Энэ талаар урд өмнө нь тийм ч нухацтай бодож үзэж байгаагүй юм байна. Тэгээд бодож байгаад би мухар сүсэгтэй хүн юм байна, бас энэ тийм муу, муухай хүнээс ичиж зовоод байх ч зүйл биш юм байна гэдгийг ойлгов.
Би ерөнхийдөө өөрт тохиолддог зүүд, зөн совин, мэдрэмжүүдтэй холбоотой, бас өвөө, эмээ, аав, ээжийнхээ ярьсан домог, болсон явдлуудыг сонсож, зарим зүйлийг өөрөө мэдэрч, харж өнөөдрийг хүрч ирсэн. Тэгээд энэ хүртэл тохиолдсон мэдээлэлдээ үндэслээд тодорхой хэмжээнд хувь тавилан, сүнс, г.м зарим зүйлд итгэдэг. Эцэг өвгөд, эмээ өвөөгийн маань сүнс сүлд дээд тэнгэрээс ...
Сэтгэл зүйч Елена Макаренко хүүхэд гэр орондоо аз жаргалтай өсөж торниход шаардлагатай 60 өгүүлбэрийг жагсаажээ. Ээж аавууд эдгээр үгсийг хүүхэддээ байнга хэлж байвал хүүхэд эцэг эхийн хайрыг илүү гүн мэдэрч, өөртөө итгэлтэй болж, баяр баясгалантай амьдарч, бусдыг баярлуулдаг болох гэнэ.
Би чамд хайртай.
Юу ч болж байсан ээж нь (аав нь) чамайг л хайрлана.
Чамд уурлалаа гээд хайрлахаа болихгүй.
Чамайг хол байсан ч хайрладаг. Их санадаг шүү.
Хүүхдээ сонгож авдаг байсан бол ээж нь (аав нь) чамайг л авах байсан.
Баярлалаа.
Өнөөдөр хоёулаа ёстой сайхан тоглолоо.
Миний амь...