Сануулга

2009-09-05,22:10
Нэг ийм зүйл олж уншлаа үнэн болов уу? Надад зориулсан бололтой хэлээ гаргах


Олон хүн үзэж буй киногоо дуустал сонирхохоо больсон байна. Сувгаа байнга сольдог болж. Нэг долгионоос нөгөөд шилжүүлэхдээ ая дууг ч гүйцэд сонсохоо больжээ. Видео үзэхдээ сунжирсан үйл явдлыг гүйлгэн өнгөрөөнө. Гараараа захидал үл бичнэ. Цэг, таслалд ч ач холбогдол үл өгнө. Энэ юу вэ? Орчин цагийн орчинлог "тахал" уу? Тийм гэнэ. Яагаад гэвэл бид тоон боол болцгоожээ. Мэдрэл судлаачид интернеттэй 10 жил үерхэж баялаг туршлагатай болсон хүмүүсийг ийнхүү нэрлэдэг юм байна.

Чухамхүү 10 жилийн хугацаанд дэлхийн сүлжээг идэвхтэй хэрэглэгчдийн биеэ авч явах байдал төдийгүй сэтгэхүйд, ялангуяа тархинд өөрчлөлт ордог юм байна.

"Тоон боолууд" хоногийн 12 цагийг компьютерийн дэлгэцнээ өнгөрүүлдэг аж. Тэд нэгэн зэрэг бие биедээ илгээлт явуулж, чаталж, блог бичиж, цахим захидалд хариулж, мэдээ мэдээллийг хүргэдгийг хэн хүнгүй мэднэ.

"Тархины технологийн өөрчлөлтийг хэрхэн даван туулах вэ" гэсэн номондоо Гэри Смолл бичихдээ: "Интернет нь анхаарлаа төвлөрүүлэх, бодож бясалгах чадварыг сулруулдаг учир сүлжээгээр цацагдаж буй мэдээлэл буюу жижиг биетийн түргэн урсгалыг тархи хүлцэн хүлээн авах болсон байна. Сэтгэхүй тасалдалд орж, унших үйл явц өнгөц болоод байна. Хэрэглэгчид ердөө шулуун шугамын хүрээнд гарчиг, бичгийн дүрмийг хүлээж авдаг болов. Ингэснээр эцсийн бүлэгт "мэдээллийг ердөө л тайлан уншигчид" болсон" гэжээ.

Мэдээллийг боловсруулах, үр ашигтай шийдвэр гаргахдаа хүн чанар, харилцааны дадал, мэдрэмжээ алдахад хүрдэг. Хүмүүс гэр бүл, үерхэл, хайр дурлал зэрэгт үндэслэдэг сэтгэл хөдлөлөө мохоож, нүд, нүүрний хувьсал, дохио зангаагаар нэгнээ таньж мэдэх чадвараа ч гээхэд хүрдэг. Анхаарал сул хүмүүсийг олшруулдаг. Гол эмзэглэл гэвэл интернетийн орон зайд нэгэн зэрэг хэд хэдэн үйлдэл явуулдагтай энэ нь холбоотой аж. Тэгээд ч цуварсан мэдээллийн үр дүнд хүн сэтгэлийн хямралд ордог юм. Түүгээр ч барахгүй тархин дахь нейтроны холбоос, үйл ажиллагааг гэмтэх аюулыг дагуулдаг ажээ.

Үүнээс зайлъя гэвэл дүрс, компьютерийн дэлгэцээр биш бодит, биет хүмүүс, найз нөхөдтэйгөө уулзах, эсвэл гэр бүлийнхээ хүрээнд халуун бүлээн яриа өрнүүлж дэлгэцнээс хааяадаа ангижирч байх хэрэгтэй.

Эцсийн бүлэгт интернетээр амьсгалагчид, шүлэнгэчид бус өөртэй нь адил түүнийг ашиглагч, эрүүл саруул хэрэглэгчид буюу амьд харилцаа үүсгэгч хүмүүс л амьдралыг авч явна гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

Интернетийн сүлжээ нь бор тархины бүтцийг өөрчлөхөд хүргээд байна. Зарим эрдэмтэд интернет нь мэдээлэл олж авах, техник технологийн хангамж дээрдэж сайжрахад хүргэсэн гэдэгт эргэлздэг. Учир нь "тоон боолчлолд өртөгчдийн" тархины үйл ажиллагааны ачаалал ямагт суларч байгаа гэнэ. Жишээ нь программ зохиогчдын оюуны түвшин 10-15 жилийн өмнөхөөс дээрдсэн бус бүр дордсон юм байх. Тэд кубик тоглоом эвлүүлэх адил программ зохиодог гэнэ. Ийм нөхцөлд оюун ухааны уналтад хүмүүс гарцаагүй орж байна.

Эх сурвалж: http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=114&t=143856
төрөл: Янз бүрийн | (10) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1029 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Өнөөгийн бидний бодит байдал л тэр. . . Надад ч бас зориулсан юм бн. Зөвхөн интернэт ч бус бараг бусад бүх зүйлс ...Яг үнэн яг энэ тухай чинь ингэж дуулж байна лээ.

http://bit.ly/EPnl6
Enghebatu хэзээ бичсэн: 15:48, 2009-10-04 | |
Энэ маш чухал сэдэв шїї. Гэвч хїн тєрлєхтєн їїнийг шийдэж чадах эсэх нь юу л бол. Миний нэг таньдаг америк залуу гэртээ огт зурагтгїй. мэдээг нэтээр ББС їзэж олж авдаг, тэгээд еерее бол бараг л эрдэмтэн гэсэн їг, мундаг боловсролтой. Боловсролд илїї цаг зарцуулахын тулд л зурагтаа гаргаж хаясан гэдэг. Бас л сонин. Би одоогоор єдєрт арван цаг кмпютэр шагайж гэртээ ирээд бас блогдож байна, тэгэхээр би удахгїй тархиндаа бор бодисгїй болох байхаа тиймээ инээх санаа зовох whew! ирмэх raised eyebrow not talking
Melody хэзээ бичсэн: 21:31, 2009-09-12 | |
Ёстой нээрээ бага байхад юун компьютер энтэр бэ ном уншаад л суудаг байсан даа. Номны баатруудыг дотроо төсөөлж ургуулаад амилуулна, сүүлдээ номоо уншиж дуусхаар тэр баатруудыг их хайрладаг, үгүйлдэг байж билээ. Одоо энэ монитор ширтэж юм уншихаар юу ч сэтгэхгүй дээр нь нүд чилж аргаад, ширэгчих гээд хэцүү юм. Уул нь сайхан принтэрлэж аваад тухтайхан шиг сууж байгаад уншуул зүүн тархи /сэтгэдэг нь, баруун нь рефлекс үйлдэл хийдэг нь/ толгой ч хөгжөөд ачтай юу. Даан ч хор, цаасны гарз бөөн цаасанд дарагдаад сүүлдээ учраа ч олхоо болино. Зурагт гэж бол ёстой орчин үеийн гай шүү. Түмэн янзын сувагтай алий нь үзэхээ ч мэдэхгүй, би ч зурагтаа дээр үеийнх шиг Монголын хэдэн суваг л гардаг болгосон бусад нь цагийн гарц биз дээ. Хэрэгтэй хэрэггүй бөөн бөөн мэдээллээр тархиа дүүргэх шаардлага алга байна шүү.
Жинхэнэ монгол (зочин) хэзээ бичсэн: 16:21, 2009-09-07 | |
mhmm.. not talking
Зэрэглээ хэзээ бичсэн: 13:59, 2009-09-07 | |
ер нь бол бодох гэдэг үйлдэл хийгдэхээ байгаал байгаамдаа эргэлзэх
dao хэзээ бичсэн: 13:22, 2009-09-07 | |
юм бүр 2 талтай гэж.
Хөгжиж дэвшихийн хэрээр түүний ард ямар нэгэн сул тал, сөрөг үр дагавар дагаж явдаг нь бичигдээгүй хууль гэхиймуу даа. Хэрэгтэйг нь аваад хэрэггүйг эь гээ гээд Инжинааш хэлсэн байдаг байхаа баярлах
director хэзээ бичсэн: 13:14, 2009-09-07 | |
Яаж ч ятгасан би интернэтэд хайртай хэвээрээ үлдэх болно гсн хэлээ гаргах
3apaa (зочин) хэзээ бичсэн: 12:55, 2009-09-07 | |
яалтай билээ... баяртай байна баяртай байна баяртай байна
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:57, 2009-09-07 | |
мэдээллийг ердөө л тайлан уншигчид" болсон

энэ ямар үнэн үг вэ.

одоо нээрээ л зурагтын сувгуудыг мэдрэл юм шиг байнга сольдог болчихсон шүү. энэ чинь өвчин гэсэн үэнэн л дээ
Pearle Deppsu (зочин) хэзээ бичсэн: 10:58, 2009-09-07 | |
Энэ ч үнэн шүү. "мэдээллийг ердөө л тайлан уншигчид" гэнээ кк, нээрээ ч заримдаа яг ийм болчихдог шүү
Өнөржаргал (зочин) хэзээ бичсэн: 14:06, 2009-09-06 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)