Улс төр биш шүү ;-)

2009-10-26, 01:09
УИХ-ын ГИШҮҮН НОЁН ЭНХБОЛД МУУХАЙ ХАРЬЦАВ

Хм, ноён гэж үү? УИХ-ын гишүүн байтугай Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар ч ноён мөн үү? Бүгдээрээ л ардын хүүхдүүд шүү дээ. Монгол хэлэнд ноён гэдэг үг нь нэн тэргүүнд угсаа гарлыг заасан үг. Чин Ван Ханддорж бол ноён. Сайн ноён Хан Намнансүрэн бол ноён.

 Харин англи хэлний мистер гэдэг үг нь тэр хүний хүйсийг, эмэгтэй бус, эрэгтэй хүн гэдгийг заасан, албан найруулгын, мөн хүндэтгэлийн үг юм. Ерөнхийлөгч Обамаг ч мистер гэнэ. Намайг ч мистер гэнэ. Иймд англи хэлний мистер гэдэг үгийг ноён гэж монголчлох нь тийм ч оновчтой бус болов уу. Ман...

Хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөнө

2009-10-06, 10:57
Амьтан алах яагаад зөв гэж?

Нэг хүний блог дээрээс нэлээн дээр үед уншаад өнгөрч байсан. "Гадныханд бэлэг өгөхдөө анхаараарай, арьс ширээр хийсэн зүйлс битгий бэлгэлээрэй дургүй байдаг гэх маягийн утгатай зүйлс байсан санагдана"

Аа гэхдээ Монголчуудын хийгээд жуулчдад зардаг, хүмүүст аваачаад бэлгэлдэг зүйлс бол ихэнх нь малын гаралтай бүтээгдэхүүн байдаг. Энэ нь ан амьтан, уулын зэрлэг амьтан биш өөрснөө үржүүлээд, өсгөөд, хамгаалаад тэжээгээд, илээд, үнсээд, маажаад зун нь өвс хадаж хадгалаад өвөл нь түүнийгээ өгч, өвдөхөд нь асарч, төрөхөд гэртээ оруулж, өнчирсөнг нь угжиж тэжээсэн тэр малын...

Блог оо гэж...

2009-08-12, 11:54
Хэд хоног өнгөрсөн үе рүү аялаад явж байна. Эндээ үлдчихмээр л байна шүү хэлээ гаргах
За тэгээд блог гээч энэ зүйлийг бас бусдаас ихээр үгүйлээд байна. Үгүйлэгдээд байна гэхээр энд нэг хэрэгцээ байгаад байна. Ямар хэрэгцээ юм бол гээд бодож үзлээ л дээ. Хүн бүр өөр өөр зорилго, хэрэгцээгээр блог бичдэг, уншдаг байх. Би өөрийн хэрэгцээнүүдийг бодож үзээд бичмээр санагдлаа. Зарим хүмүүс тэгж цагаа үрж яадаг юм, цагийн гарз, блог гэж юу юм бэ? Яадаг эд вэ? г.м асуудаг л даа. Бичдэг уншдаг хүмүүс нь бол бараг мэдэх биз дээ.
  1. Хэвлэн нийтлэх хэрэгцээ - Өөрийн бусдад хүргэмээр байгаа зүйлсээ блогоор дамжуулан хүргэ...

Бодож явмаар юм...

2009-07-02, 14:48
1. Ажлын газрын хүмүүстэйгээ тааралдахдаа заавал “сайн байна уу”, “сайн уу”, “сонин сайхан юу байна” гэх мэтээр мэндчилж, аль болохоор богинo хэмжээний яриа өдөж, харьцааны таатай орчинг үүсгэх.

2. Өөрийгөө болон өрөөлийг эвгүй байдалд оруулж болох болчимгүй үг хэлэхээс бүрэн зайлсхийх.

3. Xамтын эрх ашгийн төлөө ажиллаж байгаaгaa байнга ухамсарлах.

4. Харьцаж байгаа хүнээ гүйцэд сонсож дууссаны дараа өөрийн санал бодлоо илэрхийлэх. Өөрөөр хэлбэл бусдыг сонсохдоо хүлээц, тэвчээртэй байж сурах.


5. Эвгүй байдалд өөрийгөө дасгаж сургах. Бусдыг мөн эвгүй байдалд дасч зохицоход нь туслах.

6. Юуны өмнө б...

Үнэхээр гоё. (Заавал уншаарай)

2009-06-12, 01:12
За сүүлийн үед байнгын догдлоостой, хүлээгээстэй нэгэн нууц блогийг нууцаар уншдаг байсандаа хүлцэл өчье. (Нэг л эхнэрээ хуурч байсан ч юм шиг сэтгэгдэл төрөөд байх чинь tongue) Гэхдээ анх уншиж эхэлсэн тэр үед танилцуулъя гэж бодож байсан ч өөрийг чинь л бодсондоо тэгж байсан юм шүү winking Над шиг өдрийн бодол, шөнийн зүүд болж, дахин дахин орж хуудас эргүүлж шаналахвий хэмээн нуусан юм шүү. ххх Ер нь бол бүүр ном нь гарчихаар нь худалдаж аваарай гэж сурталчилъя гэж бодож байсан юм.

Нээрээ 10 жилд л "Зүрхний хилэн", "Тунгалаг Тамир" романыг уншаад л ингэж ихээр таалагдаж, догдолж, хүлээж уншиж, элдвий...

Зам чанаж ууж, цахилгаанаар амьсгалах ирээдүй

2009-06-04, 15:10
Миний бодлоор бол одоо бидэнд ганц л чухал юм байна даа. Юун тэр эдийн засаг, юун тэр мөнгө л гэмээр байх юм. Уух ус, идэх хүнсээ ярьмаар байх юм. sad Ганган машины бензин, алаг даашинз, гялгар хар ботинк, үнэтэй брэндийн хослол байхгүй байлаа гээд хөл нүцгэн, алхаад, хөвөнтэй дээлээ нөхөж өмсөөд ч болсон үхэр малаа хариулаад явбал амьдарч болно. Уух усгүй, идэх хоолгүй бохирдоод, мөнгөн устаад, цианитдаад, цацраг идэвхит бодисоор хордоод, ширгээд дуусвал яаая гэж бодож байна даа...

Саяхан Их говийн дархан цаазат газарт Эдийн засгийн хямрал болсон тул гээд уул уурхайн олборлолт хийхийг зөвшөө...

Тэнэгтэхгүй л амьдрахсан...

2009-05-20, 21:43
Аль болох тэнэгтэхгүй амьдрах юмсан гэж боддог юм. Тамхи татаж уушгиа хордуулахгүй, ер нь л аль болох болохгүй муу гэсэн зүйлсээс хол явахыг хичээдэг. Тэглээ гээд ч амьдрал гэдэг агуу. Магадгүй сугалаанд 1 сая төгрөг хожиж ч мэднэ, эсвэл харанхуй шөнө алхаж яваад траншейны нүхэнд унаж ч мэднэ. Таашгүй.

Хүний амьдрал гэдэг хэдхэн хоромд олдож, бас хэдхэн хоромд алдагдаж оддог зүйл.
Тийм болохоор энэ амьралаа хайрлаж, өөрийгөө, өөрөөсөө үлдэх хүмүүсийг бас бодож явцгаая. Болохгүй, аминд эрсдэлтэй зүйлсийг 1%-ын магадлалтай байсан ч болж өгвөл үйлдэхгүй амьдарцгаая. Суудлын даруулгаа зүйлгүй ...

Цагаан сар

2009-02-13, 15:28

За юу юугүй цагаан сар гарах нь дээ. Хавар болж урь орж даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй онд мэнд орсныхоо баярыг тэмдэглэн хотол олноороо баярлах өдөр юу юугүй хаяанд иржээ.
http://horidoimergen.blog.gogo.mn/entry/ff8080811f62380e011f65aa57d00269/ холбоосыг мессенжерээр явуулсан Оргио анддаа баярлалаа. Тэгээд нэлээн урт юм байна. Би өөрийнхөөрөө түүгээд тавьчлаа. Бүгдийг уншихаас залхуурсан хүн миний редакторласан хувилбарыг уншиж болно шүү.winking Нэлээн бодууштай хэрэгтэй зүйлс гэж бодсоноо түүлээ:


... -Харин тийм учраас л энэ баярыг болж өгвөл өргөн дэлгэр хийх хэрэгтэй. Зардал ...