өөрийн ордны зурхайг өрөөлийн газраас копи пэст хийв

2009-02-14,21:08
Кетчупээс будаа идэв big grin https://ketchup.blogmn.net/20222/

эндээс копи пэст хийв. http://360.banjig.net/p/blogs.php?user_id=272512 кэкэ. Та ч бас ороод өөрийнхөө ордыг хайгаад олоорой. ерөнхийдөө уншаад үзтэл өөрөө өөрийгөө дотоод сэтгэлдээ дүгнэж боддогтой минь 70-80 хувь нь тохирч байна шүү. Магтсан хэсгүүдийг тордуулав. Ер нь намайг хэлчихсэн хэсгүүдийг нь. Харин таалагдаагүйгээ бүдэгрүүлсэн. Ногооноор байгаа нь зөрчилдсөн алдаа байв...
Мөн зурхай дараагийн болон өмнөх орд руугаа хэр зэрэг ойр төрснөөс бас хамаардаг гэдэг. Би болохоор жинлүүрийн бараг тэг дунд болохоор цэвэр жинлүүр гэж хэлж болох байх...

Жинлүүрийн орд

ЗАН БАЙДАЛ

Энэ ордод төрсөн хүн гоёмсог аятайхан төрхтэй, хөнгөн саруул ухаантай. Тэр бусдыг хайрлах чадвартай. Жинлүүр маш хүчтэй сэтгэлийн хөөрөлд автдаг. Гутрал гуниг, баяр баясгалан тохиолдоход ихээхэн нухацтай философич ханддаг тул асуудлыг зөв шийдэж чаддаг. Бүр түүнд өвчин, зовлон ирсэн ч амьдралаа зохицуулдаг.
Жинлүүр нь агаар махбодьтой бөгөөд энэхүү агаар нь - хүйтэн, тайван, төвлөрсөн ба ямагт учиртай, үнэмшилтэй.
Тэр оюун ухаан ихтэй мөртлөө гайхалтай гэнэн хүн. Олон Цагаар ярьж чадна тэгэхдээ бас бусдыг ч сонсоно. Жинлүүр бол идэвхитэй хүмүүс боловч ямар нэгэн юмыг яаруу хийдэггүй.
Тэр Жинлүүр учраас байнга тэнцвэрээ олохыг тэмүүлнэ. Тэр ямагт тэнцвэр, зөв газар, хэрэгтэй үг зэргийг хайдаг. Жинлүүр бол хэмжээний тэмдэг тиймээс тэр цаг хугацааг маш сайн мэдэрдэг.
Тэр аливаа зүйлд алтан дундыг баримтлахыг тэмүүлдэг ч дунд зэргийн байх дургүй. Буулт хийхдээ мөн үзэл бодлоо өөрчлөхдөө амархан. Тэр сэтгэлийн тэнхээ багатай, түүнд "үгүй" гэж хэлэх нь хэцүү байдаг. Шуналд, дур хүсэлд амархан автагддаг.
Өөрийн тогтсон үзлийнхөө төлөө тэмцэх нь ховор. Ухрах нь амархан, үүрэг хариуцлага хүлээх их дургүй. Хариуцлагагүй байсны улмаас гэмших явдалд хүргэдэг. Азгүйтэлдээ их шаналдаг. Шийдвэр гаргаж мөн өөрийн идэвхигүй байдалтайгаа тэмцэж сурах хэрэгтэй. Орчин тойрныхоо байдлаас тэр их хамаардаг. Тэр бүх амьдралынхаа турш хүмүүсийг байлдан дагуулахыг оролддог. Магтаал, гайхан бишрэлт, хайр, дассан сэтгэл зэрэг түүнд маш хэрэгтэй. Хайрлуулахгүйгээр амьдарч чадахгүй. Үүний тулд тэр өөрийн сэтгэл татам, бялдууч, уян зөөлөн, өгөөмөр, сайхан сэтгэл зэрэг бүгдийг гаргадаг. Бусдад дуртайяа тус хүргэдэг, бусдын үзэл бодлыг хуваалцаж, ойлгохыг хичээдэг. Хүмүүсийн толгойг яаж эргүүлэхээ ч мэддэг.
Жинлүүрийн зан аашинд бас сайхан сэтгэл, цэвэр ариун сэтгэл, эелдэг зөөлөн, шударга ёс, шалтгааныг ил тод тодорхойлох чадвар зэрэг байдаг. Бууж өгөх, найр тавих туйлын дургүй. Хэрсүү, мэргэн тэрээр хүмүүсийн хоорондох зөрчилдөөнтэй байдалд ихэвчлэн зохицуулагч /буфер/ болдог. Туйлдаа хүрсэн явдалд дургүй, жишээ нь хорон санаа гаргах. Дайсантай байх нь ховор. Бусдад нөлөө үзуүлж чаддаг. Гэхдээ бас найзууддаа атаархуу ханддаг, ялангуяа хэрвээ найзууд нь амжилтанд хүрсэн бол.
Ая хөгжмийг болон яруу найргийг их үнэлдэг. Гоё бүх юманд дуртай, уран сэтгэлгээтэй. Гоо үзэсгэлэн болон өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ байнга байдаг. Бөгчим, гэрэл муутай өрөөнд байх дургүй, харанхуйг үзэн яддаг. Гоё хувцас, гоё тавилга болон нүд баясгах юм бүхэнд дуртай.
Тэнцвэрээ алдвал өөдрөг сэтгэл нь унтарч дарамтанд орж тэвдэх болдог. Сонголтын өмнө шийдэмгий бус байдалд орж болно. Гэхдээ хэрвээ Жинлүүр тэнцвэртэй байгаа бол түүний ухаан зүрх хоёр хоорондоо зохицдог. Жинлүүр бол намрын тэмдэг гэдэг нь оргүй үг биш, дундын тэмдэг юм, учир нь өвөл - хүйтэн, зун - халуун.
Түүний ааш хувирах нь - түүний энгийн байдал. Түүний инээмсэглэл таны хүйтэн байдлыг хайлуулна, түүний инээмсэглэлийн өмнө тэсвэртэй байх хэцүү.   
ЭРҮҮЛ МЭНД
Жинлүүр эрүүл биетэй, саруул ухаантай. Эрчүүд нь өндөр, эмэгтэйчүүд нь цэх, долгиолсон үстэй, том амтай, том нүдтэй байдаг. Гэвч гадаад төрх нь ихэвчлэн худлаа бөгөөд, эрүүл мэндийн толь нь түүний арьс билээ: өнгө, ялангуяа нүдний тойрогт. Нүд нь л түүний бие ямар байгааг хэлнэ. Түүний биеийн эсэргүүцэл нь сул.
Түүнийг өвдсөн үед нь санаа тавьж, ойлгох хэрэгтэй. Өөртөө анхаарал шаардан өвдсөн болж баашилж чаддаг.
Түүний эрүүл мэндэд хамгийн аюултай нь хоол, согтууруулах ундаа, хайр зэргийг зүй бус ашигладагт оршино. Ялангуяа согтууруулах ундаанд эсэргүүцэл нь их сул, ер нь үүнээс шууд татгалзсан нь дээр. Давс, хүчил, цуу зэргийг хязгаартай хэрэглэх нь зүйтэй.
Түүнд чийгтэй, хүйтэн газар муугаар нөлөөлдөг учир нь нурууны өвчнөөр /ревматизм, радикулит/тусамтгай.
Биеийн эмзэг газрууд нь - цээж, хөл, бөөр.
Жинлүүрийн мэдрэлийн тогтолцоо чанга биш тул амрахаа хэзээ ч мартахгүй байх мөн хүмүүстэй тэвчээртэй хандах нь зүйтэй. Саарал, дунд зэргийн байдлыг тэр үздэггүй тул ихэвчлэн их дургүйцэх, бүр үзэн ядах сэтгэл төрдөг.
Жинлүүрийн цусны эргэлт нь муу ба эрч хүч нь байх ёстойгоосоо доогуур байдаг тул гар хөлөө дулаан байлгах хэрэгтэй.
Жинлүүр эрүүл мэндээ хадгалахын тулд төрөл бүрийн өвчинд нэрвэгдэхгүй байх, жигд уур амьсгалд амьдрах, спортоор хичээллэх, жишээ нь гимнастик, тэшүүрээр гулгах, теннис тоглох мөн химийн бодисоос хол байх хэрэгтэй.   
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Шууд шийдвэр гаргаж чаддаггүй тул Жинлүүр мэргэжлээ сонгоход амаргүй. Түүнд олон боломж, олон саналууд байдаг. Үүнийг сонголтоо хийхэд нь битгий яаруул. Хэрэгтэй зүйлээ ойлгохын тулд эрч хүч болон цаг хугацаа их зарцуулдаг улмаар амархан ядардаг. Түүнд туслах хэрэгтэй, гэхдээ их эелдгээр. Урт удаан, шаргуу, их ажиллах чадвартай боловч харин дараа залхуу нь хүрч амархан ядардаг. Идэвхтэй үеээ амралттайгаа ээлжлэх хэрэгтэй гэдгээ тэр сайн мэдэрдэг. Хамт олны дунд сайн ажилладаг, бусадтай эв дүйтэй харьцдаг. Гэхдээ эргэн тойрны байдал түүнд маш их нөлөөлдөг. Эгэл жирийн эвдүйгүй, бохир, хийрхэг байдлыг тэвчдэггүй.  Ийм байдалд байснаараа их зовж шаналдаг. Удирдах чадвартай, тушаал өгөхдөө хөнгөн, албаддаггүй. Хариуцлагатай, ажил хэргийн сайн чанаруудтай.
Жинлүүр бусдын бодол санаагаар гүйцэтгэхийг шаардсан ажлыг маш сайн хийдэг. Ажлын сүүлчийн зураасыг хийх нь түүнд илүү сайн тохирдог. Юуг ч засч, сайжруулж чадна. Хэрэгтэй мөч цаг хугацааны мэдрэмж нь гайхалтай сайн. Гэхдээ бусдын санааг сайжруулснаар сонирхогч болох аюултай.
Мэдлэгийг их өндрөөр үнэлдэг, төрөл бүрийн мэдээлэл, мэдээ баримт цуглуулах хандлагатай. Түүнээс аливаа зүйлийг нуухыг тэр тэвчдэггүй.
Хэцүү, бэрх, хүнд ажлаас тэр айж эмээдэг, ажлаасаа шууд ухарч, хойшоо болдог.
Энэ ордод олон зураач, жүжигчид төрсөн юм. Гоо үзэсгэлэн, зохицол, хөг аялгуу зэрэг нь түүний амьдралд маш том үүрэг гүйцэтгэдэг. Мөн эдгээрийн дунд олон дипломатч, хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нар бий.
Мөнгөтэй их болгоомжтой харьцдаг, төсөвөө бодож чаддаг, ингэснээр мөнгөний боол болдоггүй. Тооцоогоо шалгах, өрөө нэхэх, цалингаа нэмүүлэхийг шаардах зэрэг нь түүний занд байдаггүй.
Жинлүүрт тохирох илүү сайн үйл ажиллагааны хүрээ бол - зугаа цэнгэл болон моод. Тэр маш гайхалтай загвар зохион бүтээгч, чимэглэгч, урлагийн эд зүйлсийн худалдагч, эртний эд зүйлс цуглуулагч, шоу - бизнесийн ажилтан мөн шүүгч, өмгөөлөгч болж чадна.   
ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Жинлүүр өөрөө агаарт харъяалагддаг тул хайрт хүн болон найз нөхдөө өөрийн махбодиос эсвэл галаас сонгох хэрэгтэй. Зарчмын хувьд хэрвээ ус нь салхинаас айхгүй бол агаар нь устай мөн газар нь салхины эсрэг биш бол нийцнэ.
Жинлүүрт/ бусад ордуудаас илүү/ хайртай хүн хэрэгтэй үгүй бол тэр өөрийн төгс төгөлдрийг мэдрэхээ болино.
Жинлүүрийн ордон Охин болон Хилэнцийн ордуудын дунд оршдог. Охины - оюун ухаандаа захирагддаг, Хилэнцийн - хүсэлдээ захирагддаг зан чанарын аль аль нь Жинлүүрт бий. Хүчтэй, оргилүүн хүсэлд автагдах нь ховор. Хүчтэй сэтгэлийн хөөрөл эрч хүч болон биеийн тэнхээ багатай. Түүний хүсэл нь хэт зөөлөн.
Тэд мэдрэмжийнхээ боол байх нь ховор. Анхны харцаар дурладаггүй. Хайр дурлалын явдлууд нь олон биш, харин өөрт нь анхны харцаар дурлаж болмоор. Тэр их өндөр шаардлагатай, тэр нэгэн зэрэг хайр, анхаарал, тайван байдлыг шаарддаг. Түүний мэдрэмж, сэтгэлийг үнэлвэл тэр аз жаргалтай байдаг.
Жинлүүрийн эмэгтэй нь ч эрэгтэй нь ч ихэвчлэн дараах байдалд ордог: хоёрын нэгийг нь сонгох. Гэхдээ Жинлүүр аль алийг нь найзаа болгож, нийцэшгүйг холбохыг оролддог. Жинлүүр шийдвэр гаргахдаа сэтгэл зүрхээ чагнах мөн хүмүүсийг хайрлаж сурах хэрэгтэй. Ихэвчлэн ганцаараа үлдэхээс айсандаа л гэрлэдэг.
Хүмүүстэй эвтэй, найртай харьцаж, таалагдаж чаддаг гэвч түүнд хүчтэй мэдрэхүй, сэтгэлийн золбоолог зан дутагддаг. Тэр хамтрагчийнхаа ашигтай тал, гадаад гоо үзэмж зэргээс илүү дотоод гоо үзэсгэлэн, чин үнэнч зан, мэдрэмж зэргийг эрхэмлэнэ.
Тэр том хотод амьдрах мөн найз нөхөдтэйгээ харьцах, зочид хүлээн авах дуртай. Түүний гэр нь маш гоёмсог, дотор нь зөндөө олон гоё эд зүйлтэй, олон цэцгүүдтэй. Наргиж цэнгэх мөн амьдралаас таашаал авах дуртай. Тэр уран зураг, театр, дуурь зэрэгт татагддаг. Жинлүүр - эмэгтэй гоё хувцас цуглуулан өдөржингөө дэлгүүрээр явж чадна.
Жинлүүр, гэр бүлдээ сэтгэл нийцсэн харьцаа бий болгохыг тэмүүлдэг.
Гэр бүлийн гишүүд олон байх нь ховор. Хүүхдээ хүндэлдэг мөн хүмүүсийг ч хүндлэхийг сургадаг. Хүүхэдтэйгээ үеийн юм шиг ярихыг хичээдэг. Хүүхэд өөрийг нь ойлгоно, зөвлөнө, дэмжинэ гэдэгт эцэг эхдээ найдаж болно. Учир нь тэр хүүхдийн хүндэтгэлийг хүлээж, итгүүлж, үнэмшүүлэх авъяастай түл хүүхдүүдтэй харьцаж чаддаг.
Энэ ордонд төрсөн хүмүүс: Лермонтов, Эйзэнхауэр, Махатма Ганди, Сара Бернар, Бриджит Бардо, М. Мастроянни.   
ЖИНЛҮҮР-ЭРЭГТЭЙ
Энэ хүн танд ямагт зөвлөгөө өгнө, таны бүх проблемын бэлэн шийдвэр түүнд байдаг юм. Аливаа зүйлд хайр дурлалд ч гэсэн зүй зохистой ханддаг зуршил нь хэнийг ч галзууруулахад хүргэж чадна.
Эхний алхмыг эмэгтэйгээс хүлээдэг. Хэрвээ эмэгтэй нь түрүүлж эхний алхам хийхгүй бол, өөртөө итгэлгүй болдог, бүр өөрөөс нь татгалзаж байна гэж боддог. Ийм үед хамтдаа аз жаргалтай байх өөр хүн хайдаг. Хэрвээ эмэгтэйд таалагдаж байгаагаа ойлговол өөрийн бүх сэтгэл татам байдал мөн сайхан зангаа харуулж эхэлнэ.
Жинлүүр - эрэгтэй сайхан сэтгэл татам байдлаа харуулангуут та түүнээс харьцаагаа таслах амаргүй болно. Хэрвээ та түүнээс явахыг оролдвол тэр таныг санал нийлэхээс өөр аргагүй баримтын тусламжтайгаар буцаана. Тантай маш эелдэг харьцана. Та бүр түүний уур хүргэмээр сул талуудыг нь мартана. Энэ мөчөөс хойш таны тэмцэл дуусна. Түүний мөрөөдөл таны мөрөөдөл болно. Мөн түүнийг аз жаргалтай, инээмсэглэлтэй байлгахын тулд та бүхнийг хийнэ. Түүнийг инээмсэглэхэд эсэргүүцэж чадах хүн маш цөөн.
Тэр гайхалтай дасан зохицох чадвартай. Амжилтанд хүрэхдээ харьцаж буй эмэгтэйдээ найддаг. Түүний сэтгэл булаасан байдал нь бодит ба үүнд илүү ямар ч хуурамч юм байхгүй.
Жинлүүртэй, амьдрал түвшин тайван байхгүй л болов уу. Ааш зан муутай байх үедээ хүнийг санаандгүй гомдоох нь цөөнгүй байдаг. Хааяа бодлогоширсэн үед нь түүний анхаарлыг татахын тулд бүр хашгирах, толгой дээрээ зогсох ч болж магадгүй.
Шийдвэр арай гэж гаргадаг гэхдээ бүр гаргасан хойноо ч алдаа хийжээ ч гэж бодож магадгүй.
Хайр дурлалын арга ухаанд тэр Арслан, Хилэнц, Үхэр зэргийг давах тийм төгс төгөлдөрт хүрсэн билээ. Ямар ч эмэгтэйг өөрийн болгож чаддаг. Өөрийн болгосны дараа цаашаа яахыгаа тэр бүр мэддэггүй. Эмэгтэйн сэтгэлийг булаасны дараа - энэхүү харьцаагаа түр зуурын шохоорхол гэж бодох уу эсвэл чухал харьцаа гэж бодох уу? Хайр дурлал гэж бодох уу? Аль нь юм бол? Эсвэл аль нь ч биш юм болов уу? гэж боддог.
Хэдий хөгширсөн ч эмэгтэй хүнийг сонирхох сонирхол нь буурдаггүй. Хайр дурлал нь түүнийг хэзээ ч залхаадаггүй. Хайр дурлалын явдалд эрт ордог мөн үүндээ их амжилттай байдаг. Эмэгтэйчүүдийн хүрээнд байх нь олонтаа.
Амьдралынхаа турш тэр эмэгтэй хүнтэй байх номхрошгүй дур хүсэл болон сексийн хүсэлтэй байдаг. Юу ч түүний дориун, золбоотой занг дарахгүй. Нийцтэй, зохицсон байдалд хүрмэгцээ заавал алдуурч буцаад таашаал авах дур хүсэлд автагддаг. Энэхүү зовлонтой ба нууцлагдмал сексийн дур хүсэл нь түүний мэдрэлд муугаар нөлөөлж, өвдөхөд хүргэдэг.
Түүний хувьд сексээс өөр чухал юм юү ч байхгүй. Үүний төлөө бүхнийг хаяна: ажлаа ч, гэр бүлээ ч. Янаг харьцаандаа аминч, эмэгтэйгийнхээ сэтгэлийг үл бодон, өөрөө л таашаал авахыг тэмүүлдэг. Тэр эмэгтэйгээ анхаардаг ч үгүй. Түүнд өөрийнхөө оргилуун хүслийг л хангах хэрэгтэй.

Жинлүүр - эрэгтэй нь өөртэйгээ адилхан зантай эмэгтэйтэй учирсан энэ үед л нийцсэн харьцаа ба тайван байдлыг олж авна.
Эмэгтэй хүнд татгалзах дургүй, янаг хайрын харьцаагаа сунжруулах нь үнэнчээр таслахаас илүү хэрцгий гэдгийг ойлгох нь ховор. Тэр "үгүй" гэж хэлэх нь ховор байдаг. Хэн нэгэнтэй шударга бусаар хандаж байгаагаа мэдэрмэгц тэр эргэлзэж эхэлдэг. Түүний хувьд шударга бус байх нь аллагатай л адилхан. Түүний хэрцгий, ширүүн байх дургүй зан нь бүтэлгүй гэрлэлтэнд хүргэдэг. Өөрийн шийдэмгий бус байдлаасаа болж жинхэнэ хайр дурлалаа өнгөрөөж тун магадгүй.
Бараг эмэгтэй хүн бүрийг өөрийн цорын ганц хань гэж үнэлэхэд ч бэлэн байдаг. Түүний нөхөрлөл ба хайр дурлал нь тохиромжгүй байх нь олонтаа. Бүтэлгүй хайр нь түүнийг бага зовоодог ба үүнийгээ гайхмаар хурдан мартаж чаддаг. Өнгөрсөн хайрынхаа төлөө харамсах нь бусад эрэгтэйчүүдээс илүү бага.
Шийдэмгий мөн өөрийг нь хаявал том нүгэл болно гэж итгүүлж чадсан эмэгтэй л зөөлөн зүрхтэй Жинлүүр - эрэгтэйг гартаа атгаж чадна. Ийм урхинд орсон тэрээр азгүй хоригдол болж хувирна. Гэхдээ энэ нь түүний хувьд туйлдаа хүрсэн явдал юм. Тэр ихэвчлэн янаг хайрын явдлаас таашаал авч чадахаар эрх чөлөөтэй байж чаддаг. Гоонь эр байх нь түүнд маш их таашаалтай.
Хэдий энэхүү эрэгтэйг анх харахад танд хамаатай юм бүхнийг сонирхож байгаа мэт үнэхээр санагдах ч таны нууцыг сонирхох нь юу л бол. Та түүнийг ажаарай, хамар доор нь юү болж байгааг ч тэр анзаардаггүйг та олж харна. Тэр ухаалгаар шүүмжлэн ярилцана гэхдээ энэ нь нөгөө хүнийгээ ойлгох гэсэндээ биш харин тухайн сэдвийн хийсвэр яриа юм. Болох болохгүй бүгдийг харьцуулан ухаалаг, зүйд нийцсэн зүйл ярина. Түүний дүгнэлт нь шударга, нарийн, ашигтай, сайн байна. Гэхдээ тэр таны проблем болон мэдрэхүйд гүн орохыг хүсэхгүй. Сэтгэл судлах нь түүний зан биш.
Жинлүүр бол шүүгч. Хийсвэрээр хэрэгт дурлаж маргалддаг гэдгийг нь ямагт санаж байгаарай. Хов жив ярьдаг хүн юм шиг санагдана гэвч үгүй юм, чалчаа хүн ч биш. Бусдын нууцыг бараг ярьдаггүй. Тиймээс итгэж болно. Түүнд бүх сэтгэлээ нээж болно гэвч энэ нь түүнийг хөндөхгүй. Жинлүүр-эрэгтэйд тохиолддог таагүй явдлуудын эх үүсвэр нь ихэвчлэн хамтрагчийнхаа сэтгэлийг ойлгохгүйгаас болдог. Гэтэл маш сайн зөн билигтэй, саруул ухаантай хүн шүү дээ! Тэр.
Энэ эрэгтэй харамч биш ч мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг. Цуглаан болсон газарт дургүй тул олон хүнтэй газар түүнийг дагуулах хэрэггүй. Шуугиантай хэрүүл, таагүи явдал, хүндрэл зэрэгт туйлын дургүй. Зөвхөн тайван байдлыг л бүхнээс илүүд тооцдог.
Жинлүүр - эрэгтэй моод их дагадаг, язгууртан маягаар хувцасладаг, авгай мэт харагдах нь олонтаа байдаг.
Тэр ихэвчлэн хувь заяатай хүн. Хамт олон түүнд дуртай, учир нь тэр эелдэг найрсаг, ая зантай, хөгжилтэй, сайн сэтгэлтэй. Хэрвээ та өөрийгөө болон гэр орноо эмх замбараатай байлгавал таны нөхөр гайхамшигтай сайхан хүн гэдгийг та хэзээ нэгэн цагт ойлгоно.   
ЖИНЛҮҮР-ЭМЭГТЭЙ
Энэ эмэгтэй нь заль мэхтэй, эелдэг зөөлөн ба олон ааштай. Чихэр жимсэнд, гоёл чимэглэлд бас унтах дуртай. Амьдралд хамгийн чухал нь түүний хувьд хайр юм. Тэр уян нялуун ба маш мэдрэмтгий. Таны хайрыг байнга мэдрэх нь түүнд хэрэгтэй. Хэрвээ өөрийг нь хайрлахгүй байгааг мэдэрмэгц тэр аз жаргалаа өөр хүнээс хайн явдаг. Бүтэлгүй хайрын дараа тэр хурдан тайвширдаг. Энэ ордны эмэгтэй ямар ч эрэгтэйтэй таарч тохирно.
Жинлүүр-эмэгтэй хайр дурлалдаа их мэдрэмтгий. Хэдий секс амьдралд нь чухал байр суурь эзэлдэг ч түүний зорилго бол биш юм. Тийм болохоор л түүнд эрэгтэйчүүд олон байдаг. Зөвхөн сексийн тухай яригдаж байвал бүрэн дотносож чаддаггүй.
Тэр бол амархан зохицдог эмэгтэйчүүдийн нэг. Сул дорой эрэгтэйтэй тэрээр нөхцөл байдлын эзэн болно. Харин хүчтэй, чадалтай эрэгтэйтэй сул, дуулгавартай болж юм бүхэнд хүссэнийг нь дагана.
Жинхэнэ хайр л түүнийг төгс өөрчлөнө. Хэрвээ түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байгааг ойлгож мэдэрвэл, тэр хамгийн сэтгэл татам, аятайхан, хөгжилтэй эмэгтэй болно.
Гэрлэсэн тохиолдолд түүний зан байдал өөрчлөгдөж илүү ухаалаг болдог. Таагүй байдлыг намсгаж чаддаг мөн таныг бодлогогүй үйлдэл, шийдвэр гаргахаас чинь сэрэмжилж хамгаална.
Жинлүүр - эмэгтэй нь таны хүзүүн дээр том чулуу мэт өлгөгдөөд байхгүй. Харин бүр таны зам дээр байгаа бэрхшээлийг зайлуулахыг тэмүүлнэ. Гэхдээ өөрийн санаа бодлоо тулгахгүй бөгөөд дараа нь хариуцлага хүлээх болно гэдгээ бас мэднэ. Буруу алхам хийхээс чинь хамгаалан зөвлөхдөө маш зөөлөн ханддаг тул та бараг буруу алхамаа өөрөө олж ойлгосон мэт санагдана.
Энэ эмэгтэй их оюун ухаантай ба нягтлан судлах чадвартай. Ажил хэргийн асуудал дээр чинь туслаж чадна. Асуудлын үндсэн учрыг ойлгохдоо маш хурдан. Шийдвэр гаргахдаа элдэв хөөрлөөс чөлөөлөгдөн хамгийн сайн зөвлөгөө өгнө. Энэ нь түүний олон дутагдалыг нуудаг. Үүнээс гадна, тэр өөрийнхөө дутагдлыг сайн ойлгодог ба үүнийгээ чин үнэнчээр хэлдэг мөн түүний инээмсэглэл, үнсэлт, эелдэг ялдам тэврэх зэрэг нь дутагдалуудыг нь нөхдөг.
Нэг дутагдал нь гэрийн ажлаас төвөгшөөдөг. Эрх чөлөөг их өндрөөр үнэлдэг тэгэхдээ ганцаардлыг тэвчдэггүй. Шинэ найз нөхөдтэй хурдан болдог, оршин суух газраа солихдоо амархан.
Хонь, Хилэнц, Арслан, Үхэр зэрэг ордуудын эрэгтэйчүүд ийм эмэгтэйг шүтэн биширч индэр дээр гаргана, энэ нь түүнд ч их таалагдана. Ингэсэн нь шударга явдал болно учир нь тэр ч гэсэн эрчүүдийг шүтэн биширнэ.
Тэр хэзээ ч бусдын захиаг уншихгүй - энэ нь бүр толгойнд нь ч орохгүй, таны нууцыг задлахгүй мөн эвгүй байдалд оруулахгүй. Таны даргыг өөрийнхөө инэмсэглэлээр татна. Тэр ямагт аргатай.
Ийм эмэгтэйгийн гэр орон нь диваажингийн цэцэрлэг мэт байж болно. Энэ эмэгтэйчүүдийн ихэнх нь гэртээ үнэт эдлэлүүдтэй. Дарс, аятайхан хөгжим, зэрэг тодотголуудад их анхаардаг. Энэ ордны эмэгтэй бол тэр чигээрээ өөрөө гоёмсог, чамин. Бусдад ямагт аятайхан сэтгэгдэл төрүүлдэг.
Моодыг гайхалтай сайн мэдэрнэ, хувцасны хэв маягт их анхаарна, хөх, саарал, цайвар ногоон ба зөөлөн өнгөнд дуртай. Хурц үнэртэй ус сонгодоггүй.
Эмэгтэй хүн байх нь -түүний гол тавилан мөн үүн дээр тэр төгс төгөлдөр лүү тэмүүлнэ. Харин түүний эршүүд ухаан нь түүнийг илүү сэтгэл татам болгодог. Тэр ярих дуртайгаас гадна бас сайн сонсож чаддаг.
Жинлүүр - эмэгтэй зөөлөн бас үүний зэрэгцээ чадалтай. Бүх эмэгтэйчүүд тэнцвэрээ ингэж хадгалж чаддаггүй. Тэр зөөлөн зан аалиар хурц асуудлыг намдаах чадвартай. Аливаа аюулд өөрийгөө хамгаалж чадахгүй зөөлөн бүсгүй гэж бодогдуулна гэвч та эндүүрч байна. Хэцүү бэрхшээлтэй мөчид тэр ган төмрийн аравны ес шиг л болно.
Хэцүү цаг тулгарвал таныг хэн аврахаар ирэхийг хараарай.Таны үүрэг ролийг ч хомстгохгүй, үүнийх нь төлөө түүнд талархаарай. Түүнд ямагт итгэж, найдаж болно.
Хааяа тэр туйлдаа хүрдэг, хэтэрхий их идэх ба уух, эсвэл бүр урт удаан дуугүй байх. Түүний тэнцвэр алдагдсан үед ийм болдог байж магадгүй. Гэхдээ тэр хааяа тэнцвэрээ алдсан ч эрт орой хэзэн нэгэн цагт буцаад зохицсон байдалдаа ордог. Ийм үе нь их удаан сунжирдаггүй. Тэнцвэр нь өөрөө бий болдог бөгөөд та ч үүнд нь туслаж болно.
Түүний үнэлүүштэй чанаруудын нэг нь гоо үзэмжийнхээ цаана өөрийн ухаанаа нууж чаддаг.
Тэр хүүхдүүдээ хайрлана, санаа тавина гэхдээ эрэгтэй хүнийг ямагт нэгдүгээрт тавьдаг. Түүний хүүхдүүд арчаатай, анхаарал халамжаар дутдаггүй. Гэхдээ тэд таны тайван байдлыг алдагдуулбал Жинлүүр шууд хөндлөнгөөс оролцоно. Учир нь зөвхөн таныг илүү аз жаргалтай байлгахын тулд л хүүхэдтэй болж байгаа юм.   
БҮСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Жинлүүрт хамгийн тохиромжтой нь Хонь, Ихэр, Арслан, Бумба.
Үхэр, Мэлхий нартай тийм ч таатай биш, гэхдээ Жинлүүрийн сайн зангийн ачаар найз нөхдийн харьцаатай байж болно.
Охины ордныхонтой зөрчилдөх нь их байдаг, харилцан ойлголцдоггүй.
Хилэнцтэй хамтран ажиллаж л болно. Жинлүүрийн хувьд Хилэнц нь хэт оргилуун харин Хилэнцийн хувьд Жинлүүр нь хэт хөнгөн зантай тул гэрлэх хэрэггүй.
Жинлүүр ба Нум хамтдаа аз жаргалтай, бөх гэрлэлттэй байна.
Матартай найз нөхөд байвал сайн.
Жинлүүр Загас хоёр нь бие биеэ хүндэлдэг, хамтын ажил болон нөхөрлөл бий болно. Харин хоорондын биеийн сонирхол нь сул тул хайр дурлал, гэрлэлт бий болох нь ховор.

Жич: Би бүжиглэж чаддаггүй л дээ. Бүжиглэж сурмаар байна. Тэгээд зөвхөн түүнтэй бүжиглэмээр, эргүүлээд л...
төрөл: Чөлөөт цаг | (11) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1439 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Харин тийм байгаа биз сонин тээ
big grin
xvv хэзээ бичсэн: 10:35, 2009-03-04 | |
Bi bas jinluur,nadtai bas ene nileen taarj bn shuu,chinii budegruulsen hesguudiig ch bi bas budgeruuleh yom bn,ter hesguud ugaas jinluuruudiih bish bhaa, big grin
Todruulsan hesguudiin ihenh ni nadtai bas taarj bn,sonin yom shuu.
tugsoo хэзээ бичсэн: 01:08, 2009-03-04 | |
Тэр дээр байгаа холбоосоор ороод хайгаад үз дээ. Тэр блогт нь уг нь байгаа байх. Зарим ордных байхгүй юм шиг байсан... Сайн мэдэхгүй байна.
Дээрх киног нетээс татаж үзсэн юм. Хайж байгаа кино чинь мөн ч бай, биш ч бай үзчихэд нэг их харамсахгүй байхаа...
xvv хэзээ бичсэн: 18:11, 2009-02-19 | |
ah hvv. arslang surjaagarai.. batting eyelashes
donika хэзээ бичсэн: 12:07, 2009-02-19 | |
Бусад ордынхыг нь ч бас копидчихгүй. Өө онцгүй юм бэ... Баахан гомдоллоод гарлаа
gereltuya хэзээ бичсэн: 11:34, 2009-02-19 | |
uush oor um bhgui muu. Jichee ni mani ni bol humh shd. zobhon chiniihiig l unslaa. deerees ni ter kinog haanaas olob. minii neg haij bga kinotoi tostoi um shig. / utgiig ni bichij ogch tusalna u?/
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:08, 2009-02-19 | |
Wicker Park (2004)
Wicker Park гээд энэ киног үзээд маш их таалагдсан. Хүмүүс нээрээ атаархмаар дурлаж, хайрлаж чадах юм аа. Тэнэг тэнэг алхмууд хийж, худлаа ярьж хүртэл.. Хайртыгаа өөрийн болгохын төлөө... Амьдрал дээр ч ийм зүйл цөөнгүй байдаг байх... Би бол тэгж байгаагүй, тэгэх ч үгүй байх... Уншсан бараг бүх зурхай дээр бүх зүйлийг тархиараа шийддэг, зүрхээ чагнаж сур энэ тэр гээд байдаг..
Хүссэн үедээ хайртай хүнийхээ ядаж гараас атгах зориг байдаггүй sad Зүгээр анх танилцсаныхаа дараа бол шууд л тэвэрч аваад нүцгэлэхээс сийхгүй байдаг мөртлөө дурлачихаараа яагаад ч юм ийм балай болчих юм. Тэнцвэрээ л нөгөө тийш нь алдчихдаг юм шиг байна л даа. Ингэж солиортлоо дурлаад өөрийнхөө хүсэж байгаа тэнэг зүйлсээ бүгдийг нь хийх юм сан хэхэ Wicker Park гээд энэ киног үзээрэй. Үнэхээр их таалагдсан.

Эцсийн дүнд ямар ч сонголт хийсэн байсан дүндээ дүн л дээ... ялгаагүй л үхнэ. Заримдаа ингэж бодоод хийе гээд зориглодог ч хоорондох зай ойртох тусам байдал өөрчлөгдөөд хөл гар хөшчдийн happy би бол ч сонгосон сонголтдоо харамсахгүй байх. Харин сонгоё гээд сонгож чадаагүй сонголтууд л... Үйлдээгүйн үйлийн үр л хамгийн хэцүү... Үйлдчихсэн үйлийн үр бол ч яахав tongue

Тэгвэл бид 2-н нэг ялгаа нь би буруу гэж бодсон бол сонгодоггүй, зөвхөн зөв гэснийгээ сонгодог чи бол бурууг нь мэдсээр байж сонгодог ялгаатай юм байна...
Бурууг нь мэдсээр байж сонготол хамгийн зөв нь байдаг юм бол би ч нэлээнийг алддаг бололтой sad
xvv хэзээ бичсэн: 15:05, 2009-02-15 | |
амьдрал олон арван сонголтын дунд оршдог байж болох ч эцсийн дүндээ яг аль сонголт нь зөв бэ гэдийг хүн мэдэж чаддаггүй нь л харамсалтай тэ. тухайн үедээ зөв гээд сонгосон бүхэн буруугаар эргэх, бурууг нь мэдсээр байж хийсэн сонголт эцсийн дүндээ хамгийн зөв нь байх тохиолдол зөндөө.
яг аль сонголтыг хийхийг бид биш үйлийн үр зохицуулаад байдаг бол яахав. ингээд бодохоор л архиа гудраад хэвтэж байгаа гудамжний үзүүрийн сахалтай хар нөхөрт атаархах шиг.
ketchup хэзээ бичсэн: 14:54, 2009-02-15 | |
Харин их сонирхолтой гоё санагдаад байгаан. Магтсан хэсгүүдийг нь унших их гоё гсн хаха laughing

Зарим зүйл нь ч яахав.. хайрлуулахыг хүсдэг ч гэх юм уу, хариуцлага хүлээх дургүй г.м болоод ухаантай энэ тэр гэсэн хэсгүүд нь бол бараг л хүн бүрт л байдаг, хүсдэг зүйлс тул бараг бүгдэд нь л байх шиг байна. Гэхдээ нэг их олон орд уншаагүй л дээ.
Ямартай ч мэлхий, бумба хоёрыг гүйлгэж хартал 20-30%-тай л таарч байна билээ.
Тэгэхээр бас ч оргүй ч биш юм шиг байгаа юм аа. Гэхдээ а, б-гүй бүгд зурагдчихсан биш боломж бололцоо нь зурагдсан байдаг байх. Алган дээрх хээ ч бас хэлдэг гэдэг дээ. Олон салаа байдаг шүү дээ тэгэхээр тэр нь сонголтууд байдаг байх. Амьдралаа аль салаагаар үргэлжлүүлэн явах сонголтуудыг хүн байнга хийж байдаг юм болов уу.
Ямар ч байсан хичээвэл дээшээ, хичээхгүй бол доошоо. Ер нь бол хувь тавилан зурагдчихсан байдаг гээд бодохоор жоохон урамгүй л байгаан tongue
xvv хэзээ бичсэн: 14:41, 2009-02-15 | |
тийм байнаа. яах аргагүй зурхай ерөнхийд нь хэлээд байгаа юм. жишээ нь би чинийхийг өөрийнхөө гэж бодоод уншаад үзтэл ердөө 30-40 хувь нь л надтай таарахаар байшд. кк.
ketchup хэзээ бичсэн: 02:51, 2009-02-15 | |
kkk..bi tanaixiig damjij orood ooriinxiigoo olchixson..aimaar urt delgerengui..unshixad ix sonirxoltoiiin...kkkk big grin
altai mountains (зочин) хэзээ бичсэн: 02:50, 2009-02-15 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)