Нохой

2006-07-24,01:04
Мал эзнээ дуурайдаг
Малгай толгойгоо дуурайдаг гэдэг.



Хүн ер нь өөртэйгөө адилхан нохойнд дуртай байдаг гэсэн.  Херлуф Бидструпын нэг зураг байдаг даа эздүүд нь нохойтойгоо их адилхан хэхэхэ. Миний хувьд овчарк, тэр дотроо немц овчаркнд маш дуртай, бас Шотланд овчаркнд хайртай ;)

Сая нэг ийм Монгол сайт оллоо.
http://www.dog.mng.net/
Энд немц овчаркийн тухай ингэж бичжээ.

Немц овчарк гэж чухам яг юу вэ? Юуны тулд ийм хосгүй албаны нохдыг бий болгосныг мэдэхэд ойлгомжтой болно. Олон жилийн өмнө Германд хонь хамгаалдаг ноход байдаг байсан. Тиймээс энэ талаар та бүгдэд дэлгэрэнгүй өгүүлье.
Тэд өндөр намаараа, чихний байрлал,өнгө зүсээрээ ялгагддаг байсан. Тэднийг холбодог байсан адилхан шинж чанар нь хурд, маш их ажилсаг, дуулгавартай үгэнд орох шинж чанарууд юм.

Yеэс үед энэ нохдын янз бүрийн өнгө зүсийг адилхан нэг үүлдрийн болгох оролдлого нь бүтэлгүйтлээр төгсдөг байв.
1890 онд залуу ротмистр Макс фон Штефаниц хүч чадлаа үндэсний немц овчаркийг тэжээж үржүүлэхэд зориулахаар шийдсэн. Тэр их боловсролтой хүн байсан ба түүнээс гадна овчаркийг сонирхдог, тэднийг их сайн мэддэг байсан. Штефаницийн сонирхлыг татсан зүйл нь зуун жилийн турш хөгжин хөдөлмөрлөн ажиллах чадвар нь юм.Немц овчаркны жинхэнэ төрсөн өдөр нь 1899 оны 4 сарын 3-ны өдөр гэж тооцдог. Энэ өдөр Макс фон Штефаниц найз Артур Майертой зугаалж яваад (Карлсруэ хотод) нохойны үзэсгэлэн руу орсон юм.
Тэнд эзнийхээ хажууд сууж байгаа дунд зэргийн хэмжээтэй,шар саарал зүстэй, чонотой төстэй нохой тэдний анхаарлыг татсан. Нохойн эзэн энэ нохой нь их олон авьяас чадвартай ажлын нохой, чонотой төстэй ч гэсэн төрөлхийн хүнд үйлчлэх зай билэгтэй гэж тайлбарласан. Нохойг Гектор Линкерхайн гэж дууддаг байсан. Штефаниц Гекторыг худалдаж аваад Хоранд ф. Графрат гэж нэрлэсэн. Штефаниц “Немц овчарк” гэдэг номондоо бичихдээ: ”Хоранд бол тэр үеийн тансаг мөрөөдлийн биелел байсан” гэжээ. Тэр үедээ Хоранд нь их том биетэй, сэрвээ хүртлээ 60-61 см, зөв биеийн харьцаатай, том хүчтэй ястай, цэвэрхэн гоё толгойн хэлбэртэй, бүх сайн мэдрэлийн системтэй байсан.
Тэрний зан авир их сайхан ба эзэндээ хязгааргүй үнэнч болон өөр олон шинж чанараараа ялгагддаг байсан. Харамсалтай нь гөлөг байх үеэс нь сургаагүй нь зан авирт нь нөлөөлдөг боловч эзнийхээ үгнээс гардаггүй дохио болгоныг хүлээж авдаг дуулгавартай байжээ. Харин өөр бусад ноходтой уралцах боломжийг алддаггүй ба энэ үед нь номхруулах боломжгүй байжээ. Тэр үргэлж ажилсаг, үргэлж хөдөлгөөнтэй, энгийн хүмүүст сайхан сэтгэлээр ханддаг, эзэндээ хайртай хөгжилтэй нохой байжээ.
Түүний дутагдал нь төрөлхийн биш, хүмүүжлийн дутагдал байсан. Тэр юу ч хийхгүй бол их шаналдаг, ажиллах дуртай ба түүнтэй ямар нэгэн байдлаар ажиллавал тэр дороо их дуулгавартай болдог. 1899 онд Штефаниц найз Майертайгаа албан ёсоор немц овчаркны эздийн холбоо байгуулж өөрөө анхных нь ерөнхийлөгч болсон. Тэр жилдээ анхны овчаркны үзэсгэлэн явуулж Хоранд ялагч нь болж байжээ. Энэ үүлдрийн нохойны ургийн бичиг хөтлөхийг зохион байгуулсан. Штефаниц нь Хорандыг анхных болгож бүртгэсэн ба яг энэ нохой нь нэг загварын үүлдрийг бий болгох үндэс суурь нь болж өгсөн.
Энэ үүлдрийн загварыг тэгшитгэхийн тулд Хорандтай нийлүүлэхээр нэг загварын зм нохдыг сонгодог байсан. Хорандын хүү Гектор фон Швабен овчарк нь үзэсгэлэнгийн 2 дахь ялагч болсон ба Гекторын хөвгүүд Беовульф, Хайнц ф. Штаркэнбург, Пилот III нь Хорандаас эхлэлтэй 3 үндэсэн шугам нь болсон.
Эхний жилүүдэд ойрын цусан төрөл, үржлийн явцыг зайлшгүй сайн хянах хэрэгтэй байсан. Ингэхгүйгээр нэг загварын үүлдрийг маш хурдан бий болгох боломжгүй байсан.
1906-1907 онуудын аварга Роланд ф. Штаркенбург нь цэвэр хар өнгөтэй, Хорандын ойрын цуснаас гаргаж авсан нохой байжээ. Роландын хүү Хеттель ф. Уккермарк нь хар шар өнгөтэй овчаркны үржилтэнд эхлэл тавьж өгсөн. 1925 онд Штефаниц нь немц овчаркны загвар нь аажмаар муу тал руугаа өөрчлөгдөж байгааг анхаарсан. Энэ нь бие нь томорч, биеийн харьцаа алдагдаж байсан. Ийм учраас 1925 оны үзэсгэлэн дээр урьд нь шалгарч байсан нохдын хэв загвараас өөр нохойг ялагчаар сонгосон. Энэ нохой нь дунд зэргийн өндөртэй, биеийн харьцаа сайтай, нурууны шугам сайхан, төгс хөдөлгөөнтэй, айхыг мэддэггүй, зоригтой зан төлөвтэй байжээ. Клодо ф. Боксберг нь немц овчаркны анхны загвар болсон. Штефаниц бичихдээ:
Tүүний зүйрлэшгүй шинж тэмдэг нь бүх удам угсаанд нь үлдсэн. Клодо-ийн хүү Утц ф. Хаус Шюттинг нь 1929 оны аварга болж, удам угсаандаа онц сайн чанар шингээсэн нэртэй үйлдвэрлэгч байжээ. Штефаниц бичихдээ Клодо, Утц 2-ын хүүхдүүд ба ач нарт нь бор эхүүдийн цуснаас тэдний цус илүү давамгайлж байгааг тэд харуулдаг. Тэдний хүүхдүүд ач нарт нь хүчтэй, ажиллах чадвартай, эрхэмсэг, урт сунайсан биетэй хурц тод хоншоортой шинж тэмдгүүд голлодог. Энэ ноход нь шинэ цаг үеийн немц овчаркны үржилтийн шинэ үе шат болсон. 1899 оноос хойш жил болгон Германд немц овчаркны үзэсгэлэн гардаг болсон.
Анхны үзэсгэлэнгүүд дээр Штефаниц өөрөө шүүгч хиийдэг байсан. Түүний охин Герта ф. Штефаниц “ Немц овчаркны өнөөдөр” номондоо бичихдээ: Нохойны үржил аварга болсон нохойноос шалтгаалах ба тэр бусад нохойноос илүү их эм нохойтой нийлдэг гэдгийг мэддэг байсан. Ингэснээрээ Штефаниц нь үүлдрийн хөгжлийг удирдаж чаддаг байсан ба гарч болох алдаанаас зугтааж чаддаг байв. Шүүгч нь энэ талын асуудлыг сайн мэддэг байх естой гэж Штефаниц боддог байв. Штефаниц нь хэзээ ч нохойны гоёмсог үзэмжийг сонирхдоггүй, гол анхаарлаа зан авирт нь хандуулдаг байсан. Тэрний бодлоор немц овчарк нь эрүүл зөв харьцаатай биетэй байх естой. Зан авир, ажиллах чадварыг нь үзэхдээ нохойны дуулгавартай байдлыг шалгаж туршдаг.
Немц овчаркны эздийн холбооноос сургуулилтай тэмцээн зохион байгуулж олон төрлийн шагнал гардуулж эхэлсэн. Yүнтэй зэрэгцээд нохойны үзэсгэлэн, шагналууд олширч үржүүлэгчид нохойны чанарыг орхигдуулж, бараа таваар мэтээр үржүүлэх болсон. 1926 онд нохойны гадаад үзэмж, зан авиргаа нь биш худалдан авагчдын тоо буурсан. 30-аад онд Германд үндэсний социалист хөдөлгөөн тархаж эхэлсэн ба холбооных нь ихэнх гишүүд нь нацистууд байсан. Тэд түүний сонирхогчдын олон улсын холбоо байгуулахад саад хийж концлагериар сүрдүүлдэг байсан. Түүнд 36 жилийн хөдөлмөр нь хий хоосон санагдаж байсан ба 1936 оны 4 сарын 22-нд холбоогоо байгуулагдаж байсан өдрөө нас баржээ. Макс фон Штефаниц нь Английг нохой үржүүлэгчдийн санаан дээр тулгуурлан немц овчаркны үржүүлэгчийн эхлэлийг тавьсан. Энэ нь асар том үйл хэрэг юм. Тэр тогтвортой байгууллага бүрдүүлж (холбоо) дүрэм, үүлдрийн стандарт, ургийн ном хөтлөхийг бий болгосон. Ургийн ном хөтөлснөөр нохойны үржилтэнд шинжлэх ухааны судалгаа хийх боломж гарсан. Ургийн номд нохойны үзүүлэлтүүдийг бичсэнээр цэвэр цусны немц овчаркийг гаргах боломжтой. Энэ дүрэм нь одоо хүртэл үйлчилж байгаа. Дайны дараах Германд цөөн тооны сайн нохой үлдсэн боловч германы үржүүлэгчид Макс ф. Штефаницийн ажил дээр тулгуурлан немц овчаркийг шинээр үржүүлж эхэлсэн. Одоогийн немц овчарк нь бүх төрлийн албаны, үнэнч нөхөр юм.

төрөл: Мэдлэгт дусал нэмэр | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1454 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)