Сануулга & Хариуцлага & Менежмент
2009-08-12,10:36
Сануулга
Тэнгэр бурхан маниуст сануулга өгөөд байгаа бололтой шүү Монголчууд аа!
Хэд хоногийн өмнө хоёр удаа орсон борооноор Улаанбаатар хот урсаад явчих аа л дөхөх шиг боллоо.
Гэхдээ л иймэрхүү бороонууд далайн орнуудад бол бараг л өдөр тутмын л үзэгдэл байх. Улаанбаатар хотын хувьд дандаа ороод байдаггүй болохоор
Бодоод байхад манайд хариуцлагын тогтолцоо, хүмүүсийн ухамсар арай дэндүү доор юм даа
Одоо хэн бүхний мэдэх Тэрэлжийн модон гүүр байна. Аль дээр л барьж эхэлсэн одоо болтол сураггүй. Хэзээ ч нураад унаж мэдэх модон гүүр нь байсаар. Гэтэл нөгөө гүүр барьж байгаа ажилчид нь цементийг нь, нарийн хайргыг нь тэр хавьд байшин барьж байгаа айлуудад зараад явж байдаг. Тэгээд нарийн хайрганых нь оронд голын хайрга хийгээд, цементийг нь дутуу хийгээд хаяж байна. Ганц газар л ийм байхад бусад зам, барилга гээд олон байгууламж дээр энэ явдал гарч байгаа нь тодорхой. Үүн дээр хяналт тавихгүй бол арай л болохгүй мэт. Нэг дарга, архитектур хоёр нэг уут цемент, ажиллаж байгаа нөхөр нэг уут цемент зараад гээд л дутуу хийгээд байхаар тэр барилга, гүүр нурлаа гэхэд хэдэн хүн амь эрсдэх вэ? 2-3 хүний тэнэг үйлдлийн золиос болж хэдэн хүн хохирох билээ?
Наанадаж хүний амь цаанадаж улс орны нэр хүнд хүртэл ганц уут цемент, хагас машин хайрганы цаана байна шүү дээ. Тэрэлжийн гүүр бол байнга жуулчны том автобус явдаг. Гэтэл нураад, гадаадын олон жуулчин амь эрсэдвэл Монгол улсын нэр хүндэд л дэлхийн түвшиндээ хүртэл нөлөөлөх биш үү?
Энд чанга хууль маш өндөр хариуцлага тооцдог байх хэрэгтэй ч юм шиг. Цаазаар авах хүртэл ч байж болох санагдана. Зуу зуун хүний амийг бодолгүй, улс орны өчнөөн хөрөнгө мөнгө, олон хүний хөлсөө урсгаж төлсөн татварыг юман чинээ бодохгүй хувиа хичээсэн ганц нөхрөөс болж нэг удаагийн үерээр л гэхэд өчнөөн хөрөнгө мөнгө, хүний амь эрсэдлээ шүү дээ. Ингэж байгаа ганц нөхрийг цаазаар авлаа гэхэд юу нь буруу гэж? Энэ талаар ТВ, радиогоор зарлаад дараа дараагийн нөхдүүд нь сургамж болгомоор.
Газар хөдлөлт, саяны үер гээд байгалийн гамшиг тохиолдоход Монголчууд 20-30-аараа, 200-300-аараа амь эрсдсээр байх уу? Хувь хүмүүсийн өөрсдийн хариуцлагагүйгээс авто ослоор өнөөдөр хичнээн хүн нас барж, хичнээн хүн тахир дутуу болж байгаа билээ?
Нэгийг бодож хоёрыг тунгааж, хойдохоо харцгааж байхгүй бол хэцүү л болж байна шүү дээ.
Мэргэжлийн хяналтын газар гээч газрыг илүү сайн ажиллуулж, тагнуулынхантай хамтруулаад ажиллуулсан ч болмоор юм шиг л санагдана. Хоол хүнсний асуудал гээд яригдаад байгаа, энэ барилга байгууламжийн чанарын асуудлыг, бас маш нарийн хяналттай байлгах хэрэгтэй юм шиг. Иргэдээс мэдээлэл авдаг утас энэ тэр гаргаад 103 шиг үнэгүй байлгаад янз бүрийн мэдээлэл авч очиж шалгадаг байвал ямар бол? Мэргэжлийн хяналтынханд ийм юм байдаг юм болов уу? Байдаг бол үүнийг нь ТВ, радио болоод бусад сувгаар хүмүүст хүргэх хэрэгтэй гэж бодож байна. Үүнийг улсаас зохицуулаад шууд хувийн ТВ-д ч байсан үнэгүй сурталчлуулах, сануулга нэвтрүүлгүүдийг гаргах эрхийг мэргэжлийн хяналтынханд өгмөөр юм шиг санагдана.
Менежмент
Нөгөө талаас манай хүний нөөцийн менежерүүдийн бас чадвар их дутмаг байх шиг. Дээр нь бахархал, омгорхол гэдэг зүйл зүгээр л өнөөдрийн цэнгэл, архины шилэнд живсээр байх шиг. Аль ч салбарт шагнал урамшуулал, хамт олны дунд эерэг уур амьсгал, янз бүрийн тэмцээн уралдаан гээд мотиваци хийдэг зүйлс дутагдаад байх шиг. Улсын ч тэр, хувийн ч тэр компани байгууллагуудын хувьд. Зам барьж байгаа байгууллага л гэхэд байнгын ажилчин байдаггүй, тэгээд хийсэн юмаараа бахархах, хамт олноороо бахархах, хамт байх нөгөө социализмын үед байсан тэр хэрэгтэй зүйлсийг муутай сайнтай нь дэндүү хаяжээ. Уг нь энэ бүхнийг менежер нь зохицуулаад тухайн команийн ажилчин бүр тэр компанийн нэгэн хэсэг байж, тэндээс халагдахгүй байхыг хүсдэг, компанийнхаа хийж бүтээсэн зүйлээрээ, өөрсдөөрөө бахархдаг, барьсан барилга, тавьсан замаараа бахархдаг, компаниа, байгууллагаа илүү байлгахын төлөө хичээж ажилладаг. Эргээд тэр компаниасаа цалингаа авдаг, үнэхээр сайн байсан бол шагнал урамшууллаа авдаг. Хамт олноороо баяр ёслолоо тэмдэглэдэг тиймэрхүү сэтгэл зүйн, БАХАРХАЛ, ОМГОРХОЛ миний улс, миний компани гэсэн сэтгэлгээг хүмүүст ухуулж ойлгуулах янз бүрийн ухуулга сурталчилгаа, ярилцлага, хурлууд байх ёстой мэт? Жижиг том гэлтгүй бүх байгууллага, компанийн хувьд.
Монголд зам тавьчихаад, засчихаад өөрсдөөрөө бахархдаг, хийсэн юм аа гайхуулдаг газар ер нь хэд байдаг юм бол? Бөөн л онгорхой цоорхой, нэг борооноор л бараг урсаад явчихдаа шахах юм. Ийм хүмүүс, байгууллага, компанид бахархал, цаашлаад ирээдүй, цааш хөгжих боломж хир байдаг юм бол...

- далангуудыг нь сэтэлж айл бууж, барилга байшин барьсан, сануулж, анхааруулсаар байтал өөрснөө үерийн ам, усны зам дээр хашаа хатгаж сууцгаасан,
- ус зайлуулах систем бараг байхгүйтэй адил болохоор цардмал замууд нь баахан эвдэрсэн зэргээс болоод ганц удаагийн борооноор нэлээдгүй хэмжээний эдийн засгийн болоод хүний алтан амь хүртэл хохирлоо.
- Анхнаасаа чанарын шаардлага хангахгүй барьсан, олон жил болоход засвар хийгдээгүй гүүр далангууд нь энэ удаагийн борооны аяыг даасангүй дээ.
- Цаг агаарын урьдчилсан мэдээ хэдий зарлаж байсан ч өмнөөс нь сайн анхааруулж, хүмүүст сануулж, маш онц шаардлагагүй бол байгалийн гамшиг болохоор байгаа тул гэрээсээ гарахгүй байхыг сануулах, нөгөө олон сонгуулийн сурталчилгаа хийдэг хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээ ашиглах хэрэгтэй байж. Магадгүй дараа нь мэдээ болдог болохоор ингэж сайн зарладаггүй юм биш биз гэж хардах ч шиг. хэхэ за худлаа худлаа гэхдээ цаашдаа энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, холбогдох албадууд маань сайн анхаарах хэрэгтэй мэт. Далай орчмын орнууд бол Далайн хар шуурганууд болоход хэд хоногийн өмнөөс анхааруулж, ТВ, радиогоороо сануулж, гэртээ байхыг анхааруулж, компани, сургуулиуд тэр өдөр амрах, эрт тарах олон арга хэмжээг урьдчилан авч байдаг.
Хариуцлага
Бодоод байхад манайд хариуцлагын тогтолцоо, хүмүүсийн ухамсар арай дэндүү доор юм даа
Одоо хэн бүхний мэдэх Тэрэлжийн модон гүүр байна. Аль дээр л барьж эхэлсэн одоо болтол сураггүй. Хэзээ ч нураад унаж мэдэх модон гүүр нь байсаар. Гэтэл нөгөө гүүр барьж байгаа ажилчид нь цементийг нь, нарийн хайргыг нь тэр хавьд байшин барьж байгаа айлуудад зараад явж байдаг. Тэгээд нарийн хайрганых нь оронд голын хайрга хийгээд, цементийг нь дутуу хийгээд хаяж байна. Ганц газар л ийм байхад бусад зам, барилга гээд олон байгууламж дээр энэ явдал гарч байгаа нь тодорхой. Үүн дээр хяналт тавихгүй бол арай л болохгүй мэт. Нэг дарга, архитектур хоёр нэг уут цемент, ажиллаж байгаа нөхөр нэг уут цемент зараад гээд л дутуу хийгээд байхаар тэр барилга, гүүр нурлаа гэхэд хэдэн хүн амь эрсдэх вэ? 2-3 хүний тэнэг үйлдлийн золиос болж хэдэн хүн хохирох билээ?
Наанадаж хүний амь цаанадаж улс орны нэр хүнд хүртэл ганц уут цемент, хагас машин хайрганы цаана байна шүү дээ. Тэрэлжийн гүүр бол байнга жуулчны том автобус явдаг. Гэтэл нураад, гадаадын олон жуулчин амь эрсэдвэл Монгол улсын нэр хүндэд л дэлхийн түвшиндээ хүртэл нөлөөлөх биш үү?
Энд чанга хууль маш өндөр хариуцлага тооцдог байх хэрэгтэй ч юм шиг. Цаазаар авах хүртэл ч байж болох санагдана. Зуу зуун хүний амийг бодолгүй, улс орны өчнөөн хөрөнгө мөнгө, олон хүний хөлсөө урсгаж төлсөн татварыг юман чинээ бодохгүй хувиа хичээсэн ганц нөхрөөс болж нэг удаагийн үерээр л гэхэд өчнөөн хөрөнгө мөнгө, хүний амь эрсэдлээ шүү дээ. Ингэж байгаа ганц нөхрийг цаазаар авлаа гэхэд юу нь буруу гэж? Энэ талаар ТВ, радиогоор зарлаад дараа дараагийн нөхдүүд нь сургамж болгомоор.
Газар хөдлөлт, саяны үер гээд байгалийн гамшиг тохиолдоход Монголчууд 20-30-аараа, 200-300-аараа амь эрсдсээр байх уу? Хувь хүмүүсийн өөрсдийн хариуцлагагүйгээс авто ослоор өнөөдөр хичнээн хүн нас барж, хичнээн хүн тахир дутуу болж байгаа билээ?
Нэгийг бодож хоёрыг тунгааж, хойдохоо харцгааж байхгүй бол хэцүү л болж байна шүү дээ.
Мэргэжлийн хяналтын газар гээч газрыг илүү сайн ажиллуулж, тагнуулынхантай хамтруулаад ажиллуулсан ч болмоор юм шиг л санагдана. Хоол хүнсний асуудал гээд яригдаад байгаа, энэ барилга байгууламжийн чанарын асуудлыг, бас маш нарийн хяналттай байлгах хэрэгтэй юм шиг. Иргэдээс мэдээлэл авдаг утас энэ тэр гаргаад 103 шиг үнэгүй байлгаад янз бүрийн мэдээлэл авч очиж шалгадаг байвал ямар бол? Мэргэжлийн хяналтынханд ийм юм байдаг юм болов уу? Байдаг бол үүнийг нь ТВ, радио болоод бусад сувгаар хүмүүст хүргэх хэрэгтэй гэж бодож байна. Үүнийг улсаас зохицуулаад шууд хувийн ТВ-д ч байсан үнэгүй сурталчлуулах, сануулга нэвтрүүлгүүдийг гаргах эрхийг мэргэжлийн хяналтынханд өгмөөр юм шиг санагдана.
Менежмент
Нөгөө талаас манай хүний нөөцийн менежерүүдийн бас чадвар их дутмаг байх шиг. Дээр нь бахархал, омгорхол гэдэг зүйл зүгээр л өнөөдрийн цэнгэл, архины шилэнд живсээр байх шиг. Аль ч салбарт шагнал урамшуулал, хамт олны дунд эерэг уур амьсгал, янз бүрийн тэмцээн уралдаан гээд мотиваци хийдэг зүйлс дутагдаад байх шиг. Улсын ч тэр, хувийн ч тэр компани байгууллагуудын хувьд. Зам барьж байгаа байгууллага л гэхэд байнгын ажилчин байдаггүй, тэгээд хийсэн юмаараа бахархах, хамт олноороо бахархах, хамт байх нөгөө социализмын үед байсан тэр хэрэгтэй зүйлсийг муутай сайнтай нь дэндүү хаяжээ. Уг нь энэ бүхнийг менежер нь зохицуулаад тухайн команийн ажилчин бүр тэр компанийн нэгэн хэсэг байж, тэндээс халагдахгүй байхыг хүсдэг, компанийнхаа хийж бүтээсэн зүйлээрээ, өөрсдөөрөө бахархдаг, барьсан барилга, тавьсан замаараа бахархдаг, компаниа, байгууллагаа илүү байлгахын төлөө хичээж ажилладаг. Эргээд тэр компаниасаа цалингаа авдаг, үнэхээр сайн байсан бол шагнал урамшууллаа авдаг. Хамт олноороо баяр ёслолоо тэмдэглэдэг тиймэрхүү сэтгэл зүйн, БАХАРХАЛ, ОМГОРХОЛ миний улс, миний компани гэсэн сэтгэлгээг хүмүүст ухуулж ойлгуулах янз бүрийн ухуулга сурталчилгаа, ярилцлага, хурлууд байх ёстой мэт? Жижиг том гэлтгүй бүх байгууллага, компанийн хувьд.
Монголд зам тавьчихаад, засчихаад өөрсдөөрөө бахархдаг, хийсэн юм аа гайхуулдаг газар ер нь хэд байдаг юм бол? Бөөн л онгорхой цоорхой, нэг борооноор л бараг урсаад явчихдаа шахах юм. Ийм хүмүүс, байгууллага, компанид бахархал, цаашлаад ирээдүй, цааш хөгжих боломж хир байдаг юм бол...
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)