Монгол улс Хятадын хажууд хүчин мөхөс..

2006-05-06,23:55
Үнэхээр тийм юмаа.. Би гэж худлаа хий цээжээ дэлдсэн нөхөр, тэр яриан дундаас нэлээд зүйлийг мэдрэв... Бас би ерөөсөө хүний үг сонсож сураагүй, сонсож дуусаад бодож байж хариулцгааж байя гэж бас нэг нь хэлж байсан...

Бас "Монголчууд ийм мияашдээ" гэж яг яагаад хэлчихсэнээ санахгүй байгаа ч би хэлсэн. Нэг найз маань чи өөрөө Монгол биш үү гэсэн... Тиймээ би ч бас өөрөө Монгол... Гол нь би гэж хэтэрхий биеээ тоож цээжээ дэлдсэн, бусдын бодол санааг хүндэлдэггүй, өөрийнхөө бодлыг бусдад тулгах гэсэн хэтэрхий дураараа баагий юм гэдгээ ухаарав...

За тэгээд Монгол улс одоогийн байдлаар үнэхээр Хятадаас хамаагүй сул дорой, над мэтийн юу ч мэдэхгүй нөхдүүд бас цөөнгүй цээжээ дэлдэн байна... Тэгэхээр одоо өөрснийгөө хөгжүүлж, хятадуудаас илүү гарахын төлөө байх хэрэгтэй юмаа...

Гэхдээ нэгэн зүйлд бага зэрэг... Уугаагүйдээ юу? эсвэл угаасаа дуугай юу? зөвхөн Монгол залуус нийлээд ууж идээд ярьж байхад ганц үг ган хийлгүй өнгөрч байгаа хэсэг байна л даа... Тэдгээр хүмүүсийг яаж ойлгох ёстойгоо бас мэдсэнгүй... Эсвэл үнэхээр мундаг сонсогч уу? бусдын яриаг таслалгүй сонсож бясалгаж байв уу? эсвэл яагаад таг чимээгүй байцгаадаг юм болоо? Ер нь Японы тэтгэлэгээр ирж суралцаж байгаа залуус гэдэг бол ирээдүйн Монголын гол сэхээтэн давхрага, тэдгээр хүмүүсийн дотор Монголоо хэмээн зүтгэж яваа энэ олон сайхан залуус байхад Монгол орон маань ч удахгүй тэр Нострадамусын хэлдгээр Чингисийна хөх баатрууд бууж ирж дэлхийг удирдах нь тийм ч хол биш санагдана...
төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 880 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)