нялхрал...

2009-01-24,21:28
...Сэтгэлд хөгжим эгшиглэж
Сэмхэн лугшилтаар зүрх бүжнэ
Өөрийн эрхгүй мөрөөдөлд умбан
Өөр нэгний зүгт бодол тэнэнэ
Өнгийн гэрэл гялбан цацарч
Өр зүрхэнд диско болно...

(метрополис нүүгээд ирчихсэн юм уу даа хаха...)
 
...Дэр нь болчихмоор
Дэрлүүлж баймаар
Үнэрийг нь шингээмээр
Үсийг нь имэрмээр
Хацрыг нь илбэмээр
Хамрыг нь шүргэмээр
Хажуу талдаа зурагтай
Хайтан ягаан дэр болчихмоор...



...Өнгийлөө гэрэлтэй байна
Үсрээд ормоор солонгорч байна
Өнгө нь үл мэдэгдэх түүний сэтгэл
Үнсгүй шатаах галтай ч юм уу
Үүрд хөлдөөх жавартай ч юм уу
Өөрийн мэдэлгүй сорогдон татагдсаар
Өнөөх нүх рүү уначих шиг...



 
төрөл: Чөлөөт цаг | (23) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 697 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Tamir
Хүү дурлажээ, сайн сайхныг хүсье. Дурлалаа амьдаруулаарай андаа.
Хүүгийн блогтой анд болохыг хүснэ би, хүршгүй хэмжээнд нь очихгүй ч гэсэн хүсч, санаснаа бичнээ би... шинэхэн блогоор минь оржийгаарай. Андаа
tamir (зочин) хэзээ бичсэн: 20:27, 2009-01-30 | |
аяаяаяя тэр азтай бүсгүй хэн болоо хармаао байхы, айн хөө
director хэзээ бичсэн: 15:30, 2009-01-26 | |
Баярлалаа. Найз нь зовоогүй харин ч аз жаргалтай байна шүү дээ big grin
xvv хэзээ бичсэн: 15:15, 2009-01-26 | |
.
хаха Хүү нээрээ дурлачихсан байна. Тэр зовоогоод солиоруулаад байгаа бүсгүй нь хүүг минь эмчилж өгөөчээ
director хэзээ бичсэн: 13:23, 2009-01-26 | |
Энэ шүлэгнүүдийг кетчупт зориулсан бол яанаа. smug laughing

хахаха за нээрээ гэтрүүлцэн бол уучлахтий! Хүмүүс дурлачиж энэ тэр гээд байхаар нь төөрүүлэх гэсийн.

Би ч кетчупэнд дуртай болчихоод байгаа л даа. Гэхдээ энд пизиологи бол огтхон ч хамаагүй шүү! thinking

Өчигдөр найзуудтайгаа уулзаж ирээд үнэхээр сэтгэл хангалуун сайхан байсан болохоор тэр сэтгэгдлийг бүгдэд нь баярлаад оруулсан юм.
xvv хэзээ бичсэн: 08:48, 2009-01-26 | |
сэжигтэн хүүд зориулах нууц зурвас. бусад нь нүдээ анижийгаарай за ёо.

чи одоо олон нийтийн дунд хайр майр зарлаад хамаг эрээтэнг битгий унагаад бай л даа. цаана чинь болоог эмээний арав гаран охид бүсгүйчүүд манийх нь бие болоод бизлоогийн асуудал дээр эргэлзэн харамсах эгэлгүй сэтгэлээр нэгдэн нийлж нийгэмлэг босгоод шаналалын нулимстай зурвас нэгийг явуулсан байна. хүүгийн хэлсэн үнэн бол харамслын хурц хэлбэрт шилжин тариан талбайд очиж байцаа хураах болно гэж хүн сүрдүүлсэн байна наана чинь raised eyebrow
май. явуулсан зурвасыг нь өөрөө унш.

зурвас:
*энэ үнэн үү?* /тунгалаг тамир стийлээр нухацтайгаар хэлнэ/
ketchup (зочин) хэзээ бичсэн: 08:06, 2009-01-26 | |
бэлтгэх байдал хөлдөө мөрний хэмжээний зай аваад хоёр гараа ташаандаа тулна. нуруугаа эгцэлж цээжээ төвхийлгөн уужуу амьсгаа ав. түүнийгээ аажмаар буцаан гарга.
за одоо намайг дагаад хэлээрэй.

-дэлгэцийн цаадахь хайр хавтгайлаг бөгөөд долгионлог, хүүгийн хайр долгионлог бөгөөд гомолог. party
ketchup (зочин) хэзээ бичсэн: 07:47, 2009-01-26 | |
Нээрээ тэр тоолуур, түрүүнд нь орж ирэхэд 77756 байсан юм. Харин яг тэр удаад яваад орсон чинь 77777 дээр яг таарсан. Азтай байгаа гэж өөртөө үнэхээр итгээд байнаа. big grin 

...Хамаагүй ядраваа хөө! Сайн унтаж амарч байгаарай. Бага унтах эрт хөгширдөг гэдэг юм билээ. Нас нь багаараа бие, сэтгэл нь хөгширчихвөл чам шиг хүн хайран байна. Найз нь ч бас одоо унтлаа. ер нь ажил, амралт, зугаа цэнгэлээ аль болох зөв зохицуулж байхыг улам хичээх болно. Өөрийгөө нэг их лаг л юм шиг боддог, үнэн хэрэгтэй тэрнийхээ талд нь ч хүрдэггүй л дээ би... За ямартай ч няцарсан помидороос маш их зүйлийг сурч, сонсож байдаг...
Дандаа дэмжиж, инээлгэж хамт байдагт баярлалаа гээд хэлмээр, ер нь өнөөдөр бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр орилмоор байна. Блогийнхоо бүх найзуудад баярлалаа big grin big hug
Хайр энэ тэр нь мөн эсэхийг мэдэхгүй, ямар ч л байсан дотно, сайхан мэдрэмж мэдэрдэг шүү. Намайг бас дэлгэцийн цаанаас ч гэсэн хайрлаж яваарай happy Хайртай шүү эр, эмгүй бүгдэд нь love struck
xvv хэзээ бичсэн: 02:05, 2009-01-26 | |
унтаач чи. гэснээс дөрөвхөн цаг унтах нь байна. worried sleepy
ketchup (зочин) хэзээ бичсэн: 01:46, 2009-01-26 | |
хэхэ арай ч талаас илүү нь юу юм бэ tongue
Би харин архинаас гарсан, tongue
xvv хэзээ бичсэн: 00:55, 2009-01-26 | |
хүмүүс ч янз бүрээр л өвдөх юм. зарим нь шүлэг бичээд л бусад нь дуу зохиогоод л.

ах нь өвдсөнөө ярих уу
аан гээд сонс доо
айхтар өвчинд ороогдоод
ангайж хэвтэх ихсэж билээ
ам хэл минь татаад
амьдралаас тасарсан
амтат нойр хулжаад
архинд орсон гэчкү юү. confused tongue
ketchup (зочин) хэзээ бичсэн: 22:50, 2009-01-25 | |
77777 удаа нээгдэв. гэнээ... Өөрөө өөрийнхөө азтан болчихлоо


талаас илүүг нь чи өөрөө нээсэн байхаа. cool
ketchup (зочин) хэзээ бичсэн: 22:42, 2009-01-25 | |
...Миний зүрхэнд сийлбэр хийх
Мэс атгасан сийлбэрч бүсгүй
"Хайр" хэмээх бүтээлийг урлана ...

Тасархай зүйрлэжээ. Төсөөлөгдөж байна шүү. Дурласан хүн шүлэгч болдог оо гэж. big grin
Богиня хэзээ бичсэн: 20:58, 2009-01-25 | |
77777 удаа нээгдэв. гэнээ... Өөрөө өөрийнхөө азтан болчихлоо big hug
xvv хэзээ бичсэн: 16:22, 2009-01-25 | |
arius
shylgeeree bidniig tetgeerei
Обдоо хэзээ бичсэн: 13:45, 2009-01-25 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)