Үнсэлтийн хими болоод стресс залуужуулдаг

2009-02-22,02:06
www.sciencenews.org саитын 2009-2-19-нд тавигдсан нийтлэлүүдээс сонирхолтой зүйлс олж уншлаа:

Саяхан Америкийн эрдэмтдийн судалгаагаар романтикаар үнсэлцэх үед хүний биед мэдэгдэхүйц дааврын өөрчлөлт гардаг ба энэ нь стрессийг багасгадаг мөн үнсэлтээр хүн "өөрийн ганцыгаа" олж  авдаг байж болох юм гэсэн судалгааны үр дүнд хүрчээ гэнээ...

Нэгэн найз маань үнэхээр хайртай хүнээ яаж олсон бэ гэхээр анх үнсэлцээд л мэдсэн гэж ярьж байсан юм. Би тоглоод за тэгвэл үнсэлцээд л хайгаад байдаг хэргээ гэсэн чинь яг тэгж хэлээгүй ч гэсэн үнсэлтээр нь таньдаг юм гэж байсан санагдчихлаа...

Харин яг энэ нийтлэл дээр өөрийн ганцыгаа олох талаар судалсан дүнгээ дурдаагүй байсан бөгөөд их сонирхолтой санагдлаа.

Ямартай ч эрчүүд том ангайн, хэлээ их оролцуулж үнсэлцэх дуртай нь тэд хамтрагчдаа тестостерон хэмээх дааврыг дамжуулдаг бөгөөд энэ нь эмэгтэйгээ татаж сайхан зантай болгодог гэнэ. Хар тамхи маягийн үйлчлэлтэй бололтой tongue

Бас ангайж үнсэлцэх нь эрчүүдэд эмэгтэйн биеийн юм ирснийг мэдэх боломж олгодог байж болно гэжээ.
Бас нэг сонирхолтой зүйл нь шимпанзенууд үнсэлддэг гэнэ.

Эрдэмтэд судалгаагаа хийхдээ эрэгтэй эмэгтэй хос залуусыг 15 минутын турш үнсэлдүүлэн бас гар гараас нь атгуулаад ямар нэгэн юм яриулаад цусанд нь дааврын хэмжээг тогтоож судалсан байна. Ингэхэд эрэгтэйчүүдийн биед эстроген (стресстэй холбоотой) дааврын хэмжээ нэмэгдэж, эмэгтэйд буурсан нь ажиглагджээ. Мөн гараа хөтлөлцсөнөөс илүүтэй үнсэлцэх үед энэ нь илүү их байсан байна. Бас удаан хугацаагаар үерхсэн хосуудад энэ нь илүү хэмжээтэй тодорхойлогдсон гэнэ.
Лесби хосууд дээр туршихад бас стресстэй холбоотой дааврын хэмжээ цусанд буурч байгаа нь ажиглагдсан гэнэ.

Урьд нь аман секс аюулгүй гэж анагаах ухаан зөвлөдөг байсан бол одоо тохиолдлын бэлгийн харьцаа шиг тохиолдлын үнсэлтээр ч бас олон сая вирус, нянгууд дамжих боломжтой гэж үзэх болсон. Тэгэхээр зөвхөн хайрттайгаа үнсэлцэх нь аюулгүй сонголт. Одоохондоо амны бэлгэвч гэж байхгүй tongue

Эх сурвалж: sciencenews.org/view/generic/id/40884/title/Kissing_chemistry


Их стресс үс цайлгана. Гэхдээ бага зэргийн стресстэй байх нь эсрэгээрээ эсийг хамгаалж хөгшрөлтийг удаашруулдаг нэгэн уургийг биед үүсэхийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.
Жишээ нь калори багатай хоолны дэглэм барих зэрэг үед энэ байдал ажиглагдаж болох нь.. Ер нь бага зэрэг хоолоо сойж дэглэм барьж байх нь тус болдог байж мэдэх юм. Лам нар заримдаа мацаг барина гээд дан цагаан хоол иддэг бол бас их хэрэгтэй зүйл байх нь... Гэхдээ огт мах идэхгүй цагаан хоолтой байх нь бас тийм ч сайн зүйл биш юм.

Эх сурвалж:
sciencenews.org/view/generic/id/41044/title/Anti-aging__A_little_stress_may_keep_cells_youthful



За тэгэхээр үнсэлцээд байвал лав нэг их стрессдээд байхгүй бололтой. Бас хэт стрессгүй байвал амархан хөгширчихөж мэдэх юм байна. Тэгэхээр үнсэлтийг ч бас тааруулах хэрэгтэй бололтой tongue laughing Ер нь их стрессдээд байгаа  Монголчууд бидний хувьд сайн үнсэлдэцгээвэл их хэрэгтэй зүйл юм байна.
Тэгэхээр стрессдээд байвал сайхан үнсэлдэцгээ залуусаа. Аа гэхдээ бас бага зэрэг стресс үлдээгээрэй big grin
 




төрөл: Хайр, секс, бас бус | (10) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1455 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Тэнэж байгаад ороод ирсэн чинь хуучины дурсамжууд минь сэргээ наасан. Ядаж байхад тэр кинонуудуу кккккккккк smug smug smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 20:41, 2010-04-27 | |
ярзайтал инээх
xvv хэзээ бичсэн: 21:44, 2009-09-05 | |
Тэр хүнээ үнсэлтээрээ мэдэрдэг гж хараад байхад үнэн юм шиг байгаа юм. ярзайтал инээх

Ер нь үнсэлцэх их сайн гж энд тэнд бичсэн л бдаг юм бн лээ.

Хажуугаар нь баахан үнсэлцсэн дүрс үзчихсэн чинь бүр сонин болчихлоо. гуниглах
Enghebatu хэзээ бичсэн: 11:50, 2009-09-05 | |
Аан хэхэ жоохон андуурчиж tongue

Ер нь бол ялгаагүй дээ. Үнсэлцэх үед ч herpes simplex virus, helico bacter pylori гэж эхлээд янзан бүрийн нянгуудаа солилцох боломжтой. Орал секс ч гэсэн тодорхой хэмжээнд нянгууд дамжих боломжтой байхаа. Гол нь тийм их аюултай үхэл тээгч нян биш ч гэсэн. Гэхдээ л энэ нянгууд удаандаа хавдар г.м өвчнийг үүсгэдэг байж болох таамаглалууд бас байдаг юм. Ер нь нэг л хүнтэй байвал ядаж цөөн нянгаа хоорондоо солилцоно, болж өгвөл цэвэрхэн хүн байвал уг нь зүгээр winking tongue
xvv хэзээ бичсэн: 23:32, 2009-03-05 | |
(....Урьд нь аман секс аюулгүй гэж анагаах ухаан зөвлөдөг байсан бол одоо тохиолдлын бэлгийн харьцаа шиг тохиолдлын үнсэлтээр ч бас олон сая вирус, нянгууд дамжих боломжтой....)

Үнсэлт болоод аман sex адилхан гэжүү? Mэдээж шүлсээр нян зөөгдөнө. Гэхдээ үнсэлцэхэд 2 хүний ам, oral sex-д 1 хүний ам winkingоролцоно гэж бодож байгаа ш дээ.
Энэ дээр гэхдээ үнсэлцэхэд биш oral sex-р жишээ нь AIDS халдаж болохыг хэлж байгаа байх.
Blessing Tara хэзээ бичсэн: 22:24, 2009-03-04 | |
blushing
Melody хэзээ бичсэн: 00:41, 2009-02-27 | |
happy
honzo хэзээ бичсэн: 00:43, 2009-02-23 | |
Босоо тэнхлэгээр, дэлхийн татах хүчний эсрэг бүх цус толгой руу юүлэгдсэн байрлалд үнсэлцэхэд мэдрэмж өөр байдаг ч байж болох юм. honzo туршиж үзээд хариугаа хэлээрэй winking

Нялцгай улаан> Нүцгэн болоод хувцастай үнсэлтэнд ялгаа байх уу? devil
xvv хэзээ бичсэн: 13:53, 2009-02-22 | |
хонзо орон дотор бол ямарч байрлалаар болдогшд. энд тэнд төмөр шатнаас дүүжлэгдэх шаардлагагүй. tongue
ketchup (зочин) хэзээ бичсэн: 10:52, 2009-02-22 | |
sonirholtoi bichleg bnaa. minii huwid hamgiin zewuun kissin' bol Spiderman-niih. esreg esregeesee harj bgaad kissing hiideg ter bol unen cool. bi bol bolomj garwal tiim bairlalaar turshij uzhiimsan gej amihandaa boddogiim tongue
honzo хэзээ бичсэн: 06:41, 2009-02-22 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)