Цөмийн талаар хэдэн үг хэлчий

2012-12-14,01:11
Юу вэ? гэхээр саяхны нэг өдөр нэг их гоё нэртэй нэгэн том үйл ажиллагааг засгийн газар маань нэлээдгүй хөрөнгө мөнгө зараад хийв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг очиж зураг хөргөө даруулаад (магадгүй зохион байгуулаад) байгаа. Шилэнд шар нунтаг гээд юм хийгээд л аюулгүйг нь магтан дуулсан юм байх. Энд дараад зураг үзэж болно. Яагаад ингэж хөрөнгө зараад, цөмийн энерги, уран гэх зүйлийг аюулгүй гэж нотлох гээд зүтгээд байгаа талаар нэг бодоод үзээрэй. Энд асар их хувийн ашиг сонирхол яваад, улс эх орныхоо ирээдүй, ард түмнээ бодохгүй байгаа мэдлэг муутай хүмүүс ажиллаад байгааг олж харах хэрэгтэй. Яагаад гэдгийг нь эндээс бас эндээс ороод уншаад мэдээлэл авах боломжтой байх нь ээ.

"Тунг нь тааруулбал эм
Дуслаар илүүдвэл хор"

гэдэг. Үүнтэй адил ямарваа зүйл тунг нь тааруулаад хэрэглэхэд хэрэгтэй, ашигтай байдаг бол илүүдэх л юм бол бүр хордуулаад устгачихдаг байх жишээтэй. Цус багатай хүүхдэд төмрийн бэлдмэл сайн. Гэхдээ түүнийг шилтэй нь бариад нэг дор уучихвал нөгөө хүүхэд маань бурхны оронд оччихно.

Үүнтэй адил Цөмийн технологийг ч гэсэн маш бага хэмжээтэй ашигтай зүйлд хэрэглэж болдог. Жишээлбэл Компьютерын томограмм гээд бараг хүн бүрийн мэддэг технологи ионжуулсан цацраг ашигладаг. Гэвч энэ техникийг хүүхдэд жилдээ аль болох 1-ээс илүү ашиглахгүй байхыг эмч нар хичээдэг. Учир нь жилд 1-ээс дээш ашиглахад хүүхдийн биед хуримтлагдах цацрагийн хэмжээ нь нэмэгдэж хорт хавдар үүсэх эрсдэлтэй болдог байна. Тэгвэл байгаль орчинд ураны олборлолт юм уу өөр ямар нэгэн зүйлээс хордсон бол түүнийг хүн КТГ аппарат шиг удирдан зохицуулах боломжгүй бөгөөд цацраг нь өдөр бүр бага багаар хүүхдийн биед хуримтлагдаж хорт хавдар үүсгэдэг. Бохирдсон газраас өөр тийш, өөр улс орон руу л нүүхгүй бол цацрагаас бултах боломжгүй болно гэсэн үг. Харин КТГ бол тэр шинжилгээг хийхгүй л бол нэмж хордохгүй гэхээр эдгээр цөмийн удирдлагатай технологийн хувьд бол аюул багатай зүйл юм.

Харин уран олборлолт нь ямар их аюул дагуулж болохыг та бүхэн ойлгож байгаа байх. 1 жилд LWR гэдэг төрлийн нэг атомын цахилгаан станцын реакторт ашиглах түлш нь 20тонн байх ба үүнийг олборлохын тул 170тонн шороог байгалиас ухан 150тонныг нь зүгээр л цацраг идэвхт хордолт бүхий шороо чулуу овоо болгож орхих ба тэр хэмжээний цацраг идэвхт агууламжтай тоос агаарт цацагддаг (схем). Энэ шорооны талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Depleted uranium гэсэн түлхүүр үгээр хайж судалж болно. Иракийн дайнд Америкчууд ийм шороогоор хийсэн минь, бөмбөг ашигласан ба үүний дараа маш олон гажиг төрөлт, хавдар Иракд нэмэгдсэн гэсэн судалгаа байдаг. Сүүлийн үед газар доор угаах технологи ашиглагдаж байгаа ч ийм их хэмжээний шороог угаах ус хэр байх вэ? Тэр ус газрын гүнд хөрс шороог бохирдуулна гээд бодохоор бусад улс орнууд хэдийгээр өөрсдөө урантай боловч уран олборлохгүй ядуу буурай африкийн ба манайх шиг орнуудаас олборлох гэж шахаж байгаа нь арга ч үгүй биз. Тиймээс энэ бүхэнтэй залуус бид ойлгож тэмцэх, сэтгүүлчид маань ийм зүйлийн худал үнэнийг ойлгож цөмийн технологи гэгч нь хэрэгтэй ашигтай гэж магтан дуулахаасаа өмнө хэн юу хийх гээд хэн нь яагаад тэмцээд байгааг ойлгож ухаарч ард иргэдэд зөв мэдээлэл хүргэх, түгээхийг хичээмээр байна.

Сэтгүүлчдэд:

Саяхны зурагтаар гарсан мэдээнүүд ба сонин сэтгүүлийн нийтлэлүүдийг уншаад хэл гар загатнаад ер байж сууж чадахгүй байлаа. Сэтгүүлчид минь ээ ямар нэг хүний хүсэлт, шаардлага, захиалгаар ямар нэгэн зүйл бичихдээ эхлээд өөрөө судалж байгаач ээ! Тэр нөхөр чамаар юу бичүүлэх гэв? Яагаад бичүүлэх гээд байна гэдгийг нь анхаарч, бичиж байгаа зүйлийнхээ талаар судалж бичих нь сэтгүүлч хүний үүрэг баймаар санагдах юм? 10 жилдээ химийн хичээлээ сайн үзээгүй, эсвэл мартсан байж болно, гэхдээ уншиж судалж нийтлэх нь сэтгүүлч таны мэдлэг, нэр хүндэд чинь ч нөлөөлөх зүйл баймаар санагдах юм. Тэгж чадахгүй бол сэтгүүлч гэж нэр зүүснээс мань мэт шигээ блогоо бичээд явж байвал барав биш үү? Хүн эрээн мод барь гэх болгонд нь учраа мэдэхгүй очиж могой барьж аваад байвал нэг л өдөр хатгуулах байх тийм үү?

Хэрэв эмч байдаггүй газар мэдлэггүй хүмүүст төмрийн бэлдмэл сайн гээд л баахан рекламдчихвал нөгөөдүүл чинь ямар тунгаар яаж уухаа мэдэхгүй бүгд хамаагүй уугаад хордоод үхэхийн адил цөмийн технологи нь ийм зүйлд ашиглаж болдог, гэхдээ ийм ийм зүйлд аюултай юм гэдгийг нь бас ойлгож байж, хэнд юу ярьж, хаана юу бичих вэ гэдгээ бодож хийхгүй бол мэдлэггүй, судалдаггүйгээ гайхуулаад энд тэнд янз бүрийн байгууллага эсвэл төр засгийн гэх нөхдийн захиалгаар болсон болоогүй юм бичээд байж боломгүй л санагдаж байна. Үүнийг анхааралдаа авахыг хүсье!
Мөн энэхүү нийтлэлийг санаа аваад, эсвэл энэ хэвээр нь аваад хэвлэн нийтлэх түгээх нь чөлөөтэй. Ямар нэгэн зохиогчийн эрхийн асуудал байхгүй бөлгөө.



төрөл: Хувьсгалын | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 915 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Мэйлийн сүлжээ рүү явуулсан чинь нэг нөхөр дэмийрэхээр нь өөдөөс нь загнаад тавьчлаа
Тэр нөхөр:
> Ер нь хүмүүсээ тэгвэл гэрээ бариад зүлгэн дээрээ амьдарцгаах уу даа?
> Цөмийн технологи, гар утас, интернет, геологи уул уурхай, машин тэрэг гээд
> хүн төрөлхтний олж мэдсэн, хийж чадсан бүхнээс татгалзацгаая. Тэгээд
> хирэндээ
> баригдаад хотжилтыг үгүй хийж амьдрах нь күүл бололтой.
> Гэхдээ одоохондоо Ц.Хулан гэрт амьдраагүй, паартай байшиндаа хэвээрээ л
> байгаа. Эх оронч Монголчдоо.
>
> Best regards,
> B S



Almas :
Яагаад албаар гуйвуулж туйлшраад байгаа юм бэ? Тэр технологиудын чинь
зөв зүйтэйг нь хэрэглээд явъя, зүггүй хэрэггүйг нь больёо гээд бичээд
байгаа юм биш үү? Ядаж хүний юу бичсэнийг уншаад үзээч. Угаасаа гар
утас, интернет, геологи уул уурхайг хэрэглэхгүй байна гэж байхгүй тэр
бол тодорхой. Харин зөв зүйтэй, зохистой, хэрэгцээтэйгээ хэрэглэе,
аюултай хэрэггүйг нь больё гээд байна.

Цөмийн технологиос бүрэн татгалзах гээгүй байна. Тэр явуулсан
холбоосоор ороод нэг уншчих нөхөөр!!!

Бас дэлхийн тэргүүлэх улсууд болох Герман, Япон улсууд 2020-2030 он
гэхэд бүх атомын цахилгаан станцуудаа зогсоож сэргээгдэх болон бусад
эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглаж эхлэхээ зарлачихаад байна. Энэ
чинь эдгээр технологи чинь хүн төрөлхтөн болохгүй юм гэдгийг нь олж
мэдчихээд татгалзаад больёо гээд байна. Хоцрогдчихоод үеэ
өнгөрөөчихөөд дараа дараагийн шинэ технологиуд нь гарч ирээд байна.
Үүнийг ойлгох ухаан алга уу?


Уншаагүй бол уншчихаад хүнтэй юм ярь л даа:

http://xvv.blogmn.net/95491/

Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдгийн л
үлгэр байна даа...
Алмас хэзээ бичсэн: 08:00, 2012-12-17 | |
энэ хэдэн хүмүүсийн яриад байгааг, сонсоод унших болгонд үс арзайгаад байдаг юм. хүмүүс тэгээд энэ аймшгийн худалд итгээд байгаа нь бүр аймшигтай. мэдээллийг цааш нь цацаад л байх хэрэгтэй шүү андаа!
AmonRa хэзээ бичсэн: 07:12, 2012-12-14 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)