Оросын ерөнхийлөгч

2012-12-23,03:24
Нэг уншчихад илүүдэхгүй: http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1994-archive-1994
Орос хэлтэй бол уг нь нэвтрүүлгийг нь үзчихмээр байгаа юм. Орос хэлтэй хүмүүс нь олоод сонирхоод үзэхэд бол бас зүгээр л юм шиг санагдлаа.

Ер нь би Путин гээд нөхрийг сүүлийн үед нэлээн хүндлэх болсон. Монгол бас Орос шиг ингэж өөрийн онцлогийг хадгалсан бодлоготойгоор, чангахан шиг бариад хөгжүүлэх ёстой улс юм байна гэдгийг үүнийг уншаад бас дээрхийг уншаад бодоод байгаа юм... Орос бас манайхтай их төстэй. Тэгэхээр Путин ахын бариад байгаа бодлого зөв гэж бодоод байгаа. Зарим хүмүүс дарангуйлагч гэнэ, эрх чөлөө чухал гэх мэтээр янз бүрээр хэлэх л байх. Гэхдээ л 2 хөрш маань одоо өөр өөрсдийн онцлогоо олж харж, Америкийн нөлөөнөөс дархлаажиж өөрсдийн замаар хөгжөөд байгаа нь газар зүйн энэ хэсгүүдийн хүмүүсийн хувьд ингэж амьдрах нь ирээдүйд нь ээлтэй зөв юм байна гэж харагдах юм.

Манайх ч яахав нэгэнт өнгөрсөн хорвоо болсон. Нам нам гэж ярих ч ялгаагүй ээ аль намд байсан ч хоолоо л олоод идэж байвал. Арвин эгч ч бас үүнийг харуулсан. Эрх мэдлийн худалдаа, наймаа, ирээдүйг харсан улсын бодлого гэж үгүй баян тарганаа гайхуулж гоё машин унаж, 9911-тэй дугаар барих сонирхолтой өөрөө болж байвал бусад бүх юм юу ч хамаагүй хэдэн нөхөд сонгууль нэртэй шоугаар энгийн хүмүүсийг (заримдаа хар масс, цагаан цаас ч гэж нэрлэнэ) молигодчихоод өөрсдийг нь араас нь удирдах гадаад эздийнхээ төлөө зарим нь хүчин зүтгэж, зарим нь мөнгө хөрөнгө, бусад дуртай зүйлээрээ өөрийн мэдэлгүй тэднээрээ жолоодуулаад л.. Нам гэгч бизнес, хамгаалалтын байгууллагат нь бол тэр улс орны ирээдүй энэ тэр бол падлий байхгүй гишүүд, байгууллагын өнөө маргаашийн л төлөө ажиллана. Нөгөөдөр бол падлийгүй. Монголын амьдрал, улс төр гэж нэг иймэрхүү.

Түүх энэ тэрээс харахад Монгол олон толгойтой болчхоороо хоорондоо таардаггүй өөрснийгөө мундаг сайн гэж магтах хэдий ч ихэнх нь өнөө маргаашийнхаа сэтгэл ханамжаас илүү цаашихыг бодож ухаардаггүй болохоороо "хөгжил" гэгч гоё зүйлийг ярьж маргацгаадаг. Чингис хаан маань хүртэл багадаа өөрийн ах нарыг харваад алчихсан түүхтэй... Болдог бол нэг толгойтой болоод Орос шиг л ийм нэг мундаг удирдагчтай болчих юмсан. Онолын хувьд бол олигтойхон 76 хүн цуглуулчхаж чаддагсан бол нэг толгойноос нэлээн хэдэн толгой нь илүү л байх. Гэхдээ манай 76 толгой Оросын ганц толгойны чигчийд нь ч хүрэхгүй байгааг бодохоор тооноос чанар гэдэг үг санагдах юм. Ядаж олныг биш цөөхнийг тэжээвэл татвар төлөгч мань мэтэд дарамт багатай...

Инээдтэй нь ард түмний хөрөнгө мөнгийг эргээж өөрсдөд нь амлаж, тэгээд бага сага зах зухаас нь харуулж хуураад, нөгөөдүүл нь баярлаж байгаа нь асар эмгэнэлтэй жүжиг юм даа... за амралтын өдрөө нэг иймэрхүү юм уншаад сайхан амраад авна даа...

төрөл: Хувьсгалын | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 637 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
медведевийн томилсон сайд байсан гэнэ лээ. путин гарч ирж, сайдыг нь пялсан л сураг гарсан. медведев л дургуйцаад байсан.
сайд халагдсаны дараа цэргийнхэн хавтгайртлаа баярласан гэдэг
AmonRa хэзээ бичсэн: 06:45, 2012-12-25 | |
Мээдэхгүй, Тэгвэл найз нь юм байгааз.. ярзайтал инээх Эр хүн эр хүндээ хайртай гэдэг хэлээ гаргах
xvv хэзээ бичсэн: 02:45, 2012-12-25 | |
саяхан эдний батлан хамгаалахын сайд билүү дэд нь билүү, баахан мөнгө төгрөг хувьдаа завшсан нь илрээд асуудал босоход тэрийг бараг өмгөөлөөд байсан уу гүй юу, Пүүтин дарга
хундага хэзээ бичсэн: 01:12, 2012-12-25 | |
http://www.youtube.com/watch?v=zungpDQ76Sw&sns=fb

За бас л хүчтэй гэдгээ мэдрүүлж эхлэх нь дээ... Монголчууд их далдаганаад байна гэж байгаа бололтой доо...
xvv хэзээ бичсэн: 12:14, 2012-12-24 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)