Хувь төөрөг, тавилан... (хувийн)

2023-10-28, 18:28
Бодогдоод бичмээр санагдаад болдоггүй ээ 😅 Урт болохоор бас тэр бүр хүн уншихгүй л байх л даа. Гэхдээ яахав ер нь бол сэдэв нь бүтэлгүй хайр, сүсэг бишрэл, сүнс сүлд, итгэл үнэмшил маягийн юмнууд холилдсон, өөртөө бол чухал сэдэв 😅
 
Ер нь "зурсан зураг төөрөг" гэж бодох тусам байдаг юм шиг санагдаад байгаа юм. Тэрний талаар.
 
Юуны өмнө ах, дүү хамаатан саднууд, найзууддаа нэг юм захимаар байна. Хүүхдүүдээ заавал Англи хэлтэй болгоорой. Дээр нь өөр бас явмаар газар, үзмээр хэл байгаа бол дэмжээд үзүүлээрэй. Сургаарай. Би бол Герман, Япон хэлний ал...

Бодол, итгэл үнэмшил чухал

2023-01-05, 17:34
Физикийн ухааны хувьд бидний амьдарч байгаа ертөнц бидний боддог шиг тийм ч материаллаг бус буюу хүний бодол санаа бодит ертөнцөд бас шууд нөлөөлж байдаг ба тэрний илрэл нь шууд атом, электрон, гэрлийн бөөмд шууд нөлөөлөөд ажиглахаар л өөрчлөгдөөд байдаг.
Бүүр бид Матрикс кино шиг субектив ертөнцөд ч амьдарч байж мэдэх юм...

Бас нэг сонирхолтой төсөөлөл нь одоо яригдаж эхлээд буй Метаверс ирээдүйд хөгжөөд бид тархиндаа Матриксынх шиг зүйл залгаад метаверс ертөнц рүү орохдоо бодит амьдралаа мартаад ордог болвол? Түүн шиг бид хаа нэг бодит ертөнцөд амьдраад энэ ертөнц маань метаверс шиг тогл...

"Шилдэг" хамгийн муу менежмент

2023-01-03, 15:37
Аль дээрээс бичих юмсан гээд бодоод явсан сэдвээр сайхан сууж байгаад ганц бичээдэхье.
 

Оны шилдэг, байгууллагын шилдэг, шилдэг сурагч бла бла. Энэ бол хамгийн муу менежмент, муу маркетинг гэж боддог. Мэдээж энэ ганц Монголд байдаг зүйл ч биш л дээ. Гэхдээ манайд хэтэрхий түгээмэл байдаг.
Байгууллага, компани, сургуулийн сурагчдыг энэ нь сайн ажилласан гээд дэмжиж улам сайн ажиллуулж, түүнд хүрээгүй хүмүүсийг хүрэхийн төлөө хичээлгэнэ гэсэн зорилгоор уралдуулдаг, идэвхжүүлнэ гэж тоцоолсон бодлого байдаг байх. Гэсэн ч яг үнэн хэрэгтээ энэ бол эсрэгээр хэрэгждэг маш хортой үр дагавартай ...

Хэл ба мэдээлэл

2023-01-03, 11:49
Гадаад хэлтэй хүмүүст бол яаж ч бодсон сонголт мэдээлэл, дэлхий дээр амьдрах боломж нь хамаагүй их л юм байна л даа.
Монголчуудын хувьд Монгол бичгээ алдсанаар хуучин өөрсдийн мэдээллээ ч уншиж авч чадахгүй, орчин цагийн Монгол хэлээр бусадтай харьцуулахад чанартай мэдээлэл бага, тэрэнд мэдээж хүн амын тоо ч нөлөөлж байна.

Тэгэхээр хүүхдүүдээ дор хаяж 2 гадаад хэл тултал нь үзүүлэх л хэрэгтэй юм байна, Монгол бичгээ тултал сайн үзүүлэх, хэрэглээнд оруулах хэрэгтэй юм байна гэж ойлгож эхэлж байгаа.

Ядаж Англи хэлтэй байхад бол автомат орчуулгууд ашиглахад бас харьцангуй их мэдээлэл уг нь...

Суурь ухаан...

2023-01-03, 11:48
Монгол хэлэнд нэг бодлын хэт халиулж буруу нэрлэсэн зүйлс их юм шиг ээ.

Жишээлбэл философи гэдгийг гүн ухаан гэж нэрлэснээр хүмүүсийг ойртуулахгүй хол байх зүйл болгосон мэт санагдана. Угтаа бол хүн бүр уншиж, сонсож, ярилцаж ойлгож мэдэж, мэдэрч байх ёстой ухаан байх. Бас философийг шинжлэх ухаан гэчихээр орчин цагт бол буруу мэт. Тэртээ тэргүй хангалттай шинжлэгдээд ирчихсэн үр дүн. Шинжлээд байх бараг шаардлагагүй мэдлэг ухаан болж дээ... Зүгээр суурь ухаан маягаар нэрлэж уншиж судалж ойлгох ёстой зүйл байж дээ л гэж бодох... Жоохон философичдын үзэл, сургааль энэ тэр видео үзсэн чинь зү...

Нуршуу байх, урт бичих...

2022-04-13, 02:30
Сүүлийн үед бас хэтэрхий өөрийгөө засах өөрчлөх гээд буруу тийш яваад, тэрнээсээ болоод өөрөө өөртөө жижиг жижиг сэтгэл ханамжгүй хормууд тохиолдож, даамжирвал стресст хүрч магадгүй байгаа санагдав.

Гол санаагаа л хэл, нуршуу, урт, хэтэрхий тойруулдаг

гэж нэлээн зэмлүүлдэг. Гэхдээ урд нь ч бас бодож, урт бичих нь зөв гэсэн дүгнэлтэнд хүрч, өөртөө хэлж л байсан асуудал ч гэлээ бас олон сонссоор бас өөрийнхөө бодлоос илүү бусдыг сонсох тал руугаа яваад байгаа ч байж мэдэх юм.

Товч тодорхой хэлэхэд 10 хүнээс 2 нь хүлээж авдаг гэж бодоход сайн тайлбарлаад ойлгуулж чадвал 10 хүнээс 4 нь хү...

Хааяа хүмүүстэй уух бас зүгээр

2022-04-10, 18:58
Сүүлийн үед өөрийнхөө миа, сул талуудыг харьцангуй бас олж хараад, засах гэж оролдоод л байгаа.
Ялангуяа хүмүүстэй гадуур уусан үедээ өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгээ бодохоор өөртөө таалагдахгүй онцгүй юм сэтгэлийн хөдлөлөөр хийсэн байдаг.
Тэр нь мэдээж тэгээд өөрөө дотроосоо өөрчлөгдөж байж л засрах зүйл...

Иймэрхүү видео энэ тэр бас үзээд 100% хүлээж авахгүй ч бас зарим зүйлсийг нь авмаар, өөрчлөгдмөөр эрч хүч өгөх, ядаж бодол төрөх...

https://www.youtube.com/watch?v=lZkT_SqDN_g...

“Заяаны хань, Soul mate байдагт итгэдэг үү?”

2021-12-17, 14:52

“Заяаны хань, Soul mate байдагт итгэдэг үү?”


Огтхон ч итгэдэггүй. Одоо ер нь элдэв хүмүүсийн хэлсэн үг, бурханы сургааль, цэцэн үг мүгэнд аль болох итгэхгүй сайтар бодож шалгаж байя гэж боддог болоод л байгаа.
Хэн нэгэн заяаны хань гэж байгаад, ядам хуруунаасаа үл үзэгдэх улаан утсаар холбогдсон явж байгаад нэг өдөр зам дээр тааралддаг, эсвэл гэнэт нэг өдөр хувь тавилангаараа тэнгэрээс унаад ирдэг юм гэж байдагт огтоос итгэхээ больсон.
Тэгээд л бараг хэлээгүй үгийг шууд ойлгоод, бодлыг уншаад, адилхан юманд дуртай, ярилцахгүй ойлголцдог бла бла…
Харин ч хүн өөрөө идэвхтэй байж, хайж,...