😅

2022-04-07, 23:45
Хүлгийн сайныг унан байж мэднэ, хүний сайныг ханилан байж танина гээд өвөг дээдэс маань хэлж захидаг даа. Хүүхнүүд ээ жоохон ханилж манилж, явж мавж үзэж байж хая л даа. Шууд эхнээсээ тоохгүй байхаар чинь муухайшдээ 😅 Гаднаа хэдий жоохон тиймэрхүү зан ааштай, өөрөөр харагддаг ч яг тулаад үзвэл дотроо бас дажгүй л юм шиг байнэ билээ шүү дээ цаадах чинь 😉😁...

Шүлснээс оношлох PCR шинжилгээ

2021-08-07, 20:27
Ажлын шаардлагаар PCR шинжилгээ өгөв. Монголчууд өөрсдөө хийсэн шүлснээс оношлох PCR шинжилгээ юм байна. Арай ч бас хямд байх шиг байна? Миний мэдсэнээр 2 газар авч байгаа гэнэ.
  • АШУҮИС дээр очер дугаар их байж магадгүй юм шиг байсан. Үнэ 40 мянга гэсэн.
  • Грандмед дээр бол гадаа нь чингэлэг байсан. Очиход миний өмнө 3-4 хүн л байв. Үнэ 60 мянга гэнэ.
Энэ доор бичсэн анхаарах зүйл дээр нь нэмээд хэлэхэд өгнө гэсэн цагаасаа дор хаяж 30-аад минутын өмнө очихгүй бол болохгүй юм билээ. Жишээ нь 12-оос өмнө очихгүй бол 12:30 хүртэл авдаг тул амжихгүй. Дээр нь очер дугаартай...

Интернэтээр мөнгөө өсгөх арга

2021-08-07, 19:25
Сүүлийн үед хэд хэдэн найзын ятгалгад өртөөд, төгрөгийн ханш унах эрсдэлтэй тул аль болох гадаад тогтвортой валютаар мөнгөө хадгалах, банкнаас илүү сайн ХУВЬЦАА, ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА, крипто валют зэрэг нь эрсдэлтэй ч өсөх магадлал нь өндөр гэдэг зөвлөгөө, ятгалгуудад автаад туршиж үзэж байна.
 

 
Хэдийгээр нийтлэлийнхээ гарчигт мөнгө өсгөх арга гэж бичсэн ч бас эрсдэлгүй арга бол биш шүү. Мөнгөө бүүр алдаж ч болно. CFD арилжаа хийж байгаа хүмүүсийн 76.25% нь мөнгөө алддаг өндөр эрсдэлтэй байдаг юм байна. Гэхдээ мэдээж бас эрсдэлтэйгээ тэнцүү ашигтай тал ч ...

Зүгээр л нэг ийм өдөр гоё

2015-06-11, 02:38
00011

Зүгээр л санаандгүй дискэн дээрээс ийм зураг оллоо. Сэрүүхэн, магадгүй хүйтэн, чимээ аниргүй, намуун тайван мэдрэмж...

Нэг хүн ийм зөвлөгөө өгсөн байна

2015-03-15, 17:41
Хуулаад авчихъя...


Оросруу өөрийн машинтайгаа хэрхэн зорчих тухай найзуудийн хүсэлтээр сийрүүллээ

Нааш цаашаа хэдэн км, яг хаана ямар ямар даатгалаас сонгож алийг нь хийлгэдэг, Байгаль орвол хаахна хавьцаа боломжийн үнэ ханштай ямар амралтын газрууд байдаг, тэнд нь ямар ямар зардлууд гардаг, хоол унд ямар үнэтэй байдаг, Улаан Үдэ орвол үзэж харах хийх юм хэр ихтэй, машины хулгай зэлгий дээрэм тонуул ямар байдлаг гээд нэг сайхан дэлгэрнгүй мэдээлэл оруулаая хө. Олон хүнд хэрэг болно доо??

УБ-Улаанүүд 600km засмал замтай, Хилээр нэвтрэхэд хэдэн цаг очерлож саатна.

-Хот хооронд гэрэл асааж явна дурэм...

Ургамлан хүнстэн болох хэрэггүй

2011-07-02, 11:55
Би хувьдаа ургамлан хоолтныг эсэргүүцдэг. Блогтоо ч бас энэ талаар бичиж байсан (эндээс уншиж болно).

Учир нь хэрэв бүх хүн ургамлан хүнс хэрэглэдэг болчихвол дэлхий сүйрнэ.
Яагаад гэвэл тэр их ногоог хаана тарих вэ? Хүмүүс өвс иддэггүй болохоор бүх газрыг хагалаад дээрх өвс ургамлыг устгаад хүнсний ногоо тарьж тариан талбай болгох уу? Тэгчихвэл мал амьтад юугаар хооллох вэ?...

Бас наад буурцаг, эрдэнэ шиш энэ тэр чин Европид бол хортойд тооцогдоод байгаа гэсэн. Маш их хэмжээгээр тариалахын тулд ашиглагддаг бордоонууд нь хүний генэнд хүртэл мутац үүсгэдэг байж болзошгүй гэсэн эрдэмтдийн судалгаан...

Ёстой мангас

2011-05-27, 19:41
Үндэсний телевизээр сая "Эзэнгүйдэл: Уурын мунхагаас үүдсэн увайгүй үйлдлийн цаана..." гээд нэвтрүүлэг гарч байна.
Үнэхээр аймар юм аа. Циркийн багш гээд гадаадад айлын хүүхдийг авч яваад сэтгэл зүйгээр дарамталж, зодож аймар болгосон байх юм. Урьд нь бас хүүхдийн хуруу тасалж байсан гэх. Хэлэх ч үг алга...