1. Өөртөө сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ энэ нь дутагдлаа засахгүй гэсэн үг биш. Үргэлж өөрийгөө өөрчилж, өнөөдрөөс маргааш илүү болохыг хичээх хэрэгтэй гэж боддог. Сайн чаддаггүй ч гэсэн хичээдэг болохоор мм, см-ээр ч гэсэн өөрчлөгдөж л байгаа байх.
2. Өөртөө итгэлтэй, өөдрөг гэж боддог. Гэхдээ заримдаа хэт болгоомжтой гэх юм уу, юмны муу талыг, сөрөг, болохгүй талыг түрүүлж харж сэргийлэх, амархан бууж өгөх хандлагатай. Нэг талаар өөдрөг биш ч гэмээр юм шиг. Сайн бодоход сөрөг талыг заримдаа хэтэрхий томруулж хардаг ч байж магадгүй. Энэ нь ч олон зүйлээс өөрийгөө хамгаалдаг байх. Сүүлийн үед...