Гоё хэлжээ...

2021-12-15,23:10
Күйэээ бүүр нэг бодол дотор буглаад, хэлмээр санагдаад л яваад байдаг зүйлийг ямаррррр гоё ойлгомжтой гаргаад хэлчихээ вэ... Юу ч гэсэн заавал нэг уншаад бодоод үзчихээрэй "хүүхдүүд" минь 😝
 
#хуулав https://www.facebook.com/nomuunaa2021/posts/297598845638653

Япон хүн шууд хэлдэггүй, өмхий санаатай, цаагуураа ярьдаг гэж хэлдэг хүн цөөнгүй байдаг.
Бид өөрсдийгөө жимсээр зүйрлэвэл,
түүхийгээрээ, боловсорч амжаагүй яваа хүмүүс.
Япончуудыг өөрсөдтэйгөө харьцуулвал, биднээс олооон жилээр урд яваа, дийлэнх нь боловсорсон хүмүүс.
Тэд том хүн бол, бид хүүхдээрээ.
Хүүхэд өөрт нь таалагдахгүй бол хөлөө дэвсэлж, дургүй байгаагаа шууд илэрхийлнэ.
Толгойд орж ирсэн үгээ тэр чигээр нь амнаасаа гаргана.
Харин, том хүн хүүдхийг ажина.
Хүүхэдтэй адил сэтгэл хөдлөлийг хэзээ ч өөдөөс нь гаргахгүй.
Чи чадахгүй байна, болохгүй байна,
Үгүй! гээд хэлвэл хүүхэд бүр асна, эсэргүүцнэ.
Том хүн энэ үед аль болох хүүхдийн сэтгэл хөдлөлийг огшоохгүй, намдаах аргаар харьцана.
Үгүйсгэсэн үг хэллэг шууд, чангаар хэлэхгүй, яавал аядуу байдлаар зөв тал руу эргэх вэ гэдгийг урьдчилж тавина.
Үүнийг ойлгохгүй бид болон гадаад хүмүүс Япон хүн шууд хэлдэггүй, муухай санаатай гэдэг.
Шууд хэлвэл байдал улам дордоно гэдгийг тэд мэдэж байдаг.
Гэхдээ, шууд хэлдэг Япон хүн бий.
Өөдөөс, Үгүй! Чи чадахгүй, чи бүтэхгүй! гээд шууд хэлүүлээд үз дээ, ямар муухай мэдрэмж төрөх бол. Ингэж хэлүүлсэн гадаадууд шууд л, энэ муу Япон намайг дээрэлхэж байна гээд ажлаа хаяад явна.
Япончууд ийм байдал гарахаас зайлсхийдэг.
Ер нь л ажиглаж байхад,
цаад хүний сэтгэлийг аль болох сэвтээхгүйгээр харьцахыг урьтал болгодог хүмүүс. Энэ нь муугаар хэлвэл, шууд хэлдэггүй өмхий, харин сайнаар хэлвэл хүний сэтгэлийг хүндэтгэдэг соёлтой харьцаа.
Энэ улсын соёл л юм даа.
Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг.
Энэ соёлыг нь бид ойлгодог болох
хэрэгтэй л гэж боддог.
Саяхан, хаанахын залуу юм мэдэхгүй бор арьстай залуу нэг цагдаа руу байдгаараа тал дутуу Япон хэлээр хашгичиж байгаа бичлэг харсан.
Цагдаа 1-н дуугаар, Үнэмлэхээ үзүүл гэсэн,
залуу 10-н дуугаар, Байхгүй! гэрт байгаа! Чи надтай хамт манайх руу очоод ав! гээд л хашгичиж өгч байна.
Яг л том хүн, хүүхэд хоёр харагдсан.
Бидний ойлгож амжаагүй олон зүйл энэ улсад бий. Муулах биш ойлгох гээд үзье.
Хүндэтгэсэн Номуунаа🙇‍♀️💜
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 5 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)