22-р тойрогт сонгууль өгөх хүн байна уу?
Буруу ойлгоогүй бол сонгуулийн хуудсыг огт бөглөхгүй өгөх нь бас сонгууль өгсөнөөр бүртгэгддэг юм болов уу? Бас саяхан Отгонболд гээд хүний сурталчилгаан дээрээс тэгж уншсан юм л даа. Хэнд нь ч өгмөөргүй байна гэсэн сонголт хуудсан дээр байдаггүй юм болов уу? 60 чавганцын үлгэр шиг ч юм шиг хэхэ За ямартай ч нэг ийм зүйл олж уншлаа:

Эрхлэн буй ажилд тань амжилт хүсэн
Эвийг эрхэмлэн ил захидал хүргүүлэн
Элдэв хэргийн учрыг тайлж гаргахын хүснэ.
Арчаагүй этгээдийг хайж явтал
Ардчиллын залуу шувуухай хэмээгч таныг гэдгийг
Андуурч эндүүрхээргүй нотлож байна.
Зөвхөн өөрийгөө магтан дуулагч Мао сэтгэлгээтэн
Зөвд зөөлөн бурууд хатуу үгнээс үхтэл эмээгч танд
Зөв сонголтын ирмэг дээр
Зөвлөж хэлэх хэдэн үг байна.
Олны амыг таглаж гүйцэхгүй
Огторгуйн солонгыг барьж хүрэхгүйтэй адил
Олон нэвтрүүлгийг ингэж хаах тэнхээ
Одоо танд байхгүй болноо.
Чөлөөт хэвлэлийн нэвтрүүлгийг хаагч
Чөтгөр шиг амьтан гэдгийн сонсоод
Чихэндээ итгэхгүй чилээрхэж
Чин сэтгэлээсээ гомдсоныг нуух юун билээ.
Дээд тэнгэрээс ихэд доош буун
Дэлхий ертөнцийн амьдралтай танилцан
Дэргэдийн түшмэлээрээ над руу залгуулан
Дэндүү дээрэнгүй ярьсан мөчийг олонд хүргэе.
Америкт хуулийн сургууль төгссөнөө гайхуулж
Ах нь олон оймс элээснээ таниулж
Англи, Монгол хэл холин
Аашилж загнасныг ойлголгүй удлаа.
Дэлхийн бүх оронд хууль төгссөн хүнээс ч айхгүй гэдгээ хэлье
Дэндүү сувдаг таны хэдэн оймс элээсэн чинь хэнд ч хамаагүй
Дээрэлхэж болдог тойрон хүрээлэгчдээс чинь тэс өөр хүн би
Дээд тэнгэрийн амьтан таныг газардаж амьдрал үз гэж хэлэх байна.
Төлбөр мөнгө нэхэж дарамталдаг нь би бишээ
Төрсөн биед нь халдаж хайрна гэдэг нь би бишээ
Түмний толгойг эргүүлсэн, хятадын албан өмгөөлөгч
Түрийний үс толгойд гарсан ХЭВРЭГЗАНДАН шиг бүү загнаарай.
Том сайхан таны машины дотроос амьдрал ямар харагдана вэ
Том багагүй чихэлдсэн автобуснаас амьдралыг нэг хараарай
Томоохон бизнесгүй та тэрбум илүү төгрөгтэй гэж мэдүүлсэн байна
Том ажил болохгүй бол яаж олсноо бидэнд хэлээч.
Зурагтаар гардаг байсан сайхан залуу
Зугаа цэнгээнд дуртай галуу
Төрийн түшээ сайхан идүүр
Төдөлгүй америкт цагаачилсан билуу.
Хэт их мөнгөний сүүдэр таныг даржээ
Хэн ч намайг шүүмжилж болохгүй гэж бат итгэжээ
Хэний ямар мөнгөөр өөрийгөө сурталчилж байгаа чинь
Хэтэрхий том хэрэг болоод байгаа юм биш үү.
Эртний танил ижил хүйстэнгүүддээ амалснаа биелүүлж
Ихэр цэцэг шиг ижилдэн явснаа санаж
Ярьсан яриа, явсан явдал нь уяхан туяхнаа мэдэрч
Ямар байсан наад хуулийг нь шийдүүлж өгөөрэй.
Эр хүний замын хүзүү урт гэдэг шүү ах минь
Эр эм нь мэдэгдэхгүй хүнд ямар байдгийн бүү мэд
Эрх чөлөөгөө танаар боолгоод хэдий л удав гэж дээ
Энэ манай үе чинь өөр болсон шүү дээ.
Эгдүүцэж бүү уурлаарай энэ бичсэн минь бүгд үнэн шүү
Эргэцүүлж нэгийг бодоорой ирээдүйд тань хэрэг болно шүү
Эв зүйгээр тохирох саналыг чинь хүлээж аваагүйг минь уучлаарай
Эрүүл саруул хэвлэлийн эрх чөлөөг их мөнгөөр ч авч болдоггүй шүү.
“Ардын мэдээ” нэвтрүүлгийн ерөнхий эрхлэгч, Шударга сонгууль ТББ-ын гишүүн Б.Цогтгэрэл