Зүгээр л уншаад үз

2008-06-24,17:51
Зүгээр л уншаад үз гэдэг бас нэг гажиг нэртэй нөхрийн гоё блог олж уншлаа. Зиндаа гээд бичлэгийг нь уншаад Хишигдэлгэр, Баясум нартай бас ярилцаад бодоод яваад байсан НЭР -ний талаар бодож, явснаа хадуураад элдэв юм бичмээр санагдаад кийбоордоо тэврээд сууж байна. :)

Нэр төр, нэр хүнд, алдар нэр... Зиндаа гэдэг нь эдгээр хэмжүүрээр хэмжиж байгаад хүмүүсийг хэмжээд, хэмжээд хэмжээд тавьчихсан нэг тийм шатлал юм шиг байгаам тээ.

9911-тэй дугаар гэсэн юу вэ тэнгэрт хадчихсан, машины азын болоод 3 орон ижил дугаар гэхэд 2-3 сая төгрөгөөр үнэлэгддэг гэх... Өөрийнхөө нэр төртэйг харуулах гэж яг адил үр дүнтэй байхад 1000 дахин илүү мөнгө төлдөг маш АЛДАР НЭРТЭЙ "олны хүндэтгэлийг хүлээсэн" хүмүүс цөөнгүй болчихжээ. Мэдээж чадаж байгаа юманд арга байхгүй, лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү... Энэ хүмүүсийг буруутгаад байх юм алгоо. Харин ийм хүмүүсийг шүтэн биширч, алдар нэртэй болгогч хүмүүсийг нь юу ч гэмээр юм дээ... Цаг бол алт гэдэг шиг "Мөнгө бол нэр төр" энэ тэр гэдэг шинэ үг гараад ирцэн байшд цаана чинь. Өө тийм үү цээжлээд авы байз гэх гээд тэгсэн чинь бас зарим нэг нь болохоор "усан тэнэгүүдийн зохиосон үг" гэх юм... Би ч юугаа мэдэхэв дээ... Ай дурлал чи ч яаж хэлэхэв дээ :D

...Шүтэн биширч шүлсээ гоожуулан мөрөөдөөд, гайхан бишрээд байх зүйл уг нь биш юм гэнэшд.
Өвөг дээдэс түүх соёлоо дээдэлчихдэг, өөрөө бас уншаад мэдчихсэн, эргэн тойрны хүмүүстээ инээд бэлэглэчихдэг, элдэв үйлээрээ баярлуулчихдаг, цэвэрхэн гадаад хэлээр дуржигнатал ярьдаг, тэвхийсэн булчинлаг эсвэл гунхсан гуайлиг бие хаагаараа бас гайхуулчдаг, тархины атираа нугалаасын тоог харилцаа холбоо, үйл хэрэгтээ нэвт шувт илтгэн харуулдаг, 9911-тэй дугаар барьдаггүй, энд тэнд өөрийгөө рекламдаж пи арддаггүй, эдэлж хэрэглэдэг нь энгийн, би лаг лаг лаг гэж хэлдэггүй мөртлөө хүмүүсээр Тэр лаг лаг лаг гэж хэлүүлж чаддаг байхуудыг Нэр хүнд гэдгийм гэнэшд уг нь бол.

За тэгээд бас бодоод л байлаа, бодоод л байлаа... Хишгээгийн хэлдгээр бусдаар лаг лаг лаг гэж нэрээ дуудуулах гэж амьдрах нь, бусдад муу хэлүүлэхгүй гэж амьдрах бас л нэг талаар намайг хүлж хязгаарладаг байж болох,.. Би өөртөө л таалагдах гэж амьдардаг л даа уг нь бол гэх гэсэн чинь... Олны танил болчихсон хүмүүс бол яалт ч үгүй тодорхой хэмжээнд баригдаад явчихдаг байх л даа... За тэгээд уг нь бол ер нь нээх нэр хүнд мүнд шаал хэрэггүй юм байгаамшд, хүнд гээд байгаа биз? тийм юм чинь бас даахгүй ч байж мэднэ :P Хүнд юмыг үүрч явах гэж бас нэг хар дараа :D Тэр үүрч даагаад, бүүр дээр нь тоо худалдаж авч гайхуулдаг нөхдүүдийг нээрээ бишрэн АЛДАР НЭРИЙГ нь дуудан цолломоор ч юм шиг...

Ер нь ч угаасаа л хүний амьдрал гэдэг нэг талаас нь харвал баригдмал хязгаарлагдмал зүйл мэт. Зарим нь нэг хэт гэгээрсэн (бараг үхээд үзчихсэн) нөхдүүд бол "шал утгагүй, үхээд л бүх юм алга болно , ХООСОН" г.м-ээр бодон шаналж, элдэв янзаар шүлэг мүлэг бичиж бачуурна. Мань мэтийн өөдрөг дуракууд нь болохоор үхсэн ч гэсэн сүнс энэ тэр нь амьдраад байдгийн гэж өөрийгөө гошгоруулаад баясаад гүйгээд байдаг... болжийгоомуу үгүймүү мэдкүй... 
төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 994 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)