Төртэй өвөр түрийндээ орох нь...

2021-11-05,23:36
ЭМД, НД бүтэлгүйтсэн гэх мэтээр бичиж байна. Тэнд гарсан асуудал бол шал өөр асуудал гарсан байх аа. Харин эдгээр систем төрөөр албадан төлүүлээд хувьд байсан бол бодитоор бид Эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар байдалтай байх байсан бол? Үнэндээ л худлаа шүү.

Тэгэхээр тэмцээд байгаа зүйл нь албаар эсвэл үнэхээр олж харахгүй байна уу? Шал өөр зүйлтэй л тэмцээд байгаа харагдаж байна. Ард нь хувийн том ашиг сонирхол л байгаа байх. Эдгээр хүмүүсийн логикоор бол ЭМД, НД-г ч хүртэл хувьд өгөх нь л дээ "файлдсан" гэдэг гоё гадаад үгээр далайлган.

Өмч хувьчлал гэдэг юм тийм байдлаар л явж ирсэн. Ер нь бол коммунист нийгмийн үед заримыг хүчээр хүртэл цуглуулаад, нийлээд хөгжүүлээд дундаа хэрэглээд явъя гэсэн зүйлсийг цөөхөн хэдэн хүн хувааж авч эхлэл нь тавигдсан өмч хувьчлал гэдэг зүйлийг л болих ёстой. Нийтийн юм нь байгаад, төр нь удирдаад хөгжүүлээд явдаг, хувийнх нь хувиараа хөгжөөд явж болдог томоос том жишээ дөнгөж урд хилийн цаана байна. Мэдээж улс төрийн өөр асуудал тэнд их бий ч гэлээ тэндээс авахыг нь авч дуурайгаад явах боломж бол бүрэн бий л санагддаг. Ер нь л нийтийн өмчийг хамгаалахын төлөө тэмцээд, буруу ашиглавал хүнд шийтгэдэг болчиход л болох асуудал. Цаазаар ч авч болохоор. Тэгж байж шударга ёс тогтоно. Түүнээс биш нийлээд хийсэн юмыг хувьд булааж, хулхидаж авч болдог, буцаагаад нийтийн болгож болдоггүй гэдэг нь утга учиргүй. Төр, хувь 2 нь өвөр түрийдээ ордог шударга бусын л эсрэг л тэмц л дээ.

МАН-ын хийж байгаа зүйлийг бол өмөөрөх гээгүй, цаана нь ямар санаа явааг ч таашгүй. Хүний эрхийг зөрчин хэт шударга бус зүйлс хийж байгааг нь ярьвал бас маш их юм бий. Гэхдээ тэрэнтэй  тэмцэж байгаа гээд тэмцэж байгаа зүйл, өнгө аяс нь тэмцээд байгаа зүйлээсээ ч утгагүй, бүүр ч хортой үзэл санаа байгаад байгаа л санагдана.
ЭМД, НД болохгүй зүйлс бий. Тэрийг нь өөрчлүүлэх ёстой болохоос болохгүй байна гээд хувьд өгөх зүйлс биш юм. Түүнтэй адил хуулиар албадан даатгуулж байгаа бол хувийн компани байх нь буруу. Хэрэв төр авбал тэмцээд л зөв ажиллуулахад л болох асуудал. Түүнээс буруу байрласан бул чулууг хөдөлгөх нь зөв. Хөдөлгөхийн эсрэг тэмцэх биш хөдөлгөөд хаана тавих, зөв газар тавихынх нь төлөө л тэмцэх учиртай байх.

Ер нь тэгээд төрийн өмчийг ямар нэгэн аргаар шамшигдуулах, төсвөөс хусах, төрийн дарамтаар бизнес хийх гээд гаарч дээ...

Хувийн компани хийж ч болох л зөв. Гэхдээ улсынх бол заавал байх ёстой. Гэхдээ аль аль нь албадан биш хүн өөрөө заавал аль нэгийг сонгодог, хооронд нь шилжиж болдог байхад л уг нь болно. Мөн байгууллага дарамталж төлүүлэх нь утгагүй, бүүр болих хэрэгтэй гэж боддог. Тэртээ тэргүй цалингаа өгч байгаа. Цалингаа авсан хүн өөрөө ямар даатгалд даатгуулахыгаа, хэмжээгээ ч сонгодог байхад л уг нь шийдэгдчих асуудал байх л даа. Илүү цалин авлаа гээд илүү даатгуулах ёстой байдаг нь ч утгагүй. Хэтэрхий шударга бус систем.

Уг нь гол асуудал нь хувийн хэвшлийн ажлыг төр авах гээд байгаадаа биш төрөөр далайлган хувийн бизнес болгож шударга бусаар яваад байгаа бизнесийн асуудал юм шиг ээ. Яг л нөгөө хувийн компанид зам дээрх машин ачих эрхийг өгөөд төрийн нэрийн доор мөнгө хүүлдэг цагдаагийн дарга нар, бас бус хүмүүсийн бизнес шиг л харагддаг...
Ямар нэгэн төрийн нэрээр хууль батлаад, тэрүүгээрээ хувийн ашиг олдог зүйл биш өөр яг бор зүрхээрээ явж байгаа бизнесийг авах гээд, тийм чиглэл рүү төр дайраад байгаа бол бас шаал өөр л байх л даа...
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 0 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)