Уул уурхайгаас хол байдаг...

2021-08-07,19:20
https://www.facebook.com/Setguulch.B.Otgon/posts/366262254863138

Гэх юм?

Ер нь иймэрхүү олон алдартай, мундаг бизнесмен мэт харагдавч цаанаа байгаль орчин сүйтгэн, алсаа харах чадваргүй "ЧАДВАРЛАГ" нөхдүүд бас цөөнгүй болсон тээ.
Гоё машин унаж, гоё ганган хувцаслаж, гоё ярьж бичиж, гоё зурагтаар гараад л...

Би бол ямар ч уул уурхайтай юманд оролцохгүй гэж уг нь боддог. Гэхдээ тэгээд явж явж болохгүй талын юмтай дандаа холбогдож золигтчих гээд байдаг нөхөр байгаа юм 😅

Ямартай ч шууд уул уурхайтай холбоотой ажилд өөрийн шууд ухамсраар сонголт хийж орж байгаагүй ээ.
370 мянга гар дээр авдаг төрийн байгууллагын ажилтан байхад 2-3 саяын цалинтай уурхайн ажлын санал ирж л байсан. Тухайн үедээ бол мэдлэг чадварын хувьд ч бас ховорхон од залуу л явсан л даа. 😎

Хувьд гарч өөр ажил хийж ажиллаад ч бас мөнгөний төлөө байгаль орчны эсрэг зүйлд бол үзэл бодлоо огт худалдаж байгаагүй ээ.
Бас багагүй хэмжээний мөнгө амлаад янз бүрийн юм хийлгэх санал бас авч л явлаа. Тухайн үед хийсэн бол бас л овоо баян баачка явж л байх байсан байх...  Ямар ч байсан үүн дээр лав үзэл бодлоо худалдаж байгаагүй. Тэрүүгээрээ өөрөөрөө өөртөө бахархаж бяцхан дотроо өөрөө өөртөө бол баатар байгаад байгаа юм аа. 🤠

Ер нь нийгэмдээ бүгд иймэрхүү зүйлээрээ бахархаж, гайхуулж байх ёстой юм уу даа гэж бодогдлоо...

Ядаж нөхөн сэргээлтдээ ч анхаардаггүй бол хичнээн мундаг хийж байгуулдаг байсан ч хэрэг алга даа.

Хөгжилтэй орнуудад бол одоо ямар ч бизнесмен бай дэлхий нийт, байгаль орчны талаар бодлогогүй зүйл хийсэн бол шууд нэр хүнд нь навс унадаг болсон цаг үе. Эсрэгээр байгаль орчин, глобал ирээдүй, Ангараг мангараг, цахилгаан машин, нарны энерги ярьж байгаа гарууд бол нэр хүнд нь ч суга дээшлээд лааж байгаа л харагдаад байгаа.

Биткойн гэхэд л нэг том сөрөг тал нь цахилгаан их хэрэглэж байна гээд л... за за үг олдов...
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 12 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)