Улсын талаарх бодрол...

2024-01-14,12:51

Өчигдөр нэг сэнпай ахтайгаа жоохон ярьж суухад баахан боловсрол мэдлэггүй, бүдүүлэг нөхдүүд танил талаараа, нутгаараа нэгнийгээ татаад оруулчихсан хотын захиргаа нь гэхэд л тийм сүлжээний шалгаруулалтгүй шахаагаар орсон, 5 үг солиод үзэхэд л зүгээр хоосон хүмүүс л байхад, мэдлэгтэй залуучууд олноороо баг болоод л орохгүй бол хэцүү гэж яриад, би ч бас УИХ-ын гишүүний тэрний, тэрний тэрний хүн тэрний танил гэсэн эмнэлэг, анагаахын томилгоонуудыг нүдээрээ хараад чихээрээ сонсоод тэрнээсээ болж бараг сэтгэл гутралд орох дөхөөд энд ирээд байгаагаа хуучилж суухад Монголд буцаж очиж байж байгаад ирсэн яг одоогийн цаг үед Японд барилгын бараг хамгийн том төсөл болох 30 давхар 2 цамхагтай барилга дээр инженерээр ажиллаад явж байгаа Монгол инженер дүү хамт ярилцаад сууж байх...

Мэдээж 20 мянган тэгшитгэл ярьсан олон сургуулийн дипломтой хүмүүс бол хөгжүүлэхгүй ч гэлээ нэг тийм шалгуур юмнууд, дипломных хуурамч эсэх, сурлагын дүн, юу ч юм нэг тийм "зөв", "шударга" шалгаруулалттай болж энэ дээрх нөхдийнхөө эрх дарх, өөрийнхөө хүнээ энд тэндгүй шургуулж томилж чаддаг байдлыг өөрчлөхгүй л бол үнэхээр ирээдүй бүрхэг...

Яахав маааш цөөн тохиолдолд галчаас сурч Их дээд сургууль төгсөөд, мэдлэг чадвартай болоод явж, Япон, Солонгост харлаж хууль зөрчиж байсан хүн үнэхээр шударгаар хууль мөрдөгч болж хувираад, казинод улсын мөнгөөр тоглож байсан хүн чөмгөө дундартал эх орны төлөө зүтгэх хүн болж болох л байх л даа. Одоо бол зүгээр л хулгайлж самарч байна. Юм хийсэн гэнэ үү? Үгүй шүү дээ өр тависаар юу ч хийгдээгүй харин ч маш олон жилээр ухрааж байна одоогийн галч ЕС маань бол.

Гэхдээ зүгээр л хэдүүлээ тийм мөрөөдлийн хийсвэр, кинон дээр гардаг зүйл биш, мэдлэг боловсрол, мэргэжил тултал эзэмшиж, анхнаасаа толгой тархи сайтай, шударга шулуун зантай, мурьдаггүй, хулхиддаггүй, шаадаггүй, хумсалдаггүй хүмүүс байх ёстой гээд нэг тийм тодорхой шалгууртай, тэрэндээ ойртуулж сонгож, шалгаруулж байж тасаг нэгж, байгууллага, улсын удирдах албан тушаалд тавьдаг болох, болгох юмсан даа...
Мэдээж тодорхой хэмжээний их бага тэмцэл л хийж байж тийм болох байх даа...

Танил тал, найз нөхөд, ах дүү гээд юмнудаа мартах, шууд болих хэцүү байж магадгүй ч тийм хууль бус томилгоог ямар ч УИХ-ын гишүүн хэн ч байсан маш хатуу чанга шийтгэдэг ХУУЛЬ тай болж, хэрэв хууль нь байдаг бол тэрийгээ мөрдүүлж, хэрэгжүүлдэг болох, төрийн байгууллагын босго шалгуураа ер нь нэлээн өндөрлөж өөрчилсний дараа л юм арай өөр болж мэдэх юм шиг..

 
 

 
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 36 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)