Өдрийн тэмдэглэл

2014-11-30, 22:03
За блогоо ч бичих завгүй гэхээсээ илүү бичихээр сонин содон зүйл, бас тийм онгод орохгүй л яваад байна.
Улс орны асуудал ч бас л засаг төр солигдон маниусын амьдрал улс орны ирээдүй зүгээр л миний бодлоор новш болж байгаа ч юм шиг, хэдэн наймаачин, найруулагчдын хоорондын найраа, маниустаа зориулсан жүжиг нь мэдээллийн хэрэгслээр гарч л байна. Жүжиглэх, хүмүүсийг хуурах авъяас чадварыг нь гайхан бишрэхээс өөр ч яах ч юм билээ.

Бас нөгөө цөмийн энергийн талаа бөгс улайх бүү хэл бүүр хорстол зурагтаар худлаа шаагаад л. Зурагт мэдээллийн хэрэгслүүд гэж авах юм үнэхээр байхгүй болж ээ гэж бодогдох....

Miss Pettigrew Lives for a Day (2008) Монгол хэлээр

2014-11-09, 15:07

http://mbvievv.com/view/5973

Mongolbox-оор үзчихлээ. Гоё төгсдөг кино байна. баярлах Уг нь асар завгүй байгаа хүн юмсан би хэхэ

Чандмань эрдэнэ

2014-11-09, 12:05

Үг. Ж. Бадраа
Ая. Н. Жанцанноров

Чандмань эрдэнэ

Харах нүдэнд гийсэн саран чи минь хөө

Халгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
Халуун голыг булгиулсан гоо чинь хөө
Хасын туяаг ч булаасан одтой ёо
Хангай говийг уяраасан ааш чинь хөө
Хадыг ч хайлуулах идтэй еэ

Дэлгэр орчлонд ээсэн наран чи минь хөө
Дэлгэх цээжийг ариулсан цацраатай
Дэлбээт тольтыг дэнслүүлсэн гоо чинь хөө
Дэндүү холыг ч ойртуулах цаламтай
Дэлхий хорвоог баясгасан ааш чинь хөө
Дэвжин бадрахын урамтайяа

Цэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн
Цэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ
Цэнхэрийн голын харгианд нь дуу маань хөө
Цэлгүүн долгиун яруулсан нь ...

Дурлал

2014-10-24, 22:38
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Өөртөө

2014-08-17, 20:21
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Амьдрал, хуваарь, хийх зүйлс (өөртөө)

2014-08-10, 12:15
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Өөртөө зориулан хуулж авав

2014-08-03, 05:36

http://www.erdenesukh.com
Гоё нийтлэл, бичлэгүүдтэй блог.

Доорх нийтлэлийг сая санаандгүй ороод уншчихлаа. Ер нь надад л хэлж байх шиг байна. Зоригтой айхгүй байх, шийдвэртэй байх, өнгөрсөнтэйгөө зууралдаж бодоод байхгүй байх. Үнэндээ яг өнгөрсөн давтагдах гээд байгаа мэт, маш адилхан байгаа болохоор айгаад... Магадгүй хаа нэгтээ нь би алдаад буруу тийш нь эргүүлчихдэг байх. Гэсэн ч би байгаагаараа, өөрийнхөөрөө байсан. Тэгэхээр харамсах зүйлгүй. Болохгүй болоод болоогүй л гэсэн үг. Болж бүтсэн л бол болох л байсан байх. Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиод одоо урагшаа хараад алхах хэрэгтэй хүү мин...

Төмөр замын цариг ба бас бус

2014-07-08, 17:14
Ер нь бол нэлээд хүмүүсийн ярьж бичиж байгааг харж байхад үр хүүхэд, ирээдүйд чинь юу үлдэх нь хамаагүй, өнөө маргаашдаа ашигтай л бол нөгөөдөр яасан ч яахав гэсэн юм л ярьж байгаа юм. Өнөөдөр Монголчууд нүүрс ухаж Хятад руу ихээр нь ХЯТАДЫН ГАДААД БОДЛОГООРОО Монгол улсад тулгасан МУХАР замаар гаргаж эсвэл ураныг гадагш гаргаж ирээдүйд хог хаягдлыг нь буцаан авч нутагтаа булахгүй л бол өлсөөд үхчих гээд, зовж зүдрээд байгаа. Өнөөдөр л зарж үрэхгүй л бол үнэгүй болно гэж ярина. Хөгжлийн талаар биш зүгээр л ард түмний зовлонг нимгэлэх талаар бодлого боловсруулж, тэрийгээ ярьж, бүх талаа...