Шүлснээс оношлох PCR шинжилгээ

2021-08-07,20:27
Ажлын шаардлагаар PCR шинжилгээ өгөв. Монголчууд өөрсдөө хийсэн шүлснээс оношлох PCR шинжилгээ юм байна. Арай ч бас хямд байх шиг байна? Миний мэдсэнээр 2 газар авч байгаа гэнэ.
  • АШУҮИС дээр очер дугаар их байж магадгүй юм шиг байсан. Үнэ 40 мянга гэсэн.
  • Грандмед дээр бол гадаа нь чингэлэг байсан. Очиход миний өмнө 3-4 хүн л байв. Үнэ 60 мянга гэнэ.
Энэ доор бичсэн анхаарах зүйл дээр нь нэмээд хэлэхэд өгнө гэсэн цагаасаа дор хаяж 30-аад минутын өмнө очихгүй бол болохгүй юм билээ. Жишээ нь 12-оос өмнө очихгүй бол 12:30 хүртэл авдаг тул амжихгүй. Дээр нь очер дугаартай байвал удахаар юм билээ шүү.
 
Бас савтай цэвэр ус авч очоод шүлсээ цуглуулахын өмнө амаа бага зэрэг зайлж, цэвэрлэж уугаад цуглуулахаар юм билээ шүү. Тэгээд тэр дороо хүрэлцээтэй хэмжээний шүлс цэвэр цуглахгүй тул бас нэлээн шүлсээ ялгаруулах гэж үздэг юм билээ. Утсаараа хоолны зураг энэ тэр үзэх бас нэмэртэй байсан. Ер нь өлсгөлөн, хоол аваад очвол үнэртээд гялс ялгарах юм шиг байсан 😅
 
Нэг талаас хамар руугаа юм шургуулахгүй амар, нөгөө талаас Монгол эрдэмтэд ээ дэмжээд сонгосон. Бас сурталчилчихъя. Заавал шаардлагагүй бол мөнгө үрж хийлгээд яахав, харин ямар нэгэн заавал өгөх шаардлагатай бол үүнийг сонговол зүгээр санагдлаа.
 

 


 
төрөл: Янз бүрийн | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 36 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)