Гадны хөрөнгө оруулалтын талаар Эдийн засагчдад хичээл заах нь!
2012-12-21,09:27
За зарим нэг нийтлэл уншаад төрсөн сэтгэгдлээ эндээ нэг үлдээмээр санагдав...
Ер нь боломж байсаар байтал дандаа гадны хөрөнгө оруулагчид гэж ярих нь уг нь бол буруушдээ. Яаж ийгээд өөрсдөө хийвэл уг нь боломж бий. Улам л гаднаас хараат, өөрсдөө улам бүр өрсөлдөх чадваргүй суларсаар л байх болно. Энэ бүхэн импортын татварыг тэглэж гадны бүтээгдэхүүнийг илүү хямдаар худалдан авах боломжтой, сайн муу хамаагүй болгосон тэр үеэс л эхэлсэн. Өөрснөө хийснээс хүний хийсэн муу юмыг ч хамаагүй шинэ бас "хямд" л үнэтэй бол ямар ч хамаагүй худалдан авцгааж түүнээс нь давуулж хямд сайн хийж болох өөрсдийнхөө боломжийг устгасан, одоо ч улам бүр устгасаар байгаа. Эрчим хүчээ ч гэсэн гадны компаниудад өгөөд өөрснөө өрсөлдөх чадваргүй юм чинь унтраад унтраад түүнийг дэмжиж анх оруулсан хэдхэн хүн нөгөө гадныхны гар хөл болж хэдэн цаас аваад л бусад нь хэрэглэснийхээ төлөө бусдад төлдөг болоод л дуусна..
Энэ "Гадны хөрөнгө оруулалт" гэдэг сайхан нэртэй хүн бүхний хүсэж яриад хөгжлийн түлхүүр болно гээд байгаа зүйл бол АНУ ба барууны эрдэмтдийн бичсэн "алдарт" эдийн засгийн онолын номонд бичигдсэн байдаг зүйл. Түүнийг уншаад өөрсдөө сэтгэхгүй шууд хуулбарлаж аваад өнгөц хараад, гадны хөрөнгө оруулалт ороод ирэхээр л хөгждөг гэж ойлгодог хүмүүсийн номлолоор явбал анхнаасаа тэр онолыг гаргаж хүмүүст сургачихаад эргээд тэр онолынхоо үндсэн дээрх сул талыг ашиглаж өөрснөө ашиг олж байгаа барууны бодлогын боол болно л гэсэн үг. Уг нь бол гадны хөрөнгө оруулалт татах биш өөрснийхөө хүчээр өөрснийхөө шинэ зүйлийг өөрснөө суралцангаа бүтээвэл бид улс шиг улс болно. Тэрнээс биш гадныхныг авч ирж тэдний мөнгөөр хийлгээд, бас нөгөө мөнгөө оруулсан хүмүүс ямар технологоор хэнээс юу авч, хэнээр юу хийлгэхээ шийдээд хийлгээд буцаагаад тэд нараас зөвхөн бүтээгдэхүүнийг нь л худалдаж аваад эхлэхээр Орос Хятадаас импортолж байгаагаас ямар ч ялгааагүй болно. Монголын газар нутаг дээр боловч гадны зүйл. Тэгээд Монголын дотоодын валют гадагш урсана. Ер нь өргөн хэрэглээний зүйлс, эрчим хүч зэрэг хамгийн чухал зүйлсээ ямар үнээр боловч алсаа харж мөнгө зараад өөрснөө л хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол эхнээсээ Мобикомоос эхлээд л (бусад нь ч гэсэн дээ Монголынх гэдэг боловч үнэндээ цаана аа бас л баахан гадныхан л байдаг) нэлээдгүй мөнгийг гадагш урсгаад л байна... Үүний жаахан нь ч болов Монголд үлдээд нэг барилгын тоосго болж байвал уг нь Монгол хөгжинө...
Зүгээр л дээр байгаа хүмүүсийн улс эх орноо гэх сэтгэл л дутаж, өөрсдийгөө голж гадныхнаар "хөгжүүлүүлэх" гэнэн сайхан мөрөөдлийн дүнд бусад ард түмэн, улс орноороо уруудсаар л байна.
Үнэндээ амьдрал дээшлээд байна гэж байгаа хүн нь хэд байгаа бол? Дээшилсэн байлаа гэхэд цаашдын баталгаа нь юу байгаа билээ? Дэлхийн хүн амын өсөлт, ус, хүнсний хомсдлын асуудал, байгаль орчны бохирдол гээд л бодоод үзвэл нөгөө сайхан гадны хөрөнгө оруулалтууд маань үнэхээр хөгжүүлээд байна уу? Эсвэл яагаад байна? гэдгийг бас хувь хувьдаа бодоод явж байхад илүүдэхгүй л байх даа... Ингэж хэлэхээр тэгээд бахь байдгаараа аргал түлээд, лаа бариад гэртээ суу гээ юу? гэж өөдөөс ярьдаг эргүү малнууд их. Хэн тэгж хэлээ вэ? Өөрснөө хөгжөөд өөр бусад зүйлсээ хийгээд явъя, хүний гар харж суулгүй хийж бүтээе, хийж бүтээе гэснийгээ нугачин дараад гадны хөрөнгө оруулалт, гадны зүйлсийг дэмжиж хөөргөөд хөгжүүлэхээ болиод өөрснийгөө дэмжие л гээд байхад мушгиад гуйвуулаад өөдөөс тэмээ гэхээр ямаа гээд явах хүмүүс бас байх юм.

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)