hi hello

2025-12-03, 12:18

ашгүй, Хүү блогмн-ы алдааг засч.

rnrn

эндээ хаа нэг үсэг бамбаралдуулж сууя уу даа. өмнө бичсэнээ уншихээр зарим үйл явдал, төрж байсан сэтгэл, мэдрэмжээ таг мартчихсан байдгийм байна. гажиг пассвордгүй бол ч өөр хүн хаакардаж нэвтрээд маний бичиж байсныг оролдоо юу гэлтэй этр. тэгээл суужийдаг хүн бас байж магадым тэ кк

rnrn

үсгийн өнгө сольж болдог байгаагүй билүү, энчдоо.
rnгээд оролджийтал сольж болжийна, иймэрхүү ногоон саарлаар бичдэг байлу яалаа.

rn...

си си ма

2024-10-28, 16:26

гэрэвшээд наажийшд, гэнэт орж ирсэн чэнн

rn

Цагаан сүүний домог. Ц.Түмэнбаяр

2022-02-22, 10:44
Амьтай бүхэн цэнгэн жаргамаар тунгалаг сайхан зуны өдөр. Тэртээ холоос уухайлан хашгирах дуу бүдэг бадаг сонсдож, тэнгэрийн хаяанаа цагаан тоос манарна. 

Аарцаг яс нь задран алдтал өвдөх хоёр тулгар бүсгүй. Гэрийн баруун хатавчинд Ойрадын Шарбаатарын залуу хатан Насан, тэр тушаа гадаа хаяанд олзны бүсгүй, хоёул ханын үдээр шажигнатал зуурч ёолон гиншинэ. Олзны бүсгүйн эр нөхөр халхын баатар жанжин дөнгөж өчигдөрхөн Шарбаатарын хурц илдний ирэнд, хүүг нь тээж үлдэх залуу хатныхаа нүдэн дээр амь эрсэдсэн. Ойрадын жанжин “олзны хатнаас охин төрвөл өршөөнө. Хүү төрвөл дор нь ална. Миний хатнаас...

ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХИЙН УЧИР

2022-02-22, 10:32
“Үнэлгээгүйгээр ямар үйл ажиллагаа үр ашигтай, өгөөжтэй явах учиргүй” гэдэгтэй санаа нийлэхгүй хүн бараг үгүй байх. Иймээс ч суралцаж байгаа суралцагчаас эхлээд төрийн яамны ажилтан хүртэл шалгуулж, үнэлүүлж, анги дэвшиж, албан тушаал ахиж, цалин хөлс, шагнал урамшуулал авч яваа, ингэх ёстой ч гэж ойлгодог. Бараг үүний тулд ч “суралцаж, ажиллах” ёстой гэсэн итгэл үнэмшлээр ажил, амьдралдаа ханддаг болж байгаа гэхэд нэг их хилсдэхгүй.
Өнөөдөр манай нийгмийн бүхий л салбарт “хяналт, шалгалт”, “үнэлгээ дүгнэлт” байсаар байгаа. Түүнийгээ улам бүр чанартай болгохыг ч хичээсээр байгаа. Тухайлбал, “...

Are you happy now?

2021-06-03, 07:41
Олон жил өнгөрчээ. Ийшээгээ ч оролгүй, тэмдэглэл ч хөтлөлгүй, бүр ном ч уншилгүй... Хорвоод юутай ч зүйрлүүлэшгүй хоёрын хоёр гайхамшиг бүтээсэн байна. Жинхэнэ зовлон амсах хүртлээ олон л зовлон биш зовлон үзэж. Бас зовлон хэр байх хэрээр нөгөө амсарт нь жаргал төдий чинээ заавал байдгийг мэдэрсэн байна. Хоёр сайхан охинтой болжээ. Амьдрал дөнгөж л эхлэж байна гэж дээ эхлээ ч үгүй юм шиг л үргэлж санагдах... Энэ хорвоод сайн муу хүн гэж 2 өөр туйлын хүн байдаг юм болов уу? Эсвэл зүгээр л бид харж байгаа талаа л туйлын үнэн гэж итгэдэг үү? Заримдаа зүгээр л энгийн л амьдарлыг хүсэх юм. Энгийн л...

орчуулга

2020-10-02, 13:05
Долоо дахь өгүүлэгч. Мураками.

- Тэр давалгаа ч 10-р сарын үд дунд золтой л намайг үгүй хийчихээгүй шүү. Тэгэхэд би 10 настай байсан гэж намуухан хоолойгоор 7 дахь хүн өөрийн түүхээ хүүрнэж эхлэлээ.
Энэ шөнө тэр хамгийн сүүлийнх нь байсан юм. Цагийн зүү 11 дөхөж байлаа. Өрөөнд тойрч суусан сонсогчдыг шөнийн харанхуйгаас зүүн зүгийн салхи үе үе үлээн сэрүүцүүлж байв. Салхи модны навчис сэрчигнүүлэн зөөлөн хүүгэх чимээ гарган хаа нэгтээ нисэн одож байлаа.
- Энэ бол миний өмнө үзэж хараагүй агуу том давалгаа байсан юм гэж 7 дахь үргэлжлүүлэв. - давалгаа намайг арай л хамчихаагүй, г...