Шашин - Зурхай - Нүгэл - Мухар сүсэг - Сүнс - Хойд төрөл - Тарни (сэтгэгдэл)

2008-02-07,01:12
Энэ талаар та бүхэнтэй саналаа солилцохыг их хүсэж байна. Их байна гэж өнгөрөөлгүй уншаад санал солилцохыг хүсье!

Зурхай гэдэг бол олон зуун жилийн туршид хүмүүс судлаад ирсэн агуу том шинжлэх ухаан. Зарим нь мухар сүсэг гэж ярих нь бий. Яг ямар үндэслэлээр, ямар баталгаагаар тэгж шууд мухар сүсэг гэж хэлээд байгааг нь бас ойлгодоггүй. Хэрвээ хийсвэр сэтгэлгээгээр тэгж байгаа бол, одоогийн мэдээлэлдээ тулгуурлаад тэгж байгаа бол "500 жилийн өмнө дэлхийн бүх хүн дэлхийг хавтгай гэж боддог байсан" гэсэн нэг өгүүлбэрийг уншсанаа таньд бас дамжуулъя...

Үс авах өдөр, малын үс ноос хяргах өдөр, ажил үйлс бүтэх өдөр, бүтэхгүй өдөр г.м. Би бол иймэрхүү зүйлийг аль болох дагадаг. Үнэхээр тийм эсэхийг би мэдэхгүй. Бас үүнийг хэн ч шууд баримттайгаар үгүйсгэж чаддаггүй. Миний хувьд миний уншиж байсан өрнө, дорнын аль ч зурхайд хүний зан чанарыг, хоорондын таарамж тохироог судлаад бичсэн байдаг нь лав л 50-аас дээш хувьтайгаар таарч байх шиг санагддаг. Та ч гэсэн энэ бүхнийг анзаарсан байх. Тийм болохоор эдгээр од эрхсийн хөдөлгөөн хүний бие мах бодид, хүний сүнс хэмээх био энергид нөлөөлдөг байхыг үгүйсгэх газаргүй мэт. Тэр нь тухайн хүний тэр өдөр хийсэн үйлд илэрдэг байж болох... Хүнийг төрөх хүртлээ гэдсэндээ боловсроход нөлөөлж байгаад төрөхөдөө тэр хүн тухайн ямар нэгэн тэр өдөр төрсөн хүмүүстэй нийтлэг шинж, зан чанартай байж болох...

Хэдий тийм боловч би зурхайчдыг шүтэх, тэдэнд мөнгө төгрөг барьж мөргөхийг, календарь худалдаж авахыг бол дэмжээгүй юм шүү. Харин ч өргөл барьц авалгүй буян үйлдэж байгаа хүн байвал тэр л жинхэнэ нигүүлсэнгүй, гэгээрсэн хүн байх гэж боддог.

Шашины талаар бас ойрын үед хүмүүсийн блогуудыг уншаад нэлээн бодоод өөрийн бодлыг цэгцлэе гэж бодлоо. Тэгээд бусад шашиныг нэг их ойшоож үздэггүй (зөвхөн миний бодол шүү) болохоор өөрийн дагаж явдаг шашинаа энд бичье гэж бодлоо.

Бөөгийн шашины талаар миний бодол: Зарим хүмүүс эртний шашин, хуучин мухар сүсэг гэх нь бий. Харин ч бусад шинжлэх ухаанлаг шашингуудаас илүүтэйгээр байгальдаа ойрхон уул ус, эцэг өвгөдөө дээдэлж шүтдэг, байгаль орчноо байнга хайрлан хамгаалж ирсэн шашин болохоор энэ шашины хувьд бөө гуайд итгэж энэ тэр болоод хэт муйхарлахгүй (болохгүй байсан бөөг цаазалж байсан түүх бий) шүтвэл жинхэнэ Монголчуудад хэрэгтэй шашин юм даа гэж боддог. Бөөг биш нутаг усаа, эцэг өвгөдийнхөө сүнс сүлдийг дээд тэнгэрээс биднийг харж байгаа гэсэн утгаар нь шүтдэг болохоос бөөлж мэргэлдэг бөө гээч өөрийгөө өргөмжилсөн этгээдийг, эсвэл хаана ч байгаа үгүй нь мэдэгдэхгүй хоосон бурхныг шүтдэггүй гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх...
Булаг, голын усанд ч сүү дусааж болохгүй лус хилэгнэнэ гээд л, нутгийн нэг чулууг хүртэл хайрлан хамгаалж, өвс ногоо ховор ан амьтнаа лусын амьтан хэмээн хамгаалдаг байсан. Өөр газар оронд явахдаа ч нутгийнхаа лус савдагт залбирч, эх нутгаа санаж явдаг болохоор би энэ шашинд их элэгтэй хөөн. Тэгээд ч надад лус савдаг, эцэг өвгөдийн минь сүнс сүлд тусалж байдаг гэдэгт үнэн голоосоо итгэдэг. Хэдий мухар сүсэг, энэ тэр гэж ярьдаг ч гэсэн яг Монголчуудын амьдралаас ихэнхи нь ургаж гарсан болохоор хориглодог, нүгэлддэг юмнууд нь бас л амьдралаас үүдэлтэй санагддаг. Зарим нь бүүр утгагүй, боломжгүй юмнууд ч таараад байдаг нь сонин... Харин буддатай холилдоод бантан болчихоод байгаа тал бас байгаа...
Олон нохой алсан хүний амьдрал өөдөлдөггүй гэдэг, үнэхээр амьдрал дээр тийм л байдаг, уул ус хөндсөн хүмүүс ч бас тэр шийтгэл гороо амсдаг гэж боддог.

Буддын шашины талаар: Агуу гүн ухаан, зурхай энэ тэр гээд шинжлэх ухаануудыг агуулсан боловч Монголчуудад гай тарьж, тэр нь одоо ч үлдээд үргэжилсээр байгаа шашин. Их хуучирсан. Сайжруулах ёстой эд гэж боддог. Ламыг шүтэж, ойлгохгүй номыг сонсож суух нь тиймэрхүү... Мөнгө төлөөд хэн нэгнээр таг мэдэхгүй хэлээр ном уншуулаад сайн болчихдог гэхэд бас л хэцүү...

Сүүлийн үед Монгол уншлагатай сүм энэ тэр гараад, бас хөгжих гээд л байгаа...
Сүүлийн үед зарим лам, их том хамба болчихсон тууж яваа худалч залихаа этгээдүүд ч зөндөө болжээ, далай ламын гар хөлийг долоох шахам дагаж яваа нь инээдтэй... Хүнийг ална шүү гэж хараадаг, хүүхэн жирэмслүүлчихээд хаядаг тийм лам нар ч цөөнгүй...
Мэдээж мэдлэгтэй чадалтай ухаантай лам нар ч байгаа.

Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй мэт. Бурханд, ламд өргөл барьц өгөх хэрэгтэй гэж сургадаг лам бол шаал худлаа шүү дээ гэдгийг. Үнэхээр л нигүүлсэнгүй, гэгээн хүн бол таниас ухаантай байхыг л хүсэхээс мөнгө, хоол унд хүсэхгүй, тэгээд ч тэр холын хол тэнгэрт байгаа бурхан таны өргөсөн дээжийг хүртэхгүй шүү дээ. Харин та үнэхээр тэр ламаас ухаарлыг олоод тусыг нь хүртсэн бол түүнд туслаач гэж өгөх биш тусласных нь хариуд өгөхийг хүсвэл өгөх ёстой юмаа. Лам нар ч ингэж сургах ёстой хүмүүс шүү дээ уг нь.

Ламыг биш сургаалийг шүтдэг болцгоохсон. Далай ламаас адис авбал, эсвэл цацсан будаанаас нь идвэл сайн болчихдог гэдэг ойлолтыг нь хүмүүсийн толгойноос авч хэлсэн үгийг нь тогтоогоод маань болгоод давтаж явбал уг нь хэрэг болох юм шиг санагддаг..
Жишээ нь би бол өглөө босоод 3 удаа, өдөр 3 удаа, орой 3 удаа "Aрхиан бага ууж, айргаан тааваар уу" гэж Далай лам багшийн сургаалийг нийт 9 удаа уншдаг юм Мартахгүйн тулд Very Happy tongue Тэр хүнийг харж баясаж мөргөж, адис авах нь гол биш үгийг нь сонсож, ухан ойлгож дагаснаар хүн ариусч ажил үйлс нь зөв замаар бүтэмжтэй явах ёстой юм гэж ойлгоод байдаг юм.

Гандан дээр очоод мөнгө төгрөг тавьж, идээ будаа өргөж даварсан ном муутай лам нарыг өөгшүүлж тэжээж, тордож байхаар гадаа нь байгаа тагтааг хоолловол илүү буян болно гэж боддог юм. Үнэхээр ном сонин уншуулж, засал хийлгэмээр байгаа бол ядаж Монгол хэлээр уншуулаад, өөрөө сонсоод, ойлгож ухах гээд үзвэл ядаж тархи толгойнд амралт болох мэт....

За тэгээд энэ зөвхөн миний үзэл бодол болохоор буруу ярьж байгаа бол та ч гэсэн өөрийн үзэл саналыг надад хэлж өгөөрэй.



За тэгээд энэ завшааныг ашиглаад энд тэнд суугаа анд найз, хамаатан садан, хайрт бүсгүйчүүд, болон 100000 гэрлийн жилийн тэртээд суугаа өвөг, элэнц эмээ өвөө нартай сар шинийн мэнд хүргэеээ!
Эрдэнийн зүйлээр бөөлждөг (халаасаа сайн тосоод дүүргээд аваарай Very Happy )
Эрүү цагаан хулгана жилдээ
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж
Идэж уух нь хоргүй, элбэг дэлбэг байж
Эмнэлэгээр шагайлгүй эрүүл саруул байж
Спорт, урлагаар хичээллэцгээж
Бусдад эелдэг хандаж
Буцаагаад энерги авч
Инээж наргиж, хөөрч, баярлаж,
Хүмүүсийг өөртөө татаж,
Хүссэн бүхнээ биелүүлж явахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүльеэ!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
төрөл: Бодрол | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 3243 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 10:02, 2011-06-03 | |
амассан үеийн бичлэг ч таалагдаж байна..бурхан шашиныг, хүмүүс байгалийн хүчний өмнө хүчин мөхөсдсөнөөс үүссэн гэж нэг философи ч хэлсэн байдаг...Би ч бас ингэж боддог. гэхдээ л бас тэгэх хэцүү...би бүр 1 жил өмнө христийн сүмд багшийн дуудлага хийсэн, бурхныг хайж гэх үү дээ. Ер нь хайгаад байхааритгээд байхаар бурхан үнэхээр ч байдаг юм шиг санагддаг юм байна лээ... гайхах
upshot_gp хэзээ бичсэн: 09:38, 2010-09-19 | |
sick sick зүрх өвдөх миа ярзайтал инээх гоё шүү гайхах гайхах чөтгөр ууртай ууртай rolling on the floor rolling on the floor loser dont tell anyone rolling eyes nerd
Зочин хэзээ бичсэн: 19:08, 2010-09-18 | |
Өө хөөрхий хүмүүсийг бодлоо бич бич гэчихээд өөрөө хариу бичилгүй хаяад алга болсон хүн байна шүү дээ би чинь :p Оройтсон ч гэсэн яахав ярзайтал инээх

@Naraa
Сонирхолтой талаас нь харжээ баярлах Яг нөгөө The Secret дээр байдаг татах хүч шиг. Би бас тэрэнд итгэдэг. Энийгээ баталсан нэг бичлэг бичиж байсан. Тэгж байгаад холбоосыг нь танилцуулна аа. Блогоо нээсэн үү? Нээсэн бол хаягаа өгөөрэй баярлах

@Чебка баярлах
Манай ээж бас аймар. Гэхдээ эгч бол бүүр тасархай. Ээж ч бас гайгүй өгөөтэй аваатай. Гэхдээ надад ээж эгч хоёрын хэлсэн үгнүүд өөрийн мэдэлгүй нөлөөлөөд болдоггүй юм ярзайтал инээх Хүний нөлөөнд нэг их автамхай биш ч гэсэн энэ хоёр хүний дамжуулсан энерги хэт нөлөөлдөг ярзайтал инээх

@bataa
Блогийг минь уншдагт баярлалаа. Аваад хаячихеөө баярлах
xvv хэзээ бичсэн: 02:34, 2009-10-16 | |
huuuu chini blogiig unshihad en navchnuud ih saad boloh umaa.
bataa (зочин) хэзээ бичсэн: 22:10, 2009-10-15 | |
ЭЭжийгээ л битгий гомдоогоорой
Би дунд сургуульд байхдаа хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг зүйлсийг үгүйсгэсэн зүйл бичиж, сэтгэлгээний дасгал хийсэн юм. Тэр дасгал нь "би зурхайд итгэдэггүй" гэдэг нэртэй миний бичсэн бичлэг байсныг ээж үзчихээд уйлж билээ.

Ээж намайг зурхай болон монгол уламжлалд итгэхгүйгээр яаж амьдрах гэж байгаа юм, ингэх нь чамд итгэдэг хүмүүсийн итгэлийг алдана гэсэн үг гэж билэээ.
Ээжийнхээ нэгэнт тогтсон үзэл бодлыг хөндсөн зүйлийг түүнд хэлэээд хэрэггүй гэж бодох болсон шүү. надад өөр ярилцах хүн байхгүй биш, блогийн найзууд байна.


galbaatar хэзээ бичсэн: 19:36, 2008-03-27 | |
oilgodog heleer unshdaggui....
minii bodloor buddiin surgaaliig mongoloor sonsson ch oilgohgui, tuvdeer ch oilgohgui yum bilee. mongoloor bichseniig ni unshvaas burhadiin ner, suns suldee hundleh zereg zuil baidag. yer ni sonsood oilgohgui dee.

yer ni oilgoh heregtei yu? ugui

uchir ni hun uuroo uuriigoo zahirch chaddag. oilgohgui hirnee nadad tiim nom unshij baigaa bi ok bainaa gevel nugoo od erhestei holbogdoj baigaa ni terdee. tegeed uneheer gaigui ch bolood irdeg. minii yu heleh geed baigaag oilgoj baina uu?

hunii zun soving ch uuntei holboj tailbarlaj bolno. jishee ni bid neg huniig genet bodloo, ter hun genet l tolgoid orood irlee. getel 2, 3 udriin daraa taaraldah jisheetei. ene yadag ve geheer delhii, od erhes bidniig sonsdog. delhiin tath huch uuniig hunees hund damjuulj chaddag. jishee ni zuud bas tiim.

ingeed harahleer buh shashin hund uurt ni hamaatai, hun uuroo uuriinhoo burhan baidag shuu. yamarch shashin shutdeg humuus tegeel baigal delhii uurteigoo l holbogdono. harin zarim ni yag shuteed baigaa obyektoo uur zuil, nugoo burhan gej bodood baidag l daa.

za za ug ni uur batalgaa notolgoo hiichiheer yum baina l daa. daraa neg blog neeheeree bichii dee. hezee neeh boloo gej...........
Naraa (зочин) хэзээ бичсэн: 18:26, 2008-03-27 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)