Цөмийн хаягдалын аюул

2011-05-28,10:20
Цөмийн хаягдлын талаар Ерөнхий Сайдын хариулт гэнэ ээ.

Миний бодлоор: Угаасаа манайхан худлаа ярьж байгаа байх. Японы сайд нь ч Америкийн сайд нь ч иймэрхүү нууц яриа байгаа гэж хурлууд дээр хэлсэн байсан. Манайхан шиг ингэж огт үгүйсгээгүй. Энэ дээр ч бас манайх өөрснөө атомын станц, хаягдал хадгалах байгууламж барина гээд байна. Манайх өөрсдийн нутаг дээр өөрсдийнхөө хаягдлыг хаяна гэж хуульд байдаг гэсэн. Уранаа гадагш гаргаад түүнийхээ хаягдлыг буцааж өөрийн нутагт булшилна гэсэн яриа байж болох уу? Энэ талаар судалцгаагаарай. Ер нь Япон ч Герман ч засгийн газраасаа хуулиа өөрчлөөд атомын энергээс татгалзаад эхэлчихлээ шүү дээ. Манайхан Атомын энергийг эсэргүүцмээр байна.

Америк, Япончууд цөмийн станц хийгээд манайхан ураныг нь хөрснөөсөө ухаж гаргаж өгнө, тэгээд өөр улсуудад зараад харин дараа нь хаягдлыг нь буцаагаад өөрсдийн газар нутагт булшилна. Энэ угаасаа л манайхаас олборлосон уран байх болно. Гадны хаягдал гэж үзэхгүй байж болох талтай...

Угаасаа манай эрх баригчид энэ хуулийг хэзээ ч өөрчлөөд юу ч гэсэн хууль болгоод зохиочихдоо чадах хүмүүс шүү дээ. Эхнээсээ орондоо хэвтэж байгаад хууль засдаг гээ биз дээ?

Монголд атомын энерги хэрэггүй гэж бодож байна. Бид чинь ердөө 3 сая ч хүрэхгүй хүн амтай улс шүү дээ. Бид Герман, Япон шиг илүү шинэ, илүү эрчим хүчний эх үүсвэрүүдийг судалж олж авах хэрэгтэй. гуниглах

Дэлхий ертөнц хөгжиж байна. Бид заавал бусдын алдааг давтаж хамгийн хойно зогсох хэрэггүй. Нарны энергийг одоогийн хавтангууд 20% орчим л цуглуулдаг бол 90% хүртэл авах боломжтой шинэ технологийг зохион бүтээсэн байна. Бид ийм зүйл л хийх хэрэгтэй байна (дарж ороод уншаарай): 

New Solar Product Captures Up to 95 Percent of Light Energy
төрөл: Хувьсгалын | (11) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 755 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
алга ташилт тэврэлт үнсэлт
khishge (зочин) хэзээ бичсэн: 20:12, 2011-06-15 | |
A Bear Яг ингээд л дайраад ормоор байна. Чадлаараа зүтгэе! ярзайтал инээх тэврэлт тэврэлт тэврэлт
xvv хэзээ бичсэн: 19:59, 2011-06-15 | |
hamtrana
hi minii XVV, mongold ochood ene talaar chamtai yarina gej bodson yavj baigaa shuu. Hamtarch yum hiine shuu. тэврэлт гоё шүү loser nerd nerd
khishge (зочин) хэзээ бичсэн: 06:00, 2011-06-15 | |
Даанч энгийн хүмүүс үр ашгийг нь л эхэлж хараад байхаас гарах хор уршгийг ер харахгүй юм. Яг л нинжа нар Монгол орны маань газар нутгийг яаж сүйтгэж байгаа шиг. Ердөө л өнөө маргаашийн хоол, ашиг, хэдэн цаас л харахаас өөр зүйл харахгүй... Даанч харамсалтай...
Алмас хэзээ бичсэн: 23:47, 2011-06-14 | |
@org
Шоу бол биш ээ. Бүүр хуульчилчихсан. Дахин атомын цахилгаан станц нээхгүй, бас хуучнуудаа хаах хугацаагаа наашлуулаад баталсан. Хамгийн орчин үеийнх гээд байгаа чинь ч гэсэн ямар аюултай болохыг ойлгож байна уу? Тэгээд ч манайд атомын цахилгаан станц байгаад бусад юм байхгүй болохоор хэрэггүй л гэж бодож байна даа.
Алмас хэзээ бичсэн: 23:46, 2011-06-14 | |
Цөмийн энерги хэрэгтэй байлгүй яахав. Нөхцөл байдлаа ойлгохгүй өөрөөсөө ч харамласаар байгаад үхэх бирдийн үлгэр болно.

Дэлхий дээр сард 2-5 том айрлайнер сүйрч байдаг, өдөрт хэдэн мянган машин осолдож байдаг, цагт хэдэн хүн үхэж байдгийн?.

хэдэн тэрбумаар сонгуулийн тоолуур авч байгаа баян улс хамгийн орчин үеийн цөмийн энергийн үүсгүүртэй байхад юу нь буруу гэж? Япон германы хувьд хуучирсан муу станцуудаа хэрэглээнээс шахах бодлого барьж байгаа шоу л юм.
org (зочин) хэзээ бичсэн: 00:22, 2011-06-11 | |
Би ч мөн адил хувьдаа атомын станцын эсрэг
Zurai хэзээ бичсэн: 17:27, 2011-06-06 | |
францууд саяхан НҮБ-ийн цөмийн хороонд фукушимагийн хаягдлын тухай илтгэл тавьсан. Гэвч япончууд хорт хаягдлын хэм хэмжээ, хэдий зэрэг бохирдол үүссэн талаар ер мэдээ өгөөгүй. Бүрэн хаалттай нөхцөл үүсгэсэн.
AmonRa хэзээ бичсэн: 17:27, 2011-06-06 | |
www.musics.blogmn.net
Зочин хэзээ бичсэн: 16:23, 2011-06-06 | |
Хүн бүр энэ тал дээр анхаарал хандуулж эсэргүүцэхгүй бол болохгүй юм шигээ!

Нэг их сайхан атомын цахилгаан станцтай, их энергитэй, их мөнгөтэй болчихно гэж баясаж байгаад байгаль ч үгүй, идэх хоолгүй болчих вий дээ. Ангал дээгүүр харайвал доош унаж үхэж ч болно. Харин банз мод авч ирээд гүүр барих, эсвэл жаахан тойроод нөгөө талд нь гарвал тийм эрсдэл байхгүй...

Нэг хэсэг ингэж шуугиад л, иймэрхүү хариултаар хүмүүсийн эсэргүүцлийг дараад амар тайван араар маань тавьж хошногыг маань ухах гээд байгаа юм биш биз дээ?
xvv хэзээ бичсэн: 12:50, 2011-05-28 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)