За за болий гэхдээ...
2008-07-05,15:39
Зарим хүмүүс намайг АН-ыг өмөөрлөө. Яагаад АН ялах ёстой байсан юм бэ? г.м-ээр хандаж байна л даа.
Миний хувьд огт АН-ыг ялах ёстой гэсэнгүй. Ер нь л сонгууль шударга бусаар явагдсан байж болох юм гэдгийг л хэлсэн. Намын даргын хувьд намаа ялуулахын төлөө Хууль зөрчиж ч болох хэрэг үү? Уг нь бол аль аль намууд нь хууль зөрчсөн. Харамсалтай нь тэдгээр хүмүүсийн, намуудын хэнд нь ч хууль үйлчилдэггүй. Улаам цайм мөнгө тарааж яваа, хууль зөрчиж яваа нь, тэр тарааж яваа бичлэг нь зурагтаар гарч байсан хүн сонгуульд ялчихсан л явж байна шүү дээ. Хэрэв хууль хяналтын байгууллага сайн ажилладаг бол, хууль үйлчилдэг байсан бол энэ бүх хүмүүсийг шийтгэх ёстой байсан баймаар...
Олон хүн С.Баяр мундаг хүн гэх юм. Бараг л Монголын түүхэнд улс төрийн эргэлт гаргасан гэнэ. Үнэхээр С. Баяр тийм мундаг удирдагч байсан бол сонгуулийнхаа хуулийг олигтойхон шиг хууль батлуулчихаж болохгүй л байсан юм байх даа. Тэгсэн бол өдийд ийм байдалд хүрэх байсан уу? Хууль зөрчиж, сонгуулийг шударга бусаар явуулах боломжийг бүрдүүлсэн хууль нь хэвээрээ л байна. Нээлттэй нийгэм форум гээд олон иргэний нийгмийн байгууллагууд тэр хуулийг УИХ-д өөрсдийн саналуудыг оруулж байсан ч алийг нь ч хүлээж аваагүй шүү дээ. За С.Баярын буруу биш байж гэж бодъё. Ц.Элбэгдорж ерөнхий сайд байсан гэж бодъё. Тэгтэл Элбэгдорж нь бүүр ч хүлээж авахгүй байсан ч байж магадгүй. Би аль нэг талыг биш зөвхөн энгийн иргэн, нам бус хүн өөрийнхөө өнцгөөс бичдэг.
Сонгуулийн хувьд ямар ч байсан жирийн иргэдийг хуурсан. Сая болсон жагсаалын хувьд хүмүүс АН гараагүйд дургүйцэж жагссан гэвэл хэт өрөөсгөл байна. АН-ыг гараагүйд биш дэндүү хууль бус, шударга биш сонгууль болсонд л хүмүүс бухимдсан. Харин тэр шударга бус сонгуульд нь МАХН ялах нь тодорхой болсон учир МАХН тэдний бай болсон. Энэ сонгуульд АН ялсан ч жагсаал болох л байсан. Тэгсэн бол энэ жагсаал АН-ын байрны өмнө болж АН-ын байр шатах байсан байх л даа. Харин МАХН ялж "гай болоход" манайд мэдээлэл нээлттэй байдаг учраас ард түмний нүдэн дээр сонгууль шударга биш болсон олон баримтууд телевиз сонин, хүмүүсийн ам дамжин тархсан байсан юм. Хүмүүст 1.5 сая төгрөг амласан нам нь ялчихаад байхад хүмүүс яагаад бухимдах болов оо? 1 сая амласан нь ялсан бол бас энэ тэнэгүүд гэж хандаж болох байх. Харин хүмүүсийг мөнгөнөөс болсон, тэнэг мулгуу, бүдүүлэг архичин, хэдэн төгрөг атгуулчихвал юу ч хийхэд бэлэн хэмээн бичиж байгаа хүмүүстэй санал нийлэхгүй байна. Хүмүүс тийм л байсан юм бол илүү мөнгө амласан нам нь ялсанд баярлан алга ташаад л сууж байх байсан биш үү?
Жагсаалын хувьд:
1. Энэ жагсаал бараг бүтэн өдрийн өмнөөс эхэлсэн. Тэгээд дараа өдрийн 15-16 цагийн үеэс байдал хурцдаж эхэлсэн. МАХН-ын дарга болоод Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдын амнаас үг сонсох гэж хүмүүс тэнд цугласан. Гэвч тэдэнд хэн ч хариу өгөлгүй хүлээлгэсээр байсан. Жагсагчид тэвчээр алдарсан уу? эсвэл үнэхээр зарим хүний хэлээд байгаа шиг зохион байгууллалттайгаар дундаас нь орж үймээн дэгдээсэн үү? ямар ч байсан 16 цаг орчимын үеэс хүмүүс МАХН-ын байрны цонхнууд руу чулуу шидэж хагалаж эхэлсэн нь зарим нь цагдаа нарыг онож байсан байх. Сүүлдээ 2 талаас буюу цагдаа нар буцааж (ямар ч тохиолдолд зөв бэлтгэгдсэн байсан бол цагдаа нар хүмүүс рүү чулуу нүүлгэх ёсгүй байсан, тэднийг удирдсан оффицерууд, заавар зөвлөгөөг сайн өгөөгүй удирдлагууд тодорхой хэмжээнд бас буруутай. Түүнээсээ ч болж олон цагдаа хохирлоо. Гэтэл цагдаа нар маань жагссан, өөрсдийнхөө, бас тэр цагдаа нарын төлөө жагссан тэр хүмүүсийг үзэн ядаж байгаа.) жагсаж байсан хүмүүс рүү чулуу шидэж эхэлснээс, хүүхдүүд байлдаж байгаа юм шиг чулуугаар байлдах тоглоом эхэлсэн. Дараа нь цагдаа нар бодвол тушаал өгсөн байсан байх (тушаалгүйгээр мэдээж буудахгүй байх тийм үү?) хүмүүс рүү резинэн сумтай буугаар буудаж эхэлсэн нь жагсагчдыг улам улайруулсан. Сонгуульд ялагдсан зарим нам нэр дэвшигчид нь ялсан МАХН л буруутай, бид тэднээс шаардана, тэдэнтэй уулзъя гэж жагссан хүмүүст хэлсэн. Гэтэл нөгөө МАХН-аас болохоор гэм хийчихээд нуугдаад байгаа юм уу гэмээр хэн ч ямар ч хариу өгөлгүй нуугдчихаад харин ч бүр сүүлдээ буруу зүйл хийсэн, өөрсдийг нь мэхэлсэн төрийн түшээдээс хариу сонсох гэж ирсэн хүмүүсийг өөдөөс нь буудаж эхэлсэн. Ингээд л хэн ч зогсоох гэж, эвээр зохицуулах гэж оролдоогүйгээс, хариугаа сонсож чадаагүй хүмүүсийн үймээн дундуур орсон чоно борооноор гэж (зарим талаар зохион байгууллаттай үймээн дэгдээсэн ч байж болох...) согтуу, тэнэмэл янз бүрийн хүмүүс нь улангассан араатан шиг аашилж эхэлсэн. Энэ бараг 17-18 цаг орчмын үеэс байхаа. Гэсэн ч бас л нөгөө хүмүүсийн өмөөрөөд байгаа "мундаг удирдагчид маань" арга хэмжээ авсангүй???... (ямар удаан хүлээнэ вэ? Кино үзэж байгаа юм уу?) Eagle TV болон бусад телевизүүд бүх үйл явдлыг ямар нэгэн тайлбаргүйгээр шууд дамжуулж байсан. Тэр төрийн түшээд гэгдэх хүмүүс үнэхээр завгүй байсан уу? Эсвэл телевизээр хараад сууж байсан уу? мэдэхгүй юм...
...Хурдан арга хэмжээ авахгүй юм байхдаа, энэ арай дэндэж байна хэмээн сандран айсан бухимдсан хүмүүс телевизээ үзэж хоорондоо утсаар ярих нь ярьж сууцгаасан... Гэтэл хэн ч юу ч хийсэнгүй. Харин ч байлдаан үргэлжилж, цагдаа нар ухарч аймшигтай дүр зураг үргэлжилсээр... Гал нэмэгдсээр, хүмүүс хажуугийн баригдаж буй өндөр барилгаас чулуу зөөж, Намын байран дахь дэлгүүрээс хайрцаг хайрцгаар архи, чихэр жимс зөөн гаргаж ирж ууж хагалаж, гал руу шидсээр л байв...
...Арай гэж шөнийн 1 цаг орчимоос эхлэн бүх телевизүүдийг хааж байгаад, галт зэвсэг хэрэглэн тараасан байсан... :(( лав л 9 хүн галт зэвсгийн суманд өртсөн мэдээг Бүргэд телевизийн веб сайтаас уншсан...
2. Энэ үед бол... Ер нь 20 цагаас хойш бол, өдөр нь тайван замаар эхэлсэн жагсаалыг угаасаа хүчээр зогсоохоос өөр аргагүй байдалд аль хэдийнэ хүрчихсэн байсан. Гэвч ЭНД ГАЛТ ЗЭВСЭГ хэрэглэх шаардлага огтхон ч байгаагүй гэж бодож байна. Тэгээд ч яах гэж ямар бурханыг туслах бол хэмээн бүхэл бүтэн өдрийн талыг хүлээж шөнийн 1 цаг болгосоныг мунхаг би яаж ч ухаад ойлгохгүй л байгаа юм? Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С. Баяр нарын удирдаж буй төр засаг тэр өдөр хааш одчихсон байв даа?
Үнэхээр алсын хараатай, удирдагч хүн бол бүүр жагсаал эхлэх үед л эвээр зохицуулах арга хэмжээг авч эхлэх, АН болоод шаардлага тавьж байсан сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээрийн ширээнд сууж хуулийн дагуу энэ асуудлаа тавих хэрэгтэй болохоо ярилцаад хамтдаа жагсаалыг тараачихаж болох байсан биш үү?.
Бараг бүтэн өдөржин ингэж өрнөж байхад энэ жагсаалыг зогсоох оролдлого хийгээгүй нь үнэхээр хачирхалтай. Хэрвээ үнэхээр иймхэн зүйлийг хараад, байдал бишдэж байгааг ойлгоод зохих арга хэмжээг цаг тухайд нь аваад зохицуулчихаж чадахгүй байгаа хүмүүст төр улсаа удирдуулж суугаадаа үнэхээр харамсаад барахгүй байна даа.
X( Иймхэн зүйлийг олоод харчих чадваргүй хүмүүс бүхэл бүтэн улс орны ирээдүйг үнэхээр оновчтой харж чадах уу?
С.Баяр өмнө нь амлаж байсан амлалтуудаа биелүүлээгүй л гэх юм мэдэхгүй. Ямартай ч улс төрийн оновчтой том дэвшлүүдийг хийсэн гэж зарим хүмүүсийн хэлээд байгаа дэвшлийг би лав олж харахгүй байна. Авилгал хээл хахууль улам бүр ихсэж, бахь байдгаараа ард иргэдийн амьдрал доройтсоор, Монголд нэг ч үйлдвэр нэмэгдэж баригдсангүй...
Нөхөн сэргээлт хийдэггүй олон алтны үйлдвэр хаа сайгүй нэмэгдсээр л байгааг тэр дэвшлийг гэж ойлгох уу? Тэр жагссан хүмүүс ч бас олж харсангүй мунхаг болохоор тэнд очиж зогссондоо буруутан болж үлдлээ. Ц.Элбэгдорж, Магнай, Батзандан, Жаргалсайхан нар үнэхээр мундаг удирдагчид байсан бол тийм зүйл болж байхад сонгуулийн дүн ярьж явахын оронд яаралтай арга хэмжээ авахыг шаардах, өөрсдөө ч хүмүүсийг тайвшруулж тараах арга хэмжээ авч болох байсан. Гэвч хэн нь чийм оролдлого хийсэнгүй. Харин ганц авууштай хөөрхий Элбэгдорж хүмүүсээ өнөөдөртөө тарцгаая, харьж зурагтаа үзэцгээ, та бүхний үгийг сонслоо хэмээн хэлж талбай дээр хүмүүсийг уриалж зогссон. Баярыг бодвол бас юу болж болохыг хараад, хүмүүсийг зогсоохыг оролдсон ч арга зам нь буруу байж, үр дүнд хүрч чадсангүй.
Эцсийн дүнд жирийн иргэд хоорондоо байлдаж хохироод, хуурсан хүмүүс нь, юу болсныг чив чимээгүй дарж өнгөрөөж байх шиг байна...
Дээрхээс харахад АН-ыг нь ямар байх байсныг мэдэхгүй юм. Ямартай ч МАХН-аас бүрдсэн одоогийн ерөнхийлөгч, одоогийн засгийн газрын хувьд ганц жагсаалыг ч эвээр зохицуулчих чадваргүй, юу болж болохыг урьдчилан төсөөлж, харах чадваргүй хүмүүс гэж миний хувьд дүгнэж байна.
Төр төмөр нүүртэй гэдэг үг одоогийн нийгэмд зохихгүй аль 19-р зуунд л, хаант засгийн үед л хэрэглэгдэж байсан үг байх. 21-р зууны ардчилсэн нийгэмд бол Төр гэдэг бол ард түмнийхээ төлөө үйлчилдэг байгууллага. Төрийн түшээ, ерөнхий сайд гэдэг бол жирийн төрийн байгууллагын ажилтан, өөрийн хүслээр ард түмнийг удирдаж ажиллаж буй, цалингаа аваад ажиллаж буй жирийн л Монгол улсын иргэн байх ёстой. Тэр хүн зохицуулах, удирдах, улс орныг хөгжүүлэх үүрэгтэй, тэгнэ гэж цалин аваад л сууж байгаа хүн шүү дээ... Гэтэл төр гэдэг хиймэл нэр өгөөд, төмөр нүүртэй гээд зохицуулалгүй харж хөөргөж байгаад буудчихаад ийм юм ярих ёсгүй. Энэ 19-р зуун биш шүү дээ.
Миний бодлоор МАХН, АН алийг нь ч өмөөрцгөөж хэрэлдэхээ больж болж байна.
Харин тэгвэл цаашдаа хамгийн зөв алхам юу вэ? гэдэг дээр ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Харин "Төрий төлөө огтоно боож үхнэ" гэдэг Манжуудын Монголчуудыг дарж байх гэж маань болгон цээжлүүлсэн үгийг мартацгаая!! Энэ бол Монголчуудыг босгож, тэмцүүлэхгүй, эрүүлээр сэтгүүлэхгүй гэсэндээ Манж Хятадуудад худалдагдсан Монгол ноёдын гоёмсоглон толгой холбосон л үг шүү дээ. Төр нь чиний ирээдүйд ямар орчинд, хоолтой амьдрах уу? үгүй юу гэдгийг шийдэх тэр байгууллага нь ялзарчихаад байхад сохроор тэрэнд санаа зоволгүй орхино гэдэг бол би маргааш ямар байх нь миний асуудал биш гэж байгаатай адилхан. Эрүүлээр сэтгэдэг хүн бүр өөрийнхөө хэмжээнд улс төрийг дүгнэж, болж байвал баярлаад ажлаа сайн хийгээд явах болохгүй бол үгээ хэлэх, засах залруулах үүрэгтэй гэж бодож байна. Тэгвэл бид цаашдаа юу хийх ёстой вэ? Би өөрийн бодлыг бичье. Буруу ч байж магадгүй юм та ч бас өөрийн бодлыг хэлээрэй!
Цаашид:
Хуулинд хүнийг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэхийг миний санахын хориглосон, хэрвээ энэ хуулийг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээдэг баймаар? Тэгвэл эрүүдэн шүүгдэж тамлагдаж байгаа тэдгээр хүмүүсийг суллуулах, хуулийн дагуу, бодит баримтын дагуу буруутгаж, тэднийг хуулийн дагуу шийтгэхийг Монгол Улсын төрөөс шаардаж байна!!!! Мөн эрүүдэн шүүж, хууль зөрчсөн этгээдүүдэд зохих хуулийн хариуцлагыг тооцохыг шаардаж, хүний эрхийн төлөөх хуульчиддаа энийг хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцохыг, эрх зөрчигдсөн хүмүүст нөхөн олговорыг улсын төсвөөс биш буруутай этгээдээс гаргуулж олгохыг уриалж байна.!!
1. Одоо сонгуулийн хуулийг илүү боловсронгуй болгож судалсан байгууллагуудын судалгааг тусгаж, Сонгуулийн хөндлөнгийн хяналтыг сайжруулж, хуудас хэвлэхээс эхлээд бүх шатанд нарийн хяналт хийх боломжийг хүссэн бүх байгууллага хувь хүмүүст олгох.
Телевиз олон нийтийн хэрэгслэлийг энэ тал дээр ашигласан ч болохгүй гэх газаргүй.
2. Сонгуулийн сурталчилгаан дээр болоод бусад хууль зөрчсөн этгээдийг телевизээр гаргаад өнгөрөх биш хуулийн дагуу дор бүрт нь асуудлыг шийдэж тодруулж байх. Ийм хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй. Ингэвэл хэдий мөнгөтэй л бол бүгдийг хийж болдог ч тэр хууль бус асуудлууд харьцангүй багасна.
3. Нам, нэр дэвшигдийн мөрийн хөтөлбөрт бэлэн мөнгө тараахыг амлах гэсэн энэ утгагүй зүйлсийг огт оруулахыг хуулиар хориглох г.м сонгуулийг аль болох шударга тэнцвэртэй явуулах боломжуудыг хангах.
4. Сонгуульд жижиг том гэлтгүй бүх нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид тэнцвэртэй оролцох боломжийг хангасан системийг оруулах. Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь намын мөрийн хөтөлбөр биш УИХ-д ялсан оролцсон бүх нам эвсэл, хувь хүмүүсийн мөрийн хөтөлбөрөөс тусгалаа олж тэд хамтран 4 жилийн хугацаанд хэрэгжүүлдэг байх тийм системийг бүрдүүлэх.
Эдгээрийг хэрэгжүүлсний дараа дахин сонгууль явуулах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол энэ хэвээрээ хичнээн дахин сонгууль явуулаад ямар ч ач холбогдолгүй байхаа.
Ийм болгохын төлөө хүмүүсийг яриасай, бичээсэй! Зөв зүйлийг л олж хараасай гэж бодном.

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Сонгуулийн сурталчилгааг байя, бүх намууд адилхан байсан болохоор. Мөнгийг нь авсан ч өөрийнхөө сонгох хүндээ л саналаа өгнө гэж бодсон болохоор л өгцгөөсөн байх л даа.
Даанч яг сонгуулийн дүн тоолох, боловсруулах, дүгнэх үйл ажиллагаанууд нь их будилаантай болсон нь ТВ-ээр зөндөө гарсан юмаа. Тэр ардчилсан намын тэр хуудсан дээр бичсэн гарын үсэг энэ тэрд бол угаасаа хэн ч итгээгүй, хамгийн гол нь өөр зөндөө л юмнууд гарч байсан шүү дээ. Ийгл үзсэн бол. Томсогосон тойргоор авсан болохоор удлаа л гээд байсан... Яс юман дээр саналын хуудсаа тоолж дуусчихаад нийлүүлж бодох гээд л 2-3 өдөр болчихоор чинь хэн үнэн зөв болж байна гэж итгэх юм бэ? Тэгээд 2,3-н тоо нэмэх гээд нэг авгай хэдэн цаг суулаа, цоожтой байх ёстой байсан хаалгыг конкурс өгөх гэж явсан оюутан татсан чинь онгойчихсон. Тэгээд лац нь гэмтсэн ч гэх шиг. Лацгүй саналын хайрцаг байна ч гэх шиг... Хэн тэрийг хийсэн нь тодорхойгүй ч ялсан хүмүүс нь бай болсон байх. Ямар ч л байсан сонгууль шударга болоогүй, МАХН хилэлцээрийн ширээнд сууж эвээр асуудлыг шийдье гэж "оролдоогүй" нь үнэн. Ядаж оролдох хэрэгтэй байсан... 6 цагаас хойш хүлээдэг ч бас асар бүрхэг л байгаа биз дээ. За одоо тэр дүүрч хүмүүсийг хийгээгүй хэргийнх нь төлөө хэлмэгдүүлж эрүүдэн шүүж, зодож, бүүр алж болно гэдэгтэй би лав яагаад ч эвлэрч чадахгүй

xvv хэзээ бичсэн: 10:42, 2008-07-08 | |
түүнээс гадна Монголд сонгуулийн кампанит ажил их гажуудалтай хээл хахуули маягаар явагддаг ни үнэн, энийг ард түмэн мэддэг, нэр дэвшигчийн тараасан мөнгө эд барааг гараа тосч аваад сууцгаадаг. Ард түмэн хэрвээ сонгуули бохир явагдаж байгаад тэсэрч дэлбэртлээ бухимдсан байсан юм бол яагаад сонгуулид саналаа өгөхгүй бойкот хийгээгүй юм? Яагаад та нар луйвардаад байнаа, мөнгө тараахаа болиоч сонгуули утгаа алдсан байна гэж сонгуулийн явцад эсэргүүцэж жагсаагүй юм?
Яагаад гэвэл МАХН, АН, Иргэний эвсэл, ИЗН өөр юу ч байдгийн бүх нам эвслээс нэр дэвшсэн нөхдүүд бие биенээээ өрсөн булхайцаж иргэдийн саналыг хахуулиад худалдан авч байна хэмээн бодож байхдаа 2хар хэрээ нэгнийхээ харыг гайхав гэгчээр чи надаас илүү өгөөд байна гэлтэй биш, дуугай л байцгаасан. Ард түмэн ядуу юм чини өгсөнийг ни гар тосоод л аваад байсан. Гэхдээ тэд хахуулидсан хүндээ саналаа өгнө гэж баттай амлаагүй зүгээр л өгч байгаам бол авя л даа гэсэн үүднээс хандсан, яг сонголтоо хийх болоход сонгоё гэсэн хүндээ саналаа өгчээ. Харин цаад хахуулидсан нөхдүүд ардын саналыг баттай худалдаад авчлаа гээд баярлаж байтал сонгуулийн дүнгээр худлаа болчихвол гол ни харлана биз дээ. Тийм учраас зарим нөхөд миний төлөө санал өгнө гэсэн гарын үсэг хэдэн мянгаар ни цуглуулсан байтал саналын тоо дутчихлаа гэсэн хөгийн инээдтэй юм яриад тэрийгээ сонгуулийн луйврын баталгаа болгоод явж байна.
Би хэрвээ андуураагүй бол МАxН хөдөө орон нутагт дийлэнх ялалтаа авсан. Хотод 2 нам бараг тэнцүү байгаа. Гэтэл хотын нөхдүүд би хави ойрынхоо хамаг амитнаас асуулаа бүгд АН-д өгсөн яагаад МАХН ялчив гээд гайхаад байгааг би бас гайхаад бардаггүй. АН ялна гэсэн прогноз ни будилчихаар яагаад ялагдчихав гэж өөрсдөөсөө бурууг хайхын оронд шууд луйвар гээд хашгираад дайрцан. Хэзээ ямар үндэслэлтэйгээ яаж хийсэн прогноз байсийн хэн ч мэдэхгүй. Хийснээс ни хойш хүмүүсийн саналыг эргүүлэх хүчин зүйл гарсан уу г.м. логиктой юм яриж байгаа хүн ганц ч байхгүй.
Хиллари Клинтон ч өөрийгөө ялна гээд прогноз хийцэн Супер Тюздэйгээр илт давуу ялалт хийгээл зам ни шуударчих юм шиг бодож түүнээс цааших нүүдлээ тооцоогүйдээ Обамад ялагдчихаад сууж байна. Гэхдээ нэг ялгаа ни энд бодитой судалгаа дүгнэлт хийдэг болохоор алдаа оноог ни ялгаж салгаад хэлчих хүмүүс олон. Даанч Монголд тиймгүй болохоор АН яагаад ялагдав гэдэгтээ анализ хийхийн оронд бүх луйврыг МАХН ганцаараа гардан хийчихсэн юм шиг аашлаад байгааг ойлгохгүй байна.
2 намын талцаан дунд Монгол улсын эрх ашиг, ард түмэн л хохироод байна штэ.

ev negdel хэзээ бичсэн: 21:02, 2008-07-05 | |
эвийн ёсоор яагаад асуудлыг зохицуулсангүй вэ? энэ асуулт бүх хүний толгойд байгаа. Гэхдээ ганц Баяр гарч ирээд хүмүүс хариу өгсөн бол асуудал эвийн замаар шийдэгдэхгүй байсан л даа. Асуудлыг хөндөж гудамжинд эсэргүүцэж байгаа удирдагчид өөрсдөө бас эвийн замаар тэмцлээ явуулахыг сонгох ёстой байсан. 3 цагийн үед МАХН байрны өмнө очсон Магнай тэргүүтэй хүмүүс шууд цагдаа нартай ноцолдоод байр луу дайрч орохоор зүтгэж байлээ. Энэ үед жагсаал цуглаан гэсэн утгаа бүрэн алдсан. Монголоос өөр хуули ёсоо баридаг улсад бол яг энэ мөчид хариуцлагагүй нөхдийг баривчлаад жагсаалыг тараах алхам хийгдэх байлаа. Баяр энэ үед гарч ирээд хэчнээн эвээр шийдэе гэж хашгираад ч түүний хэлсэн үгийг гадаа байгаа хүмүүс хүлээж авахгүй байсан. Эвээр шийдэе гэж али али талаасаа хүссэн бол асуудлыг ийм болтол даамжруулахгүй байлаа, гэвч хэдхэн хүн амбицандаа хөтлөгдөөд массыг буруу тийшээ залсан. Харин ядаж л 6 цаг гэхэд Ерөнхийлөгч онцгой байдал тогтоож жагсаалыг тараах ёстой байтал яагаад тэгж цаг алдсаныг мэдэхгүй байна.
ev negdel хэзээ бичсэн: 20:41, 2008-07-05 | |
баяр сонгуулийн систэмийг өөрчлөе гээд УЙХ-д хуулийн төсөл оруулсан шд. даанч АН зөбшөөрөөгүй. ганц МАХН-ыг буруутгаж бж болохгуй л дээ. АН ч гэсэн идэж уудаг шд. тэд 1996-2000 онд юу хийлээ.
Зочин хэзээ бичсэн: 18:05, 2008-07-05 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)