Монголчуудынхаа талаар та хэр зэрэг мэддэг вэ?

2012-03-24,18:22
Энэ хүүг Өвөр Монголд болсон бослогыг намжаах зорилгоор Хятадууд энэ тэмцээнд оруулж байр эзлүүлсэн гэж ярьж байхыг сонссон. Аль нь ч байлаа гэсэн Өвөр Монголчуудыгаа янз бүрээр хэлдэг, аялга хэлээр нь дооглож, тохуурхдаг, тэднийг Хятад гэж боддог, ярьдаг хүмүүст жоохон ч гэсэн өөр бодол төрүүлсэн байх.

Дэлхийн дээр амьдарч буй олон олон Монголчууд бүгд өөр өөрийн хэлний аялга, өөр өөрийн онцлогтой. Тэднийг Монгол гэдэг нэр, Монголын гэдэг түүх, Монголоо гэх сэтгэл нэгтгэж байдаг. Үүнийг уншиж байгаа та хэрвээ бусад Монголчуудынхаа талаар сөрөг бодол урьд нь төрж байсан, сөрөг илэрхийлэл гаргаж байсан бол өнөөдөр хүний эрхэнд хавчигдан амьдарч буй тэднийхээ тухай жаахан ч гэсэн үнэн бодит зүйлийг уншаад үзээрэй. Бодол тань өөрчлөгдөнө гэж бодож байна. Мөн цааш нь түгээгээрэй.


Цаашдаа Монголчууд өөрсдийн бичгээр бичиж, дэлхийн олон олон Монголчууд бие биенээ түшин дэлхийд Монголчууд хүчирхэг амьдран сууцгаана гэж бодож, итгэж явдаг. Монголчуудыг 5 саяас дээш гаргаж болохгүй гэж ярьдаг гэдэг юм билээ. Үнэн хэрэгтэй бид 5 саяас хол илүү олуулаа. Даанч ах дүү нартайгаа эвтэй, нэгдэлтэй байж чадахгүй байгаа. Тийм ч зорилгоор бичгийг маань солиулсан... гуниглах


төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 702 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)