Атомын цахилгаан станц бол ашиггүй, боломжгүйг мэддэггүй, зөвхөн өнгөн хардаг
2023-10-14,22:50
Уран, ашигт малтмал, мөнгөтэй болгоно, жаргаана гэсэн шинжлэх ухаан, эдийн засаг ийм тийм гэх тоо баримт, "мундаг" юм шиг бичсэн нийтлэлүүд хөврөх.
Шинжлэх ухааны нэр барих ч даанч худал.
Шинжлэх ухааны нэр барих ч даанч худал.
Доор нь атомын цахилгаан станцтай болох хэрэгтэй гэх мэт сэтгэгдлүүд...
Үнэн хэрэгтээ тархан суурьшсан 3 сая хүнд АЦС огт хэрэггүй, ашиггүй зүйл бөгөөд боломжгүй зүйл юм.
1. Усаар хөргөдөг ба Монголд тэр нь хомс, ер нь бараг барих ч боломжгүй.
2. Удирдах боломжгүй, илүүдэл энерги үйлдвэрлээд зохицуулах боломж байхгүй, зогсоох, удаашруулах боломж маш хомс цөмийн гинжин урвал гэх зүйл дээр үндэслэн ажилладаг. Экспортолж болох ч 2 хөрш биднээс авахаас илүүтэй бидэнд зарах сонирхолтой. Хаадаг халвигүй усны цорготой айл шиг л юм болох байх. Бага оврын байгаад ч шугам сүлжээ нь найдваргүй улсад эхлээд бүх шугам сүлжээгээ бүрэн бэлдээд бүх эрсдэлээ тооцоолоод маш бага оврынхыг барьж болж магадгүй ч гэлээ зардал нь өндөр, утга учиргүй, амьдралгүй.
3. Өндөр хариуцлага чухал, дээр нь Монгол улс газар хөдлөлтийн идэвхтэй бүс.
4. Хог хаягдал...
За тэгээд ер нь бол галаар тоглож байгаа 5 настай хүүхэдтэй л адил.
Уг нь бол Японд нүүрсийг 90%-аас дээш шатаадаг ДЦС технологи судлагдаж бараг бэлэн болж байна гэж байна. Гэм нь CO2 шийдэл нь бүрэн амжилтанд хүрээгүй байгаа. Гэхдээ УБ-д жижиг оврын (бусад улстай харьцуулахад) ДЦС нэмээд барихад үнэ өртөг, урсгал зардал, эрчим хүчний үнэ гээд олон зүйлээрээ давуу. 1.5 сая хүнд зориулаад барихад бол дэлхийн дулаарал, хүлэмжийн хий гээд бусад улс бидэнтэй ярих нь утгагүй. Хүн амын хувьд тэс өөр тоо хэмжээ.
Удирдах боломжтой, түлш нь бидэнд бусад улс шиг биш хангалттай байна. Даанч гадагш зөөж, нөгөөдүүл нь ирээдүйд үнэд орно гэж дарж, эсвэл цааш нь дамлан зарж байгаа.
Япон жишээ нь нүүрсээ Хятад, Австралиас усан онгоцоор авдаг. Оросоос хий ба бас бус юм авдаг их авдаг ч дайнаас болоод багасгаад дотооддоо юмных нь үнэ нэмэгдсэн...
За за гэх мэт, ер нь Монголд ухаантай лаг юм бичээд байгаа, эсвэл эрдэмтэн гээд элдэв юм яриад, дээр нь цүнх бариад байгаа болон сэтгүүлч нэртэй хангалуун амьдраад байгаа нөхдүүдийн үгийг их л сайн нягтлахгүй бол үнэний хувь магадлал их бага, гадны мэдээллийг огт боловсруулж харьцуулалгүй амаараа гаргаад явж байдаг ч нөхөд олон гэдгийг бас бодож байх хэрэгтэй шүү л гэе дээ...
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Gar
Hvv
Galaa (зочин) хэзээ бичсэн: 01:27, 2023-12-21 | |
Hi hj
Hi
G (зочин) хэзээ бичсэн: 18:54, 2023-10-19 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)