Халгай шампунь

2009-06-18,23:00
Ойрын үед эгчдээ уулнаас бууж ирсэн юм уу гэж хэлүүлэхээр болтлоо үс сахлаа ургуулсан юм. Самадид ороод tongue
ххх наргиа байлаа. Үсээ ургуулж үзье гэж бодоод. Тэгтэл миний үс их тослог болохоор нэг хоноод л муухай үнэртээд, загатнаад хагтаад байдаг юм. Монголд байгаа эрэгтэй эмэгтэй олон ч шампунийг сольж үзээд нэмэр алга. Барааны савангаар угаахаар сайн гээд угааж үзсэн, тараг түрхэж, өндөг зуурч түрхэж хонож ч үзсэн. Нэмэргүй. Нэг өдөр угаалгүй өглөө яараад гарчихвал өдрийн хирд цас ороод унана :p Тэгтэл бүүр нөгөө зовлонгоо ургуулж байгаан tongue

Хэдэн өдрийн өмнө Монкрем гээд компанийн үйлдвэрлэсэн Халгай гээд Монгол шампунийг хажуугийн дэлгүүрээс 1700 төгрөгөөр байдгийг нээж илрүүлэн худалдаж авав. Лав л 3 өдөр толгой угаалгүй явж болж байна шүү winking Бас хагтах нь ч гайгүй болчих шиг боллоо.
Монгол бараа Хужаагаас л түүхий эдээ авдаг болохоор онцгүй байдаг байх гээд янз бүрийн жүүс ундаа, гоо сайхны бараа аль болох авахгүй натураль хүнс энэ тэр хэрэглээд, худалдаж авахаасаа гэрийн нөхцөлд бэлдээд хэрэглэхийг эрхэмлэдэг юм. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг аль болох гайгүй брэнд сонгочихыг хичээнээ хэхэ.
Харин энэ удаад бас бодол өөрчлөгдлөө. Монкремийн бүтээгдэхүүнүүдээс дараагийн удаад туршиж үзэхээр шийдлээ. Лав л Япон улсын Эрүүл Мэндийн Яамны зөвшөөрөлтэй гээд, дээр нь зааврыг нь Японоор бичсэн энэ шампунь надад таараад, таалагдаад байна happy
Тэгээд блог энэ тэр өөрсдийн сувгаар үндэсний үйлдвэрийнхээ сайн бүтээгдэхүүнүүдийг нэг нэгэндээ бас сурталчилж дэлгэрүүлж хэрэглэж, дэмжиж байхымсан гээд эртнээс боддог байлаа. Бас тийм сурталчилчихмаар бүтээгдэхүүн олддоггүй байсан чинь энэ удаад харин үнэхээр рекламдчихмаар санагдчихлаа Very Happy
Нетээр бас хайж үзсэн чинь шампуниас гадна бас Халгай гээд гар угаагч шингэн саван байдаг юм байна.

Сурталчилгааг нь ер нь харж байгаагүй юм уу, эсвэл тоодгүй анзаардаггүй өнгөрдөг байсан уу, мэдэхгүй юм. Эсвэл саяхан гарсан юм болов уу гэхээр урьд нь нэлээн дээр л сонсож байсан санагдаад байгаа юм. За ямартай ч над шиг зовлонтой хүн байвал аваад хэрэглээд үзээрэй winking

Жич: Монкремтэй би холбоогүй бөгөөд, сурталчилгаа хийсэн гэж мөнгө төгрөг аваагүй болно tongue

төрөл: Охид, бүсгүйчүүддээ | (25) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 3908 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Баярлалаа. Яг асуудал болоод байсан юм. Би өдөр бүр толгойгоо угаадаг зовлонтой. Одоо дээрээс нь үс унаад байнаа. Үс унахад бас сайн гэж сонсоод сонголт хийх гэж байлаа.
Зочин хэзээ бичсэн: 11:59, 2014-11-05 | |
Халгай шомпунь хаагуур зарагддаг юм
Зочин хэзээ бичсэн: 15:24, 2014-06-09 | |
Өө Япон руу гаргадаг нь хэвээрээ юу? Харин жоохон хөөсрөх нь тааруухан юм билээ. Гэхдээ хэрэглээд л байгаа. Бусад гадаад шампуниас арай л илүү дээр тохироод улаан халгайчин болчихоод байгаа ярзайтал инээх
Алмас хэзээ бичсэн: 16:44, 2009-09-07 | |
Халгайны тухай мэддэггүй юм уу
Халгайг дээр үед 2000 онд ч билүү дээ Японд импортлохоор бэлдэж байсан. Маш их хэмжээний захиалга ирж байсаны нь Манайхны үйлдвэрлэлийн хүчин чадал нь хүрээгүй тодорхой тоогоор одоог хүртэл гаргаж байгаа. Япон чинь ийм төрлийн бүтээгдэхүүнийг дан химийн аргаар үйлдвэрлэдэг байгалийн гаралтай түүхий эд ховор шдээ. Тэгээд л "халгай"-г шүтэж байна шдээ.
Дашрамд хэлэхэд Халгай хөөсрөхдөө жаахан тааруу бусдаар бол эмийн ургамалын үйлчилгээ бол сайн шүү.
Жинхэнэ монгол (зочин) хэзээ бичсэн: 16:04, 2009-09-07 | |
Halgai lav 10 jiliin umnu bsan bha. AImar deer ued bdg bsiishd. Ter ued gaigui sn sanagddag bsan. Sayhan mgld ochood hereglej uzsn joohon myaartsn sanagdsaan.
eternalzul22 хэзээ бичсэн: 12:39, 2009-08-21 | |
Halgai lav 10 jiliin umnu bsan bha. AImar deer ued bdg bsiishd. Ter ued gaigui sn sanagddag bsan. Sayhan mgld ochood hereglej uzsn joohon myaartsn sanagdsaan.
Зочин хэзээ бичсэн: 12:39, 2009-08-21 | |
Өчдөр орой манайд найз охин ирээд аль шампунь сайн талаар хэсэг ярив. Учир нь манай найз майр урт үстэй. Бараг л тахимаа шүргэдийн. Тэгсэн тэр маань бас халгайг сайн гэжийлээ. ярзайтал инээх
gereltuya хэзээ бичсэн: 14:51, 2009-06-29 | |
тийм үү. Тэгвэл үзнээ хө
dadido хэзээ бичсэн: 13:32, 2009-06-29 | |
hi
hain, urt ustei zaluu ii? hehe . ter ch yahav neg halgai savchihaach ho hehe
Busgui хэзээ бичсэн: 14:11, 2009-06-26 | |
Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com
fgf хэзээ бичсэн: 14:53, 2009-06-23 | |
Аа магадгүй. ярзайтал инээх
Гэснээс дундын РС биш бол нэвтрэлтээ сануулчихаач ирмэх
xvv хэзээ бичсэн: 16:26, 2009-06-22 | |
би байлаа, сүүлийн үед нэрээ мэртчихаад байдаг болчихсон
director хэзээ бичсэн: 15:42, 2009-06-22 | |
тэр үед ангижруулагч энээ тэрээ гэж байдаггүй байсымаа. Тэгээд тэр шампуунаар угаасан чинь савандаад угаацым шиг ширүүн болгочихоор нь дахиж хэрэглээгүй одоо сайжраад сайн болсон байх тормолзох
Зочин хэзээ бичсэн: 15:41, 2009-06-22 | |
Захирал> Нээрээ урт үстэй эмэгтэй хүмүүст ямар байдаг юм бол? Ширүүн хатуу болчихдог юм болов уу...

bayasum> гоё шүү
xvv хэзээ бичсэн: 15:32, 2009-06-22 | |
monkrem ч гайгүй байх шүү.. мань гарын тосы нь авсийн. ялбайтал түрхээл илээд байжийтал харсаар байтал гарлуу яваа орчдым билээ
bayasum хэзээ бичсэн: 14:35, 2009-06-22 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)