Вакцины талаар, (ЭМЯ, эмч, эрдэмтэд маань хүртэл covid 19 вакцины талаар зарим буруу ойлголт төрүүлэхээр мэдээллүүд түгээгээд байгаа харагдана)

2021-03-03,17:43

Миний хамгийн гол хүсэж байгаа зүйл бол хүчээр, хомроголон хүний эрхийг зөрчин, дарамтлан, зохион байгуулалтгүй бүү хийгээсэй л гэж хүсэж байгаа.
PCR шинжилгээ, хөл хорио зэргийн хувьд удаа дараа тийм байдал ажиглагдаж байгаа болохоор вакцин дээр бас тэгэх вий гэж болгоомжилж байна.

Түүнээс биш вакциныг эсэргүүцээд, эсвэл хийлгэхгүй байх хэрэгтэй ч юмуу буруу гэж огт бичээгүй шүү. Вакцин муу, буруу гэх яг шинжлэх ухааны тийм батлагдсан мэдээлэл бол байхгүй байгаа байх. Өөр бусад вакцины хувьд аутизм, хорт хавдартай холбоотой байж болзошгүй гэсэн судалгаанууд бий. Зарим нь ч хүчээр батлах гэж оролдсон ч гэж хүмүүс дүгнэсэн байдаг. Гэхдээ үүнийг би шүүхгүй л дээ. Бас энэ зарим вакциных нь технологи нь өөр, шинэ.

Мэдээж эргэлзэж, янз бүрээр бичиж буй хувь хүмүүс, эрдэмтэд дэлхий дээр бол зөндөө бий. Тэрийг ч бас буруутгах аргагүй. Тиймээс л хүн өөрөө сонголтоо хийх эрхтэй байх ёстой гэж бичээд байгаа.

Шинжлэх ухааны нотолгоо, нөгөө талаас эргэлзээ сэжиг гээд 2 талаасаа хоёулаа зөв гэж боддог.

Философи талаасаа эргэлзээ, сэжиг, таамаггүйгээр шинжлэх ухаан гэгч зүйл өөрөө оршин байх боломжгүй.

Мэдээж вакцин дархлаанд урдчилан вирусыг таниулж, халдварын тархалтыг бууруулж хамгаалдаг гэдэг нь өөр өвчнүүдийн судалгаагаар батлагдсан зүйл, нөгөө талд вакцины гаж нөлөө сөрөг тал байж болох талаар эргэлзэж байгаа эрдэмтэд ч цөөнгүй байгаа.

Дэлхий хавтгай гээд бүгд бодож баталж байх үед эргэлзээд бөөрөнхий гэсэн хүмүүс ч байсан, зарим нь бүүр амьдаараа шатаалгасан байдаг байх. Түүнтэй төстэй ч байхыг үгүйсгэхгүй. Бид бүгд вакцинд итгэж байтал олон жилийн дараа өөр зүйл гарч ирэх ч юм билүү...

Тиймээс энэ бол бид өнөөгийн нөхцөлд шууд батлаад шийдчих, зөв буруу, үнэн худлыг шууд ярих зүйл биш гэж хувьдаа бодож байгаа.

Тиймээс хамгийн гол нь хүн өөрийнхөө итгэл үнэмшлээр хандаад сонгоод хийлгэх эрх нь байх л ёстой.

Мэдээж вакцин гэдэг нь маш олон дамжлага, шалгуур, стандарт олон судалгаа нотолгоог даваад гарч ирж байгаа зүйл тул итгэж болно гэж үзэх эрдэмтэд, эмч нар, хувь хүмүүс нь нийтийн дотор олонх нь болов уу. Мөн Нийгмийн Эрүүл мэндийн байгууллагуудтайгаа нийлээд төрөөс ч сурталчилж таниулах ёстой зүйл ч байж магадгүй.
Тиймээс ч дэлхийн ихэнх улсад нийт иргэдийн 80% орчим нь итгээд хийлгэнэ гэж, Израйл зэрэг зарим улсад хийлгэсэн гээд мэдээ ч байгаа. Тиймээс туульшралгүй бас 2 талаас нь харах асуудал юм.

Нөгөө талаас хүмүүс вакцин хийлгэсэн хүн өвдөхгүй, тараахгүй болно гэсэн ойлголттой байх шиг байна. Тийм бол биш юм шүү. Вакцин хийлгэсэн хүн бол хөнгөн тусах, хүндрэхгүй эдгэх магадлал өндөр. Үүн дээрээ бас шинж тэмдэггүй тараагч болох магадлал ч бас өндөр. Тухайн хүнийхээ дархлааны чадлаас ер нь хамаарна. Тиймээс вакцин хийлгэхгүй байгаа хүн нь вакцин хийлгэсэн хүмүүсээс халдвар авах магадлалтай. Мөн тусах, хүндрэх магадлал нь хийлгэсэн хүнээс илүү өндөр. Тиймээс ковидын хувьд эрсдэл бол хийлгээгүй хүн нь өндөр гэсэн үг.

Миний хувьд хийлгэхгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл 1-рт эрүүл, залуу хүн тул тусаад шинж тэмдэггүй, хурдан эдгэрэх магадлалтай. 2-рт бараг хүнтэй харилцдаггүй, гадуур ч бараг явдаггүй, ариун цэврийн дэглэм байнга сахидаг, цаашдаа маск бас тогтмол зүүх болохоор халдвар авах, авсан ч хүмүүст тараагаад байх магадлал бага. 3-рт бас ковидын вакцинд итгэх итгэлээс өөрийнхөө дархлаа, амьдралын хэвшилд илүү итгэлтэй байгаа учраас. Тиймээс хийлгэхгүй гэж дүгнэж байгаа.


Нэмээд зарим хүмүүсийн ойлголт дээр өөрийн судалсан хүрээнд нэмэлт тайлбар, дэмжлэг, үгүйсгэл бичье гэж бодлоо. Нэлээд их ташаа мэдээллүүд байгаа харагдана. Хэн нэгэнд хэрэг болж магадгүй. Эхний өгүүлбэрт хүмүүсийн бичээд байгаа зүйлийг буюу сэдэв бичээд зураас татаад өөрийнхөө судалж мэдсэн зүйлсээ бичье.

1. Вакцинд хамрагдсанаар өвчин тусахгүй байх эсвэл хүнд өвдөхөөс сэргийлнэ гэж бодож байгаа.
- Тусахгүй байх гэдэг үгэн дээр тайлбар хийхэд вакцин хийлгэснээр тусахгүй болно гэсэн үг биш! Харин дараагийн хэсэг буюу "ковид-19-ын халдвараар" хүнд өвдөхөөс сэргийлэх гэдэг нь бол зөв. Ихэнх вакцины шалгуур нь шинж тэмдэггүй байх гэсэн үзүүлэлтээр шалгаж байгаа ба вакцинаас хамаараад 50%-95% гэсэн тоон үзүүлэлт бий. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 2 бүлэг хуваасан хүмүүст нэгэнд нь вакцин, нөгөөд нь плэисбо буюу вакцин биш зүйл (физиологийн уусмал, витамин г.м) тариад шинж тэмдэгтэйгээр халдвар авсан хүмүүсийн тоог нь харьцуулсан гэсэн үг. Жишээлбэл Pfizer-BioNTech вакцинаа 40 мянга гаран хүн дээр ийм судалгаа хийсэн гэх мэт. Түүнээс бүгдээс нь PCR аваад халдвар авсныг нь, эсвэл халдвар тарааж байгаа эсэхийг нь судалсан гэсэн үг биш юм. Мэдээж шинж тэмдэг бага илэрнэ гэдэг бол хөнгөн өвдөнө, хүндрэх магадлал илүү бага гэсэн үг. Тиймээс энэ бол вакцин хийлгэх үндэслэл мөн.

2. Вакцин тариулснаар халдвар авахгүй, тараахгүй болно. Эсвэл бага тараана. Нийтээр вакцин тариулснаар халдварын эрч, нийт тархалт буурна.
- Халдвар авахгүй, мөн огт тараахгүй гэдэг нь бол тийм юм байхгүй. Ерөнхийдөө вирусын халдвар нь 60% орчим нь шинж тэмдэггүй явагдаж байгаа гээд буй. Азиудад энэ тоо илүү өндөр буюу хүндэрч нас барж буй хүний тоо илүү цөөхөн гэж байгаа. Вакцины судалгааны үр дүн бол халдвар авах авахгүйтэй холбоогүй, шинж тэмдэг илрэх эсэх дээр судалж байгаа гэдгийг дахин сануулъя.
- Харин бага тараана гэдэг бол эргэлзээтэй, батлагдаагүй зүйл юм. Бага тараана гэдэг талд эрдэмтэд таамаглаж л байгаа. Вакцины 2 тун тариулсан хүмүүс ч биед эсрэг бие гэх зүйл үүсээд вирусыг устгах хүртэл хугацаанд дунджаар 4 хоног орчим вирусыг тараана. Энэ магадгүй зарим хүмүүст бол вакцин хийлгээгүй хүмүүсээс арай богино байж болно. Гэхдээ ялгаагүй вакцин хийлгэсэн ч халдвар тараагч байна. Тиймээс вакцин хийлгэсэн байсан ч маскаа зүүж, ариун цэврээ сахих хэрэгтэй. Халдварыг хумьж байгаа эсэх нь яг вакцин нийтэд хийснээс буурч байна уу, аяндаа буурч байна уу гэдгийг тогтооход хүндрэлтэй. Жишээлбэл зарим улсад ихсэж байсан халдвар вакцин хийлгэж эхлэхээс нэлээн өмнөөс магадгүй өөр ажиллагааны дүнд халдварын тохиолдол эрс буурч байгаа ч тохиолдол бий. Тэгэхээр вакцинаар буурсан уу, аяндаа буурсан уу гэдгийг тогтоох боломж муу. Дээр нь шинж тэмдэггүй тусаад эдгээд явж байгаа хүмүүс ч бий. Тиймээс хийлгээгүй хүмүүс илүү халдвар тараана, бусдыгаа бодохгүй байна гэх нь буруу ойлголт юм. Вакцин хийлгэсэн ч тараах магадлал нь судалгаагаар бүрэн батлагдсан зөрүү байхгүй. Хувь хүний дархлааны онцлог гээд олон зүйлээс хамаарна. Жишээлбэл 16 нас хүртэл хүүхдэд вакцин хийхгүй. Тэд бүгд тусаад ч юмуу эсвэл халдвар тараагч болно гэсэн үг биш. Ер нь энэ вирус хүүхдэд шинж тэмдэг багатай буюу шинж тэмдэггүй тусаж, хүндрэх тохиолдол нь маш бага байгаа. Тиймээс энэ ойлголт вакцин хийлгэх үндэслэл болохгүй нь ээ.

3. Вакцин тариулбал карантины үед чөлөөтэй явна, хөдөө явж болно.
- Манай удирдагчид л тийм хорьдог цагддаг шийдвэрээ гаргачихвал одоо тэгдэг л байх. Хэрэв магадгүй тийм шийдвэр гарвал ямар нэгэн судалгаагаар батлагдсан үндэслэлгүй зүйл юм. PCR шаардах нь бол вакцинаасаа арай илүү л дээ бас. Яг хамар залгиуртаа вирустай байна уу үгүй юу гэдгийг тогтоох тул. Гэхдээ яг хэдэн хоног тараах, хэзээ тусах гээд асуудлууд байгаа болохоор 72 цаг дотор хүчинтэй гэх мэт нь бол шинжлэх ухааны үндэслэлгүй. Шинжилгээ өгсөн хүн 24 цагийн дараа хариугаа аваад хэрэв илрээгүй бол нөгөө хүчинтэй 72 цаг дотроо хотоос гарах гээд явах замдаа халдвар авбал хөдөө очоод л халдвар тараах магадлалтай ч гэдэг юмуу. Тэгэхээр ер нь бол ямар нотолгоо, үндэслэлээр хааж хориод, хүйтэнд гадаа дугаарлуулаад байгааг сайн ойлгохгүй л байгаа. PCR шинжилгээ өгчихвөл л тэр хүн халдвар авахгүй тараахгүй болчихож байгаа биш тул.
Вакцин ч үүнтэй төстэй, үүнээс ч илүү эргэлзээтэй уг нь бол. Тэгэхээр вакцинаар ялган хорих бол утга учиргүй, шинжлэх ухааны үндэслэлгүй л зүйл. Ам халаад нэмэхэд шинжилгээний бэлтгэл, авах аргачлал, хадгалалт, тээвэрлэлт, мэдрэг чанар, ачаалал гээд олон зүйлээс хамаарч хариу буруу гараад байгаа тохиолдлууд байгаа гэж буй. Одоо яг хэр сайн засагдсан юм бол... За тэгэхээр манай дээдсүүд л дахиад шинжлэх ухаанаас хөндлөн өөрсдийн шийдвэрээ гаргачихдаггүй л юм бол вакцин хийлгэх үндэслэл энэ бол болохгүй ээ.

4. Вакцин хийлгээгүй бол гадаад явж болохгүй, нислэгийн компаниуд, гадаад улсууд хил дээрээ вакцины пасспорт шалгаж оруулна.
- Одоогоор яг нислэгийн компаниудын хувьд ирээдүйд тэгж магадгүй гэж зарласан компани бий ч яг тийм шийдвэр гаргасан нь байхгүй байгаа гэж ойлгож байгаа. Зарим нэг улсын хувьд вакцин хийлгэсэн хүнийг илүү хялбар, саадгүй нэвтрүүлж байгаа гэж зарим эх сурвалжид дурдсан байгаа. Мөн энэ нь цөөн зарим улсын л хувьд явуулж буй шийдвэр. (Ер нь бол дээр 2-т дурдсан ач холбогдолгүй л юм. Хэрэв тусгаарлаж буй бол вакцинтай вакцингүй адилхан тусгаарлахгүй л бол вакцин тариулсан хүн ч халдвар тараах эрсдэлтэй бөлгөө) Мөн энэ нь бүх улс вакцин хийлгээгүй бол нэвтрүүлэхгүй гээд шийдээд, баталчихсан ч гэсэн үг бас биш. Вакцин хийлгээгүй бол PCR шинжилгээгээ өгөөд, заасан хугацаанд өөрийгөө тусгаарлаад нэвтрэх боломжтой байгаа гэх мэт. Тэгэхээр гадаад явна гээд заавал хийлгэх ёстой гэсэн үг биш бөлгөө. Тэгэхээр энэ бас вакцин хийлгэх үндэслэл болохгүй ээ.

5. Хүнд өвчилбөл биед үлдэх урт хугацааны сөрөг өөрчлөлт их. Азаар манайхан "эрт барьж аваад" эмчлээд байгаа учир хүндрэл бага байх шиг байна.
- Вакцин хийлгэснээр хүнд өвчилбөл үүсэж болох нас барах, уушгины хүндрэл, удаан хугацааны толгой өвдөх, заримдаа мэдрэмжээ алдах гэх мэт ховор тохиолдож буй ч гэсэн үлдэж болох эрсдлээс сэргийлэх магадлалтай тул энэ бол бас вакцин хийлгэх үндэслэл болно.
- Харин тэр манайх эрт барьж авч эмчлээд гэдэг дээр бол хэдий ковидтой хамааралгүй зүйл боловч илүү үглэхэд би бол манайхан мундагтаа эрт илрүүлээд, хүндрүүлэхгүй эмчлээд энэ тэр гэж "огтоос" бодохгүй байгаа. Ер нь Монголчуудын хувьд хэдэн насны хэдэн хүн халдвар, тэднээс хэд нь хүндэрсэн гэх мэт тоо баримт хангалтгүй, "нууц" байгаа. Мөн гадаадад байгаа Монголчуудын туссан, эмчлүүлсэн, хүндэрсэн, ковид-19-өөр нас барсан хүмүүсийн тооцоо судалгаа бий юу? Түүнийг Монголын дотоод тохиолдлуудтай харьцуулан судалсан уу? Үнэхээр Монгол хүний онцлогтой холбоогүй юу, холбоотой юу? Лав миний харсан нэг мэдээллээр Азийн орнуудад хүндрэх, нас барах тохиолдол хэдэн арав дахин бага байгаа гэж буй. Магадгүй энэ нь улирлын томуу элбэгтэй байдагтай холбоотой байж магадгүй гэсэн бас таамаг байсан г.м эргэлзээтэй маш их зүйлс байгаа байх аа.

6. Pfizer, Moderna-гийн вакцинууд нь сайн, муу, Орос вакцин сайн, Хятад вакцин муу. Ер нь аль нь сайн бэ? Алийг нь хийлгэх вэ?

- Pfizer-ын BNT162b2 (95%), Moderna-гийн mRNA-1273 (94%) вакцинууд нь mRNA гэгдэх шинэ технологиор хийгдсэн вакцин. Шинэ гэж буй боловч 10-аад жил судлагдаад ирсэн гэсэн байна. Энэ нь вирусын хүний биеийн эсэд орохдоо холбогддог спаик (шовх, хадаас) гэх уургийг нь нийлэгжүүлэн гадуур нь нано технологиор хийсэн липид бүрхүүлээр бүрхэн хийсэн вакцин. Бусад уламжлалт аргаар хийсэн вакцинтай харьцуулахад хадгалах горимд нь өөр элдэв бодис хийгдээгүй нь тэдгээрийн гаж нөлөөг байхгүй болгосон давуу талтай. Мөн зөвхөн вирусын өвчлүүлэх чадваргүй багахан хэсгийг ашиглан хийсэн вирус тул цөөн боловч тохиолддог вакцин хийлгэснээр халдвар авах эрсдэл бол байхгүй ээ гэж буй. Тиймээс -20 ~ -70oC маш бага температурт хадгалж, зөөвөрлөдөг. Горим алдагдвал шууд хэрэггүй зүйл болж хувирах нь ээ. Ер нь яг нэтээр бичсэн байгаагаас харвал энэ шинэ технологи илүү гаж нөлөө багатай байж мэдэх юм. Япон, Солонгос 2 лав гаднаас авч ирлээ гээд мэдээ харсан. Хаана үйлдвэрлэснийг нь мэдэхгүй. Харин манайх лицензээр Солонгос, Энэтхэгт хийсэн вакцин оруулж ирнэ гэж мэдээнээс уншсан. Солонгосчууд өөрсдөө гаднаас авч ирээд, тэгснээ үйлдвэрлээд байгаа нь бас сонин л санагдсан. Мэдэхгүй юм. Дээр нь шинэ технологи тул хэдэн жилийн дараа ямар гаж нөлөө, сөрөг зүйл илэрч гарахыг бас тааж хэлэх боломжгүй, батлагдаагүй эрсдэлтэй гэж бодогдсон. Тэгж эргэлзэж бичиж байгаа хүмүүс бас байгаа.

- Оросын Sputnik V (92%), Хятадын Sinovac-ын Coronavac (50%), Оксфордын Их Сургуулийн AstraZeneca (70%) зэрэг вакцинууд нь уламжлалт буюу сулруулсан, үхүүлсэн, адил төстэй нийлэг вирусыг хүнд тарьж хүний дархлалын системд таниулж буй хуучны технологи. Тэгэхээр хадгалах зэрэг нэмэлт бодис агуулдаг, түүний сөрөг нөлөө байх магадлалтай гэгддэг. Нөгөө талаас маш бага тунтай тул хоргүй ч гэгддэг. Шууд баталсан зүйл байхгүй байх аа. Бас Орос, Хятадын хувьд 3-р үеийн клиникийн судалгаа бүрэн хийгдээгүй байхдаа олон нийтэд зөвшөөрч хийж байгаа асуудлууд байж магадгүй юм байна шүү.

Ард нь хаалтанд бичсэн тоонууд бол судалгаагаар тогтоосон үр дүнгийн хэмжүүр юм. Судалгааны аргачлалыг дээр дурдсан. Мөн зарим тоонууд нь бас явагдаж байгаа судалгаануудынх тул шууд итгэж болохгүй, мутацид орсон вирусын хувьд үр дүн нь бас өөр байж болно гэх мэт зүйлс байна. Ерөхий хандлага ийм байна гэж л харах бололтой. Тооны эх сурвалж энд байгаа. https://www.statista.com/chart/23510/estimated-effectiveness-of-covid-19-vaccine-candidates/

Тэгэхээр Орос вакцин илүү байгаа, Хятад вакцин муу гэх хүмүүсийн бичээд байгаа шиг баталж нотолсон зүйл бол байхгүй ээ.

Вакцины сонголт дээр бол ёстой тухайн хүний өөрийн л сонголт юм даа. Би өөрөө бол хийлгэхгүй гэж бодож байгаа болохоор ямар нэгэн коммэнт хэлэхэд хэцүү л байна.

7. Нано чип, трэисэр, өвчин үүсгэгч гэх мэт хийсэн байж магадгүй.
- Нано технологиор бол өнөөгийн нийтэд мэдэгдэж буй шинжлэх ухааны түвшинд арай зүүний үзүүрээр гарах түвшинд жижиг чип мип хийж чадахгүй байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ магадгүй цэргийн г.м зорилгоор нээсэн өндөр технологио, нано, бүүр магадгүй атомын түвшний технологи нууж байгаад маниуст чип мип тарьчих ч юм билүү хэн мэдлээ дээ. Тоглоогүй шүү. Зарим хүмүүс бол тэнэг нөхдүүд, оркууд гэж маниусыг нэрлээд 100% тийм зүйл байхгүй гээд батлах л байх. Гэхдээ бий бол эргэлзэж байгаа. 0,1% ч бай магадлал бол байдаг л гэж боддог. Чип мип биш юм гэхэд өөр ямар нэгэн үл мэдэгдэх биес гадагшилдаггүй, магадгүй хаа нэг эрхтэнд очоод суудаг, уураг ч юмуу, ямар нэгэн бодис хольчиход маниус мэдэх боломжгүй л дээ бас л. Хятад вакциныг 100% үр дүнтэй гээд судлагдсан байсан ч хийлэхгүй талын хүн би бол. Хятадыг дээр үеийнхээр нь бодлоо модлоо, бла бла гээд өмөөрсөн хүмүүс байсан. Хятад хөгжиж байгаа, бүтээгдэхүүн нь сайжирсан. Гэхдээ л бүрэн итгэж би л лав чадахгүй. Дэлхийн олон улс оронд, одоо ч Made in China гэж хэврэг, найдваргүй зүйлийг нэрлэдэг нь байсаар л байгаа л даа. Бас хэт туульшрах бол дэмий байх аа. За тэгэхээр миний хувьд бол бас хийлгэхгүй байх жижигхэн боловч үндэслэл энэ болж байгаа. Яг жинхэнэ хийлгэхгүй гэсэн хувийн үндэслэлээ бол эхний хэсэгт бичсэн байгаа.

8. Дархлаа тогтолцооны эмгэгтэй, дархлаанаас хамааралт бусад эмгэгтэй хүмүүст вакцин хэрхэн нөлөөлөх бол? Хийлгэх үү? Яах вэ?
-Ер нь ихэнх судалгаанууд архаг хэт хүнд өвтэй ба дархлаа тогтолцооны эмгэгтэй г.м хүмүүст хийгддэггүй бололтой. Тиймээс хэрэв ханиад дөнгөж хүрээд өвчин чинь сэдэрдэг бол хийлгэх эсэхээ бас бодох л хэрэгтэй болов уу. Ер нь эмчлэгч эмчтэйгээ сайн зөвлөж, судалж байж шийдэх хэрэгтэй байх. Магадгүй ариун цэвэр сайн баримталдаг, цөөн ам бүлтэй, хөдөө байдаг хүн бол магадгүй ковид-19 тусах магадлал бас бага ч байж мэдэх юм. Гэтэл вакцин хийлгээд өвчин нь хүчтэй сэдрэх, цөөн боловч илэрч болно гэж бичсэн байгаа харшлын шок энэ тэр болох бас эрсдэл байхыг үгүйсгэхгүй тул олон зүйлийг харгалзаж бодож зөвлөлдөж байгаад өөрөө л хийлгэх эсэхээ сонгох нь зөв байх.
Нэмэлт: Astrazeneca вакциныг хийлгэсэн хүн 5, 6 жил сэдрээгүй байсан харшил нь сэдэрч чонон хөрвөс туурсан тохиолдол бас байна. Тиймээс дархлаа тогтолцооны эмгэгтэй хүмүүс маш болгоомжтой хандаарай. Мөн даралт ихсэх, булчин өвдөх, толгой өвдөх шинжүүд бас цөөнгүй хүмүүст илэрч байгаа гэж сонслоо.

9. Халдвар аваад эдгэсэн хүмүүс вакцин хийлгэсэн мэт дархлаатай болно.
- Нэг удаагийн халдвараар бол 2 удаа дараалж хийж байгаа вакцинаас илүү дархлаа тогтохгүй. Харин вакцин шиг ойрхон 2 буюу түүнээс дээш удаа халдвар авсан тохиолдолд вакцин хийлгэх шаардлагагүй дархлаа тогтох байх. Тиймээс шууд туссан бол хийлгэх шаардлагагүй ч гэхэд бас хэцүү байх. Ер нь гэхдээ эхлээд нэг халдвар аваад эдгэсэн бол дараах нь хөнгөн л тусах болов уу. Тэгээд 3 дахь удаагаас бол вакцин хийлгэсэн шиг л шинж тэмдэггүй халдвар авна гэсэн үг. Тэгэхээр энэ бас хүний өөрийн сонголт л юм даа.

10. Эм, вакцин үйлдвэрлэгчдийн явуулга бий. Вакцин хийлгээд удаан хугацаандаа өвчин үүсгэж, түүнийг эмчлэх эмийг зарж мөнгө олох зорилготой. Тэд худлаа тайлбарлаж, мөнгө олохын тулд вирус тарааж байгаа.
- Магадгүй л юм. Гэхдээ батлагдсан зүйлс ч бас байхгүй. Би ч бас хардагч талын хүн. Яахав бодоод жоохон эргэлзчихэд 100% буруу ч зүйл бас биш л байх.

11. Хувийн үзэл бодлоо нэмж илэрхийлэхэд их хэмжээний зээл авч, төр хорьж хааж, хянаж, дээр нь их хэмжээний валютаар вакцин авч хүмүүстээ хийлгэж байгаа тал дээр бол бүүр уг үндсээсээ л буруу гэж бодож байгаа. Нодлин эхэлж байхаас нь тэгж бичсэн. Эмнэлгийн ачаалал ихсэх тул хүн бүр эмчлэгдэж чадахгүйд ч хүрч магадгүй. Тиймээс хариуцлагаа үүрээд ариун цэвэр маск, дэглэмээ мөрдөөд амьдраарай гээд л явахад болох байсан санагддаг. Мөн үнэхээр л ихсээд, олон хүн үхсэн бол богино хугацаанд хөл хорих гэх мэт арга хэмжээ бол авч болох байсан байх. Даанч огт ирээгүй болоогүй аюулаас айж зугтаж, тэрийгээ хамгаалсан болгож бусад улс ийм тийм, та нарыг аварсан гэх нь арай л биш. Хүн мөнгөө төлөөд вакцин хийлгэх эрхтэй, хийлгэхгүй байх ч эрхтэй, маскаа зүүгээд өөрийгөө хамгаалаад ажлаа хийгээд явах эрхтэй, хувийн машинаараа эх орондоо дуртай газраа явах ёстой, гадаадаас хүссэн үедээ эх орондоо ирээд, гэртээ өөрийгөө тусгаарлах боломжтой байх ёстой, төр зээлээд, төр бүхнийг шийдээд, төр өрөнд оруулаад, төр бизнесийг хориод, төр амьдралыг саатуулаад байж бол болохгүй гэж боддог талын хүн. Япон улсын ч юмуу улсын иргэн шиг л баймаар байна уг нь. Мэдээж хүн бүрийн бодол үүн дээр өөр, хамгаалуулаад, хориулаад, амаа ангайгаад хэвтэж байя гээд бусдыг дайрч давшлан тэр автобусанд явсан залуу руу хандсан хүмүүс шиг хүмүүс ч олон байгаа. Тийм хүмүүсийг бас 11 цагийн мэдээгээр ч нэлээд олныг "үйлдвэрлэсэн" гэж хувьдаа дүгнэж байгаа. За тэгээд авах гээхийн ухаанаар хандаад, засаж залруулах, нэмж хасах зүйл байвал сэтгэгдэл үлдээж болно. Хэрэггүй, сэдэвт хамааралгүй гэх мэт миний сэтгэлд нийцээгүй зүйл байвал устгана байх шүү. Баримттай, эх сурвалжтай, ойлгомжтой тайлбар бичвэл талархана.

Эндээс бас мэдээлэл авч болохоор юм байна шүү. Сая хүн өглөө. Видео мэдээлэл:
- https://www.facebook.com/ShapeMongolia/posts/740529239942047

Бас вакцины нэлээн эсрэг хандлагатай хүмүүсийн яриаг үзэх сонсоход нэг их буруу биш. Гэхдээ үзээд шууд итгэж хүлээж авч бас болохгүй. Авах гээхийн ухаанаар хандаарай. Би бол нэлээд хэсгийг нь ёстой бүлт бурж байна даа гэж бодоод л сонслоо. Гэхдээ авах зүйл тодорхой хэмжээнд байна гэж бодож байна.
- https://youtu.be/PRfSCdOZYRE

Мэдээлэл авсан зарим холбоосууд:
- https://biontech.de/covid-19-portal/mrna-vaccines
- https://www.uab.edu/news/youcanuse/item/11817-can-i-still-get-covid-19-after-getting-vaccinated
- https://www.mayoclinichealthsystem.org/hometown-health/featured-topic/covid-19-vaccine-myths-debunked
- https://www.pfizer.com/news/press-release/press-release-detail/pfizer-and-biontech-conclude-phase-3-study-covid-19-vaccine
- https://www.statista.com/chart/23510/estimated-effectiveness-of-covid-19-vaccine-candidates/
- https://healthblog.uofmhealth.org/wellness-prevention/not-sure-about-covid-19-vaccine-get-facts-then-decide
- https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3597572/



 
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 98 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)