Ковид-19 өдрийн тэмдэглэл маягийн
2021-08-07,21:06
Ажлын маань нэг өрөөнд өдөржин хамт ажилладаг эгчээс ямар ч байсан өнөөдөр ковид илэрсэн гэнэ. Хамаатан, дүү нар бас ойр тойрноор 1-р хавьтал энэ тэр болоод зарим нь тусаад эдгээд байна уу, эсвэл улирлын ханиад уу тусаад л байх шиг байна.
Нэг дотны залуухан эрүүл дүү маань хатгалгаа авч хүнд өвдсөн. Ээж нь вакцин хийлгэсэн хүмүүс нь ойр тойронд нь хүндрэл багатай хамаагүй хөнгөн өвдөж байна, ер нь вакцин хийлгээгүй байсан хийлгэдэг байж гэж харамсаж байна гэж байсан.
Гэхдээ... Нэгэнт вакцин хийлгээгүй байж байгаад өвдөөд өөрийнхөө дархлаагаар эдгэрч байгаа бол тэгж харамсах хэрэггүй байх аа гэж хувьд аа бодож байгаа. Магадүй ирээдүйд вакцинаас гарч болох өөр эрсдлээс ч сэргийлсэн ч юм билүү одоогоор хэлж мэдэхгүй. Одоогоор шууд зөв буруу гэдгийг бид нотлоод тогтоож чадахгүй тул вакцин хийлгэсэн хөнгөн туссан нь хийлгэсэндээ баярлаад, хийлгээгүй хүндэрсэн нь ч гэсэн харамсалгүй өөрийн дархлаагаар ялаад гарах, харамсахгүй байж магадгүй ирээдүйд өөр илүү зүйл байгаа байх гээд итгэх нь ч бас сэтгэл зүй талаасаа хэрэгтэй байх аа.
Би хувьдаа ямар ч өвчлөлд тодорхой хэмжээнд сэтгэл зүй, сэтгэл засал маш чухал гэж боддог талын хүн.
Миний хувьд би өөрөө вакцин хийлгээгүй, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй битүү, эрсдэлтэй орчинд маскаа харьцангуй тогтмол зүүгээд, гарын ариун цэврийн дэглэм зэргээ сайн баримтлаад явж байгаа. Дархлаагаа сайн байлгах тал дээр аль болох хичээж байгаа ч ажлын ачааллаас нойр тааруухан яваад байгаа. Одоо халдвар сайн буураагүй байгаа болохоор, эрсдэлтэй тул нойрондоо бас анхааръя гэж бодоод л өөртөө анхааруулаад сууж байна. Ямар ч байсан анхнаасаа ч хэлж байсан, хүн өөрөө л хариуцлагыг үүрнэ, хэн нэгэн төр засаг, хатан эх аврахгүй тул дасгал хөдөлгөөн, агаар салхи, хоол, нойр, маск, ариун цэврийн дэглэм гээд өөрийгөө л хамаалаад л яваарай гээд. Өөрөө ч тэгээд л явж байна. Би өөрөө хувьдаа бол вакцин хийлгэхээс илүү магадгүй хүнд тусаад эдгэхийг илүүд үзэж байгаа талын эсэргүй хүн билээ хэхэ. 😅
Тэгээд дээрх харамссан ээжийн жишээ бичсэн, өөрийн үзэл бодлоо зэргийг оруулаад ямар ч байсан өөрийнхөө ойр тойрод болж байгаа зүйлс, уншиж авч байгаа мэдээлэл, өвчний нөхцөл байдлыг хараад дүгнэж, бас төлвийг төсөөлж байгаагаа өөрийнхөө өнцгөөс бичиж хуваалцъя гэж бодлоо. Аль болох тал бүрээс нь харуулж, энэ тэнцүү мэдээлэл өгөхийг хичээдэг ч зарим талаар бас өөрийнхөө тал руу бичдэг зүйл байж болох тул аль болох мэдээлэл авах талаас ойлгоод өөрсдийнхөөрөө дүгнэхийг бодоорой.
Ерөнхийдөө халдвар ийм өндөр түвшинд тархаж байгаа болохоор хорьж хаахгүй аяар нь явуулчихвал 9-10 сар гэхэд аяндаа тархалт, хүндрэл буурчих болов уу гэж тааж байгаа. Вакцинтай тийм ч их хамааралтай өөрчлөгдөхгүй л болов уу. Мөн анхнаас нь ч бичиж хэлж л байсан, чадахгүй боломжгүй, үерийг тоосгон ханаар хаахгүй ээ гээд.
Ер нь бол тодорхой тооны хүн үхнэ, хүндэрнэ, эмнэлгийн ачаалал ихэснэ. Үүнийг анхнаасаа л ойлгох, иргэддээ, эмч ажилчиддаа ойлгуулах, ядаж сэтгэл зүйн бэлтгэлтэй байлгах ёстой байсан зүйл. Түүний хажуугаар хэрхэн ахуйн нөхцөлд сэргийлэх, эрүүл мэнддээ анхаарах, бизнес ажил, амьдралаа хэвийн авч явах талаар зөвлөөд, сурталчлаад явах байсан гэж харж байсан, одоо ч тэр бодол өөрчлөгдөөгүй. Ганц ковид ч биш ямар ч өвчин хийсч ирдэггүй, бас боломжгүй зүйл ч гэдэг байдаг тул хувь хүний өөрийн өөрийнхөө өмнө хүлээх хариуцлага бол чухал.
Гэхдээ хамгийн гол нь тэрийг нь ойлгуулах, нийтээр нь удирдах гэдэг бүүр илүү чухал байсан уг нь. За тэгээд хувь хүний хувьд бол бас мэдээж сонголт юм л даа. Ирээдүйн биеийн эрүүл мэндээ бодох уу? эсвэл зөвхөн өнөө маргаашдаа л зовлон бага ч юмуу, таашаалтай сайхан байх уу гээд. Архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдэг гэдэгтэй л бас нэг талаар төстэй хувь хүний сонголт л юм л даа бас... За бас буруу тийшээгээ хадуурлаа хаха. 😅
Ямартай ч олон төрлийн вакцины сонголттой байгаа юм шиг байлээ. Сонголтоо хийгээд вакцинаа хийлгэ гээд сошиалаар зар яваа харагдсан. Мэдээж би бол эрүүл залуу хүмүүсийг хийлгэ гэж зөвлөхгүй байгаа. Ямартай ч гэхдээ сайн уншиж судлаад сонголтоо өөрсдөө хий гээд эх сурвалжуудаа дурдаад өмнө бас бичсэн байгаа шүү. Ийм урт олон зүйл уншаад суух хүн бага л байх. Гэхдээ ямартай ч хэрэггүй юм гэж бол бодохгүй байна. Цаг зав гаргаад уншаад мэдээлэл авах ч юмуу дундаас нь түүгээд харвал авахаар зүйл байгаа байх гэж бодож байгаа болохоор чирээд цуглуулаад суудаг аа.
Зарим нэг вакцины тал дээр зэрэг жижиг зүйл дээр сүүлд нь бодол бага зэрэг өөрчлөгдсөн зүйлс бий ч тэрийг бас өөр нэг сүүлд нь бичсэн пост дээрээ тусгаад бичсэн байгаа. Ер нь өмнөх постууд бичсэн үеийнхээсээ миний бодол ба нэмж олж авсан мэдээлэл бол өөрчлөгдөөгүй байгаа. Буру зөрүү, сүүлийн үеийн шинэ судалгаа, нотолгоо мэдээлэл, зөрүүтэй зүйлс байвал тус тус нийтлэлийнх нь доор сэтгэгдэл бичээрэй:

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)