Блогийн тухай

2013-10-03,19:32
Ажлаа хийж суугаад одоо бас жаахан юм бичмээр санагдаад...

Яагаад блог бичдэг вэ? Хувийн амьдралын хэрэгт хэрэггүй тэмдэглэлийг яагаад л олонд уншуулаад ингээд бичээд байдаг юм бэ? Өөрөөсөө асууна. Таних, танихгүй найз нөхөд, зарим нь хайлтын системээс шал өөр юм хайж тэнэж яваад орж ирээд хальт уншаад л гарах байх тээ... Яагаад юм бол? Заримдаа бусадтай ярилцаж байхдаа, амьдралынхаа талаар, өөрийнхөө талаар бодоод, бусдад бас уншуулна гэж бодоод бичихээр өөрөөр харж өөр зүйлсийг олж харж өөрийгөө өөрчилдөг байж магадгүй. Зүгээр нэг бодоод өнгөрөхөөс ямар ч байсан өөр байдаг. Мэдээж бичсэн бүхнээ ч бас биелүүлж чаддаггүй хэдий ч бичихэд бас өөртөө юм олж авах, бас дотроо хадгалж байгаа зүйлсээ гаргахаар нэг талаар бас заримдаа илүү биелээд ч байгаа юм шиг санагддаг хэхэ Бас магадгүй бага зэргийн стресс байдаг байх л даа хүн л юм чинь, тэрийгээ бас тайлах нэг хэрэгсэл болдог байх тээ.

Дээр нь бас нэг чухал нь өөрийгөө хэн байсныг, юу ярьж, юу бодож явснаа эргээд харах боломжтой. Заримдаа өөрийнхөө урд нь бичиж байсан зүйлсээ уншаад үнэхээр их зүйл бодогддог, бас гоё дурсамжууд мартсан зүйлс ч сэргээх нь бий. Тийм ээ блогоо бичих болно. Цаашид арай про байдлаар өөр юмнууд бас бусад блогууддаа цаг гаргаж оруулж байхыг хичээнэ дээ.

Нэг бодлын зүгээр нэг гиеүрээд суугаад байгаа юм шиг боловч үнэндээ яагаад гэдгийг бодоод амьдралаас хүссэн бүхнээ авахын төлөө тэмцэж байгаа. Тэр дунд бас бага ч гэсэн завсарлага, амралт бас авч хачирлая даа тээ.


Сүнсийн дуунууд бас л тухайн үедээ балайг нь авч байсан байх тээ.

Орой тараад хамт явж байхдаа найз аялаад байсан...

Хатаж гандсан намрын цэцэгс шиг
Хайрт минь чи юунд гуниглаав
Хавартаа эргээд ургах болохоор
Харуусаж огтхон ч шаналах хэрэггүй
Тэр цагт бүгд чамд дурлаад
Тэнгэрийн од ч бас чамд дурлаад блабла...
...

 Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт "шалдлах" хэрэггүй гэж гуйвуулж дуулаад байдаг билүү. хаха


Lemons бас гоё юм аа. Тэхдээ ингэж дуулж байсан үе өнгөрч ард хоцорсоон. баярлах


За тэгээд эцэст нь Л.Өлзийтөгс:

Хэн нэгэнд үнэн хайртай байна гэдэг

хэтэрхий гунигтай

Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдэрнэ гэдэг

түгшүүртэй,

нэг л түгшүүртэй

Хайр гэдэг бол жаргалтай айдас юм

хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм

Тэгээд тэмтчин тэмтчих атлаа

Зүүдээ өөрөө зохион байж үзээд

түүндээ үхтлээ итгэхийн нэр юм

Зүрхээ өөрөө атгаж тавиад л, атгаж тавиад л

цусыг нь зөөлнөөр шүүрүүлэхүй юм

 

Хэн нэгнийг хайрлана гэдэг

хэмжээлшгүй өндөрт гарахын нэр юм

Хэмжээлшгүй өндрөөс унавал бяц үсрэхээ мэдэх ч

хэзээ ч цуцалтгүй дээш авирах зориг юм

Энэ бол

дэндүү олон түлхүүр нь зүүлттэй ч, цоожтой байгаа

амьдралын, цор ганц, хэзээд нээгдэхэд бэлэн хаалга юм

Энэ бол

нэг орсон хүн эргээд гарч чаддаггүй

асар харанхуй гүн хонгил доторх,

хаа ч юм бэ чимээ өгөн дуугарах

аяар аяархан зовлонт инээд юм.


төрөл: Өдрийн тэмдэглэл | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 424 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
харин тий би ч бас, гэхдээ бусдын хэрэгт хошуу дүрэхээс илүү өөрийнхийгөө л сийрүүлэх сонирхолтой болсон байна лээ миний л хувьд, энэ тэгээд улам л дотогшоо ороод байгаагын шинж байж ч болох
Zurai хэзээ бичсэн: 18:37, 2013-10-07 | |
Харин хүн бүрийн л шалтгаан байдаг байх л даа. Фэйсбүүк бас хүмүүс их хэрэглэдэг болсон. Би ч буцаад блогоо бичих шинжтэй...
xvv хэзээ бичсэн: 13:10, 2013-10-07 | |
би лав хүнд ярьмаагүй, ярихгүй, магадгүй ярихгүй ч байсан болно гэснээ л бичдэг. бусдад дэлгэх албагүй сэтгэл хөдлөлөө л сийрүүлдэг байх гэж боддог
Zurai хэзээ бичсэн: 13:56, 2013-10-04 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)