Зүгээр л нэг ийм өдөр гоё
2015-06-11, 02:38

Зүгээр л санаандгүй дискэн дээрээс ийм зураг оллоо. Сэрүүхэн, магадгүй хүйтэн, чимээ аниргүй, намуун тайван мэдрэмж...


Өдрийн тэмдэглэл - 6 сар эхлэв
Өдрийн тэмдэглэл
Хувийн тэмдэглэл (Ням гарааг гэж)Энэ талаар урд өмнө нь тийм ч нухацтай бодож үзэж байгаагүй юм байна. Тэгээд бодож байгаад би мухар сүсэгтэй хүн юм байна, бас энэ тийм муу, муухай хүнээс ичиж зовоод байх ч зүйл биш юм байна гэдгийг ойлгов.
Би ерөнхийдөө өөрт тохиолддог зүүд, зөн совин, мэдрэмжүүдтэй холбоотой, бас өвөө, эмээ, аав, ээжийнхээ ярьсан домог, болсон явдлуудыг сонсож, зарим зүйлийг өөрөө мэдэрч, харж өнөөдрийг хүрч ирсэн. Тэгээд энэ хүртэл тохиолдсон мэдээлэлдээ үндэслээд тодорхой хэмжээнд хувь тавилан, сүнс, г.м зарим зүйлд итгэдэг. Эцэг өвгөд, эмээ өвөөгийн маань сүнс сүлд дээд тэнгэрээс ...