Урдаас авсан үүрэг даалгавар, авлига, луйвар, сүйтгэл, гол ус
Энэ хүн бол өөрөө үүрэг даалгавар аваад, биелүүлээд, олон Хятад ажилтан оруулж ирчих санаатай зүтгүүлж байгаагаа өөрөө ч чанга дуугаар хэлээд л, ам алдаад л сууж байх шиг ээ?!
Тэгэхээр бургас гэдэг нь арчилгаа сайтай бол сайн ургадаг ч гэлээ, голын эко орчныг сэргээгээд, буцаад хэвийн хэмжээнд авааччих хэмжээнд болгоход маш хэцүү мод шүү. Цагаа тулахаар тийм амархан ургахгүй ээ.
Хангалттай хэмжээний голын бүсэд ургах чадвартай, чадалтай үндэстэй мод болтол бол бараг нэг хүний амьдрал гүйцэхгүй хугацаа хэрэгтэй болох байх. Монгол бол эрс тэс уур амьсгалтай, ихэнхдээ хүйтэн байдаг, хөлддөг газар. Голын хөндий биш задгай газар тарьсан мод ч тэр болгон ургаад байдаг улс орон биш байх. Айл хашаандаа арчлаад тарихад ч 3-5 жилд тийм амар том болж ургадаггүй шүү дээ. Нэгэнт голын бүсийн бургасыг нь хядчихаар тэр хэсэгт ус баригдахгүй хуурай газар болно. Тэгэхээр асар их ус зөөж усалж, маш их арчилгаа хийж чадвал ургуулж чадаж магадгүй. Гэхдээ Монголчууд бид тийм юм хийж чадах уу даа? Одоо энэ байж байгаа царайгаа нэг толинд харцгаачихмаар байна.
Ганц мод хашаандаа тариад ургуулж арчлаад үзсэн хүмүүс бол бас мэдэх байх. Яг жижиг үрсэлгээнээс том мод болтол, хэр зэрэг хугацаа, хэдэн жил орох вэ гээд. Тэр хугацаанд Улаанбаатар хот орчмын гүний усны нөөцөнд ямар хэмжээний өөрчлөлт орох вэ? За Улаанбаатар зүгээр байж байдаг юм гэхэд Улаанбаатараас өнгөрөөд урсгалгүй ширгэх нь тэгээд зөв сайн зүйл юм байх даа?
Дээр нь нарны идэвхжил дэлхийн дулаарал, тухайн жилийн хур тундас гээд олон зүйлээс хамаараад ган гачиг болох магадлал улам их байна гээд, бүүр олноороо үхчих ч магадлалтай цаг үе. Ядаж гудамжинд суулгаж байгаа жижиг хайс, бургаснууд яаж байна? Улиастай, Сэлбэ голууд юу болж байна? Тэгтэл гол дотор мод сэргээж тарина гэдэг бол мааш өндөр зардалтай, хэцүү ажил, нэлээн том үндэстэй, болгож авч ирж суулгаад, бусад моднуудын үндэснүүд хоорондоо ширэлдэж урсаад явчихгүй болгох хэмжээд хамгаална гэдэг бол ер нь бараг л боломжгүй шахам. Хуурай болчихоор үер хүчтэй урсдаг болно, ус нь шингэхгүй, нэг бороо ороход л бараг бүгд урсаад явчих магадлалтай байх даа... Тэгээд зүлэг хөрсний хувьд бол бүүр ярилтгүй олон жил хэрэгтэй болно. 1 см зүлэг бүрэлдэхэд хэдэн жил шаардлагатай вэ гэдэг байгаль шинжлэлийн ерөнхий боловсролын хамгийн эхний даалгаварын асуулт байдаг байх уг нь. За тэгээд юмыг цогцоор нь харах чадваргүй, ганцхан мод л арчлаад ургуулчих юм шиг нэг тийм хамар доорхоосоо давж жижиг тугалын бэлчих газраас цааш харахгүй, жирэмсэн эмийн шээх газраас хол явахгүй нөхдүүд нь машин унаад хурдны замаар давхих биелэх боломжгүй мөрөөдөлтэй. Яана даа Монголчууд минь. Нийлээд олигтойхон тэмцээд болиулж ч чадахгүй.
Ядаж л хэдэн гол горхи ширгээд байхгүй болоод юу болоод байгаагаа интернэт, мэдээнээс хараад уншаад үзээд ойлгохгүй л байх даа... Ёстой нэг мал бол алаад идчих юмсан гэдэг шиг хүмүүс үнэхээр байгаад байна уу, эсвэл зүгээр хиймэл троллууд юмуу даа нэтээр зарим хүмүүсийн сэтгэгдэл бичиж байгааг харахад?
https://eagle.mn/r/86755
https://www.zindaa.mn/2cze
За тэгээд энэ хүргэд өндөрлөе дөө...
Доор бас нэг хүний бичсэн юм таалагдсан юм, хуулаад тавьчихъя. Цаг зав байвал сонирхоорой.
“Туулын хурдны зам” гэж яригдаад байгаа энэ төсөл үнэхээр шийдэл мөн үү гэдэгт би эргэлздэг. Миний харж байгаагаар энэ нь түгжрэл багасгах ч биш, хөгжил дэвшил ч биш — харин хөрөнгө, байгаль хоёрын сүйтгэл.
Юуны өмнө, энэ зам үнэхээр баригдаж дуусна гэдэгт итгэхэд бэрх. Баригдах хугацаанд Улаанбаатарчууд олон жилээр ногоон бүсийнхээ оронд бетон, төмөр, шороо харж амьдрах болно.
Хэрвээ гайхал тохиож зам нь цагтаа ашиглалтад орлоо гэж бодоход ч түгжрэлийг шийдэхгүй. Учир нь Улаанбаатарын түгжрэл Яармаг, хотын төв, төмөр замын хоёр тал, 1-р хороолол, Офицеруудын ордон руу чиглэсэн урсгал дээр үүсдэг. Харин “Туулын хурдны зам” эдгээр чиглэлтэй огт давхцахгүй.
Хэн 1-р хорооллоос хотын төв орох гэж Туулын эрэг рүү тойрч явах вэ?
Хэн Амгалан руу харих гэж ажлаа тараад Туулын зам руу буцах юм бэ?
Замын орц, гарц болгон дээр “лонхон хүзүү” шиг бөглөрөл үүснэ. Хотын төв рүү буцах гэж урсгал давхцана. Өөрөөр хэлбэл, хурдны зам дээр хурдлах боломжгүй.
Хэрвээ үнэхээр түгжрэл шийдэх зорилготой бол:
Хотын төвийн болон төмөр замын хоёр талын замыг өргөтгөх
Уулын цаадах замыг хоёр дахин өргөсгөх
Яармаг, Нисэхийн замыг нэмэх
Богд уулын араар Яармагийн ачааллыг хуваалцах шинэ өргөн зам барих
гэсэн илүү бодитой хувилбарууд байна.
Үнэ өртгийн тухайд олон хүн ярьсан. Тооцоог харахаар тулгуур багана нь бараг алтаар хийгдэж байгаа юм шиг өндөр өртөгтэй. Экологийн хор хөнөөлийн тухай ч хангалттай хэлэгдсэн. Зургаан эгнээ бетон сүүдэр доорх Туулын эрэг амьдралгүй шороо болж хувирна. Ямар ч гүүрний доогуур ороод үзвэл ямар болдгийг мэднэ.
Агаарын бохирдол дээр ус, хөрс, харааны бохирдол нэмэгдэнэ. “Тэрбум мод” тарихын эсрэг “тэрбум мод устгах” төсөл мэт харагдана.
Хөгжил гэдэг бол зүгээр л бетон цутгах биш. Хөгжил бол хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах явдал. Тиймээс Улаанбаатарчуудын амьсгалах агаар, ундлах ус, зугаалах байгальд нь үлдэх жаахан орон зайг хамгаалах хэрэгтэй.
Туулын шугуй салхинд найгаж, голын эрэг амьд байгаасай гэж хүсэж байна.
Ер нь зөгнөөд хэлчихэд, хэрэв энэ төсөл энэ чигээрээ хэрэгжээд, урдаас ийм их зээл аваад, ямар ч ашиггүй ийм зүйлээр баахан өрөнд ороод, дээр нь уух усгүй болоод ирэхээр урд хөршийнхөө хараат болж сайхан хамтдаа "хөгжиж, дэвшиж", хурдны замаар давхих хүсэлтэй хүмүүс нь нэгдэх хүсэлтээ гаргаж, бүх нийтийн санал асуулга явуулаад тартагтаа тулсан Улаанбаатарчууд нь олонх болж саналаа өгөөд урд хөршдөө нэгдэж цэнгэлийн манлайд хүрнэ ээ л гэх байдал л мэлтийж зурайгаад харагдаад байна даа.
Одоо л босдог бол босож, тэмцдэг бол тэмцдэг цаг мөч байх. Сөрөг хүчин гэж байдаг бол одоо л жагсаал цуглаан, хурал цуглаан, хэлэлцүүлэг юу байдаг юм зохион байгуулж, гадаадын (дотоодынх нь худалдагдаад бас мөнгө улаан нүд цагаан болсон) хараат бус эрдэмтэн мэргэд уриад залаад заавар зөвлөгөө авдагсан уу яадагсан уу. Энэ зөвшөөрөлгүй, олон хууль дүрэм зөрчин, хуурамч гарын үсэгтэй дүгнэлт хүртэл хавчуулаад зүтгүүлж байгаа энэ балай зүйлийг эрт дарж зогсоохгүй бол үлгэн салган орилцгоож байтал чинь хэдэн зуун ч мод, бургас хядагдаад байна даа... 😒🤦♂️
