Өдрийн тэмдэглэл /хувийн/ Гадаадад амьдрах...

2024-10-04,19:23
Өчигдөр нэг танилцсан дүүтэй ярьж байгаад "эндээ ясаа тавина гэж бодож байгаа" гээд өөрийн эрхгүй амнаас гарсан...
Урд нь бол хүмүүсийг загнадаг, шүүмжилдэг, буц гэдэг хүн нь байсан 😅
Ярьвал тэгээд зөндөө юм байгаа...

Хамгийн таалагддаггүй, Монголд амьдарч чадахгүй гэж боддог болсон шалтгаан маань бол хэтэрхий, бүгдээрээ шударга бус "хүмүүс" улам бүр болоод, тэрийгээ олж харахгүй, тэмцэхгүй бүүр өчүүхэн жижиг ашиг горьдоод шударга бусыг дэмжиж өөгшүүлж харагддаг... Ковид, тэгээд энэ жилийн сонгуулиар бүүр арай л дэндүү мэдэрсэн...
Эргэн тойронд өдөр тутамд хуурна, хумсална...
Хараад стрессдээд яваад байх хэцүү. Нэг бодлын тийм зүйлдээ дасаад тэр дундаа тэгээд хууралцаад дасан зохицоод амьдраад байгаа хүмүүсийг харахаар бас нэг бодлын атаархмаар... Өөрөө бол хэтэрхий хатуурсан тархитай болсон ч юм шиг... Нөгөө бодлын үнэхээр харамсалтай... Итгэл үнэмшил энэ тэр гэж юм нь дэндүү бага ч юм шиг...
Саяын сонгуулиар хайрлаж дурладаг бүсгүй, хайртай багш, хамаатны ах эгч, хар багын хамаг найзууд гээд олон хүнийг МАН-ыг дэмжсэн хүмүүсийг ФБ найзаас хасна гэж байгаад хасаад хаячихсан байгаа... Миний хатуу үзэл бодолтой зохицохгүй...

Бас тэгээд нэг талаас нэг цагт хатуу байсан үзэл бодол, нөгөө цагт ингээд өөрчлөгдөх л юм... Бага балчир насандаа бол Монголдоо хичээгээд, зүтгээд өөрчилж, ирээдүйд нь нэмэр болж чадна гэж боддог, итгэдэг дусал ч болов хуруу нэмэрлэхсэн гэж боддог байсан ч одоо бууж өгөөд байгаа...

Япончууд хааяа эрлийз үү? гээд асуухаар нь "сэтгэл зүрхээрээ эрлийз" гээд тоглоом шоглоом маягаар хариулдаг болсон ч үнэхээр ер нь эрлийз, нэг тийм дундын сэтгэхүй, үзэл бодолтой хүн болчихдог л юм байна гэж боддог. Цус нь эрлийз биш ч сэтгэл зүрх нь эрлийз...

Тэгээд яг үнэндээ аль ч бүлэгт нь бүрэн багтахгүй, хоёулаа их онцлогтой, үндсэрхэг хүмүүстэй улс. Америк энэ тэрд бол бас шал өөр байх. Нэг өдөр шийдвэр гаргаад бас АНУ явж байж ч мэдэх л юм... Гэхдээ бараг л эндээ уусаад, улам Япон хүн болоод л амьдрах магадлал илүү өндөр байгаа. Япон бүсгүйтэй суугаад, эсвэл бас магадгүй өөр нэг өөр шигээ Японы "эрлийз" Монгол ч юмуу эсвэл бүүр өөр гадаад хүнд ч дурлаад суусан явж байж мэдэх л байх.
...Япончуудыг уйтгартай, робот шиг энэ тэр гэх хүмүүс байдаг. Гэхдээ тиймгүй тал ч бас эд нарт зөндөө байдаг. Харьцангуй жоохон, хадхалсан далд л болохоос. Надад тэр нь илүү таардаг, таалагддаг, дурладаг ч байж мэдэх юм...

За тэгээд хүүхэдтэй болоод, үр удмаа үлдээгээд амьдрах ч гэдэг юмуу, өсгөж төрүүлсэн эх орон энэ тэрээ хөгжүүлмээр ч гэдэг юмуу элдэвийн хүсэл байх ч тэгээд бүүр болохгүй, чадахгүй юман дээр бол бууж өгөөд зүгээр сайхан өөрийнхөөрөө явна л гээд бодоод байгаа. Гэхдээ тэгэхээр бас хүмүүс ганцаараа ёстой эрх чөлөөтэй алж өгдөг байх гэж бодож байж магадгүй ч нэг их тийм юм байхгүй л дээ. Гэхдээ л өглөөний 5 болтол кино үзэж, амралтын өдөр бүтэн ФБ-дээд, 13:30-д сэрүүлэг тавих гээд 1:30-д сэрүүлэг тавиад өдөржин нам унтаад 15-16 цагт сэрж босоод явах хэмжээнд бол чөлөөтэй 😅 За тэгээд хүн өөртөө байхгүй зүйлд хүсэж, татагддаг гэдэг дээ. Үнэхээр уг нь хүүхэдтэй болохыг бол маааш их хүсэж байгаа...

Тэгээд дээр хэлсэн зүйлс ч гэсэн яг сайн бодоод үзвэл нэг өдөр дэлхий нэг том солиртой мөргөлдөөд сүйрчихлээ гэхэд огтоос бүх юм утга учиргүй л болчих юм даа... Нэг бодлын өнөөдрөөрөө амьдрах нь тийм айхтар буруу зүйл биш ч юм шиг... Даанч тэгээд тийм зүйлээс тэгтлээ гоёыг бас мэдэрч чадахгүй болохоор өөрийнхөө мэдрэмж, тархи, эморлоо дагаад, дагуулаад л явж байх нь дээр юм даа...

Тэгэхээр тэгээд бусдыг хэт буруутгаж, шүүмжлэхгүй, ойлгохгүй зүгээр л "аан" гээд л амьдрах л хамгийн зөв юмуу даа 🤔😇
Хоосон чанар манар гэгээрлийн түвшин рүү ер нь л дөхөөд л явах шиг хаха 😝😅

төрөл: Өдрийн тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 21 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)