, Sep. 16, 2009 | Холбоос | |

http://director.blogmn.net/23855/?#c59145 хэлээ гаргах
dao хэзээ бичсэн: 13:32, 2009-09-18 | |
сандарсандаа нэрээ мартчиж....дээр
Blessing Tara хэзээ бичсэн: 18:14, 2009-09-17 | |
ёо энэ захирал нээрэээн хүн бас цаашлуулаад.....бүс мүсгүи баисан юмуу...... шал балаийн...... алий нөгөө дао маань хаана баина.???
ДАОООООО.... Даооооо

лам олодхгүи бол буцахдаа зална гэгч болох юмуу??
Зочин хэзээ бичсэн: 18:11, 2009-09-17 | |
манай дариа ч хүргэн хайгаал яваад байгаамаа даа. ярзайтал инээх
dao хэзээ бичсэн: 12:03, 2009-09-17 | |
энгэр шүү
director хэзээ бичсэн: 11:43, 2009-09-17 | |
дарь эх-
дүү тэгээд ташаа өндөр, хөл шугам бээз гоо сайхан хэр вэ дээ би ч энрэг чангатай хүн шөө
хүү-
баг алаадаануу гүй юу
director хэзээ бичсэн: 11:38, 2009-09-17 | |
@Дариа Андуураад байна андуураад байна. Наад захиралд чинь бүс байхгүй ээ.
xvv хэзээ бичсэн: 10:59, 2009-09-17 | |
hey энэ захирал юу гэнэ үү? гэр мэрээ цэвэрлээд яваад өгдий гэнэ үү? Хүргэний суудалд яг тохирсон залуу байна. шөнө хамаг юм угаагаад индүүдээд тавьчдаг бол дүү охинийхоо утсыг өглөө шүү....Чи харах юм бол юун нөгөө өндөр болзол молзол шууд хайлаад урсана дөө....

xүү- Ich benutze Skype nicht sooft..Aber was ist mit deiner yahoo ID?? Man sieht dich ja kaum...
Blessing Tara хэзээ бичсэн: 00:30, 2009-09-17 | |
хэлээ юүхүү оройтоол 3 цагт унтахад маргааш нь шартахаас долоондор юм болжаамаа, оройтож унтсан доруул эртхэн шиг тасраад унацан нь дээр инээх би бас гаж донтойм шиг 1 юм хийгээд эхэлчүүл хэд ч болжийсон хамаагүй улайраал сүүлдээ гэр мэрээ цэвэрлээд яваа өгий шүү дээ инээх rolling on the floor
director хэзээ бичсэн: 11:18, 2009-09-16 | |
Оройтож унтахгүй эрт унтвал ч уг нь өглөө бараг аяндаа сэрчихдэг юм л даа. Тэрнээс биш би ч бас нойронд нугасгүй амьтан. 8-аас цөөн цаг унтчихвал өдөржин эвшээнэ шүү дээ. ярзайтал инээх
xvv хэзээ бичсэн: 11:06, 2009-09-16 | |
3-дах нь би дийлкүүм байнаа, нойргүй л бол хорвоо ертөнц тэр чигээрээ зэрэглээ шиг жирвэлзээд, дайвалзаад, уур хүрээд нүүр байрзайгаад стоо нээрээ гэцүү байдын шд
director хэзээ бичсэн: 10:57, 2009-09-16 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)