Хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөнө

2009-10-06,10:57
Амьтан алах яагаад зөв гэж?

Нэг хүний блог дээрээс нэлээн дээр үед уншаад өнгөрч байсан. "Гадныханд бэлэг өгөхдөө анхаараарай, арьс ширээр хийсэн зүйлс битгий бэлгэлээрэй дургүй байдаг гэх маягийн утгатай зүйлс байсан санагдана"

Аа гэхдээ Монголчуудын хийгээд жуулчдад зардаг, хүмүүст аваачаад бэлгэлдэг зүйлс бол ихэнх нь малын гаралтай бүтээгдэхүүн байдаг. Энэ нь ан амьтан, уулын зэрлэг амьтан биш өөрснөө үржүүлээд, өсгөөд, хамгаалаад тэжээгээд, илээд, үнсээд, маажаад зун нь өвс хадаж хадгалаад өвөл нь түүнийгээ өгч, өвдөхөд нь асарч, төрөхөд гэртээ оруулж, өнчирсөнг нь угжиж тэжээсэн тэр малынхаа арьс шир, үс ноосоор хийсэн зүйлс юм. Тэгэхээр энэ бол тэс өөр зүйл гэдгийг ойлгох, ойлгохгүй нэгэнд нь тайлбарлаад бэлгээ өгөх хэрэгтэй юм.
Ангийн арьс, ангийн гаралтай бүтээгдэхүүн болохыг нь ялгаж мэдсэн бол тэгж болж байна аа. Би ч дэмжиж байна. Будаг өгөөд цац гэвэл цацсан ч яах вэ.

Нийлэг хувцас яагаад муу гэж?

За тэгээд нөгөө малын арьс ноос хэрэглэдэггүй, эсэргүүцдэг хүмүүсийн маань сонголт нь нийлэг болон хөвөн даавуун хувцас хунар байдаг. Гэтэл тэдгээр нь яаж бий болдгийг бодоод үзье л дээ. Хэдэн зуун хэмийн халуунд химийн урвал явуулж, янз бүрийн хорт утаа, хорт бодис ялгаруулан синтез, нийлэгжүүлэх урвалын дүнд тэр бүтээгдэхүүн гардаг. Тэрийг хийх гэж байгаль орчныг бохирдуулсан нь эргээд бүр ч илүү олон ан амьтан, мал, ургамал, хүнд муугаар нөлөөлдөг. Хүчлэн бороо, агаарын бохирдол, уур амьсгалын дулаарал гээд л тойруу замаар нөлөөлж байдаг. Дээр нь тэр нийлэг эдлэл маань эргээд хүндээ өөрт нь харшил үүсгэхээс эхсүүлээд эрүүл мэндэд нь муу үр нөлөөтэй байдаг. Хөвөн даавуун хувцасны хувьд тэр хэмжээний хөвөнгийн тариалалт, өдий хэмжээнд хүрсэн дэлхийн хүн амыг хангахын тулд зарцуулагдах тариалангийн талбайн хэмжээ гээд л бас нөгөө нэг талтай.

Цагаан хоол идэх нь яагаад буруу вэ?

Монголчууд дээр үеэсээ 1 жин будаа идэхэд хэдэн зуун ургамлын амь тасалдаг бол 1 жин мах идэхэд ганцхан амьтны амь тасалдаг гэж үздэг байсан.

Ургамал ногоо, ус байгаль дэлхийгээ илүүтэй хайрлаж, ойлгож зохицуулж амьдарч ирсэн. Ургамал тарьж ургуулах гээд газар хагалж жинхэнэ байгалийг нь эвдэж, хөрснөөс янз бүрийн хийг агаарт ялгаруулж, хөрсийг эвдэхээс эхсүүлээд ногоо тарьж ургуулах ч бас тийм ч их сайн зүйл биш л юм. Харин ч ямаагаа сайн идвэл бидний ирээдүйд илүү хэрэгтэй. Монголын нийт мал одоо 40 сая дөхсөн, бэлчээрийн даац хүрэхгүй талхлагдаж, үүнтэй холбоотойгоор цөлжилт явагдаж элсжиж байгаа. Тэгэхээр мах сайн идэх хэрэгтэй Very Happy Тэгээд ч мах нь ч, ногоо нь ч, цагаан идээ нь ч аль аль нь л байж байж хүнд хоол болно. Мах иддэггүй хүмүүс төмрийн дутагдал буюу анеми болон бусад өвчин тусах хандлагууд байдаг. Ялангуяа жирэмсэн эхчүүдийн хувьд хангалттай зүйл хоол тэжээлээр авах ёстой амьтны гаралтай уургийг авч чаддаггүйгээс хүүхэд нь хөгжил муутай, өвчлөмтгий, тэр бүү хэл хөгжлийн хоцрогдол, гажигтай ч гарч болно. Дээр нь хужаа ногоо иддэг бол бүр ч энэ нь нэмэгдэнэ. Харин ч махаа идэх нь Монгол хүний биед мах нь илүү сайн зохино.

Сүүлийн үед манайд их дэлгэрээд байгаа зүйл бол цагаан хоолтнууд. Үүнийг миний хувьд эсэргүүцдэг

Бас хүмүүс өөрсдөө малаа үржүүлж байгаа, тэгвэл тэжээхээ болиод бүүр хаячихъя л даа идэхгүй л юм бол? Тэглээ гээд нөгөөдүүл нь зуднаар үхэж үрэгдээд л дуусна биз дээ? Өвс хадахгүй тэр чигээр нь зэрлэгшүүлчихье гэхэд нэг их удахгүй л болов уу. Харин ч олон зуугаараа хээр хөдөө үхэж муудаад бөөн хорт утаа болох биз. Тэгдэггүй юм гэхэд алчихаад махыг нь идэхгүйгээр хаялаа гэхэд эргээд л байгальдаа задарч элдэв урвал, хорт бодисууд ялгарах л болно.
Тэгээд ч нэгэнт 1000-ыг тэжээгээд дулаан оромж барьж өгөөд төллүүлээд, өсгөж болж байгаа юм чинь 10-г нь идэхэд юу нь болохгүй гэж? Хүн ч тэр ургамал ч тэр бүх зүйл л амьтай.
Зохицуулаад болж өгвөл хужаа ногоо идэж байхаар Монгол жаахан ногоогоо идвэл идээд махаа, цагаан идээгээ идэх нь л аль аль талаасаа бидэнд хэрэгтэй, эртнээс хэрэглэсэн Монголчуудын бие махбодод зохицчихсон сурсан хоол нь юм.
Үнэхээр цагаан хоол идмээр байгаа бол зөвхөн сүү цагаан идээ хэрэглэж бас болно. Хужаа нарыг дэмжээд л ногоо идээд байснаас хол дээр. Аа тэгээд хүү сүү цагаан идээ хэрэглэ гэсэн гээд хор хэрэглээд байв аа. Би сүү гэдэг нэртэй хорнуудыг биш жинхэнэ Монгол сүү цагаан идээг хэлээд байгаа юм шүү.

Аль болох ямаа идэцгээмээр байна. Бараг 40 гаран сая малын маань тал хувь нь ямаа, ямаа өөрөө өвсийг үндсээр нь идэж цөлжилтийг үүсгэж байгаа гэдгийг хүн бүр мэдээд л байгаа.. гуниглах
Сайхан ямааны боодог хийж идэцгээж байя! ярзайтал инээх Бид малчин ард түмэн. Олон зууны турш харин ч бусдаас илүүтэйгээр онгон байгалиа хадгалж эрүүл чийрэг явж ирсэн. Заавал европичууд, гадаадуудыг дуурайж туульшраад байх хэрэггүй гэж боддог. Тэгээд ч манай сумо нарыг хар ирмэх

Бас нэг зүйл нь мах идэхээ болиод дэлхийн бүх хүн ногоо цагаа иддэг боллоо гэж бодъё. Мэдээж мал байхгүй бол цагаан идээ байхгүй дан ногоо, тариа. Гэтэл дэлхийн бүх хүний хүнсний хэрэгцээг хангах ногоо, тариаг хаана тарьж ургуулах талаар бодож байсан уу? Дэлхий дээр зүгээр тал үлдэхгүй байлгүй дээ г.м г.м. Хүний ярьсан болгонд итгэх биш өөрөө бас нөгөө талаас нь харцгаая. Тэр нөгөө их гэгээрсэн багш г.м хүмүүсийн ярианаас ч гэсэн авахыгаа аваад гээхийгээ гээгээд, толгойгоороо бас бодоод үзье дээ хөө шүү гэж. Гол нь хэн нь хэн бэ? Дэлхийн бүх хүнээс Монголчууд юугаараа өөр вэ гэдгээ бас бодох хэрэгтэй гэж боддог юм. Бидний хувьд мал тэжээх гээд газар хагалаад ногоо тариад байдаггүй...

Монгол хүний элэгний шүүх чадвар нь өөр байдгаас Европи гадаад эмийг шууд тэр хэвээр нь, тэр тунгаар нь хэрэглэж байгаа нь ч бас буруу л гэж зарим эрдэмтэд маань үзэж, судалж баталсан байдаг. Бидний бие махбод маань бусдынхаас өөр, иддэг, боловсруулдаг зохицдог зүйлс нь ч өөр. Хэрэв бурхан өөрөө дэлхийг бүтээсэн юм бол биднийг ингэж л хийсэн байж таараа.

төрөл: Уншуулмаар | (11) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 3099 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
saihan yas moljmoor sanagdchihlaaa ярзайтал инээх гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 22:50, 2011-07-03 | |
гуниглах
arch_tseegii хэзээ бичсэн: 20:13, 2009-10-08 | |
тэхх хааяа л нэг идвэл зүгээр. бясалгалтай заавал цагаан хоол хослуулдгийг би хувьдаа нэг их ойлгодоггүй. амьтны амь хөнөөхгүй л гэдэг утгаар байх. Гэхдээ л ургамал ч амьтай. тэр тусмаа ургамлын амь илүү үнэ цэнэтэй гэж боддог...
Гэхдээ ч би бясалгалын талаар сайн мэдэхгүй л дээ. баярлах
xvv хэзээ бичсэн: 11:30, 2009-10-07 | |
Цагаан хоол ганц 1 идхэд дажгүй л юм билээ.

Бясалгалтай хослуулвал муудах юм байхгүй биз дээ. Гэхдээ би махандаа хайртай хэхэ
Pearle Deppsu (зочин) хэзээ бичсэн: 11:03, 2009-10-07 | |
өө тэр ямаагаараа боодог хийх гээд байгаа хүмүүс хэлээрэй, Идэлцэнэ шүү..
Хурдан хурдан идээд гялс гялс тоог нь багасгаад байгаарай...
Монголын бэлчээрийн даац угаасаа хэтрээд гадаадруу гаргах гээд зовж байхаар махны үнээ багсгаарай...
Өөхөө бага идэж, махаа их идэцгээ....
Малын гаралтай өөх тос идсэнээр хүний биед сайн юм гэж огт байхгүй шд... Хүний биед мэдээж өөх тос хэрэгтэй, Гэхдээ тэр нь зөвхөн ургамлын гаралтай байх ёстой. Монголчууд 50-60 хүрээд л калапп нь хаагдаад, зүрхний шигдээс болоод, харвалт өгөөд махжийгаад өгдөг байж, өөх идсэнээр муу юм юу байна гээд суудаг нь өрөвдөлтэй...
Blessing Tara хэзээ бичсэн: 00:48, 2009-10-07 | |
@3apaa
Аан харин тийм байх нь. Нээрээ зөв цагт нь зөв ан бол хийх хэрэгтэй л юм байна баярлах
Манайхан ч бас яахав. Гадныхан бол бас арай хэтрүүлчихээд байдаг юм шиг билээ. Монголд ч гэсэн хүн бүхэн алах, буудах сонирхолтой болчихсон үед бол чонондоо л даатгачихсан нь зөв ч байж магадгүй. Найзууд ан хийх гээд явлаа гэсэн чинь бүгд л бараг Коонтрын террорууд шиг бүрэн зэвсэгтэй нөгөө дивиз гэдэг шиг багахан хэмжээний байлдааны баг бүрэлдэхүүнтэй явж байна гэж байна билээ ккк

@Итгэл cool хэхэхэ худлаа ярьж суугаад бас жаахан ч гэсэн юм бодогдуулж чадсан бол баяртай байна аа баярлах

@Жигүүр баярлалаа хөө. Уучлаарай. Найз нь харин жаахан иймэрхүү ёоёотой хүн шүү дээ. Сүүлийн үед гэрийнхээ төв хаалгаар гаралгүй нэлээн удаж байна ээ. ирмэх тэврэлт
xvv хэзээ бичсэн: 16:28, 2009-10-06 | |
Хүү ингэхэд танай хэдэн ямааг хэдүүлээ заазлаад идчихүү. чи өөрөө л ид гээд байгаа биздээ аан гсн хэхэ smug smug smug

Нээрээ Баярын мэнд шоо. Хэлэхгүй дуугүй өнгөрдөг нь тиймэрхүү байна дөө... cool
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 15:37, 2009-10-06 | |
Яааая мундаг мэдлэгтэй юма .. Дүү нь ёстой олон юм мэдэж авлаа шүү .. баярлалаа ярзайтал инээх
Итгэл (зочин) хэзээ бичсэн: 15:30, 2009-10-06 | |
Ямааны махны талаархи бодол чинь зөв өө. Ангийн махны хувьд бас яривал юм байнаа бас. Өтөлж хөгшрөөд үхэх нь дөхсөн амьтанг ангийн насанд хүрсэн гэж тодорхойлдог. Тэгээд ч залуу ангийн арьс үс, эвэр туурай ангийн шаардлагад нийцдэггүй. Чоно гуайн ан хийдэг аргыг мэднэ биздээ? Ядруу өвчтэй хөгшинийг нь л зоог болгодог. Яг ийм горимоор л ан хийдэг тул будаг цацаад байх шаардлагагүй л дээ уул нь. Газарт өмхийрч шингэж байхаар ганган хүүхнүүдийг маань дулаан байлгаад сор юугаа гайхуулж л байг л дээ гэж бодож байна.
3apaa (зочин) хэзээ бичсэн: 14:58, 2009-10-06 | |
Шинжлэх ухааны үүднээс бол ямааны мах нь биш өөх тос нь шингэц муутай байдаг. Ер нь амархан царцдагийг нь хүн бүр мэднэ дээ. Тийм болохоор өөх тосыг нь хэрэглэхгүй ялгаад л хэрэглэхэд болно гэж боддог. Харин махны хувьд бол илүү ч тэжээллэг байдаг. Хавар бол яргуй идсэн ямааны мах гээд эмчилгээний зорилгоор ч дээр үеэсээ хэрэглэдэг байсан.
Уламжлалт анагаах ухааны үүднээсээ ч бас халууны өвчин гэгдэх элэг, цөс, нойр булчирхай зэрэг өвчнүүдэд бол ямааны мах сайн гэгддэг. Магадгүй элэгний рак ихсээд байгаа нь Монголчууд ямааны махыг огт идэхээ больсонтой холбоотой ч байж магадгүй гэж боддог. Ямар нэгэн байх ёстой юм байхгүй л бол доголдол гарна шүү дээ.
Харин янз бүрийн идээ шүүс гоожсон, ханиад томуу гэх мэт нус нулимс гоожсон хүйтний өвчнүүдэд тааруухан гэдэг юм билээ. Халуун ногоо чинжүү зэрэг халуун чанарын ногоогоор хачирлаж амтлаад халуун хүйтнийг нь тэнцүүлээд идчихэж бас болно ирмэх

Ер нь бол ямааны мах идэхээр сэрүүднэ, даарна гэсэн ойлголт бол байхгүй. Тэгээд ч одоо чинь 1920 он биш, бид хот газар амьдарч байгаа хүмүүс дулаан хувцсаа өмсөөд нэг байшингаас гараад нөгөө байшин ороод л сууцгаана шүү дээ. За энэ бол наргиа байлаа. Ямааны мах идэхээр даарах биш ер нь сэрүүн чанартай гэдэг нь уламжлалт анагаах ухааны үүднээс өвчнүүдийг хий шар бадгана буюу халуун хүйтний өвчнүүд гэж ялгаад ямар өвчинд яаж үйлчилдгээр нь л ялгасан зүйл юм л даа. Тэрнээс биш идэхээр л сэрүүдээд байдаг гэсэн зүйл бол байхгүй юм. Бүх өвчинд муу эсвэл сайн гэсэн зүйлс угаасаа байдаггүй. Манайхны их буруу ойлголт хэдэн он, хэзээнээс ингэж тогтсон нь ойлгомжгүй юм. Гол нь туульшрахгүй тэнцүүлж хэрэглэж байх нь л зөв гэсэн.

Ер нь бол уламжлалт анагаах ухааны эдгээр ойлголт одоохондоо шинжлэх ухааны хувьд тайлбарлагдаагүй зүйлс байгаа. Гэхдээ бас ард түмний ажиглалтын дүнд үүссэн учир дагаж байх нь зөв гэж хувьдаа боддог. Харин буруу мухар сүсгээр биш яг зөв тайлбар номыг нь уншаад ийм өвчний үед ийм хоол хүнс хэрэглэнэ гээд зохицуулж сурвал бүр л илүү юм байгаа юм. Монголчуудыг хоолны соёлгүй энэ тэр гээд л байдаг. Үнэн хэрэгтээ дээх нь үедээ бол бас л лам хар улсууд цаг агаар, эрүүл мэнддээ тохируулаад л хоол хүнсээ хэрэглэдэг байсан байгаа юм шүү.

Хоньны махыг ч гадныхан бол иддэггүй муу гээд. Харин Монголчуудад бол хамгийн сайн хоол л гэгддэг. Харин хоньны мах дан хэрэглээд байвал дээр хэлсэнчлэн судасны хатуурал, цөс, нойр булчирхай зэрэг шар буюу халууны өвнүүд үүсдэг. Тиймээс адуу болон ямааны мах тэнцүүлж хэрэглэж байх хэрэгтэй юм л даа. Хий, шар, бадганы буюу халуун хүйтнийг тэнцүүлж. Харин дээрх ямар нэгэн өвчтэй хүмүүсийн хувьд аль нэгийг нь илүү хэрэглэх байдлаар тэнцүүлдэг.
Ямааны мах ид гэлээ гээд дөнгөж төрөөд байгаа жирэмсэн эмэгтэйд ямааны мах өгөөд байх нь бас тийм ч онц зүйл биш г.м. Ер нь судлаад үзвэл их сонирхолтой юм билээ.

xvv хэзээ бичсэн: 11:57, 2009-10-06 | |
ямааны мах ч бас тиймш сайн мах биш сэрүүн чанарынх учраас эрүүл мэндэд муу гэнэлээ тэхээр бас хамаагүй ямаа иднэ гэж байрч байгаад өвдчихгүй бол ч ярзайтал инээх
dao хэзээ бичсэн: 11:46, 2009-10-06 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)