Өөрөө өөрийгөө

2014-5-14, 01:09
Ер нь л байнга шахам өөрийгөө ажигладаг л даа. Ямар ч байсан зөв л санагддаг. Урд нь бас янхан, гомо, хар тамхичин, архичин, Хятадуудыг гээд л хүмүүсийг үзэн яддаг ч гэх нь хаашаа юм ямар ч байсан их дургүй байсан юмдаг. Харин нэг л мэдэхэд тэдгээр хүмүүс хэн нэгэнд гай тариагүй бүгд л өөрсдийнхөө л амьдралаар амьдарч яваа бол дургүй байгаад үзэн ядах хэрэг алга гэж боддог болж. Хятадуудад дургүй байхаасаа илүүтэй хөрш том улс, бас нэг талаар мангас гэж үзээд тэдэнтэй, энэ улстай яаж харилцах ухаанаа л олж чадвал болох санагдана. Порно киноны жүжигчин, биеэ үнэлэгч бүсгүй, гомо залуу, Христосы...

Хоосон

2012-11-19, 01:23

Зовлон

 

Буддын шашинд хүн төрөлхтөнд үндсэн 3 гол зовлон байдаг гэх ба энэ нь ерөнхийдөө:

  • төрөхийн зовлон,
  • үхэхийн зовлон,
  • өвдөхийн зовлон

Мөн бүх зовлонгийн 3 үндэс нь:

  • уур,
  • мунхаг,
  • тачаангуй

Эдгээр сэтгэл зүйн зохисгүй элементүүдийг Би гэж нэрлэдэг бөгөөд цааш задарч маш олон төрлийн "би" - үүдэд хуваагддаг тул тэдгээрийг өөрөөсөө илрүүлсний дараагаар устгаж "зовлонгийн үндсийг хаадаг" гэж сургадаг.

 

 

Хутагтын дөрвөн үнэн

 

Хутагтын дөрвөн үнэнд нэг бүрчлэн тайлбар хийсэн байдгийг товчлон үзүүлбэл :

 

  •     Зовлон үнэн - Хүн болон аливаа амьд бүхэн энэ е...

Зөв хийх...

2011-11-20, 08:30
Ямарваа зүйлийг зөв ба буруу хийх гэсэн зүйл байдаг байх нь. Зөв зүйл хийж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа ч хийж байгаа арга барилыг дэмжихгүй байх нь бий. Харин буруу гэж бодож байгаа зүйлийг зөвөөр хийж байгаа бол зөв хийж байгаа хүмүүсийг нь дэмжих хэрэгтэй юм байна...
Жишээ нь уул уурхайг тэр чигт нь эсэргүүцдэг ч гэсэн нөхөн сэргээлтээ зөв хийж, стандартын дагуу ухаж олборлолт хийх цөөн хэдийг нь дэмжээд байгаль орчин сүйтгэж байгаа, буруу үйл ажиллагаа явуулж байгаа нөхдийг шахах хэрэгтэй юм байна.
Ер нь л зөв хийж буйг нь сайн дэмжиж буруу хийж буйг нь шахан зайлуулах хэрэгтэй юм байна.

...

Дахиад бурханы талаарх бодол ба өөртөө өгөх зөвөлгөө

2011-11-17, 20:21
Бурханы талаар тэнд бичсэн...

Тэгэхээр бурхан байлаа гээд биднийг гуйхаар л нөгөө оюутнуудын тухай онигоо шиг хэн итгэсэн, хэн нь илүү гуйж мөргөснөөр хүмүүст тусалдаггүй л болов уу. Бас бурхан "зөвхөн өөртөө тусалдаг хүнд ч" тусалдаггүй байх аа. Ер нь бол бурханы талаар тусална гэж бодож горьдож байснаас бурхан хэнд ч тусалдаггүй гээд ойлгочихсон нь дээр. Бидний зарим нь бурханаас тусламж авах гээд ламд очиж мөнгө төгрөгөө өгч, баахан мэдэхгүй хэлээр ном сургааль уншиж цагаа үрж, зарим нь бөө дээр очиж эцэг өвгөдийнхөө сүнснээс тусламж гуйж байна гэж баахан цагаа, мөнгө зараад байдгийг нь бол...

Бурхан, хүн, дэлхий

2011-11-6, 01:50
Бурхан байдаг
Будда бол яг тэнгэрт байдаг бурханы талаар сургаагүй байх. Гэхдээ шарын шашины лам өвөө маань тэнгэрт буй бурханд залбирдаг байсан. Яг ямар урсгал нь юм гэхээс. Чингис хаан маань бас Мөнх хөх тэнгэрт залбирч, мөргөж, гуйдаг байсан. Христэд бол Ертөнцийн эзэн гээч, Мусулман шашинд Аллах гээд байдаг. Ер нь л бүх шашинд дээр байдаг тэр нэг БУРХАН гээч нөхрийн талаар бий. Олны үг ортой гэжүгаа ирмэх Ямар ч байсан эцсийн эцэст бурхан гэж үнэхээр байдаг юм байна гэдгийг ойлгосон... Бид ямар ч шашин шүтлэгтэй байсан адилхан юм байна...

Монголчуудын хөх толбо
Монголчууд тэнгэрийн хүмүүс ...

Зарим нэгэн эцэг, эх болох гэж байгаа хүмүүст...

2011-10-1, 08:50
Эцэг бол эцэг, эхнэрээ бодохгүй байж болох ч ирээдүйд гарах өөрийнхөө зулзагыг бодох хэрэгтэй...

Эх бол эх ганц өөрийгөө биш гэдсэндээ байгаа үр төлөө бодож байх хэрэгтэй...

Хүүхэд гэдсэнд байхаасаа л ухаан сүнс нь төлжиж байдаг гэдэг... би ийм юм ярихаар том хүн биш. Гэхдээ  ирээдүйн нэгэн Монгол улсын иргэний эцэг эх болох хүмүүст зарим нэг зүйл хэлчмээр санагдаад болж өгдөггүй...

Нөхөр нь эхнэрээ тайван байлгаж, эхнэр нь ч юманд хүлээцтэй хандаж өөрсдийгөө биш өөр нэг хүний талаар л бодох хэрэгтэй байх даа... Яг яаж үгээ эвлүүлэх ёстойг мэдэхгүй байна... Хүн үр хүүхдээ хэзээнээс эхэлж яаж х...

Хаанаас олоод хаана гээсэн юм бол доо...

2010-10-1, 01:20
Сая Babies гээд киног үзэв. Хүмүүс гадуур хөөрхөн гэж яриад байхаар нь үзлээ. Дажгүй л юм. Гэхдээ хэт их зүйл хүлээж байсан ч юм уу санасанд бол хүрсэнгүй ээ...
За кино ч яахав гол нь өөр зүйл бичих гэсэн юм. Энэ кино дээр хүүхдийнхээ дэргэд мал гаргаад, гэдэс дотор юмыг янзалж байгаа хэсэг гарч байна аа. Уг нь бол миний мэдэхээр өвөг дээдэс маань "Амттанд бүү автуул Өнгөнд бүү шунуул Улай бүү үзүүл" гэсэн гол зарчмыг баримталж хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг байсан гэдэг. Харин үүнийг бид хаанаас олоод, хаана гээчихсэн юм бол доо? Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Хүүхдийн хэн бо...

The Invention of Lying (2009)

2010-1-18, 11:08
Энэ их хөөрхөн кино байна. Давгүй хөгжилтэй, бас юм бодогдуулахаар кино юм аа.


Нээрээ л бүх хүн яг бодож байгаа бүх зүйлээ үнэнээр нь яривал энэ кинон дээрх шиг л юм болох байх даа хэлээ гаргах Тийм болохоор хамгийн нандин гол зүйлсээ үнэн яриад, зарим зүйл дээр зүгээр л бусад хүнд таалагдах зүйлийг ярьж байх нь зөв санагдлаа. Ер нь ч бүх хүн л тэгдэг байх. Бодоод байсан чинь заримдаа их үнэнч хүн болох гээд тэнэг зүйлүүд хийдэг юм шиг... Аймар бүдүүн, бас таалагддаггүй хүнээ ч гэсэн гайхалтай сайхан бүсгүй гээд хэллээ гээд маниас юм унахгүй, өөр хэн нэгэнд гай болохгүйгээс хойш тээ ирмэх хэлээ гаргах Бас хүмүүсийн юу хэлж...


idiomatic-dormant
idiomatic-dormant