2D найз охин г.м. ((:

2021-03-20, 21:14
Япон залуучуудын дунд "2Dガールの方が最高" гээд нэг хөгжилтэй наргиа байдын. Зарим талаар ч наргиа гэхээсээ үнэн байх нь ч байна хаха. Надад бол 3D охин нь "良い" л дээ.
(Ойлгомоор байвал https://translate.google.com ашиглана биз ээ.)

Anime гээд нэг зүйл байна. Мэдэхгүй хүмүүст бол ч зүгээр нэг мангар хүүхэлдэйн кино л доо. Бас яг Японоор биш бол үзээд таашаал авах хэмжээ нь бас нэг 70-80% болчих байх аа даа.

Өнөө орой жоохон сэтгэлийн хөдлөлөөс болоод ганцаараа төмс чанаж майонезтай идээд, Kirin Ichiban шар айраг залгилаад жоохон нулимс мулимстай жаргаад л сууж байна.

Тэгэ...

Хэлбэр дүрсгүй юманд хэн нь анх хайр гэж нэр оноосон юм бол...

2020-12-30, 23:55
Ер нь маниус жоохон өнгөц нэг бодлын аз жаргалтай хүмүүс тээ. Дуунууд нь хүртэл ихэнх нь хайртай чамдаа морио унаад очно доо, орчин үеийнх нь маргаашийн нар руу хамт аялъя аа гэх мэт. Япончууд болохоор нээх дэмий юмаар өөрсдийгөө зовооно оо. Хэлбэр дүрсгүй юманд хэн нь анх хайр гээд нэр онооцон юм болоо энэ тэр ... гэж дуулаад... Нөгөөхийг нь ядаж байхад сонсоод цааш нь элдэв дэмий юм ургуулж бодоод 😅

Ээмгээ тайлаад хөөрхөн биш болсон ч гэсэн
Намайг олж харахаа болихгүй байгаарай
Хуниастай цамцаа тайлаад тув туранхай болсон ч гэсэн
Намайг олж харахаа болихгүй байгаарай
Машины хөгжмөөр шу...

寄生獣 セイの格率 - Kiseijuu: Sei no Kakuritsu

2017-03-07, 16:11
Энэ Анимэ үнэхээр сонирхолтой, зэвүүн хийсэн анимэ байна. Философилог. Эхэндээ бага зэрэг эвгүй аймшгийн ч гэмээр эхэлдэг ч үйл явдал нь үнэхээр сонирхолтой, бас утга, үзэл санаа нь их дажгүй. Бас хүнд юм бодогдуулахаар юм.

1488874446

Type: Fall 2014 Anime

Plot Summary: The 17-year-old Izumi Shinichi lives with his mother and father in a quiet neighborhood in Tokyo. One night, worm-like aliens called Parasytes invade Earth, taking over the brains of human hosts by entering through their ears or noses. One Parasytes attempts to crawl into Shinichi's ear while he sleeps, but fa...

Сексээр эмчилж болох 15 өвчин

2016-04-18, 11:39
Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан агуулга байна. Та хэрэв та 18-aaс дээш настай бол энд дарж орно уу.

Араа ба үнэр

2016-03-28, 21:38
Хотын нэг байшингийн цонхоор 30 нэлээн гарсан ганц бие нэг залуу хамт амьдардаг бүсгүйгээ хүлээнгээ уйдсан залхсан байдлаар дээрээс харж зогсоно. Цаг наашилж дулаан орсон ч гадаа утаатаа хэвээр, загалтсан цонхны цаадах хот уйтгартайяа гэрэл гялбалзан харагдана. Магадгүй өөр нэгний хувьд энэ гэрлүүд жаргалтайгаар ирмэж, шоунд урин дуудаж байж ч магадгүй л юм.

Бага байхад байсан хот их л өнгөлөг гэгээлэг байсан мэт. Социализмын үеийн гэгдэх хуучны зурагнуудыг харж байхад их л сайхан цэвэрхэн байсан санагддаг. Хэдхэн жилийн өмнө бол эдгээр гэрлүүд ирмэн дуудаж оройн энэ цагт өөрийн эрхгүй гэгэлзэж...

Miss Pettigrew Lives for a Day (2008) Монгол хэлээр

2014-11-09, 15:07

http://mbvievv.com/view/5973

Mongolbox-оор үзчихлээ. Гоё төгсдөг кино байна. баярлах Уг нь асар завгүй байгаа хүн юмсан би хэхэ

Чандмань эрдэнэ

2014-11-09, 12:05

Үг. Ж. Бадраа
Ая. Н. Жанцанноров

Чандмань эрдэнэ

Харах нүдэнд гийсэн саран чи минь хөө

Халгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
Халуун голыг булгиулсан гоо чинь хөө
Хасын туяаг ч булаасан одтой ёо
Хангай говийг уяраасан ааш чинь хөө
Хадыг ч хайлуулах идтэй еэ

Дэлгэр орчлонд ээсэн наран чи минь хөө
Дэлгэх цээжийг ариулсан цацраатай
Дэлбээт тольтыг дэнслүүлсэн гоо чинь хөө
Дэндүү холыг ч ойртуулах цаламтай
Дэлхий хорвоог баясгасан ааш чинь хөө
Дэвжин бадрахын урамтайяа

Цэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн
Цэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ
Цэнхэрийн голын харгианд нь дуу маань хөө
Цэлгүүн долгиун яруулсан нь ...

Дууны үг

2013-10-03, 19:14
Нимбэгнүүд хамлагийн БУДЫГ АНХ ХАРААД ТӨРСӨН СЭТГЭГДЭЛ дууны үг оршвой:

Яг тэр цаг хүртэл
Өөр хэнтэй ч таараагүй юм шиг
Хайж явсан зүрх минь мөн юм шиг
Хамгийн сайхан мөрөөдөл биелэх шиг
Үг сольж үзээгүй ч
Үнэхээр сайхан санагдсан, санагдсаааанннн

Дахилт:
Ахиад таарах сан гэж бодсон
Аз таарч учирсан би
Утсыг чинь бас авсан
Балмагдаад юм ярьж чадаагүй би, чадаагүй эээээ

Миний хайр сэтгэлийг тэр мэдэрч амжаагүй ээ
Шохоорхол надад гүнзгий сайхныг мэдрүүлдэг
Энэ хайр намайг
Яагаад ингэж догдлуулав ааа

Дахилт x2

Lemons

Сонсох: