Р.Чойном "Би"
2011-01-25,05:11
Би –
Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээр
Арслан зааны цусаар бух гөрөөс зурж
Ангийн хишиг гуйж, есөн тэнгэрт мөргөсөөр
Анхны нумын хөвчийг алдалж татсан эр.
Би –
Хөвчин Монгол омогтны хөх толбот үрийг
Хөдөө хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьж
Гүрэлзэж байгаа хүйг нь хүрэл хутгаар эсгэж
Гүрэн их улсынхаа тулгын чулууг тулахдаа
Гантай хөө хуягаар өссөн биеэ чигжиж
Гянтат болд сэлмээр өрнө зүгийг чичиж
Гал усыг туучин тэнгэрийн хаяа хүрч
Галзуу догшин эзнийхээ нэрийг нэрлүүлсэн цэрэг.
Би –
Цайдам өргөн талаас шарга тахийг уургалж
Цавчим өндөр уулсаас сүрэг малыг буулгаж
Цас, бороо, шуургатай ширээсэн ган шиг тулсаар
Цагийн саалтанд уярсан чөлөөт талын нүүдэлчин.
Би –
Отог омгийн дажинд Онон, Хэрлэн цалгихад
Охин нойтон үрсээ хормой доороо нууж
Одоо – хожмын түүхэнд Монгол угсааг үлдээх гэж
Одтой тэнгэрийг орчтол тэмүүлж тэмцсэн ижий.
Би –
Хүннү - Шаньюгийн үеэс хүч тэнхээтэй явлаа гэж
Хүний нутгийн шажны хүлээс гинжинд баглуулж
Хүүрнэн уйлах домогтоо эрх чөлөөг дээдэлж
Хүйтэн чулуун шоронд зогсоо нөгчсөн аав !
Гайхалтай шүлэг... Тийм ээ би...

Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
zaluu.mn-ийн сэтгэгдэл/зассан нь/
монгол бахархал.Хуулаад авчихлаа шүү хөгшөөн.баярлалаа
StarLight хэзээ бичсэн: 14:03, 2011-01-25 | |
Зочин хэзээ бичсэн: 13:17, 2011-01-25 | |
Зочин хэзээ бичсэн: 13:16, 2011-01-25 | |
ìîíãîë áàõàðõàë.Õóóëààä àâ÷èõëàà ø¿¿ õºãøººí.áàÿðëàëàà
zaluu хэзээ бичсэн: 12:57, 2011-01-25 | |
Aaya yay Starlight saihan helsen. Odoo uuriinhuuruu bicheed bai. Choinom ah hairtsgiig bol ashiglahad dutah yum alga oo
Чойрын Хүү хэзээ бичсэн: 11:53, 2011-01-25 | |
Өө за. Би өөрөө засчихлаа.
StarLight хэзээ бичсэн: 10:24, 2011-01-25 | |
Ингэхэд би тэр дээр "дээдлэх" гэдэг үгийг алдаад биччихиж. Өөрөө засах гэсэн болдоггүй ээ. Чи засаад өгөөч.
Магтаалын хувьд бараг л Чойном байхдаа яахав дээ. Зүгээр л нэг хуулбарлагч төдий л дөө.
StarLight хэзээ бичсэн: 10:12, 2011-01-25 | |
Бараг л Чойном гоё хэлсэн шүү. Ялангуяа сүүлийн 4 мөрт янзтай
xvv хэзээ бичсэн: 10:04, 2011-01-25 | |
Би -
Ээжий ааваа орхиод харийн нутгийг зорьсон
Эрдэм номонд шамдаад шөнийн уртыг барсан
Эх орноо дээдлэх оргилуун хүсэл нь бадарсан
Энгүй монголын иргэн энгийн нэгэн оюутан
Би -
Бодлын үзүүр чанаддаа сүндэр их хүсэлтэй
Блогмн.нэт - дээ буйдхан нэг мухартай
Болзож хэзээ ч учраагүй ч журмын олон нөхөдтэй
Бодрол хөврүүлж, ухаарал эрэх боргил нэгэн блогчин
Үнэхээр сайхан шүлэг байна аа. Харин дуурайгаад нэг юм бичсэн минь олигтой болсонгүй бололтой
Зассан: starlight хэзээ: 2011-1-25 10:23

StarLight хэзээ бичсэн: 09:07, 2011-01-25 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)