Тархины талаар бүх ойр хавийнхаа хүмүүст үзүүлж бас ойлгуулмаар видео байна

2022-04-13, 03:58
Үүрийн шөнөөр гээд дуунд гардаг шиг үүрийн шөнөөр маргааш өглөө гэхэд хийж дуусгаж явуулах ажлаа хойш нь тавиад иймэрхүү видео үзэнгээ, пост бичээд сууж байдаг... 😅

Гэхдээ л энэ видеог бүүр хуваалцмаар санагдлаа. Даанч Япон хэлээр юм. Автоматаар орчуулуулаад ч юмуу хадмалтай үзвэл бас яах бол тээ?

Ер нь анзаараад байхад Японоор авах боломжтой ийм хэрэгтэй мэдээллүүд их байх юм аа. Өөр бусад миний мэдэхгүй хэлээр ч бас мэдэхгүй зүйлс их байдаг байх даа... Илүү олон гадаад хэл сурах юмсан... Нөгөө хүний тархи руу ирээдүйд мэдээллийг компьютерын диск рүү хуулж байгаа юм шиг хуулдаг болох хү...

"Juggaar" нэлээн сонирхолтой юм...

2022-04-13, 03:24
"Толгой хатуурах"
гэсэн утгатай ямар Монгол үг байдаг юм бол? Би бас "хатуурах" хандлагатай хүн юм...

Дээр нь ичих, нэрэлхэх гэх мэт жижиг эвгүй байдлаас зугтаад байх нь бас буруу санагдав...

Цаашдаа бас энэ Жугаар арга гэдгийг судалж, дээр нь илүү дураараа байх чөлөөтэй сэтгэх тал дээр бас тархиа хөгжүүлмээр юм байна...

Доорх видеог үзээд бодогдов:


 

Таны хамгийн залуу үе чинь одоо үе чинь юм...

Өнгөрсөн үетэйгээ зууралдвал эсрэгээр ч гэлээ яг одооноос үлдсэн амьдралаа бодоод, ирээдүй ба одоо гэсэн бодит байгаа руугаа харвал хамгийн залуу үе...

Нуршуу байх, урт бичих...

2022-04-13, 02:30
Сүүлийн үед бас хэтэрхий өөрийгөө засах өөрчлөх гээд буруу тийш яваад, тэрнээсээ болоод өөрөө өөртөө жижиг жижиг сэтгэл ханамжгүй хормууд тохиолдож, даамжирвал стресст хүрч магадгүй байгаа санагдав.

Гол санаагаа л хэл, нуршуу, урт, хэтэрхий тойруулдаг

гэж нэлээн зэмлүүлдэг. Гэхдээ урд нь ч бас бодож, урт бичих нь зөв гэсэн дүгнэлтэнд хүрч, өөртөө хэлж л байсан асуудал ч гэлээ бас олон сонссоор бас өөрийнхөө бодлоос илүү бусдыг сонсох тал руугаа яваад байгаа ч байж мэдэх юм.

Товч тодорхой хэлэхэд 10 хүнээс 2 нь хүлээж авдаг гэж бодоход сайн тайлбарлаад ойлгуулж чадвал 10 хүнээс 4 нь хү...

Хааяа хүмүүстэй уух бас зүгээр

2022-04-10, 18:58
Сүүлийн үед өөрийнхөө миа, сул талуудыг харьцангуй бас олж хараад, засах гэж оролдоод л байгаа.
Ялангуяа хүмүүстэй гадуур уусан үедээ өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгээ бодохоор өөртөө таалагдахгүй онцгүй юм сэтгэлийн хөдлөлөөр хийсэн байдаг.
Тэр нь мэдээж тэгээд өөрөө дотроосоо өөрчлөгдөж байж л засрах зүйл...

Иймэрхүү видео энэ тэр бас үзээд 100% хүлээж авахгүй ч бас зарим зүйлсийг нь авмаар, өөрчлөгдмөөр эрч хүч өгөх, ядаж бодол төрөх...

https://www.youtube.com/watch?v=lZkT_SqDN_g...

Бууж өгөх & хичээх = тунг нь тааруулах??!

2022-04-10, 16:31
Монголчууд "Амжилт хүсье!", "Аз жаргал хүсье!" гэж хэлэх нь олон, харин яг ийм үгийг хэлэх тохиолдлуудад Япончууд ихэвчлэн "Хичээгээрэй!" гэж хэлдэг юм шиг.
Тэр нь бас энэ 2 үндэстний сэтгэлгээний ялгаа бас харагдаж байж мэдэх л юм. Хөгжөөд, дэвшээд байгаагийн нэг шалтгаан нь ч юм билүү...

Манайхан болохоор нэг тийм АЗ г.м., өөрийн хичээл зүтгэлээс жоохон холуур юм хүсээд, ерөөгөөд байгаа ч юм шиг хэлдэг юм байна гэж анзаарагдлаа...

Нөгөө талаас бас тэр их хичээлт нь хэтрэхээрээ бас болдоггүй юм шиг байгаа юм.

Хичээгээд зүтгээд байхын нөгөө тал болох буу...

Бүсгүйчүүдэд...

2022-04-07, 23:55
Бүсгүйчүүдийн нэг иймэрхүү доорх шиг эрчүүдэд хэлмээр үгнүүд бас нэлээн байдаг тээ...

Эрхлүүлж чаддаг эрийн дэргэд эмэгтэй хүн эмэгтэйгээрээ үлддэг.
Эрхлэнэ гэхээр элдэв чихэр, жимс, ээмэг бөгж яриад байна гэж санадаг уу?
Эрхлүүлнэ гэхээр торго дурдан дээр хэвтүүлээд толгой өндийлгөхгүй үйлчилэх юм байна гэж ундууцаа юу?
Ингэж боддог эрчүүд их байдаг нь харамсалтай..
Алгын чинээхэн эмэгтэйн аашийг зөөллөөд , яриаг нь сонсоод, уйлахад нь аргадаад, сайхан бүхнийг нь магтаад, түүний талд бат зогсоод , хушуу цорвойлгон хааяа нэг хэлийг нь зажлуулахыг л хэлж байгаа юм.
Эрхлүүлж чаддаг эрийн...

😅

2022-04-07, 23:45
Хүлгийн сайныг унан байж мэднэ, хүний сайныг ханилан байж танина гээд өвөг дээдэс маань хэлж захидаг даа. Хүүхнүүд ээ жоохон ханилж манилж, явж мавж үзэж байж хая л даа. Шууд эхнээсээ тоохгүй байхаар чинь муухайшдээ 😅 Гаднаа хэдий жоохон тиймэрхүү зан ааштай, өөрөөр харагддаг ч яг тулаад үзвэл дотроо бас дажгүй л юм шиг байнэ билээ шүү дээ цаадах чинь 😉😁...

2019 онд ингэж бодож явжээ...

2022-04-07, 23:44
Нэг л ѳдѳр хѳдѳѳ гарч амьдарна даа гэж боддог юм. Мод ч тарина. Тэр болтол хариуцлагагүй жижиг уул уурхайнууд аль болох зогсож хаагдаж, байгаль маань сайхнаараа байж байгаасай даа. Тэрийг хаах чадалтай "популистууд" олноороо тѳрѳн гараасай.